Categories
мэдээ нийгэм

Архангайн Ихтамирт өнөөдөр дахин газар хөдөллөө DNN.mn

Архангайн Ихтамирт дахин газар хөдөлжээ.

Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 72 километрийн зайд өнөөдөр буюу 03 дугаар сарын 07-ны өдрийн 10:34:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 47°12’36.0″N 100°27’00.0″E гэж Архангай аймгийн Онцгой Байдлын газраас мэдээллээ.

Тус суманд энэ сарын 2-нд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар буурчээ DNN.mn

Экспортод 2240.3 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар буурсан байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2041.8 сая ам.доллар буюу 91.1 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 83.5 сая ам.доллар буюу 3.7 хувь, амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн 28.4 сая ам. доллар буюу 1.3 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.1 хувийг эзэлж байна.
Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр 2024” наадмаар автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ DNN.mn

Тус наадмын үеэр бүргэдээр ан бариулах тэмцээн, харцага, шонхор шувууны үзүүлбэр, казах үндэсний тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог уламжлалтай. Арга хэмжээний нээлт гуравдугаар сарын 9-ний 11:00 цагт эхэлнэ.

Наадмын үеэр “Ulaanbaatar city bus” иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Автобус гуравдугаар сарын 09, 10-ны өглөө 10:00 цагт Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос “Чингис хааны хүрээ” рүү хөдөлж, оройн 17:00 цагаас хот руу буцна.

"Бүргэдийн баяр 2024" наадмаар автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Categories
мэдээ нийгэм

Асаалттай байсан автомашинаа хулгайд алджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2024.03.06-ны өдөр “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл асаалттай байсан нь хулгайд алдагдсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дээрх хэргийг тус аймгийн харьяат О гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, автомашинийг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэн, жолооч та бүхэн автомашинаа асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогт: Төмөр зам, авто замын салбарт Герман улсын хөрөнгө оруулалтыг татна DNN.mn

ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.


-Таны урилгаар Герман улсын тээврийн сайд манай улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Тээвэр бол манай хоёр орны харилцааг ойртуулах гүүр нь. Тиймээс энэ удаагийн айлчлалд талууд ихээхэн ач холбогдол өгч байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 10 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийж байсан. Энэ хүрээнд Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд ноён Фолкер Виссингтэй уулзаж, зам, тээврийн дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөнгөвчлөх, нийтийн тээвэр, төмөр зам, авто замын дэд бүтэц, бүтээн байгуулалтад Евро стандарт нэвтрүүлэх чиглэлээр Холбооны Засгийн газартай хамтран ажиллахын чухалыг онцолж, байр сууриа илэрхийлж байсан.

Мөн Ерөнхий сайдын энэхүү айлчлалын үеэр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс хоорондын харилцааны түвшинг ахиулж стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж зам, тээврийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Энэ хүрээнд тус улсын тээврийн сайд манайд улсад айлчилж байна.

-Ерөнхий сайдын айлчлалаас гадна саяхан Герман улсын Ерөнхийлөгч манай улсад ирсэн шүү дээ…?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад айлчилсан. Энэхүү төрийн айлчлалын үеэр “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, холбооны бүгд найрамдах герман улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан байдаг. Тэгвэл энэхүү айлчлал ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад төрийн айлчлал хийгдсэний дараа хийгдэж буй томоохон арга хэмжээ болж байна гэсэн үг.

Айлчлалын бүрэлдэхүүнд Герман улсын сайдаас өөр ямар хүмүүс ирсэн бэ?

-Хоёр хоногийн өмнө талууд Зам, тээврийн хөгжлийн яаманд хоёр талын албан ёсны уулзалт хийж, Төрийн ордонд өргөтгөсөн уулзалтаа эхлүүлсэн. Айлчлал маргааш өндөрлөнө. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд ХБНГУ-ын Бундестагийн гишүүн хатагтай Изабэль Кадемартори, Бундестагийн гишүүн ноён Валентин Абель болон Холбооны Цахим хөгжил, тээврийн яамны албан тушаалтнууд, Холбооны Автозамын газар, Холбооны логистик, хөдөлгөөний газрын холбогдох албан тушаалтан болон мэргэжлийн холбоод хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь манай хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж буйн тод илрэл гэж бид үзэж байгаа.

БНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссингийн хийж байгаа айлчлалын хүрээнд яг ямар төсөл, хэлэлцээр хийгдэхээр байна вэ?

-Юуны өмнө хоёр улсын хооронд хийгдэж байгаа энэ олон албан ёсны айлчлалын үр дүнд Монгол Улстай холын Герман илүү ойртоно. Герман бол Евро стандартын эх нутаг. Монгол Улсын хувьд стандарт гэдэг зүйлийг илүү тодорхой болгох, тэр дундаа салбар бүрдээ Европ стандартыг нутагшуулж чадвал эдийн засаг, улсын хөгжлийн хурдасгуур гэж харж байгаа. Тэр дундаа Зам тээврийн салбарт Европын стандартыг оруулж ирэхийг бид зорьж байна. Нөгөөтэйгүүр Герман бол манай улсын гуравдагч хөршийн хувьд тус улстай 50 жилийн түүхтэй дипломат харилцаагаа өргөжүүлэхэд зам тээврийн салбар гүүр нь болно. Тэр ч утгаараа саяхан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгохоор Фолькер Виссинг сайд хүрэлцэн ирээд байгаа хэрэг.

-Герман улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зам тээврийн салбартай холбоотой цөөнгүй хэлэлцээрт гарын үсэг зурсан санагдаж байна. Тэгвэл үүнийг албан ёсоор ажил хэрэг болгох зорилгоор ирсэн гэж ойлгох уу?

-Тийм. Тухайлбал, авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийг ойрын үед ажил хэрэг болгож тээвэрлэлтийг эхлүүлэхээр боллоо. ХБНГУ-ын Франкфуртээс гадна Берлиний нислэг сэргээн, Мюнхен хот руу нислэг үйлддэг болж хоёр талын нислэгийн тоо давтамжийг нэмэгдүүлэх тал дээр тохиролцлоо. Мөн хоёр улсын жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх асуудлыг хэлэлцлээ. Германы стандартыг Монголд нутагшуулахын тулд авто замын салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, Германд бэлтгэж буй инженер техникийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэх боллоо. Монгол Улсын хувьд хамгийн чухал нэг асуудал бол хөрөнгө оруулалт. Тэр утгаараа төмөр зам, авто замын салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг татах асуудлаар хэлэлцлээ. Мөн зам тээврийн салбарын үйлчилгээг бүрэн цахимжуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо. Энэ мэт бодит үр дүн, шийдвэрүүдийг гаргасан ажил хэрэгч айлчлал болж байна. Түүнчлэн миний бие ХБНГУ-ын холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссингтэй Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Цахим хөгжил, тээврийн яам хоорондын Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм

2022 онд 2232 охин жирэмсэлж, 587 охин үр хөндүүлжээ DNN.mn

Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна.

2021 онд 10-14 насны 26 охин, 2022 онд 26 охин, 2021 онд 15-19 насны 2331 охин, 2022 онд 2232 охин жирэмсэлсэн.

2021 онд 10-14 насны 35 охин үр хөндүүлсэн бол 2022 онд 41 болж өссөн. Харин 2021 онд 15-19 насны 618, 2022 онд 587 охин үр хөндүүлсэн. 2021 онд 10-14 насны 16 охин төрсөн бол 2022 онд 21 болж өссөн.

Харин 2021 онд 15-19 насны 2538 охин төрсөн нь 2022 онд 2370 болж буурсан үзүүлэлттэй байна. Охидын эрүүл мэнд нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байх тул төр, төрийн холбогдох байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж охидын эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын Онцгой комисст 3.1 тэрбум төгрөгийн хандив цугларчээ DNN.mn

Улсын Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “350 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн. 12 сумын Эрүүл мэндийн төвд стандартын шаардлага хангасан, туулах чадвартай автомашиныг яамаар нь дамжуулан хуваариллаа. Өнөөдрийн байдлаар 3.1 тэрбум төгрөгийн хандив, 800 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн цугларсан. Тайлан тооцоог цахимаар олон нийтэд ил тод мэдээлж байгаа.

Олон улсын донор байгууллагуудаас 3.2 сая ам.долларын тусламж ирсэн. Олон улсын байгууллагууд өөрсдөө зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна. Сүүлийн 10 хоногийн нэгтгэсэн мэдээллээр гурван сая толгой мал хорогджээ. Маргааш хорогдсон малын тоог шинэчилнэ” гэв.

Categories
мэдээ улс-төр

Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг батлав DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооны энэ оны V хуралдаан гуравдугаар сарын 6-нд боллоо.

Хуралдаанаар Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын төсөл, холбогдох бүртгэлийн маягт, тайлангийн загварыг хэлэлцэн батлав. Журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран хэрэгжүүлж ажиллах юм.

Мөн Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журмын төслийг баталлаа. Уг журмаар сонгуулийн хороодод ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад сонгуулийн хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох харилцааг зохицуулна.

Тухайлбал, албан хаагчид www.e-election.mn цахим системд байршуулсан хичээл судлан, сорил өгснөөр сонгуулийн хороодод ажиллах гэрчилгээ авахаар журамд заасан. Гэрчилгээ авсан албан хаагчдад Сонгуулийн ерөнхий хороо, Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо арга зүйн давтан сургалтыг мөн зохион байгуулахаар тусгажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэж, зорчих хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэвлэлд мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндрээд байгаа бөгөөд энэ сарын 1-ний байдлаар нийт 3 сая 89 мянган толгой мал хорогдоод байгаа юм.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар 68.7 мянган өрхөд нийт 184 мянга гаруй боодол өвс, 74 мянган малчин өрхөд 2.9 тонн малын тэжээл хүргэн өгч, улсын хэмжээнд цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэж ажилласан байна.

Мөн Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 21 аймгийн 197 сум, нийслэлийн 2 дүүргийн 116 мянган иргэдэд 1,162 тн гурил, 584 тн цагаан будаа буюу нийт 1,746 тн хүнсний бараа, 21 аймгийн 100 суманд 100 ш туулах чадвар сайтай автомашиныг худалдан авч олгох шийдвэр гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж буй бөгөөд сумуудын Эрүүл мэндийн төвд мөн бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашинуудыг олгохоор шийдвэрлэж, одоогийн байдлаар 12 сумд хүлээлгэн өгөөд байна.

Улсын Онцгой комиссын даргын 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тушаалын дагуу томилогдсон шуурхай бүлгийн 6 чиглэлд эрүүл мэндийн багууд 2024 оны хоёрдугаар сарын 19-27-ны өдрүүдэд ажилласан.

Тус багууд нь зам даваа хаагдаж өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын малчин өрхийн нийт 470 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, 350 өрхөд эмийн багц олгосон. Мөн 478 иргэнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, 120 хүнд сэтгэл заслын эмчилгээ үзүүлсэн бол Улсын онцгой комиссын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын дагуу дахин шуурхай бүлгийн 7 чиглэлд эрүүл мэндийн баг гаргаж, аймаг сумдын болон отор нүүдлээр явж буй малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй газар дээр нь үзүүлж, эмийн багц олгохоор ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

АНУ-д үйлдвэрлэгдсэн зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ DNN.mn

“Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл” -ийн хүрээнд нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүр Замын-Үүд боомтод тээвэрлэгдэн орж ирлээ.
Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг юм.
Дээрх зүтгүүр нь Монгол Улсын MNS 6039 – 2020 стандартын шаардлагыг хангасан, тасралтгүй өсөн нэмэгдэж буй төмөр замын тээвэр, тэр дундаа хүнд даацын төмөр зам дээр туршигдсан, дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай 710 серийн 2 тактын дизель хөдөлгүүртэй, хувьсахаас хувьсах гүйдлийн АС-DC-АС цахилгаан дамжуулгын системтэй, олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлагыг хангасан илчит тэрэгний хөгжлийн 3-р үеийн зүтгүүр юм.
Эдгээр зүтгүүр нь АНУ-ын Индиана муж, Мунсие хотын “Progress Rail A Caterpillar” компанийн зүтгүүрийн үйлдвэрээс төмөр замаар 1,600 км, Зүүн эрэг Атлантын далай 11,700 км, Тяньжин боомтоор авто замаар 920 км, нийт 83 хоног 14,220 км замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомт 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр орж ирлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг болон холбогдох инженер техникийн бие бүрэлдэхүүн Замын-Үүд боомтод ажиллаж, зүтгүүрийн төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хүлээн авах чиглэлээр ажиллаж байна.