Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана DNN.mn

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.

Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа үлдээд байна.

Иймд өмнөх онд төгссөн болон энэ онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид зөвхөн өөрийн и-мэйл хаягаар eec.mn болон eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийлгээрэй. Ингэхийн тулд дараах материалыг бэлтгэх шаардлагатай.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх
  • Өнгөт цээж зураг (цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна)
Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд программаас устгах бөгөөд бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулах шаардлагатай болох юм. Хэрэв бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй.
  • Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернэт банкны QPay үйлчилгээ. ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-д ирүүлнэ.

Энэ нь

  • Өргөдөл хүсэлт
  • Эмчийн магадалгаа
  • Сургуулийн тодорхойлолт байна.

 

Categories
мэдээ нийгэм

Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна DNN.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 2024 оны 4-р сарын 17-ний өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн баяр  наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна. Сүүлийн шатанд “Скин” энтертайнментын Б.Анар, “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал, Продюсер найруулагч Г.Маргад-Эрдэнэ нар тунаж үлджээ.

Ингээд орчин үеийн шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх, түүх, орчин цагийг хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар олон нийтийн баяр наадам, ёслолын үйл ажиллагааны туршлагатай “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал, Продюсер найруулагч Г.Маргад-Эрдэнэ сонгогдсон байна. Тэрээр энэ жилийн наадмын нээлтийг “Эх дэлхий, эх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд найруулахаар төлөвлөж байгаа аж. Сүүлийн шатанд тунаж үлдсэн хоёр багийн тухайд санхүүгийн санал эрс ялгаатай байжээ. Тухайлбал Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага буюу 2.9 тэрбумыг санал болгосон бол Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон байна.

Categories
мэдээ цаг-үе

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хоёр жилд нэг удаа бүрэн хамрагдана DNN.mn

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.

Та өөрийн тохирох насны багцад хоёр жилд нэг удаа бүрэн хамрагдах бөгөөд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх шаардлагатай юм.

Categories
мэдээ нийгэм

Чинь Шыхуан хааны цэрэг, морины хөшөөтэй танилцлаа DNN.mn

БНХАУ-ын Шаньси мужийн Ши Ань хотноо Монголын сэтгүүлчдийн баг аялж, туршлага судалж байна.

Аяллын хүрээнд Хятадын онцлог, хөгжил дэвшил, тариалан аж ахуй, олон улсын боомт, Тан гүрний соёлын онцлогт гудамж, технологийн шинэчлэл, уламжлалт газарт тариалангийн ололт, экологи байгаль орчны хамгаалалт гэхчилэн хөгжлийн туршлага, бодит ажлуудтай танилцах юм.

Ши Ань хот нь 1000 гаруй жилийн түүхтэй. Тус хот нь эрт цагт “Мөнхийн хот” нэртэй байсан. Монголчуудын дийлэнх нь “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор”-оор нь тус хотыг илүү мэднэ.

Бунхлагдсан морьт цэргийн олдвор нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн бөгөөд үүгээрээ дотоод, гадаадын жуулчдыг ихээр татдаг

 

Categories
мэдээ улс-төр

Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ DNN.mn

Үндэсний аудитын газарт өнөөдөр /2024.04.23/-ны байдлаар 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Тодруулбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчийн  мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт хүлээн авч эхэлсэн бөгөөд бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид аудитын байгууллагад дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх хуулийн заалттай. Тиймээс Үндэсний аудитын газар өнөөдрөөс /2024.04.22/ бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянаж дүгнэлт гаргахаар хүсэтийг хүлээн авч эхэллээ.  Бие даагдын мөрийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн  00:00 цаг хүртэл хүлээн авах аж.

 Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрийнхөө эхийг хэвлэмэл байдлаар гурван хувийг дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр авч очих ба мөн цахим хэлбэрээр хүргүүлэх юм.

Биечлэн очих боломжгүй тохиолдолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсгээ зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж шуудангаар хүргүүлэх боломжтой.

Бие даан нэр дэвшигч нь аудитын байгууллагатай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүрд нь мэдэгдэх аж. Тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Горхи, Тэрэлжийн 40 тонн хогийг цэвэрлэжээ DNN.mn

Солонгос хэлний хөтөч, орчуулагчдын “Солонго хонх” холбоо, Монгол-Солонгосын  аялал жуулчлалын МОКТА холбоо хамтран, “Байгальд хоггүй аялъя” хэмээн уриалж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хогийг цэвэрлэлээ.

Уг уриалгыг тус цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа, аялал жуулчлалын 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 320 ажилтан, хувь хүмүүс, Налайх дүүргийн VI хороо дэмжин, оролцов. Тэд Горхи, Тэрэлж орчмын 12 маршрутын дагуу явж, 40 тонн хог цэвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 86 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр /2024.04.22/ нийт 1776 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1376, гэмт хэргийн шинжтэй 98 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 61 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 22 хэргийг нөхөн илрүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан” гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Хохирогч яаралтай эмнэлгийн тусламж авсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг мэдээллээ.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар 

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Гурван-Ус” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:21 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:17 цагт хээрийн гал түймрийг цурманд оруулж, 15:28 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 80 га орчим талбай өртжээ

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд…

ЗХУ-ын албан ёсны  залгамжлагч нь ОХУ гэдгийг бид мэднэ. Харин OХУ-ын КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах хороо нь ФСБ буюу Холбооны аюулгүй байдлын алба болсон. Иймээс бид КГБийн залгамжлагч болсон Оросын тусгай албаныхан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хэрхэн аюул учруулж буйг эрэн сурвалжилсан дүнг та бүхэнд хүргэж байна.

Юрий Александрович Безменовнь Зөвлөлтийн суртал ухуулга, худал мэдээлэл, хорлон сүйтгэх ажлын мэргэжилтэн, Оросын хэвлэл мэдээллийн “Новости”  агентлагт КГБ-ын ажилтнаар ажиллаж  байсан нэгэн. Юрий Безменов ЗХУ-ын Энэтхэгийн Элчин сайдын яаманд ажиллаж байгаад 1970 онд Канад руу зугтан гарсан. Тэрээр энэ явдлаа “Манай улс бусад колоничлогч, империалист орнуудаас мянга дахин илүү дарангуйлагч юм байна  гэдгийг олж мэдээд би маш их айсан. Иймээс би өөрийн улсын аймшигт харгис, бүдүүлэг дэглэмээс өөрийгөө салган тусгаарлаж чадсан” гэж тайлбарласан байдаг. Юрий Александрович Безменовнь КГБ-ын даалгавраар гүйцэтгэж байсан ажлаа дэлхий нийтэд ил болгон Томас Дэвид Шуман (Tomas David Schuman) нэрээр алдаршсан  билээ.

Тэрээр “КГБ-ын гадаад улсуудад зориулдаг бүх цаг хугацаа, мөнгө, хүчин чармайлтыг нэгтгэн дүгнэвэл түүний ердөө 10-15 хувь нь тагнуулын ажилд, үлдэх дийлэнх хэсэг нь үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаанд зарцуулагдаж байдаг бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд эрх чөлөөт орнуудын хууль тогтоомжид харшлахгүй арга хэрэгслээр хийгддэг” гэж бичсэн байдаг.Хамгийн гол нь Безменов Оросын тусгай албаны гадаад улсуудын нийгмийн бүх салбарт явуулдагажлуудыг Шашин, Боловсрол, Хэвлэл мэдээлэл, Соёл, Хууль  журам, Олон нийтийн нийгмийн харилцаа, Аюулгүй байдал, Дотоод улс төр, Гадаад улс төр, Гэр бүл ба нийгэм, Эрүүл мэнд, Янз бүрийн бүлгийн нийгэм дэхь байр суурь, Хүн ам, Хөдөлмөр, Эрх мэдлийн төлөөх тэмцэл ганц зорилго болж хувирахуй, Эдийн засаг, Нийгмийн дэг журам, Гадаад харилцаа гэж ангилан тус бүрт нь яаж хорлон сүйтгэх ажиллагаа явуулж ямар үр дүнд хүрдгийг маш ойлгомжтой тайлбарласан байдаг. Иймээс бид түүний тодорхойлолттой харьцуулан судалгаа явуулж, Кремлийн өнөөгийн удирдлага  манай улсын бүх салбарт олон улсын дүрэм, журамд харш бодлого явуулж, бидний хөгжил дэвшилд хэрхэн, яаж саад учруулж байгаа талаар манай улсын хамгийн олон захиалагчтай “Өдрийн сонин”-ы 2023.07.05ны №126(7246) дугаарт “Хойд хөршийн бодлого гэх “Зөөлөн дайн” нэртэй нийтлэлийг энд тавигдсан Украины хүүхэлдэйн киноны нэрт зураач Владимир Казаневскийншог зурагтай хамт хэвлүүлсэн.

“Өнөөдрийн бидний тэмцэл бол зөвхөн манай үеийнхний бус бидний эцэг өвгөдийн хүсэл юм… Украиныг үнэгүйдүүлэх улс төр ХХ зуунд улам эрчимжин эхлээд манай бичиг үсэг дараа нь бидний театр, ном зохиол, номын санг хорьж бидэнд “Европын соёлтой, иргэншсэн үндэстэн байх боломжоо бүр мөсөн алдаж байна” гэх сэтгэгдэл төрж эхэлсэн…”. Энэ бол https:// www.youtube.com/watch?v=–9ycaAsQv0&t=634s хаяг дээр буй Украины гурав дахь ерөнхийлөгч асан Виктор Андреевич Ющенкогийн DW-д өгсөн ярилцлагын хэсэг билээ. Өөрөөр хэлбэл Кремлийн Монголыг үнэгүйдүүлэх бодлого “Монгол бичиг” нэрээр манай бичиг, үсэг  буюу төрт ёсны түүх Украины нэгэн адил Оросын халдлагад өртсөн юм.

Хэл нь үндэстний дархлаа, харин бичиг үсэг нь  төр, засгийнх нь баталгаа болдогучир аль ч улс бичгийн болон ярианы хэлтэй байдаг. Өнөөдөр дэлхий нийтэд гагцхүү үнэнийг бичдэг гэдгээр алдартай, 1768 онд бий болсон Британника нэвтэрхий толь бичгийн https://www.britannica.com/ topic/ Mongol-language” Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хаягаар ороод харахад:

Хятадад хэрэглэгдэж байгаа, 2025 онд Монгол Улсын албан ёсны бичгийн хэл болгон сэргээн нэвтрүүлэхээр төлөвлөж буй уламжлалт монгол бичиг нь эцсийн дүндээ Сири  гаралтай. Монголчууд энэ бичгийг Түрэг гаралтай Уйгаруудаас авсан бөгөөд  харин  тэд Ираны ард түмэн болох Согдуудаас  авсан…” гэж бичсэн байна. Ийнхүү Британника нэвтэрхий толь монголчууд биднийг  плагиат буюу энэ зууны гэж тодорхойлогдох оюуны хулгай хийж байгааг дэлхий нийтэд  албан ёсоор зарлав. Мөн нэгэн зэрэг хоёр өөр бичиг, үсэг хэрэглэнэ гэдэг нь яах аргагүй хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй XXI зууны том тэнэгтэлт мөн. Хоёр төр, засагтай байдаггүйтэй адил хос бичигтэй байж болдоггүй юм. Учир нь хэл нь  үндэстний дархлаа, харин бичиг үсэг нь  төр, засгийнх нь  баталгаа. Харин гадаад хэл бас бичиг, үсэг нь зөвхөн хэрэглээ байдаг. Иймээс цөөнгүй тохиолдолд хөршөөсөө ялгарах гэж гадны бичиг, үсгээр үндэсний хэлээ илэрхийлж, өөрсдийн төр засгийг баталгаажуулдаг.  Бид “Уйгаржин Монгол бичиг”, “Латин Монгол бичиг”, “Кирилл Монгол бичиг” харин монгол хүн зохиосон учир “Соёмбо бичиг”, “Хүн бичиг” гэж бичдэг цаад учир нь энэ.  Олон бичиг, үсэгтэй  байх нь эртнээс олон төр, засагтай байсны баталгаа болдог сайн талтай ч бас эх хэлнийхээ дархлааг алдагдуулдаг муу талтай. Үүний баталгаа нь өнөөдөр бид нэг үгийг янз бүрээр бичиж бас маргаж буй явдал. Өөрөөр хэлбэл  олон бичиг, үсэг хэрэглэх нь хэлний дүрмийг алдагдуулдаг. Үүнийг л хэлний дархлаа алдагдах гэж буй хэрэг. Иймээс хамгийн чухал зүйл болох  хэлний дархлаа буюу дүрэм нь хамгийн эртний бичиг үсэгт нь хадгалагдаж байдаг. Учир нь цаг хугацааны явцад үгс өөрчлөгддөг ч дүрэм өөрчлөгддөггүй юм. Иймээс бидний хамгийн эртний бичиг үсэг болох “Хүн бичиг” буюу Хүннүчүүдийн бичгийг тайлж уншсан “Сэргэлэн интернэшнл экспедишн” ТББ-ын хамт олонд монголчуудынхаа өмнөөс мэхийн ёсолж, сайн бүхнийг хүсэн ерөөе. Учир нь эх хэлнийхээ хамгийн эртний дүрмийг шинжлэх ухаанаар баталгаажуулж чадсанаар бид дэлхий нийтэд “Оросуудын өнөөдөр хэрэглэж буй мэс-меч, хуягкуяк, засуул-есаул, эртүүлертаул, харуул-караул, хэрэм-кремль, баатарбогатырь, дах-доха, бариачврач, хонуур-конур, түлхэхтолкать, тэрэг-телега, идээ-еда, балмад-баламут, барлаг-бурлак, алаач-палач, өртөө-юрта, аравт-Арбат/ гудамж/, хаалга- Калуга / хот/, шар дов-Саратов / хот/, түмэн- Тюмень /хот/, мушгиа-Москва /хот,гол/ гэх мэт үгс  хамаагүй. Гол нь тэд нарын хэрэглэж байгаа гааль гэх “таможня” нь манай “тамгатай бичиг(татвар төлсөн)”, “пиши”нь манай “бич/и/”, “писать” нь “бичих”, мөнгө буюу “деньги” нь “дэнчин” гэсэн монгол үг. Энэ нь оросуудын  өвөг дээдсийг мөөг, жимс түүн ойд тэнэж явахад монголчууд төр, засгаа эмхлэн байгуулчихсан байсан гэсэн үг. Манай эрт үеийн   төр засгийн баталгаа бичиг үсэг, хэлний дархлаа дүрэм нь энэ байна. Харин Оросуудынх хаана байна?!” гэж асуух бүрэн эрх нээгдэж байгаа юм. Иймд “Сэргэлэн интернэшнл экспедишн” ТББ-ынхан бол жинхэн эх орончид мөн. Хэрэв тэд  ингэж монгол хэлнийхээ дархлааг баталгаажуулаагүй, Путины амлаж байснаар Оросууд Киевийг гурав хоногт эзлэн авсан бол  Кремль өнөөдөр эцэг өвгөдийнхөө араб бичиг, үсгээ хэрэглэж буй 19 улсын нэгээр нь  плагиат хийсэн хэмээн Монгол Улсыг олон улсын шүүхэд өгч “Үгүй хар даа, өөрсдийн бичиг, үсэггүй энэ монголчууд чинь ер нь төр, засагтай байсан юм уу? “Нууц товчоо” гэдэг  нь зүгээр л уран зохиол байсан юм байна шүү дээ! Монголчууд бол эртний Түрэг улсын үр сад. Харин Түрэг нь одоогийн Туркуудын өвөг дээдэс. Чингис хаан турк хүн болж таарч байна. Иймээс монголчууд та нарт Турк, Казахстаны нэг муж болох, эсвэл хуучнаараа бидний “халамжинд” амьдрах гэсэн хоёр л сонголт байна!” гэх байв.

Оросууд монголчуудаар дэвхэрдэг амьтныг харь бичгээр “мэлхий” гэж бичүүлж байж, дээрээс нь араб бичгийг “Монгол бичиг” гэж хуульчлан мэлхийг “мэнэхэ” гэж бас нэг харь бичгээр нэмж бичүүлж  буйн цаад учир нь ердөө л энэ!!! Бас Оросууд босгосон араб бичгийг та нараар санаачлуулан УИХ-аар “Үндэсний бичиг”, “Монгол бичиг” гэж хуульчлуулсны дараа танай намыг хэрхэн, яаж “мөнхийн сөрөг хүчин” болгосныг эргээд нэг хардаа, Ардчилсан намын гишүүд ээ!!! Ерөөс эзлэн түрэмгийлэгчдийн нөлөөнд орохын эхэнд бичиг, үсэг халдлагад өртдөг цаад учир нь энэ юм. Иймээс Монголчууд бидэнд эх хэлнийхээ эртний дархлааг батлан гаргах цаг гаргаж өгсөн баатарлаг Украинчуудад ардчиллын  өмнөөс мэхийн ёслож, сайн бүхнийг хүсэн ерөөе! Хамгийн гол нь Украины арми ялагдвал Монгол Улс ч бас Орост дахин эзлэгдэх нь тодорхой байна!!! Иймээс Украины эрх чөлөөний тэмцлийг бид байгаа бүх боломжоороо дэмжих ёстой! Эс бөгөөс Монголын ардчиллыг Кремль устгана! Харин эртний Түрэг улс нь үнэндээ монголчуудын өвөг дээдсийн байгуулж байсан нэг төрт улс бөгөөд одоогийн туркуудын өвгийн Монгол төрийн эрхшээлд орсон хэсэг нь цагийн явцад монгол үндэстэн болж харин тэдний үгс монгол хэлэнд үлдсэн  билээ.

Нэн сонирхолтой нь манай хэлний мэргэжлийн хэн, докторууд Уйгаржин бичгийг монгол бичиг огт биш босгосон араб бичиг гэдгийг бүгд л мэдэж байсан шүү дээ! Тэд яагаад араб бичгийг “Монгол бичиг” хэмээн худал сурталдан зааж бидний үр хүүхдүүдийг хорлох болов гэсэн асуулт яах аргагүй гарна. Иймээс дээр дурдагдсан бүхнийг Безменовын бичиж үлдээсэн тодорхойлолттой харьцуулаад харцгаая. Хуурамч суртал ухуулга, худал мэдээллийн хорлон сүйтгэх ажлын мэргэжилтэн  байсан Юрий Александрович Безменов “Оросын тусгай алба гадаад улсын соёлыг хуурамч “эх орончид”(False heroes) ыг нь ашиглан “хуурамч үнэн”үүд(Role models)ээр мэдээллийн төөрөгдөл бий болгон үүндээ итгүүлэх зам(Addictive fads) аар арчаагүй иргэд («mass»)тэй  болгодог” гэсэн байна. Мөн тэрээр “Оросууд гадаад улсын боловсролыг Боловсролын универсал байдал буюу тухайн улсын иргэдийнх нь боловсролоос элит хэсгийг  нь тусгаарлан, харилцан уялдаа, хамааралгүй (Permissive ness, relativity) боловсролоор дамжуулан иргэдийг нь сэтгэн бодох чадваргүй мунхаглал (Ignorance)д хүргэдэг” гэжээ. Мөн бид “Монгол бичиг” нь босгосон араб бичиг гэдгийг хөдөлгөөнгүй баримтаар нотолсон хэд хэдэн нийтлэлийг иргэдэд хүргэсэн. Хүүхдүүд нь амьдралдаа хэрэг болох англи хэл, бичиг үзэхийн оронд хайран цагаа ямар ч хэрэггүй араб бичиг үзэхэд зориулан хүний эрх бүдүүлгээр зөрчигдөж байхад нэг ч эцэг эх үүнд анхаарал хандуулаагүй. Тэгвэл Оросын халдлагад өртсөн улсын нийгмийн харилцааг  Юрий  Безменов юу гэж тодорхойлсныг одоо харцгаая. Тэрээр “Оросын тусгай алба тухайн улсын нийгмийн харилцаа(Social relations) г хуульд заасан  хүний эрхийг заавал биелүүлэх албагүй (Rights vs. obligations) болгон иргэ дийн хувийн хариуцлагыг алдагдуулдаг (Less individ ual response)” гэсэн байна. Дээр дурдагдсан бүхэн Юрий Александрович Безменовын тодорхойлолтуудтай яв цав тохирч байна!!! Ийнхүү Оросын тусгай алба манай хуурамч “эх орончид”ыг ашиглан босгосон араб бичгийг Монголын “Үндэсний бичиг”, “Монгол бичиг” болгож хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэдэг нь  батлагдаж байна.

Нэгэнт Согд гэж үндэстэн байхгүй болсон учраас тэдний хэрэглэж байсан босгосон араб бичгийг холбогдох хуулийн дагуу өөрийн Оюуны өмч болгон “Монгол бичиг, Худам Монгол бичиг, Уйгаржин гэгдэж буй бичиг нь босгосон эртний түрэг буюу араб бичиг, үсэг мөн” гэсэн 13135 дугаартай Зохиогчийн эрхийн гэрчилгээ авч, “Зохиогчийн эрхийн тухай” хуулийн дагуу бидэнтэй гэрээ хийх, эсвэл “Монгол бичгийн тухай хууль”ийг хүчингүй болгуулах Мөн Британника нэвтэрхий толь бичгийн“https://www. britannica.com/topic/Mongo lianlanguages” хаягаар орж үзэхэд “…Монгол ярианы хэл, бичгийн түүх гурван үеэс бүрддэг. Ярианы хэл нь хуучин буюу эртний монгол хэл (XII зуунаас өмнөх үе), дунд монгол хэл (XIIIXVI зуун), шинэ буюу орчин үеийн монгол хэл (XVII зуунаас өнөөг хүртэл) гэж хуваагддаг. Эртний монгол хэлийг бусдаас авсан  бичиг болон монгол бичгийн хэлийг харьцуулж сэргээдэг. Монголын босоо бичиг XII зууны сүүлчээр хөгжсөн; Одоогоор олдсон хамгийн эртний бичвэр нь ойролцоогоор 1225 онд хамаардаг…” гэж байхад Москва Монголын хуурамч “эх орончид”-оор Монгол Улсын 1225 оноос өмнөх төрт ёсны түүхийг устгуулж  байна гэсэн асуудлаар  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан. Харин Нийслэл дэх  Захирааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2023 оны 12 сарын 27-ны өдөр 128/ Ш32024/0177 тоот Захирамж гарган манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс бид дээд шатны шүүхэд нь давж заалдсан. Захиргааны хэргийн давж заалдах шүүх 2024 оны 01 сарын 16-ны өдөр “Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай” 24/ШГ2024/0067 тоот Тогтоол гаргаж “…энэхүү шүүхийн тогтоол нь эцсийн байна” гэж заасан тул бид Дээд шүүхэд давж заалдах боломжгүй болсон.

Өнгөрсөн 2023 оны долдугаар сард ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны цагдаа, тагнуул, хууль эрх зүйн салбар хариуцсан гишүүн Чен Вэньцинтэй Бээжинд уулзах үеэрээ “ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Платонович Патрушев тантай уулзахдаа тохиролцсоны дагуу манай хоёр улсын  “дотоод хөрш” Монгол дахь барууны  улсуу дын өсөн нэмэгдэж буй нөлөөг сөрөхийн тулд манай алба Москва, Бээжин, Улаанбаатарын хамтын ажиллагааг ахиулж эхэлсэн” гээд “Бид ОХУ-ын талаас байгаль орчныг хамгаалах, байгаль орчны аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах гурван талт хэлэлцээрийн төслийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн” гэж мэдэгдсэнийг ОХУ-ын гол хэвлэлүүд мэдээлж, харин манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд “Орос тусгаар тогтносон Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс эрээ цээргүй оролцож байна” гэж эсэргүүцсэн. Иймээс бид Ерөнхий прокурорын газарт “ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн материалын хуулбарыг өгөөч” гэсэн хүсэлт өгсөн. Ерөнхий прокурорын газар 2024 оны 01 сарын 18 нд бидэнд 9/198 тоот Хариу  мэдэгдэх хуудас ирүүлж “… хуулбарлан өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Иймээс бид иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар “Хүний Эрхийн Үндэсний комисс”-т гомдол гаргасан. Тус комиссын энэ оны 03 сарын 07-ны өдрийн ТГ01/374 албан тоотод Монгол Улсын Ерөнхий прокурорын газар татгалзсан хариу өгсөн тул холбогдох журмын дагуу Оросын талаас ирсэн баримттай холбоотой албан тоот дахин явуулжээ. Харин прокрорын газар 2024 оны 04 сарын 09-ны 1/3312 тоот албан бичгээр дахин боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймээс бид Үндсэн хуулийн заалтууд биелэгдэхгүй байгаа  асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан.Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайханаас 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 38 дугаартай “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” тогтоол ирсэн. Бид хуулийн дагуу Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Гэхдээ ямар хариу гарах нь тодорхой! Ийм зүйл болохыг гадарлаж байсан бид шинээр байгуулагдсан “Засгийн Газрын Шийдвэр Гүйцэтгэх Газар“-т хандан  “Үндсэн хуулийн 6.1.,6.2 мөн 10.3.,17.2 дахь заалт болон манай улсын Олон Улсын гэрээ болох  НҮБ-ын “CITES” гэгддэг конвенцийн 9.1 дэх заалтыг хэрэгжүүлэхгүй бол манай улс түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамал, цэвэр усны нөөцтэй болж, цөлжилтөд нэрвэгдэж буй явдал зогсохгүй, орон нутагт ажилгүйдэл, ядуурал арилахгүй” гэсэн асуудлыг албан ёсоор тавьсан. Харин Засгийн Газрын Шийдвэр Гүйцэтгэх Газар эдгээр хуулийн заалтуудыг хэрэгжүүлж, холбогдох хуульд өөрчлөлт оруулах саналыг Байгаль орчины сайдад өгсөн тухай 2023.09.23ны 01/804 тоот албан бичгийг бидэнд өгсөн. Үүнээс хойш хагас жил өнгөрсөн ч холбогдох хуулинд ямар ч өөрчлөлт орсонгүй. Мөн бид ОХУ-аас манай улсын нэгдэн орсон НҮБ-ын байгаль хамгаалах конвенциудыг санаатай зөрчих явуулга хийж буйг тодруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яаманд “Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, мөн “Байгаль орчныг хамгаалах тухай” болон “Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай” хуулийн 2.2 дахь заалтын дагуу Монгол Улсын Олон улсын гэрээ буюу НҮБ-ын Зэрлэг амьтан, ургамлын төрөл, зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенцийн есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг биелүүлж болох эсэх  талаар албан тодруулга гаргаж  өгнө үү” гэсэн хүсэлт өгсөн. Тус яамнаас 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 3/1943 тоот албан бичгээр манай Үндсэн хууль болон Олон улсын гэрээний заалтууд амьдрал дээр огт биелэгдэхгүй байгаа ч эдгээр заалтууд хэрхэн “хэрэгжиж байгаа” мэт болдгийг бидэнд маш тодорхой ойлгуулсан. Энэ бүхнээс хуульд заасан хүний эрх огт биелэгдэхгүй зөрчигдөөд байхад яагаад манай яамд, бүх шатны шүүх болон прокурорын байгууллага огт тоохгүй орхиж байна вэ гэсэн асуулт гарна. Үүнийг Оросын  халдлагад өртсөн улсын хууль, дэг журам юу болдог талаар Юрий Безменов юу гэж бичсэнийг харцгаая. Тэрээр “Оросын тусгай алба гадаад улсуудын хууль болон дэг журмыг “Хууль эрх зүйн позитивизм” буюу иргэд хуулийг ёс суртахуунд тулгуурлаж   бус   зөвхөн өөрт таалагдсан талаас нь хардаг болгох замаар нийтийн эрх ашгийг хамгаалдаггүй (Legis lative), ёс суртахуунаас ангид (Not moral) хуультай болгон иргэдэд нь“хууль шударга ёсыг хангаж байна” гэсэн хуурамч итгэл (Mistrust «Jus tice») бий болгодог” гэжээ. Мөн Юрий Александрович “Оросын тусгай албаны халдлагад өртсөн улсын Нийгмийн дэг журам болон хууль (Society fiber, Law)д төрийн институцийн үүрэг алдагдаж, нийгмийн доод эгнээний идэвхтэй бүлэг (Grass roots participation)үүд төр удирдах процесст ихээр нөлөөлөх болж үр дүнд нь жолоодлогогүй сүрэглэсэн олны засаглал (Mobocracy)  бий болдог” гэсэн байна. Энэ нь Оросын нууц явуулгын гар хөл болсон манай хуурамч “эх орончид” (False heroes)ын тараасан “хуурамч үнэн” (Role model)ий төөрөгдөл  (Addictive fads)д хөтлөгдсөн нийгмийн доод эгнээний идэвхтэй бүлэг (Grass roots participation)-ийн үгээр манай төр, засгийнхан шинжлэх ухааныг сөрж, огт өөр үндэст ний бичгийг “Үндэсний бичиг”, “Монгол бичиг” болгож хуульчилсныг хэлж буй хэрэг юм. Маш товчоор өнөөдрийн Монголын нийг мийн амьдралаас дурын хоёр жишээ авч цааш нь сурвалжлахад Оросын тусгай албадын хорлон сүйтгэх ажиллагаа манай улсад амжилттай явагдаж байгаа нь батлагдаж байна.

Аль ч улсын тусгай албаны ажил нууц байдаг. Харин энэ нууц нь нийтэд ил болохоор “Бумерангийн хууль” үйлчилж, уг ажилла гааг явуулсан тусгай баг хариуцлага хүлээдэг бөгөөд  дарга нар нь тэдэнд итгэхээ больж, хамгийн гол нь дээд удирдлагынх нь нэр хүнд унадаг. “Сайд, ялаа хоёрыг алдаг” гэх өдөр тутмын сонинг “Дөрөв дэх засаглал” гээд байдгийн цаад учир энэ юм. Бас манай улсын тулгуур болж байдаг дундаж давхарга энэхүү нийтлэлийг уншсанаар сонор сэрэмжтэй  болж, бидний эрх чөлөө баталгаажна. Мөн хөгжлийн хөдөлгөгч хүч болох хүний эрхийг хамгаалсан хуулийн заалтууд манай улсад амьдрал дээр биелэгддэг болох нэгэн түлхэц болно. Энэ бүгд Кремлийн даран гуйлал Монголын ардчилалд ялагдаж байна гэсэн үг. Гэхдээ бүрэн ялалт биш ээ! Иймээс бид эцсийн арга хэмжээ болгон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл буюу Ерөнхийлөгч, Парламентын тэргүүн, Ерөнхий сайд нарт хандаж байна. Манай улсын хуульд заасанчлан төрийн бүх шатны байгууллага хүний эрхийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй бол яг ямар хариуцлага хүлээх нь тодорхой бус байгаагаас тэд  хуулиа огт биелүүлдэггүй болчихсон юм байна. Энэ нь ардчиллын тулгуур болох манай Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглал Оросын тусгай албадын явуулгаар  гадны халдлагад ямар ч хариу өгөх чадамжгүй  болчихсон  гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, манай хуулиуд  хүний эрх гэх нийтийн эрх ашиг, нийтийн эрх ашиг гэгдэх бодит үнэнийг хамгаалах чадваргүй болсон байна. Хувь хүн, эсвэл ганц улсын эрх ашгийн үүднээс авч үзвэл үнэн нь бодит бус, огт тогтворгүй, субьектив зүйл болдог. Харин нийтийн эрх ашгийн үүднээс авч үзвэл үнэн нь бодит, объектив, тогтмол зүйл байдаг. В.Путин Украинд дайн эхлүүлснээ “миний зөв” гэж буй ч  олон улсад түүнийг хүний эрх, нийтийн эрх ашгийг зөрчин, үнэнийг үгүйсгэсэн гэмт хэрэгтэн гэж тооцож буйн цаад утга учир буюу бодит үнэн энэ юм. Хүний эрх гэдэг нь үнэндээ нийтийн эрх ашиг байдаг. Учир нь хүн бид нийгмийн “амьтан” билээ. Мөн яагаад манай улсын авлига, хүний эрх, иргэдийн аз жаргалын индекс жил бүр буураад байгаагийн үндсэн, гол шалтгаан  энэ юм!

Маш товчоор монголчууд бид муугаар хэлбэл Оросуудын “пятая колонна” гэдэг эх орноосоо урвагчид, сайнаар хэлбэл Кремлийн “полезные идиоты” гэх “ашигтай мунхагууд” болчихоод байна. Учир нь өнөөдөр бид аль олигтой нь гадаадад дүрвэж бас дайнд амь үрэгдэн ажиллах хүчний хомсдолд орсон ОХУтай яг адилхан улс болчихоод байна. Энэ нь  өдөрт төрж буй хүүхдүүдээс минь илүү олон сор болсон залуус маань гадаад руу дүрвэж байна гэсэн үг. Энэ бол Монгол Улсын эсрэг Оросоос явуулж буй террорист ажиллагаа болох “Зөөлөн дайн” ны эцсийн үр дүн юм. Иймээс  та бүхнээс бүрэн эрхийнхээ дагуу, маш яаралтай холбогдох хуулиндаа “Монгол Улсад хүний эрх, нийтийн эрх ашгийг зөрчиж, бодит үнэнийг гуйвуулах нь террорист ажиллагаа  мөн.  Уг үйлдлийг гаргасан хэн ч байсан террорист гэгдэж, холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ”, “Монгол Улсын эрх ашигт халдсан нөхцөл, байдал илэрсэн тохиолдолд УИХ ажлын хэсэг гаргаж уг асуудлыг холбогдох олон улсын шүүхээр шийдвэрлүүлэх  эсэх тухай  санал боловсруулж УИХаар шийдвэрлүүлнэ” гэсэн заалт оруулж, Байгаль орчны тухай хуулиудыг Үндсэн хууль, НҮБ-ын Олон улсын гэрээний заалтууд биелдэг болгож өөрчлөхийг та бүхнээс нийт монголчуудын эрх ашгийн үүднээс шаардаж  байна. Ямар арга хэмжээ авч буйгаа хуулинд заасан хугацаанд багтаан хэвлэл мэдээллийн хэрэгслээр  иргэдэд мэдээлэл өгөхийг та гурваас хичээнгүйлэн хүсч байна. Өөрөөр хэлбэл, бид Үндсэн хуулийнхаа Арван долдугаар зүйлд заасан иргэний үүргээ биелүүлж, бодит үнэнийг “Дөрөв дэх засаглал” аар дамжуулан та бүхэнд хүргэлээ. Харин та гурвыг өргөсөн тангараг болон хуульд заасан үүргээ биелүүлэхийг  Монголын бүх иргэдийн өмнөөс шаардаж байна!

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.АМАРСАНАА

(Монгол  Улсын  Шинжлэх ухаан,  Байгаль орчин, Соёл, Хэвлэл мэдээллийн Тэргүүний ажилтан)