Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 06-наас 2024 оны 03 дугаар сарын 10-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

06-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар, 07-нд Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -16…-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10..-15 градус, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Айсуй” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Дэзэрэт олон улсын байгууллагын хуулийн мэргэжилтэн, “American Conversational English” төслийн удирдагч Д.Одсэржмаа “Энхтайваны корпусаар дамжуулж манайд бүх насны хүмүүс америк багшаар англи хэл үнэгүй заалгах боломжтой” хэмээснийг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Төмөр зам, авто замын салбарт Герман улсын хөрөнгө оруулалтыг татна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Айсуй” нийтлэл хэвлэгдлээ. 

“Иргэнийхээ үзэл бодлыг үгүйсгэж, залруулга гаргасан цагдаагийнхны хар тамхи, мөрийтэй тоглоомд холбогдсон хэргүүд” гэснийг I, VII нүүрээс уншаарай.

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны Хуулийн газрын ахлах референт Т.Наранбат “Амлалтын шинжтэй зүйл ярихгүй л бол сонинд ярилцлага өгч болно” хэмээн ярилаа.

Энэ удаагийн “Орчлонгийн сайхан ээж” буланд Жүжигчин Б.Мишээлийн ээж Ж.Цэцэгээ “Охидынхоо боловсрол, сайхансэтгэл, хандлагад анхаардаг” хэмээн ярилаа.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн өдрүүдэд хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байна DNN.mn

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд гэрээсээ дайжиж явсан, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай эмэгтэй хүүхэд, мөн 12 насны эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг хүүхдийн асуудал хариуцсан болон холбогдох алба хаагчид шуурхай зохион байгуулж, дээрх хүүхдүүдийг олж тогтоон, Хүүхэд хамгааллын 108 төвийн Түр хамгаалах байранд 2 хүүхдийг, ар гэрийнхэнд 2 хүүхдийг хүлээлгэн өгч, холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж явааг мэдэж байна уу, миний хүү, миний охин биеэ даах чадвартай өсвөр насны хүүхэд болсон гэж анхаарлаа сулруулалгүй болзошгүй эрсдэлээс сэрэмжлээрэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа DNN.mn

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт  төрийн болон орон нутгийн өмчийн 1,799 сургалтын байгууллагад 95,032 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 1,279 байгууллагын 62,099 албан хаагч нь орон нутаг ажиллаж байна. Орон нутагт ажиллаж буй боловсрол сургалтын байгууллагын багш ажилтанд олгох мөнгөн тэтгэмжийг 2006 оноос Боловсролын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олгож эхэлсэн бөгөөд боловсролын Багц хуулинд тусгагдсан өөрчлөлттэй уялдуулан тэтгэмж олгохтой холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм.
Журам батлагдсанаар орон нутагт дахь боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэх, нийгмийн баталгаагаар хангагдахад нь тодорхой санхүүгийн  дэмжлэг болно гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Дотоод, гадаадын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэрийг гаргалаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дотоод гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам, Багш болон багш мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох, төрийн болон орон нутгийн багш ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх, дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” зэрэг журмууд батлагдлаа.
Журамд Монгол Улсын сум, хороо бүрээс элсэлтийн ерөнхий шалгалтаар шалгарсан болон олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, дотоодын сургуульд тэргүүлэх мэргэжлийн дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгайлан заасан мэргэжлээр үндсэн хөтөлбөрт суралцагч, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад ахисан түвшний сургалтад суралцах төрийн албан хаагч, тэргүүлэх мэргэжлийн магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч, техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургуулийн үндсэн хөтөлбөрт дэвшин суралцагчид Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг олгохоор тус тус тусгажээ.
Мөн Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсад суралцах суралцагчид, Нийгмийн салбарын хүний нөөцийн хомсдолтой зарим эрэлттэй мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцахаар тусгасан байна.
Монгол Улсын Засгийн газраас багш мэргэжлээр суралцагч болон багшийн магистрын хөтөлбөрт суралцахад нь дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг журмаар шийдвэрлэв. Багш мэргэжлийг сонгон  тэтгэлэг авч суралцсан төгсөгч төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт гурваас доошгүй эсхүл нийслэлд таваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах нөхцөл шаардлага туссан нь хариуцлага төсвийн үр дүнг нэмэгдүүлэх, багшийн хэрэгцээг тогтвортой хангах онцлог заалтболов.
Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар болов.
Боловсролын салбарын эрх зүйн орчны шинэчлэл, Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу их, дээд сургуулийн суралцагчдад сургалтын тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох тогтолцоог боловсронгуй болгох, зээлийн сангийн үйл ажиллагааг шинэ түвшинд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зохицуулалтыг журмуудад тусгалаа.
Ингэснээр суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах,  цахимжуулах, шударга, ил тод, нээлттэй болох, олгосон зээл, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг жил бүр үнэлж, дүгнэх, эргэн төлөлт хийх, дуусгавар болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас гуравдугаар сарын 6-9-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарахыг мэдээллээ.

Мэргэжлийн байгууллагуудаас цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс хамаарч шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхааруулсаар байна.

Цаашид нийт нутгаар цаг агаар дулаарах тул ойрын өдрүүдэд уулархаг нутгаар орсон их цас, мөс хайлж, шар усны үер болон уруйн үер буух нөхцөл бүрдэх магадлалтай.

Тиймээс малчид, ард иргэд, тээвэрчдийг шар усны үер болон уруйн үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаан ном”-д орсон, нэн ховор цоохор ирвэсийг агнажээ DNN.mn

Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хамтран Монгол Улсын Улаан номд орсон нэн ховор дархан цаазат амьтан болох “Цоохор ирвэс”-ийг Ховд аймгийн Булган сумаас агнаж, Улаанбаатар хотод бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсан сэжигтэй этгээдийн үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цоохор ирвэс нь дэлхий дээр 3500 орчим тоо толгой байдгаас Монгол Улсад 1000 орчим тоологдож “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор, экологийн өндөр ач холбогдолтой амьтан юм.

Энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-д зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх эрх зүйн зохицуулалттай.

Иймд Монгол Улсад нэн ховордсон ан амьтан зэргийг хууль бусаар агнахгүй байх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарын утсанд мэдээлэл өгч, эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Пүрэв гаригаас Вьетнам руу 30 хоногийн хугацаагаар визгүй зорчино DNN.mn

Вьетнам улс руу дипломат, албан болон энгийн гадаад паспорттой монгол иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих хэлэлцээрийг 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс мөрдөж эхэлнэ.

Тус улсад зорчиход анхаарах зүйлс:

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах
  • Гадаад паспорт нь визийн тамга дарах хоёроос доошгүй хуудастай байх
  • Аяллын хоёр талын тийз бичүүлсэн байх
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад байх хугацаагаа паспорт дээрээсээ нягтлан шалгаж, тухайн хугацаанд буцаж гарах, хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх
  • Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх
  • Хилээр 5000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх бусад гадаад валют авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, торгууль ногдуулдаг болохыг анхаарна уу)
  • Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх
  • Иргэд хэрвээ Вьетнам улсад 30-аас дээш хоногийн хугацаагаар зорчих бол зохих ангиллын виз авах ёстой юм байна.
Categories
мэдээ нийгэм

Нуурт хар, цагаан хил үүсэх, голын зарим хэсгээр халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж эхэлжээ DNN.mn

Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн гадаргын усны судалгааны хэлтсээс гол мөрнүүдийн мөсний зузааны талаар дараах мэдээллийг өглөө.

Гуравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар манай орны ихэнх жижиг болон дунд зэргийн голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байдалтай байна.

Томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногийнхоос 5-10 см нэмэгдсэн байдалтай байгаа аж.

Ихэнх голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байна.

Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, өвөр хангайн нурууны арын Идэр, Тамир, Сэлэнгэ, Орхон болон Хэнтийн нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Тэрэлж, Алтайн нуруунаас эхтэй ихэнх голууд мөн түүнчлэн Чигж, Намир зэрэг голуудын мөсний зузаан 10-50 см ахиу зузаантай байна.

Нуурт хар, цагаан хил үүсэх, голын зарим хэсгээр халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж эхэлсэн гэв.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн Баянлиг суманд газар хөдөлжээ DNN.mn

Баянхонгор аймгийн Баянлиг суманд газар хөдөлжээ.

Газар хөдлөлт сумаас зүүн зүгт 12 километрийн зайд өчигдөр буюу гуравдугаар сарын 5-ны 20:48:20 цагт болсон бөгөөд 3.5 магнитудын хүчтэй хөдөлжээ.