Categories
мэдээ цаг-үе

Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана DNN.mn

Хил хамгаалах байгууллагаас мэдээлснээр Монгол, ОХУ-ын хилийн зарим боомт энэ сарын 28-наас ажиллахгүй нь.

Тодруулбал Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан зэрэг таван авто замын боомт гурван өдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна.

Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана.

Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.

ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүдэд ийнхүү боомтуудыг түр хаах юм байна.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцжээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуульд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг авч эхэллээ DNN.mn

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу өнгөрсөн сард 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлж, дүгнэлт гаргуулаад буй.

Тэгвэл бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр эхэлж байна.

Үндэсний аудитын газар

  • дөрөвдүгээр сарын 22-нд 08:30-21:00 цаг
  • дөрөвдүгээр сарын 23-нд 08:30-21:00 цаг
  • дөрөвдүгээр сарын 24-нд 08:30-00:00 цагт бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авах юм.
Categories
мэдээ цаг-үе

АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа DNN.mn

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн бүлгийн хурлаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулав. Бүлгийн өргөтгөсөн хуралдаанд АН-ын дарга, удирдлагууд болон 2008 оноос хойш УИХ-д сонгогдсон гишүүдийн төлөөлөл оролцлоо. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуулуудын талаар тус бүлгийн дарга, гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн асуудал сонгууль бүрээр яригдаж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг нь бурууддаг боллоо. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг нууцаас бүрэн гаргахгүй нууц хэвээр нь байлгасаар байна. Нууц байлгах нь нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг боллоо. Тиймээс хууль дүрмийн хүрээнд бүх мэдээллийг нь ил тод нээлттэй болгохыг шаардаж байна. Нээлттэй болгох эрх нь Засгийн газарт бий.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Засгийн газраас зохион байгуулалттайгаар хэд, хэдэн нэвтрүүлэг бэлтгэж, нийгмийг маш их талцуулж, ард иргэдийг бухимдуулж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болчихлоо. 1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш 26 жил өнгөрсөн. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг аваад үзэхэд тухайн аллагын эзэд нь илэрсэн ч юмуу, илрээгүй ч юм уу эргэлзээнд оруулсан байна. Ийм учраас Бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулъя. С.Зориг агсантай холботой асуудлыг нууцаас гаргаж ил болго. Эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг ч ил гаргах ёстой.

 

Categories
мэдээ цаг-үе

Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна DNN.mn

Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ны 09.00 цагт эхэлсэн. Тэгвэл шалгалтын бүртгэл энэ долоо хоногт буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагч шалгалтад бүртгүүлэхийн тулд зөвхөн өөрийн и-мэйл хаягаар eec.mn  /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийнэ. Ингэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.

Үүнд:

  • 1. Иргэний үнэмлэх
  • 2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/ Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд программаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу!!!
  • Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
  • 3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернэт банкны QPay үйлчилгээ

ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5 800 төгрөг байх юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

  • Өргөдөл хүсэлт
  • Эмчийн магадалгаа
  • Сургуулийн тодорхойлолт
Categories
мэдээ цаг-үе

Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчлахаар шийдвэрлэлээ DNN.mn

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халдаж буй дүрс бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгажээ.

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар уг тохиолдлыг бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байх ерөнхий боловсролын сургуулийн багш О нь тус сургуулийн сурагчийн биед халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай шилжүүлсэн байна. 

Улмаар тус аймгийн шүүхээс дөрөвдүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар зөрчилд холбогдогчид 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулж, шийдвэрлүүлсэн байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ

Х.Нямбаатар: Эхний ээлжид ТҮК-ийн ажилтнуудын 100 хүүхдийг Германд сургана DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болжээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж  ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана.

Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1,000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гаднын улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэв.

Түүнчлэн энэ онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах, зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгахыг үүрэг болгожээ.

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулахаар болсон байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм улс-төр

Сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд энэ сарын 26-28-ны өдрүүдэд СЕХ-нд хүсэлтээ гаргана DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвсэл энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд СЕХ-нд хүсэлтээ гаргана.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоо дагаж мөрдөхөө илэрхийлэн сонгуульд оролцох тухай зөвхөн нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна DNN.mn

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Мөн цасан болон шороон шуургатай байна.

Цаашлаад 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар энэ байдал үргэлжилнэ. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажлыг долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах үүрэг өглөө DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Хотын дарга хэд хэдэн үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Тодруулбал,

-Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах,

-Нийслэлд дагуул хот бий болгох ажлын хүрээнд алслагдсан гурван дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулах,

-Энэ онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах, зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах,

-Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Энэ долоо хоногт /2024.04.24-25/ УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.