Categories
мэдээ нийгэм

Жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөв DNN.mn

Сүүлийн үед жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлсөн орны иргэд Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил эрс нэмэгдсэн байна.

Тухайлбал, он гарсаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 4 орны 56 иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан аж. Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд худалдаа наймаа эрхлэх, эрүүл мэнд, боловсрол болон бусад байгууллагад зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шашны суртал ухуулга хийх зэрэг зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, мөн дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхыг Гадаадын иргэн, харьяатын газраас зөвлөж байна.

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах 99 орны иргэдэд цахим виз олгож, 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих таатай нөхцөл бүрдээд буй юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг найруулахад Ц.Батнайрамдал 2.9 тэрбумын төсөв өгч шалгарчээ DNN.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралджээ.

Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна. Сүүлийн шатанд “Скин” энтертайментын Б.Анар, “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал нар тунаж үлдсэн юм.

Тэгвэл шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх түүхтэй хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар Ц.Батнайрамдалыг наадмын найруулагчаар сонголооТиймээс энэ жилийн наадмын нээлт Ц.Батнайрамдал найруулагчийн боловсруулсан “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдвийн хүрээнд болох аж.

Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлжээ. Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон бол Ц. Батнайрамдал 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.  

Categories
мэдээ улс-төр

Сонгууль зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг баталлаа DNN.mn

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай тогтоолоо баталжээ.

Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийг нийслэл, аймаг бүрд зохион байгуулах сонгуулийн хороодын бүрэлдэхүүн тодорхой болж байна.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг хэн хэн удирдаж, бүрэлдэхүүнд  нь ямар хүмүүс багтсаныг энд дарж харна уу.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Grace Choi: Намайг дэмждэг хүмүүсийг түлхүү анхаарч, сөрөг сэтгэгдлийг тоохоо больсон DNN.mn

Youtuber Г.Должинсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Grace Choi юүтүб болон фэйсбүүк хуудсаараа гэр бүлийн контент хийдэг юм. Түүний фэйсбүүк хаягийг 261 мянган хүн дагадаг. 


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ганбаатарын Должинсүрэн гэдэг. Увс аймагт төрсөн. Хоёр настайдаа манайх Дархан-Уул аймаг руу нүүж байсан юм. Арван жилээ төгстлөө тэндээ амьдарсан. Одоо БНСУ-д нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн бакалавр, магистрын зэрэгтэй. Мөн влог хийдэг ээж.

-Grace Choi гэх нэр ямар түүхтэй вэ?

-Бага ангид байхдаа  байрныхаа найзтайгаа юм ярьж сууж байхдаа англи нэртэй больё гээд шийдээд өөртөө Grace гэх нэр өгч байсан. Тэр үед жаахан ч байж гадаад нэрэнд дуртай байсан. Нэлээд хэдэн жилийн дараа  yahoo нээх болоод нэрээ юу гэж өгөх вэ гэж бодож байхад энэ нэр санаанд ороод түүнээс хойш бүх зүйл дээр энэ нэрээрээ явсаар байгаад одоо бол бараг л жинхэнэ нэр шиг болсон байна.

-Та МУБИС-ийг төгссөн гэлээ. Мэргэжлээрээ ажиллаж байв уу?

-Багшийн дээдийн монгол хэл, монгол бичиг, уран зохиолын ангийг төгсөж байсан. Манай аав шүлэг зохиох дуртай, уран зохиол талдаа авьяастай мундаг хүн байсан юм. Аав минь монгол хэл, уран зохиолын багш болохыг хүсдэг байсан. Тийм ч учраас тэр талаар надаа зааж сургаж, зөвлөж тусална. Бас би ч гэсэн монгол бичигтээ дуртай байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон. Мөн  ээж, аав хоёр минь “Миний охин заавал багш болоорой, чамд яг тохирно” гэж багаас минь хэлж ойлгуулсан. Тэр хүслийг нь биелүүлж багш мэргэжлийг эзэмшсэн. Миний мөрөөдөл бол багш болох биш. Харин мэргэжлийн нүүр будалт хийдэг хүн болохсон гэж битүүхэндээ хүсдэг байж билээ. Их сургуульд сурахын хажуугаар сонирхлоо орхигдуулаагүй.

-Хүн бүр багадаа олон зүйл мөрөөддөг шүү дээ. Таны тэр мөрөөдөл юу байсан бэ?

-Миний бага насны мөрөөдөл жүжигчин, дуучин, бүжигчин гээд л хүүхэд байхдаа маш олон зүйл мөрөөддөг байсан. Гэхдээ ихэнхдээ зурагтаар гардаг, микрофон бариад ярилцлага өгч байгаа юм шиг өөрийгөө төсөөлж тоглодог байлаа. Одоо бодоход олны танил хүн болохыг мөрөөддөг байж дээ.

-Хэзээнээс влог хийж эхэлсэн бэ?

-2016 онд том охиноо төрүүлсэн. Том охиноо Монголд төрүүлээд 2017 онд БНСУ-д амьдрахаар ирсэн. Ирэхийн өмнөхөн манай ээж элэгний хорт хавдраар нас барсан юм. Өмнө нь аялахаар ирж байсан ч, амьдрахаар ирсэн эхэн үедээ хүүхдээ хараад гэртээ байдаг. Нөхөр, хүүхэд минь дэргэд байгаа хэрнээ яагаад ч юм, юу хийхээ мэдэхгүй, ганцаардаад ч байгаа юм шиг нэг тийм сонин мэдрэмж авч байсан.

Ер нь бол дасах гэж эхний зургаан сар өнгөрсөн. Нөхөр маань нэг удаа “Хоёулаа сэтгэл зүйчтэй уулзаж, ярилцаж үзье” гэсэн юм Тэгээд очиж уулзаад өөрийгөө завгүй байлгах нь чухал гэдгийг ойлгосон.  Төд удалгүй бага охин минь бидэнд ирсэн. Том охиноо цэцэрлэгт явуулаад баг охиноо  гэртээ харах хугацаандаа өөрийгөө завгүй байлгаж, үзэл бодлоо хуваалцах зорилготойгоор влог хийж эхэлсэндээ.

-Гэр бүлийг тань влогоор дамжуулан олон хүн мэддэг болсон. Нөхөртэйгөө анх яаж танилцаж байв?

-Манай нөхрийг Чой Кён Сун гэдэг.  Бид 2014 онд Монголд танилцаж байлаа. Нөхөр маань 2012 онд БНСУ-аас Монголд томилолтоор ирж, тухайн үед хамт ажилладаг хүн нь миний сайн найз байж таараад, танилцуулж байлаа. Анх танилцахад гадаад хүн гэж харагдаагүй учраас Солонгос хүн гэдгийг нь мэдээгүй. Эргэн тойрныхоо хүмүүстэй солонгосоор ярих тэр үед л “Аан Солонгос хүн юм байна” гэж мэдсэн. Би булчинлаг, хөрслөг бор төрлийн хүнд татагддаг л даа. Тэгээд нөхрийнхөө гаднах төрх байгаа байдалд шууд татагдсан.

-Гадаад хүнтэй үерхэж байгааг гэр бүл, найзууд нь яаж хүлээж авч байсан бэ?

-Анх үерхэж эхэлж байх тэр үед нээлттэй нийгэм байгаагүй. Мөн Солонгос хүн гэдгээрээ янз бүрийн кинон дээрээ гардгаар төсөөлдөг болоод ч тэр үү миний эргэн тойрны хүмүүс шууд сайнаар хүлээж аваагүй. Мэдээж бага зэргийн эсэргүүцэл байсан.

Айлын бага охин болохоор аав ах маань харамлаж байсан байх. Тэгээд хоёр жилийн хугацаанд нөхөр минь миний дотны хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийн тулд их хичээл зүтгэл гаргаж зөвшөөрөл аваад албан ёсоор нэг гэрт орж байсан юм. Тухайн үед манай гэр Дарханд, би оюутан учраас хотод амьдардаг байсан. Бараг долоо хоног болгоны амралтын өдрүүдээр манайх руу явъя, аав ээжтэй нь уулзъя гэж байнга хэлдэг байсан. Очих болгонд дуртай хүлээж авахгүй ч манай гэрийн ажилд туслах гэх мэт өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх их хичээсэн.

-Ер нь Солонгос болон Монгол соёлын ямар ялгаа байдаг вэ. Тэр ялгаа нь танд хэрхэн мэдрэгдэж байв?

-Анхны хүүхдээ төрүүлээд 2017 онд нүүж ирсэн. Түүнээс хойш надад анзаарагдсан зүйл нь цаг агаар, газар нутгийн байршлаасаа хамаараад архины соёл, хоол идэх нь илүү ялгаатай юм шиг санагдсан. Өдөрт заавал гурван удаа хоол идэх ёстой, зөвхөн будааг хоол гэж хардаг гэх мэт зүйлүүд ажиглагдсан.

-Ээж болсноос хойш хүүхдүүдийнх нь хамгийн тод үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Хамгийн анх ээж болоход ээжээсээ л их юм сонсож сурж байсан. Яг тод үлдсэн дурсамж гэвэл нөхөр маань анх тэвэрч байхдаа хүүхдийн толгойг илэхэд зулай нь зөөлөн байсан чинь гайхаад “Эмчид үзүүлэх үү. яах уу ? гэсэн. Их өвдсөн гэж ойлгоод “Ямар эмнэлэгт үзүүлэх үү” гээд л бөөн юм болж байсан. Тэгээд хүүхдийн зулай угийн ийм зөөлөн, нэг нас хүрэхээрээ битүүрдэг гэж тайлбарлаж өгч байсан үе л шууд санаанд орж ирлээ. Энэ үе хөгжилтэй дурсамж болж үлдэж байсан.

-Та “Олон улсын Influencer’s festival-д оролцсон байсан…?

-Сүүлийн нэг жилийн туршид Солонгос байгууллагуудтай хамтарч ажиллах явцад инфлүүсэрүүдийн  агент байдаг гэдгийг мэдээд хамтарч ажиллаж эхэлсэн. Агентынхаа тусламжтайгаар “2023 оны  олон улсын Influencer’s festival-д уригдаж оролцсон. Олон орнуудын контент бүтээдэг хүмүүсийг уриад өөрсдийнхөө эх орныг суртчлах арга хэмжээ юм байна лээ. Жил болгон зохиогддогоороо давуу талтай. Анх удаа Монгол улсаас оролцож байгаа болохоор сандралтай, догдлолтой байсан. Надаас илүү хүмүүс тэнд маш их байсан. Тэгээд Монгол хүн ямар байдаг, яаж энэ хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдэг тал дээр анхаарсан учраас өөрийгөө цэгнэж сандралттай оролцсон.

-Цахимд нийтэлсэн контентын сэтгэгдлийг уншаад хэр хүлээж авдаг вэ?

-Влогоо анх хийж эхэлж байхад  цочирдож хүлээж авсан. Тэр үед влог хийдэг хүн бараг байдаггүй байсан л даа. Тиймдээ ч эхэн үед сөрөг сэтгэгдэл их ирнэ. Сэтгэлээр хурдан унадаг,  нэг сөрөг сэтгэгдэл харвал тэр өдрийн эрч хүч, энерги, гоё сайхан бүхэн байхгүй болж надад их нөлөөлсөн. Гэхдээ контентоо хийгээд явахад дархлаа суучихдаг юм шиг байна лээ. Муулаад байдаг хүмүүс удаан хугацаааны туршид миний контентыг үзээд манай гэр бүл болон бидний влогыг дэмждэг болсон. Тиймээс намайг дэмждэг хүмүүс рүү түлхүү анхаарч сөрөг сэтгэгдлийг тоохоо байсан.

 

 

Э.АНХЧИМЭГ

П.ТЭРГЭЛСАРАН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ: Осолд өртсөн зургаан хүний гурав нь яаралтай хагалгаанд орж, Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна DNN.mn

2024 оны дөрөвдүгээр сарын 17-н буюу өчигдөр Хайлааст орчимд суудлын хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас явган хүний замаар зорчиж явсан 16 настай нэг хүүхэд амь насаа алдаж, таван хүүхэд, нэг том хүн бэртэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн.

ГССҮТ “Нэг том хүн, хоёр хүүхэд “Эрчимт эмчилгээний тасаг”-т хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд “Хүүхдийн мэс заслын тасаг”-т, нэг хүүхэд “Толгойн мэс заслын тасаг”-т хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийсэн бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна” гэлээ.

 

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Өдрийн Сонин, эрх чөлөө хоёроо хайрлаж явахад бид алзахгүй DNN.mn

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн/2024.04.18/ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “Зүгээр Улс” нийтлэл хэвлэгдсэн билээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Өдрийн сонинд нийтлэгджээ. Ойрд сонинд юм хэвлүүлээгүй дотно харагддаг гэж. Өдрийн сонин, эрх чөлөө хоёроо хайрлаж явахад бид алзахгүй дээ. Сонсох хувилбар нь: youtu.be/ijfTScnOKxo?si… Зарим хүн сонсохыг илүү үздэг аж. Уншаад бас сонслоо гэх нь бас байна. baabar.mn тавигдаад бас гацсан” хэмээн жиргэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дүнжингаравын дэлбэрэлтэд тусгасан 2.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл төсвийг Нийслэл рүү шилжүүлсэн” гэв DNN.mn

УОК-оос / цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан “Газны дэлбэрэлтэд өртсөн БЗД-ийн 26-р хороонд байрлах 207-р байрыг дахин ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан.

Нийслэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхээр эцэслэж байна. Хохирлыг барагдуулах, шинээр барих, осолд өртсөн айлуудын түрээсийн төлбөрийг төлөх, буруутай этгээдээс нэхэмжлэх зэргийг нийслэлийн удирдлагад шилжилж байна. Дүнжингаравын дэлбэрэлтэд 5 тэрбумыг Засгийн газар энэ асуудалд төсөвлөсөн. 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2.9 тэрбумыг нийслэлд шилжүүлсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болох 25 байршил DNN.mn

Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм.

Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна DNN.mn

Нийтийн ашиг сонирхлыг  хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй.

Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.

Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна.  Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж дууслаа DNN.mn

НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III үе шатыг хааж, үр дүнг илтгэж байна. Тодруулбал, суурин эх үүсвэрийн хаягдал утааны хийн хэмжилт, агаар орчны хяналт шинжилгээ, бохирдуулагч эх үүсвэрийг тодорхойлох, тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ, ахуйн хэрэглээний гэрийн зуухны ялгарлыг бууруулах арга хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний үнэлгээ гэсэн сэдвүүдээр дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж байгаа юм.

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2010 оноос, III үе шатыг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд  Улаанбаатар хотын агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг нарийвчлан тодорхойлж, тэдгээрээс ялгарах бохирдлын хэмжээг бүртгэн тогтоох, эх үүсвэрийг тоо бүртгэлийг жил бүр тодорхойлон боловсруулах, агаар орчны хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх,  боловсон хүчний чадавхийг сайжруулах,  зэрэг олон талт ажлуудыг гүйцэтгэсэн юм.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, загвар төслийг эх үүсвэр тус бүрт хэрэгжүүлэн, гарсан үр дүнд танилцуулж, албан хаагчдыг гадаад, дотоодын сургалтад хамруулан, агаарын чанарын хяналт шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдүүлсэн байна. Төслөөс гарсан үр дүн, санал зөвлөмжийг цаашид агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр  хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд тусган ажиллах юм.