Categories
мэдээ спорт

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа DNN.mn

Киргизийн Бишкек хотод “Парис 2024” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээнээс манай тамирчид гурван эрх авлаа.

Тодруулбал эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар эрхээ авсан бол эмэгтэйчүүдийн 62 кг-д П.Орхон Парисыг зорих тийзээ өвөртөлсөн юм.

Гавьяат тамирчин П.Орхон найман жилийн өмнө Риогийн олимпод оролцсон туршлагатай.

Тэрбээр хэсгийн шатанд тус олимпоос мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Валериа Кобловад оноогоор цэвэр ялагдаад дагах барилдаанд хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн Сакши Маликт хожигдсоноор шагналт VII байр эзэлж байв.

Сонирхуулахад П.Орхон 2017 онд Парист болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс алтан медаль хүртэж байв. Тэгвэл долоон жилийн дараа амжилтаа бататгахаар Парисыг зорих боллоо.

Одоогоор Монгол Улс чөлөөт бөхийн төрлөөр нийт таван эрх авлаа. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар эрхээ авсан билээ.

ДАШТ болон тивийн эрх олгох тэмцээн өндөрлөсөн. Одоогийн байдлаар 55 улс 232 эрх аваад буй. Ирэх тавдугаар сарын 9-12-нд Туркийн Истанбул хотноо эрх олгох сүүлийн тэмцээн болно. Энэ тэмцээнээр жин тус бүрд гурван олимпын эрх олгох аж.

Одоогийн байдлаар АНУ, Япон бөхийн гурван төрлөөс 13 эрх аваад буй. Тэдний араас Иран улс 11 эрх авсан. Персчүүд зөвхөн эрэгтэй чөлөөт бөх, сонгомол төрлөөр л өрсөлддөг. Одоогоор эрэгтэйчүүдийн 57 кг-д л эрх аваагүй байна.

  • О.Есүгэн (буудлага)
  • Э.Даваахүү (буудлага)
  • Н.Баяраа (буудлага)
  • Б.Отгонболд (байт харваа)
  • О.Есүгэн (бокс)
  • С.Жамбалжамц (дугуй)
  • Д.Отгонжаргал (чөлөөт бөх)
  • Э.Дэлгэрмаа (чөлөөт бөх)
  • Г.Хишигсайхан (марафон)
  • Б.Мөнхзаяа (марафон)
  • Б.Бат-Эрдэнэ (чөлөөт бөх)
  • М.Лхагвагэрэл (чөлөөт бөх)
  • П.Орхон (чөлөөт бөх)
Categories
мэдээ нийгэм

ШҮҮХ: Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг хэлэлцэнэ DNN.mn

Гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэргийг өнөөдөр /2024/04.22/ хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товложээ. Хурлаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 221/МА2024/0097 дугаар магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэх юм.

Сануулахад, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон албан үүрэгтээ буцаан томилогдохоор БШУЯ-ыг шүүхэд өгсөн. Тус шүүх хурал 2023.11.31-нд Сүхбаатар дүүргийн захиргааны хэргийн шүүхэд болсон. Шүүхийн шийдвэрээр Ж.Соронзонг тус сургуулийн захирлаар эргэн ажиллах боломжгүй, үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна DNN.mn

Байгаль орчноо хамгаалж, эх дэлхийгээ хайрлах зорилготой “Олон улсын эх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг дэлхий даяар “Эх дэлхийн өдөр” хэмээн тунхаглаж, 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан юм.

Эл өдөр олон нийтийн анхаарлыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, танин мэдэх, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгарч буй асуудлуудад хандуулдаг.

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэж байна. Эрүүл, аюулгүй дэлхий дээр амьдрахыг хүсвэл хуванцрын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай. Тиймээс дэлхийн 193 орны нэг тэрбум хүн энэ жил эл өдрийг “Хуванцар ба эх дэлхий” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Харин манай улсад Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “Эрүүл аюулгүй эх дэлхий” уулзалтаар монгол орны нөхцөл байдлыг ярилцах юм.

Хогоо ангилан хаяж, эрчим хүч, цэвэр усаа хэмнэн, мод тарих нь эх дэлхийгээ хайрлаж, дэлхийн дулаарлыг багасгахын тулд оруулж буй хувь нэмэр юм.

Иргэд даавуун уут биедээ авч явж, гялгар уутнаас татгалзах, унадаг дугуй унах эсвэл алхах, хуванцар нэг удаагийн соруулаас татгалзах, усны саваа биедээ авч явах, бусдыг уриалах зэргээр эх дэлхийгээ хайрлах энгийн алхмуудыг хийх боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно DNN.mn

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Тодруулбал УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг.

Хуулийн дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 28-ныг дуустал хугацаанд түр зогсоохыг УБЕГ-аас мэдэгдлээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна DNN.mn

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Эдийн засгийн бодлогын хорооны дарга, эдийн засагч Б.Ундраатай ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг өсч байна гэдэг ч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, бодит орлого нь нэмэгдэхгүй байна. Яг үнэндээ өрнөөс өрний хооронд амьдарч байна. Эдийн засаг өсөөд байхад иргэдийн амьдрал сайжрахгүй байгааг та юу гэж тайлбарлах вэ?

-Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт юм. Энэ долоон хувийн өсөлтийн 4.3 хувийг нь уул уурхай болон тээврийн салбарын өсөлт дангаар бүрдүүлсэн.

Эдийн засаг өслөө, улсын ашиг орлого нэмэгдлээ гээд л сайхан, сайхан тоо яриад байгаа ч ард иргэддээ энэ өсөлт хүртээмжтэй байж чадсан уу гэвэл үгүй. Иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулж чадсан өсөлт биш. Уул уурхайн салбараас үүдэлтэй хэдэн төгрөг ахиу орж ирдэг мөчлөгийн шинжтэй өсөлт нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэхгүй. Уул уурхай ч гэж дээ, нүүрсний салбар л даа. Арай ахиу нүүрс зарлаа, түүнийгээ тээвэрлэлээ. Тэр мөнгө нь нүүрсний эздийн халаасанд орчихсон. Нүүрсний сонсголоос энэ бүхнийг иргэд хангалттай сонсож, мэдсэн байх.

Онолоороо бол эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өндөр өсөлтийг хангаж чадсанаар хүний болон эдийн засгийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлж, монгол иргэн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлж, ядуурлын түвшин буурна. Гэтэл Монголын эдийн засгийн өсөлт хэлбэлзэл өндөртэй байдаг. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хөгжилд хүрэх нь улс орны хөгжлийн стратегийн асуудал байх ёстой. Манай орны хувьд эдийн засгийн бодит салбар нь уул уурхай болон мал аж ахуй гэсэн хоёрхон тулгууртай.

Хувийн хэвшлийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгож чадахгүй байна. Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлага нь мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжих, эдийн засгийн олон талт өсөлт бүхий оновчтой бүтцийг бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал. Эдийн засаг нь хүчтэй байж ард иргэд үнийн, өрийн дарамтад боомилогдсон хямралт байдлаас гарна. Гэтэл өнөөдөр инфляци, үнийн өсөлтөөс болж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байна.

-Эдийн засаг өссөн, иргэдийн амьдрал муудсан гэдэг эрс тэс хоёр өнцөг байна. Эдийн засаг өссөн нь тоогоор батлагдаж байна. Харин иргэдийн амьдрал муудсаныг илтгэх тоо байна уу?

-Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь буюу 914 мянган иргэн 418 мянган төгрөгнөөс доош орлоготой байна гэсэн судалгаа гаргасан. Сая шахам иргэн хагас сая төгрөг хүрэхгүй мөнгөөр амь зууж байна шүү дээ. 2022 оны энэ судалгаанаас ядуурлын шугамыг инфляцитай холбогдуулан нэмэгдүүлээд харахад иргэдийн талаас дээш хувь нь ядуурлын түвшинд орж байгаа. Үнэхээр эдийн засгийн өсөлт нь иргэдийнхээ амьжиргаанд нөлөөлдөг бол ядуурлын түвшин буурах ёстой биз дээ. Тэгээд ч эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулахад дангаар нөлөөлдөггүй. Төрд нүүрлэсэн энэ их авлига нь эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхгүй, ядуурлыг бууруулах боломжийг олгохгүй байна.

Энэ бүхнийг цогцоор шийдэхгүй, үр дүнтэй бодлого гаргаагүй байж эдийн засаг өслөө, бүх зүйл сайхан болж байна гэж хоосон лоозондоод байж болохгүй. Засгийн газар нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг бага сага нэмсэн. Тэр жаахан нэмэгдэл ядуурлыг бууруулахад нөлөөлж чадахгүй. Өнгөрсөн өвөл үүссэн зудын нөхцөл байдлаас шалтгаалж хөдөө аж ахуйн салбарын уналт энэ онд үргэлжилнэ. Энэ нь нийт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр. Цаашлаад төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн өсөлттэй холбоотой эрэлтийн нөлөө нэмэгдэх зэргээс шалтгаалж харин ч инфляци дахин өсөх эрсдэлтэй байгаа. Энэ бүхэн ядуу болон бага орлоготой өрхүүдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна.

-Монголбанк инфляци буурч байна гэдэг боловч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээр байна. Инфляцийн энэ тооцоолол зөв байж чадаж байна уу?

-Инфляцийн түвшин 2024 оны гуравдугаар сарын байдлаар долоон хувьтай гарсан байсан. Энэ хувийг тодорхойлоход хэрэглээний үнийн индексийг гол үзүүлэлт болгон ашигладаг. Индексийг тооцох зорилготой хэрэглээний сагс гэж байгаа. Хэрэглээний сагс нь дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт. Үүнд 12 төрлийн 370 гаруй бараа, үйлчилгээ ордог байсныг жил гаруйн өмнө 13 бүлгийн 410 нэр төрөл болгож нэмэгдүүлсэн. 410 бараа үйлчилгээний дундаж статистик тоогоор л инфляци долоон хувьтай харагдаж байна. Гэтэл ихэнх бага, дунд орлоготой иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг лангуун дээр байгаа нөгөө мах, гурил, сүү, талх гээд үсрээд 10 хүрэхгүй нэр төрлийн барааны үнийн өсөлт чинь энэ хувиасаа харьцангуй өндөр байна. Яг бага орлоготой иргэдэд энэ 410 нэр төрлийн бараа, үнэндээ хамаарахгүй байгаа.

Инфляци одоо долоон хувь гэж байгаа ч өмнөх хоёр жилийн хугацаанд 13, 14 хүрсэн. Сүүлийн жилүүдэд гурил, будаа, талхны үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Гэтэл дизель түлшний үнэ 30 хувиар нэмэгдээд удлаа. Суудлын автомашин унаж байгаа иргэд шатахууны өсөлт мэдрэгдээгүй байх. Яагаад гэвэл АИ-92 шатахууны үнэ өсөөгүй, барьж байгаа. Гэтэл дизель түлшний үнэ нэмэгдсэнээр бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгааны нэг болсон.

2016 онтой харьцуулбал, өнгөрсөн найман жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2-3 дахин өсчихлөө. Гэтэл орлогын түвшин яаж өссөн билээ. Орлогын өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөө гүйцэхгүй байна. Ийм байхад яаж иргэдийн амьжиргаа дээшлэх юм бэ. Эрх барьж байгаа МАН 2016 онд хоёр хувьтай байсан инфляцийг өсгөөгүй бол өнгөрсөн найман жилийн хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнэ 16 хувиар л өсөх байсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр мах, гурил, сүү, талх гэхэд л 2016 оноос 120-190 хувиар буюу 2-3 дахин өсчихсөн байгаа. Найман жилийн өмнө савласан нэг кг алтан тариа гурил 1294 төгрөг байсан бол одоо 2949 төгрөг болж, 128 хувь буюу 2.3 дахин өссөн байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр гурилын үнэ зургаан жилийн өмнөх үнээрээ байж л байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляци өндөр байгаагийн зэрэгцээ сонгууль угтсан төсвийн зардлын тэлэлт, Эрдэнэс Таван толгойн ногдол ашиг, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн нь эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжлэх нэг том нөхцөл болохоор байна. Мөн зудын нөхцөл байдал зэрэг дотоод шалтгаанаар инфляци 2024 онд эргээд өсөх эрсдэл бий.

-Эрх баригчдын буруу бодлого, сонгууль угтсан мөнгө тараалт урт хугацаандаа иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, улам л сөхрүүлэх нь гэж ойлгож болох уу?

-Эдийн засагт уялдаа холбоогүй зүйл гэж байхгүй. Нэг хоёр буруу бодлого 10, 20 алдаа, хүндрэлийг араасаа дагуулдаг.

Орлогын өсөлт нь амьжиргааны зардал, үнийн өсөлтөө давахгүй байгаа учраас иргэд арга буюу зээл авч өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна. Энэ нь ч тоо баримтаар тодорхой байгаа зүйл. Өрхийн дундаж бодит орлого нэмэгдэлгүй 8 жил боллоо. Энэ хугацаанд үнийн өсөлтөөс улбаалан зарлага эрс өсөж, дундаж монгол айлын орлого нь зарлагаа гүйцэхгүй, зээлээс зээлийн хооронд амь зогоож байна. Уул уурхайгаас бусад ихэнх бизнес мөн адил өр зээл, бартерын солилцоогоор аргацааж байгаа. Өнөөдөр монголчууд бүгд өрийн дарамтад амьдарч байна. Улс нь, аж ахуйн нэгж байгууллагууд нь, иргэд нь бүгд зээлтэй, өртэй байна. Улсаа хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулахын тулд эхлээд бүгд өрнөөсөө салах хэрэгтэй.

Уг нь одоо эрх барьж байгаа МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалингийн бодит хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно, зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй болгоно гэж амласан. Гэтэл өнөөдөр энэ амлалтуудаас нэг нь ч биелээгүй байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь банкинд дунджаар 8.6 сая төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан. Үүн дээр ББСБ, ХЗХ, ломбард, аппликэйшний зээлүүдийг оруулбал нийт иргэд бүгд зээлтэй байна.

-Иргэд хэрэглээний зээл авч байгаа нь намын мөрийн хөтөлбөр, Төрийн бодлоготой хамаагүй гэх л байх даа?

-2016 онд нийт насанд хүрсэн иргэдийн 43 хувь нь зээлтэй байсан. Одоо 87 хувь нь зээлтэй байна. Хоёр дахин нэмэгдсэн байгаа биз. Зээлийн төрлүүдийг аваад үзье л дээ. 2016 оны үед иргэд ипотекийн зээл буюу өмч хөрөнгөтэй болгох урт хугацааны, бага хүүтэй зээл их байсан. Харин одоо бол орлого нь амьжиргааныхаа зардалд хүрэхгүй байгаа учир хэрэглээний зээл дийлэнх хувийг эзэлж байна. Хэрэглээний зээлүүд нь хугацаа бага, өндөр хүүтэй байгаа учраас иргэд банк, санхүүгийн байгууллагад өндөр хүү төлж, давхар давхар зардлаа өсгөөд байгаа юм. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 2019 онд банкны нийт хэрэглээний зээлийг бууруулах зорилгоор тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 70 байсныг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр гаргасан. Монголбанк нь өөрөө ийм шийдвэр гаргаж банкнаас зээл авах дүнг багасгаснаар иргэд нь өнөөдөр яалт ч үгүй хэрэглээний зээл авах хэрэгцээтэй байгаа учраас банк бус болон бусад зээлийн үйлчилгээний газраас өндөр хүүтэй зээл авах нөхцлийг бүрдүүлчихсэн. ББСБ-д сарын 3-4 хувь, жилийн 36-48 хувийн хүү буюу банкнаас авснаас 2, 3 дахин зээлийн өндөр хүүнд иргэд дарлуулаад амьдарч байна. Үнэндээ дэлхийд байхгүй хүүтэй улс болсон байна. Иргэдээ ингэж зээл, өрийн дарамтад оруулсан нь иргэдийн амьжиргааг бүр л хүнд нөхцөлд аваачиж байна. ББСБ-ын мөнгө нь ер нь л хулгайны мөнгө гэж хэлэхэд хилсдэхгүй. Голцуу л хэдэн дарга, улстөрчид, тэдэнтэй ойр хүмүүсийн хулгайлаад олсон л мөнгө байгаа. Энэ мөнгө хүүлэлтэд жирийн иргэд л хохироод өндөр хүүг нь төлөөд амьдарч байна.

Төв банкны тухай хуулиараа Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэг байгууллага. Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтот ажлаа хийж чадаж байна уу. Сүүлийн 8 жилийн турш Монголбанк бодлогын хүүгээ 13 дээр барьж байгаад саяхан 12 хувь болгосон. Бодлогын хүүг ийм өндөр байлгаад байгаа нь зээлийн хүү өндөр байхад нөлөөлөөд байна. Төв банк нь 1 төгрөгөө 13 хувийн хүүтэй зээл гээд хүчээр тулгачиж байна. Банкны эзэд, банк бусын эздэд доод хүүг нь 13 хувь гээд тавиад өгчихөөр тэд хүүгээ тэрнээс дээшээ тавих нь тодорхой. Энийг мөнгө хүүлэлт гээд байгаа юм.

-Энэ их мөнгө хүүлэлтийн эсрэг яаж ажиллах ёстой гэж та бодож байна вэ?

Аливаа улсын эдийн засагт сангийн бодлого болон мөнгөний бодлого байна.

Татвар төлөгчдийн мөнгийг Засгийн газар удирдаад зарцуулж байгаа нь сангийн бодлого юм. Парламентийн засаглалтай оронд ялсан намын Засгийн газар энэ мөнгөөр намын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд зарцуулдаг.

Гэтэл нөгөө талдаа хамгийн чухал мөнгөний бодлого нь хаягдчихаад байна. Мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлдэг. Монголбанк маань засгийн газрын тохируулагч нь байх ёстой. Харамсалтай нь Монголбанк Засгийн газрын үгээр, тэдний гаргасан шийдвэрийн араас ажиллаад байна уу гэж анзаарагдаж байна.

Парламентын засаглалтай оронд Төв банкны шууд удирдлага нь УИХ. Монголбанк нь үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө тайлагнаж, жил бүр төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг боловруулж УИХ-аар батлуулдаг.

Тэгэхээр энэ инфляцийн өсөлт, ханш, үнийн өсөлт, зээлийн хүү зэрэг сая дурдсан энэ бүх асуудлыг шийдэхийн тулд Монгол банк маань ажлаа зоригтой хийж, үнийн тогтвортой байдлыг хангах бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Кабелийн телевизийнхээ төлбөрийг төлөөгүй үед ч иргэдийг зээлийн мэдээллийн санд шууд оруулдаг, муу түүхтэй мэтээр харуулдаг асуудалд иргэд маш их бухимддаг. Байгууллагууд хэт давуу эрхтэй, эсрэгээрээ иргэд нь хохирдог жишээ их. Төв банкнаас энэ сарын 16-ны өдөр Монголбанкны зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргаж, муу зээлийн түүхийг нь арилгахаар боллоо. Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Монголбанкнаас гаргасан мэдэгдлийг харахад энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх муу зээлийн түүхтэй бүх иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн түүхийг мэдээллийн сангаас арилгах тохируулга хийлээ гэж ойлгосон. Монголбанкны энэ мэдэгдэл мэдээж шууд утгаараа муу зээлийн түүхээсээ болоод зээл авч чадахгүй болчихсон иргэд, байгууллагын хувьд сайн мэдээ.

Ер нь бол зээлийн мэдээллийн санд чанаргүй, муу зээлийн түүхтэй байлаа гээд зээл олгохгүй гэсэн ямар ч хууль, дүрэм, журам байдаггүй. Зээлийн түүх гэдэг нь зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг илэрхийлж байгаа учраас банк, санхүүгийн байгууллагууд тухайн хүний өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, эрсдлийг тооцож зээл олгох эсэх шийдвэрээ бие даан гаргадаг. Арилжааны банкууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд чанаргүй зээлдэгчээр бүртгэгдсэн бол зээл олгохоос татгалзаж болно.

Зээлийн мэдээллийн сан, зээлийн мэдээллийн лавлагаа гэж байдаг. Энийг ялгаж ойлгох хэрэгтэй болов уу. 2011 онд батлагдаж байсан Зээлийн мэдээллийн тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн 19.1 дээр “Зээлийн мэдээллийн санд цуглуулсан зээлийн мэдээллийг уг санд хүлээн авсан өдрөөс хойш 10 жилийн хугацаанд хадгална” гэж заасан байдаг бол 11.1 дүгээр хэсэг дээр зээлдэгчийн сүүлийн 6 жилийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгадаг. Өөрөөр хэлбэл, таны зээлийн сөрөг мэдээлэл зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас зургаан жилийн дараа арилах боловч Монголбанкны зээлийн мэдээллийн санд 10 жил хадгалагдаж л байдаг юм. Харин Сангийн сайд нэг сайтад өгсөн ярилцлагдаа харилцагчийн зээлийн мэдээллийг 10 жил хадгалагддаг байсныг бид зургаан жил болгосон гэж ярьсан байна лээ.

Энэ оны нэгдүгээр сарын 22-нд нэг иргэн Монголбанкны зээлийн мэдээллийн санг шинэчлэх хуулийн төсөл санаачлах талаар санал гаргасан байсан. Монголбанкны зээлийн мэдээллийн санд иргэд ангилал буурч орсноор банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг. Мэдээлэл нь зургаан жил болж байж устаж буйг өөрчлөх. Зээлээ төлсөн иргэдийн ангиллыг хэвийн болгох хугацааг өөрчилье гэдэг санал. Тэгэхийн тулд Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн холбогдох хууль, журмыг өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан хэрэг. Гэтэл 100 мянган санал цуглуулах ёстойгоос ердөө дөрвөн мянга гаруй л хүн гарын үсэг зурсан байсан. Монголбанкнаас гаргасан мэдэгдлээр бол иргэдийн зээлийн лавлагаан дээр гарч ирэхгүйгээр тохируулсан ч хуулиараа зээлийн мэдээллийн сан байдгаараа байж байх ёстой болчихоод байна. Яагаад гэвэл хуулинд өөрчлөлт ороогүй.

Яг үнэндээ Монголбанкны шийдвэр сахилга баттай зээлээ төлж байсан иргэдэд шударга бус тусахаар байгаа. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 29.1 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаагаас 88.6 хувь буюу 25.8 их наяд хэвийн, үлдсэн 11.4 хувь буюу 3.3 их наяд нь хугацаа хэтрэлттэй, чанаргүй зээл байна.

Нийт зээлийн 60-аад хувь нь иргэдийн зээл байхад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн 74.5 хувь нь байгууллагынх байна. Эндээс харахад, иргэд ихэвчлэн цалин, тэтгэвэр, хадгаламжаа барьцаалж хэрэглээний зээл авдаг учраас хугацаа хэтрэлт, чанаргүй зээлийн ангилалд багтах нь бага. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд ч зээлийн мэдээллийн санд муу түүх үлдээхгүйн тулд аль болох хугацаандаа төлөхийг хичээдэг. Тэгэхээр энэ шийдвэр нь сахилга батгүй хэдэн томоохон аж ахуй нэгжүүдэд хамааралтай юу, магадгүй сонгуулийн жилтэй холбогдуулж гаргасан шийдвэр үү гэх хардалтыг төрүүлж байгаа юм.

 

 

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ DNN.mn

Прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд хэрэг бүртгэлтийн 38,987 хэрэгт хяналт тавьжээ. Нийт хэргийн дийлэнх нь залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг байна.

  • Залилах гэмт хэрэг 12,436 буюу 31.9 хувь
  • Хулгайлах гэмт хэрэг 10,135 буюу 26 хувь
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3,221 буюу 8.3 хувь
  • Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1,263 буюу 3.2 хувь
  • Мал хулгайлах гэмт хэрэг 1,054 буюу 2.7 хувь
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1,001 буюу 2.6 хувь
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг 908 буюу 2.3 хувь
  • Дээрэмдэх гэмт хэрэг 604 буюу 1.4 хувийг тус тус эзэлжээ.

Эдгээрээс авлига, дээрмийн гэмт хэрэг хамгийн цөөн байгааг мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Төв болон говь, зүүн аймгуудын зарим хэсгээр цас орно DNN.mn

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +5…+7 градус дулаан.

Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4…+9, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19, бусад нутгаар +9…+14 градус дулаан.

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Халхгол суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд гарсан гурван удаагийн хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт  80 мянга гаруй га талбай өртсөн байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр, амбаар, малын хашаа шатжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хаврын хуурайшилтын өдрүүдэд үргэлжилж байгаа тул ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр нийт 1775 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1431, гэмт хэргийн шинжтэй 117 дуудлага бүртгэгдсэн байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 86 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ.

Түүнчлэн хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 87, хүний биед халдах 42, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчил бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа DNN.mn

Арваад жилийн өмнө бизнесмэнүүдийг барьж аваачаад л хийдэг, ард нь “Олон сая доллар авч байж сулладаг байсан” гэдэг яриа байдаг. Одоо ч тэр яригддаг. Яагаад ч юм саяхны нэгэн баривчилгааг хараад тэр л санаанд оров.

“Алтайн хүдэр”-ийн Р.Базарыг арваад хоногийн өмнө сүр дуулиантай баривчилсан. Үнэхээр сүртэй баривчилсан. Ядахад Р.Базар хэнэггүй юу, тоодоггүй юу, хэвлэлээр “од” болж л байдаг, хэдэн үгээр хариу барина гэж байдаггүй. Ядахад тэрээр “баян” гэдэг хочтой. Тэр нь нийгмийн сүлжээ, зарим хэвлэлийн анхаарлыг татаад байдаг шиг байгаа юм. Ийм тийм шалтгаанаар Р.Базарыг баривчилсан нь олон нийтэд шуугих шалтгаан болж өгсөн шиг..

Харин хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр энэ талаар “Мэргэжлийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хүрээ хязгаарыг давсан үйлдэл боллоо гэж харж байна. Хуульд мөрдөгч гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эсвэл ирсэн гомдол мэдээллийн хүрээнд гэрчийг сэжигтнээр мэдүүлэг авахаар дуудна. Дуудаад ирэхгүй бол прокурорын мэдэгдэх хуудсаар албадлага хэрэглэж болно. Түүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Албадлага хэрэглэнэ гэдэг SWAT хөдөлгөөд, террорист үйл ажиллагаа, эсвэл ТЭЦ4 дотор тэсрэх бөмбөг тавьчихсан юм шиг буутай, сүр хүчийг үзүүлээд шоу хийх биш юм. Хатуухан хэлэхэд, энэ бол эрх баригчдын зүгээс Монголын төрд татвар төлөөд явж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, иргэний эрх, эрх чөлөөг сайн ч бай, муу ч бай хүндэтгэж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ноцтой нь тэнд сэтгүүлчид нь бэлэн байдаг, түүнийг нь цагдаа нар буутай бүслээд зогсож байгаа нь хачирхалтай” гэж ярьсан. Үнэхээр ч тэгж харагдсаныг нуугаад яахав.

Ер нь Р.Базарыг яагаад гэнэт сүртэй гэгч нь барих болсон бэ. Энэ баривчилгааны талаар ЭЦА-наас “Эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөн хөрөнгөөр кредит болон арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж мөнгө угаасан асуудлаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэн Б-гийн хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” компани, Тээвэр хөгжлийн банк болон иргэдийн орон байр зэрэг нийт

10 объектод нэгжлэг хийж, санхүүгийн анхан шатны 100 гаруй боть баримт, гадаад валют хурааж авсан” гэж мэдээлсэн.

Тээвэр хөгжлийн банкаар орсон гүйлгээнд Р.Базарыг холбогдуулж байгаа бололтой. Гэтэл Монголбанкнаас “Банк нь иргэн, хуулийн этгээд, нийтийн мөнгөн хөрөнгийг харилцан итгэлцлийн үндсэн дээр хуримтлуулан хадгалж, тус эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанкны байнгын хяналт, зохицуулалтад байдаг.

Хууль хяналтын байгууллагаас зарим нэр бүхий иргэдтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банкинд нэгжлэг хийсэн, тус банк хууль бус үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгджээ.

Аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны удирдлагаар ажиллахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, мэдэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд мэдээлэлд дурдагдсан нэр бүхий иргэд нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд биш болно. Мөн банк нь хувьцаа эзэмшигчийн аливаа үүргийг хариуцдаггүй, түүний хүлээх хариуцлагаас ангид, зааглагдсан байдгийг дурдах нь зүйтэй.

Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа бөгөөд санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаж байгааг хянахын зэрэгцээ тухайн банкны төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаа болно” гэж мэдэгджээ. Үүгээрээ Монголбанкнаас “Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа”, “Тус банкинд Р.Базар хамааралгүй, хувьцаа эзэмшдэггүй, удирдлагыг хэрэгжүүлдэггүй” гэж мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл “Банк Р.Базар хоёр тусдаа” гэчихсэн байна.

Тээвэр хөгжлийн банк бол Монголбанкны мэдэгдсэнчлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа ажээ. Тус банк нь Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас батлан гаргасан дүрэм журмыг чанд мөрдөж, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган, олон улсад нэр хүнд бүхий KPMG, BDO зэрэг хөндлөнгийн аудитын байгууллагаар банкны тоон үзүүлэлт, үйл ажиллагаа, санхүүгийн тайланг жил бур хянуулан баталгаажуулж, банкны зээлжих зэрэглэл, хэтийн төлөвийн үнэлгээг олон улсын Moody’s үнэлгээний байгууллагаар тогтмол хийлгэдэг. Дэвшилтэт техник технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч нартаа хүргэдэг. 2023 онд улсын төсөвт 24.3 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн. Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан. Үүний зэрэгцээ Олон улсын VISA интернэшнл байгууллагын сүлжээнд нэгдэн орж, картын төлбөр тооцооны бие даасан процессингийн төвийг шинээр байгуулжээ. Ер нь л банк санхүүгийн салбартаа сүүлийн жилүүдэд огцом бөгөөд олон шинэчлэлийг авчирч байгааг салбарынхан нь хэлдэг болсон.

Тэгэхээр энэ үйл явдал нь “Асуудал Р.Базартаа байна уу, улс төрд байна уу” гэдэг асуултыг гаргаж тавьж байна.

Тэгвэл яг одоо УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн. Хамгийн гол нь Р.Базарын баривчилгаатай зэрэгцээд “Энэ хүн сонгуулийн улс төрийн санхүүжилт бэлдсэн” гэдэг мэдээлэл битүү цацагдсан. Тэгэхээр л эндээс улс төрийн “үнэр” л ханхийгээд байгаа юм. Ерөөсөө л Р.Базарыг ямар ч байсан тэрээр улс төрийн санхүүжилт гэдэг асуудалтай тулгачихаад байгаа нь тодорхой харагдаж байна.

“Арваад жилийн өмнө гадаад дотоодын бизнесмэнүүдийг барьж хориод дээрэмддэг байлаа” гэдэг болсныг дээр хэлсэн дээ. Р.Базарынх тэгж харагдаад байгааг бас хэлсэн. Хоёрхон сонгуулийн өмнө болсон явдал өнөөдөр сөхөгдөөд эхэлсэн. Одоогийн Засгийн газар ч хоёр жилийн өмнөөс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүдийн эрх ашгийг хамгаалахаар ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Дүнд нь хууль хяналтынхан дээр хэрэг түвэг овоорч байгаа мэдээлэл бий. Гэтэл яг тэр үйлдэл энэ сонгуулийн өмнө давтагдаад байж мэдэхээр л байна. Уг нь хууль хяналтынхан маань үүнд их л няхуур хандах хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол “Орчин цагийн улс төрийн хилс хэргийг хэдэн бизнесмэн л үүрдэг болоо юу даа” гэж харагдаад, бас мэдрэгдээд байна шүү.

П.Хуяг