Categories
story-news

С.Будням: Улс төрийн намууд хүнээ оюунлаг, эрүүл байлгах тал дээр бодлогоо уралдуулдаг байх ёстой

С.Будням: Улс төрийн намууд хүнээ оюунлаг, эрүүл байлгах тал дээр бодлогоо уралдуулдаг байх ёстой

Categories
мэдээ нийгэм

Хаврын башёд 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анхны даваагаа давлаа DNN.mn

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэргүүн башё өчигдөр /2024.03.11/ эхэлсэн юм.

Эхний өдөр башёг манлайлж буй Монголын гурван бөх өвдөг шороодсон. Тэгвэл өчигдөр гурван озэки цолтон дараалан уналаа.

Тодруулбал, зүүн манлай озэки Киришима Б.Лхагвасүрэн, озэки Такакейшо, Котоновака нар учраа бөхөө дийлсэнгүй. Харин 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Хоошёорюү С.Бямбасүрэн нар анхны даваагаа авав.

Монголын бөхчүүдээс маэгаширагийн долдугаарт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил унаж, Рога А.Амарсанаа давсан байна.

Categories
story-news

Хааяа өөрийгөө урамшуулаад жижигхэн зүйл авч өгөөрэй

Хааяа өөрийгөө урамшуулаад жижигхэн зүйл авч өгөөрэй

Categories
story-news

Ж.Дугаржав: Хуматон бэлдмэл ядарч доройтсон, өвчтэй малыг тэнхрүүлнэ

Ж.Дугаржав: Хуматон бэлдмэл ядарч доройтсон, өвчтэй малыг тэнхрүүлнэ

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн банк”-ны шүүх хурал үргэлжилж байна DNN.mn

Хөгжлийн банкны хэргээр ял авсан шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2024.03.12/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг гомдлыг гуравдугаар сарын 7-ны өдрөөс Улаанбаатар чуулгын байранд хэлэлцэж эхэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн мах худалдаалж буй 375 байршил DNN.mn

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ.

Энэ жил хонины махыг 8,900, ямааны махыг 6,700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6,337 тонн махыг нөөцөлжээ.

Нөөцийн мах худалдаалж буй 375 цэгийн байршил:

May be an image of text

May be an image of text that says "хэсэг неецийн MAX борлуулах дэлгууруудийн мэдээлэл /2024 OH/ баянзурх дуурэг: № хороо дэлгуурийн нэр дэлгуурийн байршил сэлбийн гудамж TOOT эхийн 22 элит MART тал CITY NOMADS болор 31 23 15-рхороолол,75 хороолол, баатархайрхан 32 арвай хороо дэлгуурийн нэр дэлгуурийн байршил ширээт TOOT цээл минийдэлгуур тегел буянт хайрхан бархгол гудамж 24 цайз TOOT 34 энхчин 512 180/2 хоолой, 100 TOOT 35 -60 36 шар хадны баатархайрхань 495 буð 26 MApKET олимп дунжингарав барх 39 TOOT 40 веллмарт тулга MΘHx TOOT 61 TOOT 19 999 хужирбулан ундрал TOOT тайхар TOOT ундрам TOOT -14 хороолол, 36A байр TOOT TOOT сэлбэ MART 97/3 1давхар"

Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийн байршлыг хавсралтаас харна уу.

Хавсралт файл: Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ-1.pdf

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хааяа өөрийгөө урамшуулаад жижигхэн зүйл авч өгөөрэй DNN.mn

Бид өөрсдийгөө байнга л голдог. Хааяа өөрийгөө өөрчлөх гэж, бусадтай адилхан болох гэж хичээдэг. Гоё сайхан байвал л болчих юм шиг санагддаг. Гэхдээ хүн өөрөөрөө зүтгэж, өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Бусдын явсан замаар заавал явах албагүй шүү дээ. Чаддаг зүйлээ чанартай хийгээд л, өөрийгөө хөгжүүлээд явах нь өөрийнхөө төлөө хийж буй нэг бэлэг.

Хийж чадна гэдэгтээ эргэлзэж байсан зүйлийнхээ ард гарчихвал “Хөөх, би мундаг юм аа. Чадаж байна” гэж хэлж болно шүү дээ. Түүнчлэн жин нэмчихнэ гээд идэж чаддаггүй бялуугаар, эсвэл сарын өмнөөс л хорхойсоод авч чадаагүй шинэ загварын хувцсаар, эсвэл кофе шоп орж урамшуулаарай.

Миний хувьд заримдаа ингэж өөрийгөө баярлуулдаг юм. Заавал хэн нэгнээр өөрийгөө магтуулах, амжилтаа баталгаажуулах гэж хичээх шаардлагагүй. Шохоорхсон ээмэг, дуртай амттангаар дотоод хүндээ бэлэг бариад, жаргалтай байхад л болчихно.

Бид бусдад амжилт хүсэж, баяр хүргэдэг ч өөрийгөө мартчихдаг. Тиймээс хааяа өөрийгөө урамшуулаад жижигхэн зүйл авч өгөөрэй. Энэ нь эргээд таныг аливаа зүйлд амжилт гаргахад ч нөлөөлж болох юм.

 

Categories
мэдээ спорт цаг-үе

Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аваргууд эх орондоо ирлээ DNN.mn

Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ Эстони Улсын нийслэл Таллин хотод болж өндөрлөж, манай улсын тамирчид өнөөдөр /2024.03.12/ эх орондоо ирлээ.

Тэмцээнд 40 улсын 1400 гаруй тамирчид оролцсоноос Монгол Улсын тамирчин А.Эрмүүн залуучуудын ангилалд түрүүлж Дэлхийн аварга болсон бол С.Мөнх-Оргил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн ангилалд хошой мөнгөн медаль хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Өнөө, маргаашдаа буюу гуравдугаар сарын 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарна.

Үүний улмаас цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн хот, суурин газар барилга байшингийн дээврийн цас хайлж, мөстөн хүний дээрээс унаж бэртээж гэмтээж болзошгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд дээврийн цас, мөсөө цэвэрлэж бусдын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавихыг ОБЕГ-аас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдэв DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нийт 1851 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1432, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 67 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 17 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.