Categories
мэдээ нийгэм

Манай улсын хүн ам 2048 онд таван саяд хүрнэ DNN.mn

Өнгөрсөн онд 2023 онд манай улсын хүн ам 3.5 саяд хүрсэн. Өнгөрсөн онд 10638 эх “Эхийн алдар” одон хүртжээ.

Хүн ам энэ хэвээрээ өссөөр байвал 2033 онд дөрөв, 2048 онд таван саяд хүрэх төлөвтэй байгаа аж.

Манай улсын хүн ам

  • 1962 онд 1 сая,
  • 1988 онд 2 сая,
  • 2015 онд 3 сая хүрч байв.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлнэ DNN.mn

Унгар УлсынҮндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын үеэр Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ боллоо.

Айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Унгар Улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай уулзалт хийлээ. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан байна. Харин Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлсний дагуу айлчлалын хүрээнд энэхүү уулзалт болсон. Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан энэхүү  баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өглөө.

Монгол Улс эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж байна. “Байдраг усан цахилгаан станц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцад олон жилийн тохируулга хийж 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийг цахилгаан эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах ач холбогдолтой юм. Мөн Байдрагийн усан цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгааны эрчим хүчний оргил ачаалал болон ослын үед тохируулгын горимоор ажиллах бөгөөд импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-ын сангаас 24.8 сая төгрөг зарцуулсныг нөхөн төлүүлжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 6-ны өдрүүдэд 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ улс-төр

АН: “Хаврын чуулган 2024” зохион байгуулагдлаа DNN.mn

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны “Хаврын чуулган 2024” зохион байгуулагдлаа.

Чуулганд Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны удирдлагууд, бүтцийн байгууллагын 1000 гаруй төлөөлөл оролцож шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл сэдвийн хүрээнд хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголоос Унгар улс руу шууд нисэх боломжтой боллоо DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийж буй айлчлалын хүрээнд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа.

Ингэснээр 30 жилийн өмнөөс яригдсан Унгар улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдлээ.
May be an image of 3 people
Агаарын тээврийн салбарынхан, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ боломж нээгдлээ.
Унгар улс болон Зүүн Европийн улсуудад ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн эх орондоо олон орон дамжилгүй шууд нислэгээр очих боломжтой болно.
Европын Холбооны улсууд руу зөвхөн Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгээр дамжин явдаг манай улсаас зорчих зорчигчдын хувьд аялалын хугацааг богиносгож, нислэгийн зардлыг бууруулах давуу тал бий болж байна.

Ийнхүү манай улс 44 дэх улстайгаа АГААРЫН ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР байгуулж шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ

Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр 2024” наадам руу автобус үнэ төлбөргүй явна DNN.mn

“Бүргэдийн баяр 2024” наадам гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” цогцолборт болно.

Арга хэмжээний нээлт гуравдугаар сарын 9-ний 11:00 цагт эхэлнэ. Наадмын үеэр “Ulaanbaatar city bus” иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Автобус гуравдугаар сарын 09, 10-ны өглөө 10:00 цагт Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос “Чингис хааны хүрээ” рүү хөдөлж, оройн 17:00 цагаас хот руу буцна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгө, өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн гуравдугаар сарын хуваарь гарчээ.

Хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг гуравдугаар сарын 20-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж зэрэг таван төрлийн халамжийг энэ сарын 14, 26-нд олгох юм.

Мөн эхийн алдар одонгийн мөнгийг 26-нд олгоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол боллоо DNN.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:

“Монголын сайхан ээжүүд-үзэсгэлэнт сарангоо бүсгүйчүүд ээ,

Эрхэм хүндэт алдарт эхчүүд ээ,

Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.

Энэрэл хайрын бурхад болсон ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Аливаа улс үндэстний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, харилцан ойлголцол, гэр бүлийн аз жаргалд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо юу юунаас илүү чухал байдгийн нэгэн адил хүн төрөлхтний эе эв, аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэй удирдагч, манлайлагчдын үүрэг, оролцоо нэн чухал билээ.

Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулъя: Хөгжил дэвшлийг хурдасгая”  уриан дор тэмдэглэж байна.

Монгол Улс 2022 онд “Эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Түүнчлэн 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх баримт бичгийг батлан гаргасан.

Энэ хүрээнд жендерийн тэгш байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эмэгтэйчүүд, эмэгтэй манлайлагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг дэлхий дахинд уриалсан.

Мөн энэ оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санаачилга гаргасныг НҮБ талархан дэмжиж, хамтран зохион байгуулах болсныг баярын энэ өдөр дуулгахад таатай байна.

Энэ чуулга уулзалтаар олон орны манлайлагч эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчид манай оронд анх удаа хуран чуулж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эх дэлхий, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэн, мэдлэг туршлагаа хуваалцаж, үр дүнтэй санал, санаачилга дэвшүүлэн, дэлхий нийтэд хандсан уриалга гаргах болно.

Эх орны минь эхлэл болсон эрхэм хүндэт Монголын сайхан ээжүүд ээ,

Монголчууд бид өнө эртнээс элбэрэлт эхчүүд, үзэсгэлэнт эмэгтэйчүүд, билиг төгс охид бүсгүйчүүдээ өрх гэрийнхээ нэгэн багана, улс үндэстнийхээ нэгэн тулгуур хэмээн үзэж, үнэт сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь мөнхжүүлж ирсэн бахдам сайхан түүхтэй.

Тийм ч учраас Монгол Улсын үе үеийн төр, засгийн бодлого, үйл ажиллагааны төвд охид, эмэгтэйчүүд байж ирснийг Та бүхэн мэднэ.

Монгол Улс Ази тивд анх удаа 1924 онд Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сурч боловсрох, хөгжин дэвших, удирдан манлайлах эрхийг хангаж, жендерийн тэгш эрхийг  баримтлан, төрийн бодлогод хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн ууган байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэж  хөгжсний түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Цаашид бид хүн амаа өсгөх, эх оронч, эрүүл чийрэг монгол хүнийг төлөвшүүлэх бодлогоо тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрх маань 66,234 хүүхдээр ам бүл нэмж, хүн ам 3.5 саяд хүрлээ. 10,638 эх “Эхийн алдар” одон хүртлээ.

Мөн хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна. Улсын хөгжил хүнээсээ эхэлдэг. Монгол хүн бол Монголын ард түмний эрхэм дээд баялаг мөн. “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг” гэж манай ард түмэн ерөөдөг.

Монголын баялаг болсон хүмүүнийг төрүүлж өсгөн, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байдаг амьд бурхад болсон ээжүүд, эхчүүддээ гүн талархал илэрхийлье.

Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад минь эрчүүд биднийг энэрэл хайраараа түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ. Тиймээс эрчүүд бид эхийн хайр, бүсгүйн сэтгэлийг эрхэмлэн дээдэлж, нандигнан хайрлаж явах учиртай.

Хайрын тэнгэр, ханийн түшиг, халамжит эмэгтэйчүүддээ, хацар гоо охид бүсгүйчүүддээ хан хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол газар ээжийн бүүвэйн дуу өнө мөнхөд эгшиглэж, монгол эмэгтэйчүүд үргэлжид аз жаргал, баяр баяслаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эрхэм хүндэт ээжүүд, эхчүүд, охид, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Хүндэтгэлийн ёслолыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 18 дахь жилдээ зохион байгууллаа.

“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Юу хийх, хэн хийхээ таниулж чадвал таныг сонгох ард түмэн бэлэн байна DNN.mn

Сонгуульд горилогч, нэр дэвшигчид та бүхэнд УИХ-ын гишүүн болж төр барих бүрэн боломж байна. Яагаад гэвэл нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувь нь л хэнийг сонгохоо шийдсэн судалгаа байна.
Бусад нь хэнийг ямар намыг сонгохоо хараахан шийдээгүй байгаа аж. Хуучин бол өдийд ард түмэн хэнийг сонгохоо, аль намд санал өгөхөө бараг шийдчихсэн байдаг байв. Тэр үеийн судалгаагаар өдийд гучаадхан хувь нь хэнийг, аль намыг сонгохоо шийдээгүй байдаг. Бусад нь Ардчилсан нам болон Ардын намын аль нэгэнд
Юу хийх, хэн хийхээ таниулж чадвал таныг сонгох ард түмэн бэлэн байна саналаа өгөхөө бодчихсон байдаг цаг билээ. Тэгэхээр аль намаас хэн нэр дэвших вэ, тэр нь ямар хүн бэ. Тухайн нам нь юу хийх вэ гэсэн танилцуулга хэвлэл мэдээллээр зай завсаргүй явуулж байх хэрэгтэй аж. Эхлээд нам юу хийх үү, дараа нь тэрийг нь ямар гишүүд гүйцэтгэх вэ гэдгийг ард түмэн харж байж хэнд нь, аль намд нь санал өгөхөө шийдэх гээд хүлээгээд байна гэсэн үг юм.
Сонгуульд нэр дэвших хүмүүс эхлээд сонинд яриа өгч ард түмэнд өөрийгөө таниулах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл төр засгаа байгуулах энэ үйл хэрэгт хүмүүс итгэлтэй, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсдэг. Тэрэнд нь сонин яг таардаг учраас л хүмүүсийн хандалт тасрахгүй байгаа юм. Эх сурвалж нь найдвартай мэдээлэл хэзээд үнэ өртөгтөй, түүнээ дагаад нэр хүндтэй байдаг.
Нэгэнт сонин дээр хэвлэгдээд гарчихсан ярилцлага, мэдээллийг бол цахимаар эх сурвалжийг нь зарлаж байгаад л нүдээд байх газар л даа. Та бүхэн юү хийх, хэн хийхээ таниулж чадвал таныг сонгоход ард түмэн бэлэн байх болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Тада Наокацү: Нэгнээ сайн дэмжих аваас Монгол Улс улам хурдан хөгжинө DNN.mn

Япон улсын нийслэл Токио хотоос холгүй орших Ибараки мужийн “Цүкүба” төв цэцэрлэгт хүрээлэнд монголчууд цугларан, уламжлалт цагаан сарын баяраа өргөн тэмдэглэж, хол ойрын ахан дүүс дуулж, хуурдаж, бүжиглэж, бөх барилдаж, хөгжилдөн цэнгэцгээв. Тэдний дунд монгол үндэсний хүрэм өмссөн нэгэн япон хүн онцгой содон харагдана. Түүнийг Тада Наокацү хэмээх агаад эдүгээ 83 настай.

Наснаасаа ануухан харагдах нүдэнд дулаахан Тада Наокацү гуайг Ибараки мужийн монголчууд ер андахгүй. Тэр ямагт өгөөмөр гар сунгаж, юухнаар ч болов тусалж дэмждэг болохоор тэр шүү дээ. Тиймээс бүгд ихэд талархан хүндэлнэ. Бас түүний нэрийн хуудсан дээр нь: “Монголын Үндэсний Олимпийн Хорооны “Токио 2020” Олимпийн наадмын төлөөлөгч, Монголын Буудлага Спортын Холбооны зөвлөх дасгалжуулагч” гэсэн үгс дурайна.

Эл эрхэм хүмүүнтэй би хэсэгхэн зуур хөөрөлдлөө.

-Таны амьдрал монголчуудтай хэзээнээс ингэж гүнзгий холбогдов?

-Анх би 1989 онд Баруун Германд болсон Буудлагын тэмцээнд улсаа төлөөлөн үндэсний багийн дасгалжуулагчаар оролцохдоо Монголын тамирчидтай танилцаж, тэдэнтэй хөөрөлдөн баясаж билээ. Тэдний дунд Мөнхбаяр, Алтанцэцэг, Оюунаа нар байлаа. Д.Мөнхбаярыг анх харахад л маш хүчтэй, эрэмгий дайчин, хол явах хүн шиг санагдсан нь андуу байгаагүй. Яагаад гэхээр тэр тун удалгүй Барселоны олимпийн хүрэл медальтан болсон юм даа.

-Түүнээс өмнө Монголын тухай ямар ч ойлголт байгаагүй гэж үү?

-Огт төсөөлөлгүй явсан ч юм биш л дээ. Намайг их сургуулийн оюутан байхад дээд ангийн ах маань нэг дуу зааж өгсөн юм. Тэр нь Цүрүта Кожигийн дуулдаг “Моко хорока” гэдэг дуу. Санаа нь Монгол руу хэрэн одъё гэсэн утгатай. Би тэр дуугаа байнга амандаа аялан, Монголын хээр тал нутгийг сэтгэлдээ төсөөлдөг байлаа.

-Яагаад байнга аялдаг байсан юм бол. Тийм гоё дуу юм уу?

-Бүү мэд. Ямар ч байсан байнга аманд аялагддаг байв. Ялангуяа найзуудтайгаа ууж наргиж согтоод харих замдаа тувт энэ дууг л аялна. Тийм болоод тэр үү, Баруун Германд анх монгол хүмүүстэй уулзаад бөөн баяр болсон юм даг.

-Та хэд яаж хэл нэвтрэлцсэн хэрэг вэ?

-Тухайн үедээ би эхлээд тамирчин Алтанцэцэгтэй англиар муруй хазгай ярьж ойлголцсон санагдаж байна. Гэхдээ гол нь анх удаа монгол хүн харсан нь надад бөөн баяр хөөр байв. Дараа нь 1992 онд эхнэрээ дагуулан Монголд очиж, цэвэр тунгалаг агаар, байгалийн сайханд нь сэтгэлээ сэргээсэн юм. Түүнээс хойш хэдэн удаа очсон тоогоо алджээ. Паспортоо л сөхөж харахгүй бол хэлж мэдэхгүй байна.

-Нээрээ л тийм байх даа. Таныг Монголын буудлага спортын ертөнцтэй яаж холбогдсон тухай сонсвол сонин байх гэж бодож байна?

-Би 1993 онд Монголын Буудлагын баг тамирчдад сургалт зохион байгуулсан юм. Бараг бүтэн сар би монголд байлаа. Түүнээс хойш О.Гүндэгмаа 2008 оны Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртэн намайг баярлуулж билээ. Гэхдээ би тэр үеэс зөвхөн авьяас чадалтай, сайн тамирчдыг сургаагүй. Өсөх ирээдүйтэй залуу тамирчдад их анхаарч, тэднийг сургаж дэмжихэд хүч тавьж эхэлсэн юм.

-Мэдээж, бэрхшээл их байсан байх даа?

-Байлгүй яахав. Тэр үед буудлагын спортын тоног хэрэгсэлүүд ихэнх нь Оросынх. Бас нэлээд хуучирсан загварууд байв. Тийм болохоор би юун түрүүнд орчин үеийн буу, тоног хэрэгсэл илгээж эхэлсэн юм. Хамгийн сайн буу Герман улсынх болохоор тэндээс худалдан авч, монгол тамирчдад буу бэлэглэж, хамтдаа дасгал сургуулилтаа хийцгээе гэж уриалдаг байлаа. Монголын тамирчид Европ руу тэмцээнд оролцохоор очиход нь би тэнд буу худалдан авч өгдөг байсан юм.

-Тоног хэрэгслээс илүү таны мэдлэг, туршлага дэм болсон байж таарна?

-Магадгүй л юм. Гэхдээ би хааяа тамирчдад өөрийн туршлагаа ярьж, зөвлөгөө өгөх үед тэд чих тавин анхааралтай сонсож сууснаа: “Үүнийг анх удаа л сонсож байна. Бидний арга барилаас өөр юм байна” гэхэд нь гэнэтхэн хамаг биеийн хөлс чийхарч: “Яана аа, би арай буруу ярьж байгаа юм биш байгаа?” гэж бодогдоод сандардаг байж билээ. Тэгээд Монголын багийн дасгалжуулагч ч соргогоор хүлээж аван, өөрийн туршлагаас гадна бусдаас санаа авч, өөрийн арга барилтайгаа хослуулах нь зөв гэж боддог ч байсан байх, тэд ч их хичээж явдаг учир миний арга барил, зөвлөгөө Монголын тамирчдыг өсөж хөгжихөд нь өчүүхэн ч гэсэн тус нэмэр болсон болов уу гэж найддаг.

-Монголын тамирчидтай ажилласан хугацаанд таны хамгийн их харамссан зүйл юу вэ?

-Би 2020 оны Токиогийн зуны олимпод оролцох эрх авсан монгол тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэх гээд нутгийнхаа буудлагын спортын газар, байрлах орон байр, бүх юмыг нь жин тан болгоод байлаа. Гэтэл “Ковид” цар тахал дэгдсэний улмаас тэд ирж оролцож чадаагүй. Үүнд л маш их харамсаж явдаг даа.

-Надад ч бас үнэхээр харамсалтай санагдаж байна. Ер нь та Монголын буудлагын тамирчдын төлөө маш их юм хийжээ дээ?

-Өнөөг хүртэл тэдэнд тусалж ирсэн тусламжаа мөнгөн дүнгээр тооцож үзээгүй л дээ. Тэгээд ч мөнгө чухал биш. Хамгийн чухал нь би бүх зүрх сэтгэлээ тэдний төлөө, тэднийг өсөн дэвжихийн төлөө зориулж, чин сэтгэлээсээ зүтгэсэндээ баярладаг. Миний халуун сэтгэл бол яахын аргагүй гэдгийг одоо ч мэдэрдэг. Нэг хүний буцлам халуун сэтгэлээс аливаа үйлс өргөжин тэлдэг жамтай гэдэгт би итгэдэг хүн. Миний амьдардаг Сакурагава хотод саяхан Монголоос нэг Их хурлын гишүүн айлчлан ирэхэд уулзалтад нь намайг оролцуулсан юм. Би тэр гишүүнтэй цаашдын хамтын ажиллагааны тухай ч ярьж амжсан. Юун түрүүнд би монголчууд маань нэгнээ сайн дэмжиж, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж яваасай гэж их хүсдэг дээ. Тийм болохоороо зөвхөн өөрөө л болж бүтэж байвал, өөрт л ашигтай байвал бол оо гэж бодохгүйгээр бие биенээ дэмжиж яваасай гэж хэлмээр байна. Идэх юм олдвол хуваалцдаг, ажил олдвол хувааж хийдэг л баймаар байна. Нэгнээ сайн дэмжих аваас Монгол Улс улам хурдан хөгжинө гэж би үргэлж бодож явдаг. Ямар ч хүчир ажилд өөрийгөө сорьж чаддаг, юу ч байсан дайраад л ордог гал халуун сэтгэл нь монгол хүний гайхалтай чанар.

-Та ер нь монгол хүнд их элэгтэй юм аа даа?

-Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номын гол баатар Б.Цэвэгмаагийн тухай уншсан минь монгол хүний тухай бодлыг өөрчилж, их гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Гол баатар тэр бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сайн дураар тусалдаг гэдгийг сонсоод сэтгэл шулуудаж: “Би юу хийж болох вэ, ямар дэм өгч чадах вэ?” гэж өөрөөсөө асуулаа. Тэгээд өөрийн танил Касуга Юкио эмчийн “Тэмүүжингийн өргөө” орон гэргүй хүүхдүүдийг асрах газарт туслах сайн үйлсийн аянд нь нэгдэж, тэд нарт адуу, хонь, ямаа… авч өгч билээ. Намайг хоёр жилийн өмнө Монголд очиход нийслэл хотын түгжрэл нь их хэцүү байлаа.

Миний хувьд гэвэл таван жилийн өмнө эхнэрээ өөд болоход уулын энгэрт ажиллуулдаг байсан цайны газраа хаагаад, одоо гэртээ нам жим аж төрж байна даа. Монголд очоод, тэнгэр дүүрэн од мичидийг нь харж хэвтэх сэн гэж хааяа бодох л юм хэмээв.

Тада Наокацү гуай монгол хүнд яагаад тийм ихээр элгэмсүү байдгаа өөрөө ч ойлгодоггүй гэнэ. Юутай ч атугай залуу насандаа заалгаж сурсан нөгөө дуу нь одоо ч түүний амьдралын салшгүй хэсэг хэвээр ажээ. Амьдралынхаа баяр жаргал, зовлон гуниг дунд монголчуудтай хамт өнгөрүүлсэн өдөр хоног, агшин бүхэн нь түүний дурсамжид ямагт тодхон гэрэлтсээр байдаг гэнэ.

Тада сан /гуай/-аас сургалтын төлбөр болон бусад дэмжлэг, тэтгэлэг авсан олон хүн бий. Тэд цөм түүнд талархан баярлаж явдаг нь гарцаагүй. Тэдний зарим нь сургуулиа төгсөөд, ажил амьдралын гараагаа эхэлж, амжилттай яваа аж. Тэр тухай нь сонсож суухдаа би: “Нэг хүний буцлам халуун сэтгэлээс аливаа үйлс өргөжин тэлдэг жамтай гэдэгт би итгэдэг…” гэсэн Тада гуайн үгийг бодлоо.

Тийм ээ! Чухамдаа тийм сэтгэл л олны урмыг тэтгэж, цаашлаад үндэстний оршихуйд, бүр цаашлаад улс орны хөгжил дэвшилд тус дэмээ өгдөг биш үү?

Манай сонины япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг