Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дугаржав: Хуматон бэлдмэл ядарч доройтсон, өвчтэй малыг тэнхрүүлнэ DNN.mn

Зуд турхантай үед малын тамир тэнхээг сайжруулах нэмэлт тэжээлийн талаар химийн ухааны доктор Ж.Дугаржавтай ярилцлаа.


-Энэхүү тэжээлийн найрлаганд юу байна вэ. Тэжээлд багсарч өгөх боломжтой юу?

-Хуматон бэлдмэлийг хивэгтэй хольж өгвөл их сайн үр дүнтэй.Малын жингийн кг тутамд 0.3-0.5 мл-аар бодож усаар шингэлж тэжээлд нь хольж өгч болно. Энэхүү бэлдмэл нь Монгол Улсын малын эмийн бүртгэлд өнгөрсөн оны есдүгээр сард бүртгэгдсэн. Ургамлын эдийн хувирлаар үүсдэг түгээмэл ач холбогдолтой, биологийн идэвхт бодис болох ялзмагийн хүчлийг усанд уусдаг нэгдлийн хэлбэрээр найруулж хуматон бэлдмэлийг гарган авдаг. Хуматон нь гумины хүчлийн 4 хувийн уусмал, кали, натри, төмөр,марганец, зэс, кобальт, йод агуулна.

-Зудын нөхцөл байдалд өргүүл хонь, ямаанд үйлчилгээ нь сайн нөлөөтэй юү. Бэлдмэлийн ерөнхий үйлчлэлийг тайлбарлавал?

-Хуматоныг инновацийн бүтээгдэхүүн гэж тодорхойлж болно. Мал амьтны өсөлт хөгжлийг тэтгэх, дархлаа идэвхжүүлэх, антиоксидант, дасан зохицох чанарыг сайжруулах, гэмтсэн эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэх ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Мөн малын вирусийн халдвар эсэргүүцэх чадавхыг дээшлүүлнэ. Адууны хүчийг нэмэгдүүлж уралдаанд хурдлах, алс хол зайг туулах, эдэлгээ уналга даах чадавхыг нэмэгдүүлдэг. Судалгаагаар хуматон бэлдмэлийн антиоксидант идэвхтэй нь нотлогдсон. Антиоксидант бодисын ач тусаар организм дахь гэмтсэн эсүүд сэргэн эрүүлждэг, залууждаг. Уг бэлдмэл ядарч доройтсон, өвчтэй малыг тэнхрүүлнэ. Мөн мал амьтны өсөлт хөгжлийг тэтгэх, дархлаа идэвхжүүлэх, антиоксидант, дасан зохицох чанарыг сайжруулах, гэмтсэн эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэх үйлчилгээтэй. Дашрамд хэлэхэд, өргүүл малд хялбар шингэх уураг, амин хүчлүүд, нүүрс ус, сахар агуулсан, чанаж болгосон гурилын зутан, хэрчиж жижиглэсэн хүнсний ногоо, чихэр өгвөл сайн.

-Ямар судалгаа шинжилгээ хийгдсэн бэ?

-Малд зориулсан гумины бүтээгдэхүүний судалгааг ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн, Мал Эмнэлгийн Хүрээлэн, Архангай аймаг дахь Өндөр Уулын Бүсийн Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Станц (хуучин нэрээр) зэрэг газрууд хамтран судалж томоохон үр дүнд хүрсэн. Товч дурдвал, гумины хүчлийн уусдаг хэлбэрээр найруулж гарган авсан бэлдмэлүүд өвчтэй малын дархлал идэвхжүүлэх, малын цахлай, балцруу, энгийн ба хорт биж, гастроэнтерит, уушгины үрэвсэл, арьсны өвчнүүдийг эмчлэх, мон-гол малын өсөлтийг идэвхжүүлэх үйлчилгээтэйг тогтоож патентуудын эрх хамгаалж технологийн заавар, техникийн нөхцөлийг бат-луулсан

Хуматоны нөлөөгөөр малын цусны фагоцитар тоо 22.3 хувь, фагоцитар интеграл 25 хувиар өсдөг нь тус тус тогтоогдсон.

-Фагоцитар гэж юу вэ?

-Фагоцитууд гэж бактери, вирус, үхсэн эсүүд гэх мэтийн биетүүдийг шингээж (залгиж) организмыг тэдгээрийн хортой нөлөөллөөс, өвчлөхөөс хамгаалдаг дархлааны эсүүд. Амьтны дархлааны тогтолцооны үндсэн эсүүд болох цусны цагаан цогцос буюу лейкозит эсүүдийн нэг төрөл, залгиур эсүүд ч гэж нэрлэх нь бий.

-Цахлай өвчний үед яаж хэрэглэх вэ. Ямар тунгаар хэрэглэх нь зүйтэй вэ?

-Цахлай, балцруу өвчин, яр шарханд гадуур түрхэж хэрэглэнэ. Тэнхрүүлэхэд тодорхой хугацаа шаардана. Хонь, ямааны 1 кг жинд 0.4 -0.5 мг хуматон ногдохоор бодож 15 хоногоос дээш хугацаагаар хэрэглэхэд төл ба том малын хордлого ба уушгины үрэвсэл өвчин илааршина, жин нэмэгдэнэ. Олон улсын эрдэмтэд гумины бодис амьд организмд үзүүлэх нөлөөллийг судлаад нэгдүгээрт, мал, амьтны биеэс микроб, мөөгөнцрийн гаралтай хорт бодисууд, хүнд, хортой металлууд, цацраг идэвхт нэгдлүүдийг зайлуулах буюу хор тайлах, хоёрдугаарт, малын биед тэжээл боловсрох процессын үр өгөөжийг нэмэгдүүлэх, гуравдугаарт иммуномодулятор буюу дархлал идэвхжүүлэх, дөрөвдүгээрт, хавдрын эсрэг, микроб, вирусийн эсрэг, шарх эдгээх үйлчлэлтэйг тогтоосон.

Гумины хүчил нь хуматоны гол орцуудын нэг юм. 40 кг жинтэй хонь, ямаанд хоногт 20 мг бэлдмэл өгнө. Гумины бэлдмэлийг малын тэжээлийн нэмэгдлээр хэрэглэснээр суурьт төл эрүүлжиж, үхэл хорогдол эрс буурдаг. Гумины хүчил энгийн үгээр ургамлын үлдэгдлийн диагенез

хувирлаар газрын хөрсөнд үүсдэг түгээмэл ач холбогдолтой биологийн идэвхт бодис юм.

-Ямар нэгэн гаж нөлөө бий юү?

-Ямар нэг гаж нөлөөлөл илрээгүй ба хавдар үүсгэхгүй, үр хөврөлийг хордуулахгүй, гаж буруу өсөлтийн шалтгаан болохгүй. Мөн олон зуун мал дээр томоохон туршилтуудыг явуулж үр дүнг баталсан. Мэдээж Аюулгүйн санамж бий. Хүний нүд, ам руу орохоос сэргийлнэ. Бэлдмэлийг хуурай газар, эм, хүнсний бүтээгдэхүүнээс хол, хүүхэд хүрэхгүй газар хадгална. Бэлдмэл, түүний уусмалыг гол, ус руу хийж болохгүй.

Н.Нарванчин

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Будням: Улс төрийн намууд хүнээ оюунлаг, эрүүл байлгах тал дээр бодлогоо уралдуулдаг байх ёстой DNN.mn

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Буднямтай ярилцлаа.


-Өнөө жилийн УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдана. Энэ сонгуульд олонд танигдсан хүмүүс ялах нь тодорхой болчихлоо. Харин намуудын хувьд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлбэл ялалт байгуулж чадах вэ?

-Манай улс 1992 оноос хойш найман удаа парламентын сонгууль явуулсан. Энэ жил ес дэх удаагийнх болно. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн сонгуулиудад намуудын дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрт бодит байдлыг огт тусгаагүй. Лоозон маягтай явж ирсэн. Ардчиллыг хэвшүүлэх гэсэн оролдлого амжилт муутай хэрэгжсэн.

Мэдээжийн хэрэг хүн төрөлхтний туулсан 300 гаруй жилийн түүхтэй системийг нутагшуулна гэдэг бол амаргүй асуудал. Хувьсгал хийхэд амархан. Харин хувьсгалын зорилтоо хэрэгжүүлэх нь өөр асуудал. Үүнийг бидний туулж ирсэн түүх харуулж байна шүү дээ.

Тиймээс юун түрүүнд сонгуульд оролцох гэж байгаа улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд алдаа, оноондоо анализ хийх ёстой. Юун дээр алдсан бэ гэдэгтээ дүгнэлтээ хийх нь мөрийн хөтөлбөрт тавигдах эхний шаардлага байх юм.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Буднямтай ярилцлаа.

-Өнөө жилийн УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдана. Энэ сонгуульд олонд танигдсан хүмүүс ялах нь тодорхой болчихлоо. Харин намуудын хувьд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлбэл ялалт байгуулж чадах вэ?

-Манай улс 1992 оноос хойш найман удаа парламентын сонгууль явуулсан. Энэ жил ес дэх удаагийнх болно. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн сонгуулиудад намуудын дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрт бодит байдлыг огт тусгаагүй. Лоозон маягтай явж ирсэн. Ардчиллыг хэвшүүлэх гэсэн оролдлого амжилт муутай хэрэгжсэн.

Мэдээжийн хэрэг хүн төрөлхтний туулсан 300 гаруй жилийн түүхтэй системийг нутагшуулна гэдэг бол амаргүй асуудал. Хувьсгал хийхэд амархан. Харин хувьсгалын зорилтоо хэрэгжүүлэх нь өөр асуудал. Үүнийг бидний туулж ирсэн түүх харуулж байна шүү дээ.

Тиймээс юун түрүүнд сонгуульд оролцох гэж байгаа улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд алдаа, оноондоо анализ хийх ёстой. Юун дээр алдсан бэ гэдэгтээ дүгнэлтээ хийх нь мөрийн хөтөлбөрт тавигдах эхний шаардлага байх юм.

Тэрийгээ зөв харж чадсан, өөрийнхөө алдааг хүлээсэн, ололтоо хэт их магтахгүйгээр юу дутуу байсныг нь дүгнэх нь зөв. Үүний дараагаар “Энэ улс орны хөгжилд юу хэрэгтэй вэ. Ямар асуудалд тэргүүлэх чиглэлээ тавибал бусад нь дагаад шийдэгдэх вэ” гэдгийг олж харах ёстой.

-Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг та эрдэмтэн хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Монгол орон байгалийн арвин баялаг нөөцтэй. Зах зээлд шилжихэд биднийг аварсан гол зүйл бол уул уурхай, ашигт малтмал, түүхий эд. Дэлхийн зах зээлд өрсөлдөх ганц салбар нь энэ байсан. Бусад салбар нь технологийн хувьд бүх талаараа дэлхийд өрсөлдөх чадваргүй байв. Өнгөрсөн хугацаанд улстөрчид туулж ирсэн бүх асуудлыг мэдэрсэн байх. Тэгэхээр одоо өөрийнхөө ухаанаар яаж хөгжих вэ гэдгийг л энэ сонгууль дээр гаргаж тавьж чадсан нам ирээдүйтэй байна. Нөгөө талаар намын мөрийн хөтөлбөрт тэргүүлэх чиглэлээ зөв тодорхойлох ёстой. Дэлхий дахинд соёл иргэншил, геополитик эрчимтэй өөрчлөгдөж байгаа. Ерөнхий ирээдүйг харахад Монголд ч төдийгүй, дэлхийд ойрын таван жилд юу болох вэ гэдгийг төсөөлөхөд маш их хөдөлгөөнтэй өөрчлөгдөж буй ертөнцөд амьдарч байна шүү дээ. Тиймээс зөвхөн Монгол гэлтгүй улс орнууд шинэ иргэншилд яаж шилжих тал дээр тодорхой бус асуудлуудтай тулгарч байгаа. Үүнээс гарахын тулд тэр улсуудыг 21 дүгээр зуунд ямар технологи авч явах уу гэдэгт анхааралтай хандаж байна. Улмаар тэр технологийг өөрсдөө бий болгох, нутагшуулах асуудал тэргүүнд тавигдаж байгаа. 21 дүгээр зууны хөгжил бол цахим эрин үе, цахим мэдээллийн технологи байна. Урьд нь байсан технологи бол материал, нөөц дээр үндэслэж байсан. Харин одоо шинэ технологи нь хүний оюун ухаан, чадвар дээр үндэслэж байгаа. Энэ бол хөгжлийн том нөөц төдийгүй хүчин зүйл. Тиймээс 21 дүгээр зууны өрсөлдөөн оюуны салбарт явагдана. Оюунлаг, боловсролтой ард түмэн жижиг ч байсан, том ч байсан хөгжилд гарна. Бид цөөхөн хүн амтай улс хэрнээ олон зуун жилийн түүхэнд эрс тэс уур амьсгалд дасан зохицоод амьдарч чадсан. Энэ нь монгол хүний ухаан. Тэр унаган төрсөн ухааныг орчин үеийн шинэ технологитой хослуулах чадварыг улам хөгжүүлэх, нээх асуудал бий. Тиймээс намууд өөрийнхөө ухаанаар хөгжье гэж байгаа бол боловсрол, шинжлэх ухаанаа зүгээр нэг байдаг салбар шиг үзэх хэрэггүй. Өөрийнхөө эх орны шийдэх асуудалд энэ оюуны потенциалыг чиглүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд энэ асуудал орхигдсоор ирсэн нь үнэн. Боловсролыг зүгээр л нэг байдаг салбар гээд хэдэн хүнд цалин өгөөд л явдаг байв. Тийм болохоор Монголын боловсрол, шинжлэх ухаан гэсэн хоёр салбар хамгийн хүнд байдалд орсон. Сая олон улсын байгууллагын дүгнэлтээр 11-15 насны хүүхдүүдийн боловсролын түвшин дэлхийн дунджаас ч доогуур гарлаа. Тэд ирээдүйд Монгол орныг авч явах хүмүүс. Гэтэл дунд сургуульд олсон мэдлэгийн хоцрогдол цаашид улам хойшилно. Алдсан мэдлэгийг нөхөж болдоггүй. Иймд бодлогын яаманд ажиллаж байгаа улсуудын мэдлэгийн түвшин дээшлэх хэрэгтэйг энэ судалгаа хэлээд өглөө. “Боловсрол, шинжлэх ухаан ард түмэнд чухал хэрэгтэй. Тэдгээрийг хөгжүүлээгүй орон зайлшгүй колони болж хувирна” гэж ХХ зууны том эрдэмтэн Ф.Жолио-Кюри дэлхий нийтэд анхааруулсан байдаг. Хэрэв манай улс боловсрол, шинжлэх ухаанаа анхаарахгүй бол биднийг гадны мэргэжилтнүүд ирж удирдана. Тэдний бодлогоор явдаг болно гэсэн үг. Тэгэхээр улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр хий хоосон амлалт байж болохгүй. Хүн рүүгээ чиглэх ёстой. Яавал хүнээ оюунлаг, эрүүл саруул байлгах тал дээрх бодлого уралдуулдаг баймаар байна.

-Намуудын мөрийн хөтөлбөр уриа лоозонгийн шинжтэй явж ирсэн гэж та дээр гэлээ. Ер нь намуудын мөрийн хөтөлбөрийг хуульчилж байж хэрэгжих юм биш үү. Жишээлбэл, метро тавина гэж амлахын оронд метроны хуультай болчихвол хэрэгжих байх?

-Тэгэхээр тухайн мөрийн хөтөлбөр маш их судалгаатай, үндэслэлтэй байх ёстой. Тэр үндэслэл нь зөв гарчихвал хуульчлах эрх зүйн асуудал мэдээж гарна. Энэ хууль тогтоогчдын асуудал. Гэхдээ хууль тогтоогчид аливаа хуулийг боловсруулахдаа “Энэ хууль амьдралд буух уу” гэдгийн үндэслэлийг харах нь чухал. Тэрнээс манай гаргасан хуулиуд гадаадын орнуудаас жишээ авч хуулбарласан учраас хөрсөн дээр буухгүй байна. Үүнийгээ УИХ-ын хууль тогтоох эрх бүхий субьектүүд мэдлэгтэй байж хийх юм. Хэдийгээр жижиг улс байлаа ч өөрийн гэсэн онцлогтой. Гол нь өөрийн орныхоо онцлогийг харах ёстой.

-Манай эдийн засаг ковидоос хойш өсөлттэй яваа. Гэхдээ инфляци, үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд муугаар нөлөөлж байна. Ардын нам анх сонгуульд өрсөлдөхдөө нэг ч татвар нэмэхгүй гэж байсан боловч амлалтандаа хүрээгүй. Харин энэ удаагийн сонгуульд оролцох намууд энэ тал дээр ямар бодлого баримталбал ялж чадах бол?

-Манайд хавтгай татвар хэрэггүй. Өндөр орлоготой бол ахиу татвар төлдөг. Бага орлоготой нь бага төлдөг татварын систем дэлхийд хэрэгжсэний үндсэн дээр хоорондын ялгааг багасгасан.

Харин манайх хавтгай татвартай. Үүнийг бусад намууд бодох хэрэгтэй. Үүнийг сонгуульд оролцох улс төрийн намууд бодлогодоо тусгаж, тооцож гаргаж ирэх хэрэгтэй.

-Яавал ард түмний амьдралыг дээшлүүлэх вэ?

-Зах зээлийн эдийн засаг яаж хөгжсөн бэ гэвэл “Та өөрөө өөрийнхөө хувь заяаг өөрөө шийднэ шүү” гэсэн лоозонтой байсан. Тиймээс таныг “Өөрийнхөө амьдралыг яаж авч явах уу” гэдэг бодлого хэрэгжүүлэх тэр нөхцөлийг чөлөөт зах зээл тавьж өгсөн. Тэр сэтгэлгээ манайханд маш удаан сууж байна. Зарим хүмүүс ойлгоод хувийн бизнес өрнөж л байна. Тэр нь өнөө, маргаашаа өнгөрөөсөн биш. Ирээдүйгээ харсан байх ёстой. “Америк мөрөөдөл” гэдэг шиг “Монгол мөрөөдөл” хүн болгонд суулгах хэрэгтэй.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс ардчиллын индексээр дөрвөн байр ухарчээ DNN.mn

Монгол Улс ардчиллын индексээр дөрвөн байр ухарч, 81 дүгээр байрт оржээ.

“V-Dem” институт 1789 оноос хойш жил бүр тус индексийг тогтоож буй. Өнгөрсөн жил манай улс 0.43 оноогоор 77 дугаар байранд орж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас “Ногооны автобус”-ны гэх тодотголтой хэргийг хянаад, шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.С, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус хэрэгт холбогдсон этгээдүүдийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн аж.

 

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн байранд гарсан галыг унтраажээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлага өчигдрийн 18:53 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй нэг давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй 5 тоот өрөөний дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргажээ.

Түүнчлэн өчигдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлага мөн өчигдрийн 19:31 цагт онцгой байдлын албанд ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 19:49 цагт очиход иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй нэг давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтрааж, 65 настай иргэн угаартсан байсныг Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламжийн Төв 103-т хүлээлгэж өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Мөн шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелыг хэрэглэх, цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгах, тагт дээрээ тамхи татахгүй байх зэргээр өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байхыг санууллаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан хувьсгал дууссан бололтой, малчдаас малыг нь хурааж нэгдэл байгуулна гэцгээх болж DNN.mn

Манай улс өнгөрсөн онд 65 сая толгой мал тоолуулав. Тэрний урьд жил түүхэн дээд хэмжээнд хүрч 70 сая давж байлаа. Малчид хэзээнээсээ малынхаа тоо толгойг дарж хэлж заншсан гэж үзвэл Монголын мал бараг 100 сая хүрсэн байх гэлцдэг. Таван эрдэнэ болсон мал сүрэг ингэж өсч үржиж байгаа нь зөвхөн ардчиллын л буян. Социализмын үед нэгдлийн системтэй байхад жил бүр улсын хэмжээнд есөн сая төл бойжуулж, мал сүргээ 24 саяд хүргэх зорилт тавьдаг байсан ч бүтээгүй гэдэг. Харин Ардчилсан хувьсгал эхлэхдээ малыг малчдад гэсэн уриалга гарч, нэгдлийн системийг тарааж мал малчдын хувийн өмч болон очиж байлаа шүү дээ. Мал эзэндээ очингуутаа яаж өсч болдгийг одоо бүгдээрээ харж байна. Гэтэл сүүлийн үед төрийн өндөрлөгүүд малыг нийгэмчилж, малчдын хоршоо байгуулах талаар ярьцаах боллоо. Энэ нь Ардчилсан хувьсгал дууссаны дохио юм уу. Эсвэл сонгууль ойртсоны солиорол уу.

Өнөө жилийн их цас зуданд малчид малтайгаа хамаг тамираа барж байна. Энэ цаг үед улстөрчид зовсон ардынхаа зовлонгоор ёстой наадах шиг болж байгаа. Намрын чуулган өндөрлөснөөс хойш бүтэн хоёр сар хөдөөгүүр тойрсон гишүүд малчдыг гоё сайхан үгээрээ төсөөлөлд автуулж, малыг нь нийгэмчлэх талаар ятгаж яваа сурагтай. Ялангуяа УиХын дарга Г.Занданшатар, Дархан аварга Б.БатЭрдэнэ нар тун ч идэвхтэй ярьцгааж харагдах юм. Тэд “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” байгуулах ёстой. Малчид минь одоо та нар хөдөлмөрөө хоршоорой. Ингэж чадвал мал аж ахуйн үйлдвэрлэлийн ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх боломжтой шүү. Энэ салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 8.9 их наяд төгрөг байгаа. Та нар хоршоолоод нэгдэж чадвал үүнээс гурав дахин их ашиг хүртэнэ” гэх зэргээр хөөрхий хэдэн малчдыг сэнхрүүлэх юм. Энэ хүмүүсийн ярьж байгаагаар ард түмэн малаа нийгэмчлэх дуртай байгаа гэнэ үү. Ардын намыг завсаргүй найман жилд төрд залсны эцэст ардчилсан хувьсгал нь дуусахдаа “Малыг малчдаас нь хураая” гэсэн уриатай байх юм шиг байна. Малчид малаа хоршоолж нийлүүлээд яг яах гээд байгаа юм бол. Нэг нь маллаад нөгөөдүүл нь юу хийх гээд байгаа юм бэ. Амраад зай завсар гарвал өвс энэ тэр хайчилсан шиг байх уу. Ажил хийхгүй хэвтээд сайн малладаг нэгийгээ л зүтгүүлээд хэдүүлээ гар амар сууна гээд байгаа юм уу. Ажил хийхгүйгээр хөрөнгөжиж байсан түүх хүний нийгэмд одоохондоо гараагүй шиг санагдах юм. Зүгээр л ажилаас хойш суух юм бодоод дэмжээд байдаг юм байх даа. Хэрэв тэгвэл та хэдэн малгүй л болох байх даа, өөр яахав.

Хуучин нийгэмд нэгдэл анх үүсэхдээ энэ хэдэн дарга нар шиг сайхан зүйлүүд ярьж байгаад малчдыг шахаж, хоршоожуулсан түүхтэй. “Та нар дундаа малаа нийлүүлээд хөдөлмөрөөрөө хоршвол жаргалтай амьдарч чадна. Яагаад гэвэл бүх юм сайхан болно. Завтай болж соёлжиж өглөө нь малаа маллаж ирээд орой нь дуурийн шүүмж бичиж суух болно” гэх маягаар ятгаж байв. Ард түмний амины малыг нийгэмчлэх энэ ажил 19401960 оны хооронд явагдаж дууссан гэдэг. ийнхүү нэгдэл нэрийн дор хувийн өмч улсын мэдэлд бүрэн шилжсэний дараа тоглоомын дүрэм өөрчлөгджээ. Бодит амьдрал дээр өнөөх сайхан амлалтуудаас аль нь ч байхгүй. Хар дарсан зүүд мэт хувь тавилан угтсан тухай хуучцуул ярих юм билээ. Малчид дэмий амаа барьж, халаглахаас өөр юу ч хийж чадаагүй байна. Нэгэнт хамаг малыг нь нийгэмчилчихсэн юм чинь буцаах ямар ч боломжгүй, бандан тас болов. Өчигдөрхөн өөрийнхөө малын ашиг шимийг хүртээд тааваараа аж төрж байсан малчдын хувь заяа орвонгоороо эргэх нь тэр. Хувийнхаа малыг улсдаа тушаачихаад хөлсний ажилчин болно чинээ яаж ч бодох билээ. Социалист өмчийг дутаавал шууд яланд унана. Тухайн үед нэг малчин 6001000 мал хариулдаг байв. Бүгд нэгдэлд бүртгэлтэй нийтийн өмч болохоор ширхэг ч малын хорогдол гаргахгүйгээр өсгөх үүрэгтэй. Дээрээс нь сүү, цагаан идээ, мах, ноос, ноолуур, хөөвөр, арьс, шир, эвэр, туурай гээд малынхаа бүх ашиг шимийг тушаах ёстой. Нэгдэлд орсон малчин ганц ишиг ч дутаах эрхгүй. Хэрэв зүй бусаар юм уу зуданд мал хорогдвол заавал дүгнэлт гаргуулна. Малын эмч, бригадын дарга эсвэл намын гишүүдээс бүрдсэн комисс ажиллаж тухайн мал юунаас болж үхсэн шалтгааныг тогтооно. Малчны хариуцлагагүйгээс болж хорогджээ гэж үзвэл шоронд хийнэ. Малчид малаа онд оруулахын тулд жинхэнэ боол мэт зүтгэдэг байсан гэж бодохоор нэгдэл гээчийг хүсэх ч юм биш. Малчин жилийн дөрвөн улиралд борви бохисхийхгүй. Хашаа хороогоо янзална, өвс тэжээлээ бэлтгэнэ. Ганц хурга онд мэнд оруулчихын тулд шөнийн нойроо хасах нь энүүхэнд. Хүн бүл цөөтэй айл

шөлний төлөг идэх гэж бөөн шат дамжлага болно. Эхлээд нэгдлийн даргадаа өргөдөл бичнэ. Тэр нь цаашаа олон дамжлагаар явж, явж зөвшөөрүүлсний эцэст шинэ шөл уух боломж олдоно. Тэрийгээ зүгээр ч нэг өгчихгүй бас. Заавал цалингаас нь суутгах нь зовлонтой. Нэгдлийн хамгийн том луйвар нь гишүүдийнхээ нийгэмчилсэн хөрөнгийг нэр дээр нь бүртгэж ашиг хүртээж байгаагүй гэх юм билээ. Хэрэв нэгдлээс гарвал хөрөнгийг нь өгдөггүй. Тэр ч байтугай өв залгамжлуулдаггүй байсан гэдэг. Нэгдэл сумын захиргаа, нам, эвлэлийн үүр, эмэгтэйчүүдийн байгууллагуудын бүх зардлыг хариуцдаг гэж бодохоор малчид улсын төсөв бүрдүүлэгч байсан байгаа биз.

Өнөөдөр малчдын амьдрал дэндүү сайхан болсон. Хэнээс ч хараат бус. Эрх чөлөөтэй бас эрх мэдэлтэй. Яг л нэгдлийн үеийн намын дарга шиг амьдарч байна шүү дээ. Тэр үеийн намын дарга хүн дуртай үедээ төлөг гаргуулж иднэ. Дуртай үедээ машинаа асаагаад хүссэн газар руугаа зугаалаад давхина. Ер нь социализмын үед хамгийн шилдэг ажилтан л жилд хоёр удаа зугаалах эрхтэй байсан тухай өвөө, эмээ нар их ярьдаг. Гэхдээ зугаалганд явахыг зөвхөн намын дарга шийддэг байсан гэх. Тэр үед шилдэг ажилтан сайндаа л Хархорин очиж үздэг байжээ. Мэдээж намын даргатай жигтэйхэн ходий хүнд л ийм боломж олдоно. Энэ бол хэн хүнд олдоод байх зол завшаан биш. Тийм болохоор зугаалганд явах шагнал авбал тэнгэрийн умдаг атгасан юм шиг л хөөрөх нь ойлгомжтой. Тэгвэл одоо захын малчин хүн малынхаа буянд энэ бүх боломжуудыг эдэлж байна. Хувьдаа унах унаатай, байр савтай байна. Хүүхдүүд нь гадаад, дотоодод сурч байна. Дуртай үедээ Улаанцутгалан давхиж очоод үзчихнэ. Дургүйгээ хүрвэл гэртээ байж л байна. Өөрийн мэдлийн хэдэн малаа хэнд ч зарцуулах бүрэн эрхтэй.

Гэтэл энэ сайхан боломжуудаас татгалзаад нэгдэл байгуулна гээд хошуураад байх юм, энэ хэдэн дарга нар. Үнэхээр малчид үүнийг уухайлан дэмжээд байгаа хэрэг үү. Сонгуулийн хийрхэл юм уу. Эсвэл оросуудын заавраар социализмыг санагалзаад байна уу. Байсхийгээд сошиалаар социализмын үед ийм ч сайхан, тийм ч гоё байсан гэх зураг дүрслэлийг зориуд явуулдаг даа. Арай тэр үүднээс нэгдлийн мал аж ахуйг өнөөгийн нийгэмд авчиръя гээгүй байлгүй дээ. Яг үнэндээ социализм гуриа нийгэм байсан гэдгийг улсууд гадарлаж байгаа. Тэр дундаа 50-иас дээш насныхан бүр ч сайн мэднэ. Тэд нар эргээд яасан ч социализмд оръё гэхгүй. Тэгэхээр зуугийн талыг насалсан малчид нэгдэлд орно гэж дэвхцэх нь юу л бол. Магадгүй, малыг нийгэмчлэх асуудал хөндөөд хөдөөгүүр нисэхээр малчид баярласандаа та нарт саналаа өгнө гэж бодоод байгаа юм уу. Харин ч эсрэгээрээ уурлаж, саналаа татах юм биш үү. Ардчилсан чөлөөт нийгэмд хэн л малаа хураалгаад бусадтай нийлж, ялтай мал маллаад явахыг бодох вэ дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллы н гуравдугаар сарын 12, Ангараг гариг. Билгийн тооллын 2, Дэлгэрүүлэгч одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 07:11 цагт мандаж 18:53 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 12-ноос 2024 оны 03 дугаар сарын 16-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд Алтай, Хангайн уулсаар ялимгүй цас, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13…-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир  орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, Их нууруудын хотгор,говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Гадаадын мэдээллийн сувгийг валютаар тэтгэж байгаа улстөрчдийг дотоодын хэвлэлээр дэмжмээргүй байна” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Жендер активист, улс төр судлалын магистрант Б.Анхзаяа Намуудын дотоод ардчилалд асуудал их байна” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Будням “Улс төрийн намууд хүнээ оюунлаг, эрүүл байлгах тал дээр бодлогоо уралдуулдаг байх ёстой” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гадаадын мэдээллийн сувгийг валютаар тэтгэж байгаа улстөрчдийг дотоодын хэвлэлээр дэмжмээргүй байна” гэв.

Химийн ухааны доктор Ж.Дугаржав “Хуматон бэлдмэл ядарч доройтсон, өвчтэй малыг тэнхрүүлнэ” хэмээн ярилаа.

Цахилгаан барааг Монголд үйлдвэрийн үнээр борлуулж буй “TUTTU Mongolia” брэндийн үүсгэн байгуулагчдын гишүүн Г.Ганлуу “Цахилгаан барааг БНХАУ-ын бөөний төвийн үнээс хямд нийлүүлж байна” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

МҮОХ: Спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд Унгар улсын олимпийн хороотой хамтран ажиллана DNN.mn

МҮОХ-ноос гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Унгар улсын олимпийн хороотой хамтран ажиллах санамж бичгийг Будапешт хотноо байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг ёслолын ажиллагаанд МУ-ын Засгийн газрын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, туялзуур сэлэмний Олимпийн 2 удаагийн аварга Mr. Bence Szabó нар хүндэт зочноор оролцож, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпийн аварга Э.Бадар-Ууган, Унгарын олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Орчин үеийн таван төрөлтийн Олимпийн аварга багийн гишүүн Mr. László Fábián нар үзэглэв.
Хоёр улсын ҮОХ-д нь өндөр хөгжсөн спортын төрлүүдэд тамирчдын хамтарсан бэлтгэл хийх, спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааныг хөгжүүлэхэд мэргэжилтэн солилцох болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцсэн байна.
Унгарын олимпийн хороо нь Франц, Грек, АНУ, ХБНГУ болон Австралийн олимпийн хорооны дараа буюу 1895.12.19-ны өдөр байгуулагдсан зургаа дахь олимпийн хороо бөгөөд “Афин 1896” анхдугаар Олимпийн наадамд оролцогч орон төдийгүй Dr. Ferenc Kemeny нь Олон улсын олимпийн хороог үүсгэн байгуулагчдын нэг юм.

МҮОХ нь ОУОХ-ны дэмжлэгтэйгээр Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургуулийн дасгалжуулагч нарт зориулсан богино хугацааны сургалтад туялзуур сэлэм, жүдо, бокс, волейбол зэрэг спортын багш дасгалжуулагч нарыг хамруулаад байна.