Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадын мэдээллийн сувгийг валютаар тэтгэж байгаа улстөрчдийг дотоодын хэвлэлээр дэмжмээргүй байна DNN.mn

Гуравхаан сая хүн амтай, уул уурхайгаас хараат монголчуудад өнөөдөр эх оронч үзэл юу юунаас чухал. Гэхдээ энэ бол мэдээж Монгол гэж цээжээ дэлдэхээс өөр ойлголтыг хэлж байгаа юм шүү, эдийн засгийн талаас нь. Эх оронч худалдан авалтыг манай сонин их хөндөж бичсэн дээ. Зарим хөгжсөн орнуудын туршлага ч үүнийг нотолдог. Биесээ дэмжиж, чирж байж улс орны хөгжил урагшилдаг юм байна лээ. Үүнийг учир мэдэх хүмүүс, захын улстөрчид ч мэдэж байгаа. Гэтэл саяхан нэг сонин зүйл харлаа.

Манай улстөрчид гадаадын мэдээлэл сурталчилгааны байгууллагад их хэмжээний мөнгийг зардаг юм байна. Наад талын жишээ. УИХын аравхан гишүүн зөвхөн фэйсбүүкт 500 гаруй сая төгрөгийг заржээ. Энэхүү түүвэр судалгаанд тухайн улстөрчийн зөвхөн албан ёсны нэг л хаягийг оруулсан. Дэмжигч хаяг, өөр бусад платформ, пэйжийг оруулаагүй юм билээ. Тухайн улстөрчийн мэдлийн ч нууцлалтай байдаг олон аккаунтыг оруулсан бол дээрх төгрөгийн хэмжээ мэдээж өснө.

УИХын гишүүн Г.Амартүвшин фэйсбүүк сурталчилгаанд 138 сая төгрөг, УУХҮийн сайд Ж.Ганбаатар 124 сая төгрөг гэхчлэнгээр гишүүд, сайд нарын зарсан мөнгө хөвөрч байна. УИХын гишүүн Г.Амартүвшинг дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөртэй мэдээ нийтлүүлж байхыг би лав мэдэхгүй юм. Бие даасан редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагууд төлбөртэй мэдээ нийтлэлийг төлбөртэй гэсэн тэмдэглэгээ тавьдаг. Г.Амартүвшин, Ж.Ганбаатар тэргүүтэй гишүүдийн спонсорлосон постуудтай фэйсбүүкт их таарч байснаас хэвлэлээс харж байсангүй. Яахав, сонгуулиар хэд гурван мэдээ хуулийн дагуу өгч байсан байх.

Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл тэд гадаадын хэвлэлд бус дотоодын мэдээллийн хэрэгсэлд мөнгө зардаг байх хэрэгтэй. Коммунист уншигдаж магадгүй. Гэхдээ бодит үнэн бол тусгаар улс байя гэвэл тусгаар хэвлэлийн салбартай байх ёстой. Тусгаар хэвлэлтэй байхын гол үндэс нь зар сурталчилгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага бол буяны байгууллага биш. Яг л бусад салбарын хувийн аж ахуйн нэгжүүдийн нэг. Хүн цалинжуулна, татвар төлнө. Тэр бүрт мэдээж мөнгө хэрэгтэй. Тэгээд ч улстөрчид өөрийн ажлыг таниулахын тулд гадаадын мэдээлэл сурталчилгааны байгууллагад валют урсгаж байхаар дотоодын хэвлэлээ дэмжвэл мөнгө төгрөг нь яадаж л Монголдоо үлдэнэ. Монголд нэмүү өртөг шингэсэн нэг бүтээгдэхүүн бий болно. Гэтэл улстөрчид дотоодын хэвлэлд мөнгө зарахаас гар татдаг. Нөгөө талаас дотоодын хэвлэлийг эдийн засгийн сувгаар боомилох гэсэн хүсэл сонирхол нь ч байдаг байх. Иргэд ядуу байх нь, аж ахуйн нэгжийг дарж байх нь сонгуулиар тэдэнд ашигтай. Иргэдийн саналыг худалдаж авахад тустай.

Манай сонин “Монгол төрийн сонгуулийг Монголын хэвлэлээр явуулъя. Фэйсбүүк, твиттер, инстаграм гээд гадны сүлжээг хязгаарлая” гэж их ч бичсэн. Нийгмийн зарим хэсэг эрх ашгийнхаа үүднээс бичлээ гэж явцуу харсан байх. Угтаа бид тусгаар улс, тусгаар тогтнолын эрх ашгийн үүднээс бичсэн. Гадаадын сурталчилгааны платформ, мэдээллийн зах зээлд бид аюулгүй байдлаа алдчихвал Монголын эрх ашгийн үүднээс тэдний хэн нь бичих вэ. Хэн дуугарах вэ. Тэдэнд Монгол Улс түй ч хамаагүй.

Ажилчдынхаа НДШ, цалинг нь тасалчихгүй гэж гүрийж яваа хэвлэлийн эрхлэгчид нийтлэлийн бодлогоо Монголын,

олон нийтийн эрх ашигт л нийцүүлдэг юм шүү дээ. Өнөөдөр мөнгөгүй байлаа ч маргааш тураад үхчих гээд байгаа биш. Больё, үгүй, арга олдоно гэдэг хэвлэлтэй учраас үүнийг мэдэж байгаа юм. Хэвлэл мэдээллийн салбарт

олон саартай сайнтай хүн байгаа учраас өнөөдөртөө хэвлэл муухай харагдаж байж болох юм. Гэхдээ тэд Монголын хувь заяанд чухал үүрэгтэй, ойр ажилладаг хүмүүс шүү, хэвлэл мэдээллийхэн бол.

Тухайлбал, Солонгос улс хэвлэл мэдээллийн байгууллагаа дэмждэг жишээтэй. Солонгосын томоохон аж ахуйн нэгжүүд реклам сурталчилгаагаа заавал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргадаг. Ингэж тусгаар улсынхаа соён гэгээрүүлэх, мэдээллийн үүрэгтэй хэвлэлийн салбараа дэмждэг. Тэгж хэний ч нөлөөнд орохгүй хүчтэй бие даасан редакцуудыг бий болгодог. Гэтэл манай улстөрчид аль болох хэвлэл мэдээлэл, иргэдийн амыг боох аргыг сүвэгчилж суудаг.

Ер нь хэвлэлийн байгууллага түмэн олны амьдралд хэрэгтэй, боловсролд тустай мэдээллийг түгээдэг бол сошиал бол худал үнэн хов живээр олон нийтийн цагийг барж, тархийг угаадаг. Хэрэгтэйгээсээ хэрэггүй мэдээлэл дийлэнх байдаг. Нийгмээ хөгжүүлье, иргэдээ боловсруулъя гэвэл үзэж харж, уншиж судалж байгаа зүйл нь их нөлөөтэй. Тиймээс л гадаадын сошиал мэдээллийн сувгийг валютаар тэтгэж суугаа улстөрчдийг дотоодын хэвлэлээр дэмжихгүй байя гэсэн уриалгыг гаргаж байгаа юм.

Улс төрийн том сонгууль ойртож байна. Ухаанлаг энэрэнгүй, эх оронч царайтай улстөрчид монгол төгрөгийн үнийг унагахад ойрхон байна. Фэйсбүүкээр зөвхөн бүүст хийхэд 1-1000 ам.долларын ханштай байдаг. 250 хүнд нэг постыг харуулахад нэг ам.доллар төлөх ёстой. Таван мянган хүнд харуулмаар байвал 1000 ам.доллар төлнө. Гэхдээ энэ мөн л хугацаатай. Олон хоног байршуулбал үнэ дагаад л өснө. Ингээд бодохоор нэг тойргийн хүн ам хэдэн зуун мянгаараа тоологдоно. Тэр сигментэд харуулахын тулд улстөрчид мөнгө харамлахгүй цацах нь ойлгомжтой. Энгийн цагт хэдэн зуун саяараа тоологдож байгаа валют сонгуулийн эд халалтаар хэдэн тэрбумаараа гадагшаа урсах нь. Тиймээс нэр дэвшигчид болон улстөрчид өөрсдөө эх оронч байя. Эх оронч байж чадаагүй, гадаадын сошиал сувгийг валютаар тэтгэж, дотоодын хэвлэл мэдээллээс болохоор сохор улаан мөнгө ч харамлаж суугаа улстөрчдийг дотоодын хэвлэлээр дэмжих хэрэг байгаа юм уу.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 13, Буд гариг. Билгийн тооллын 3, Шийдэм одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 07:09 цагт мандаж 18:54 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. Дашнямтай өдөр.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 12-ноос 2024 оны 03 дугаар сарын 16-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд Алтай, Хангайн уулсаар ялимгүй цас, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13…-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир  орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, Их нууруудын хотгор,говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Алган дээр буусан дэлхий” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улс төр судлаач, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг “Улс төрийн намд итгэх иргэдийн итгэл алдрах нь ардчилалд маш хортой” гэснийг  II нүүрнээс уншаарай.

Генсекүүд солигдох уу

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол ”Нэрт нийтлэлч Баабар “Алган дээр буусан дэлхий” хэмээн өгүүллээ.

Талбай дээрээ мөнгө ургуулж, гэртээ жуулчид угтдаг Үса хотынхон

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар “Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээ багасна” гэлээ.

 

 


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

878.5 сая төгрөгийн НДШ төлөхөөс зайлсхийсэн БНХАУ-ын иргэн гэм буруугаа хүлээжээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Я-д холбогдох Эрүүгийн хуулийн 18.14 дүгээр зүйлийн 1 /Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх/-д хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн тухайгаа мэдээлэв.

Хэргийг тодруулбал БНХАУ-ын иргэн Я нь нэр бүхий компаниудын удирдах албан тушаал хашиж байх хугацаандаа 878,530,154 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 878,530,154 төгрөгийг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлжээ.

Шүүхээс хэргийг энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцэж, БНХАУ-ын иргэн Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор худал мэдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Завхан, Архангайн зарим газраар 0.6 мм цас оржээ DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 03 дугаар сарын 12-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

 Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Дундговйин баруун хэсэг, Өмнөговийн нутгаар цасгүй, бусад нутгаар 0.0-42.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргасд 42.0 см, Сагилд 41.0 см, Түргэн, Малчин, Баруунтуруунд 38.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 34.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 32.0 см, Архангайн Батцэнгэлд 24.0см, Төв аймгийн Борнуурд 19.0 см, бусад хэсгээр 0.0-18.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Завхан, Архангайн зарим газраар 0.0-0.6мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр ихэнх нутгаар өнгөрсөн өдрөөс 1-9 хэмаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор,Тэс голын хөндийгөөр 10-16 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Онон, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-14 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-13 хэм хүйтэн байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0мм ялимгүй цас орсон. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 1 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 18 хэм, бусад хэсгээр 10-12 хэм хүйтэн хоносон байна.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйл ашиглан нэгнийгээ гэмтээжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20:55 цагийн үед иргэн Ш /эр,23/ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Э /эр,27н/-тэй маргалдан зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь гэмтэл учруулсан дуудлага, мэдээллийн дагуу очсон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсгийг үндэслэн тухайн этгээдийн үйлдэлд сануулга өгч, агаарт хий буудаж, тухайн этгээдийн аюултай үйлдлийг таслан зогсоож, саатуулсан ба хохирогчид эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлсэн.

Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан, заналхийлэхээр зэвсэглэсэн этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид энгийн аргаар таслан зогсоох боломжгүй нөхцөл байдалд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэж дахин хохирол учруулахаас таслан зогсоох эрхтэй.

Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 3.9 сая толгой мал хорогджээ DNN.mn

Хаваржилттай холбоотой сүүлийн мэдээллийг тоон байдлаар хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзан, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцсэн юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан баруун, хойд, хангайн, зүүн, говийн, төвийн бүсэд “Бүсчилсэн хөгжлийн форум”-ыг амжилттай зохион байгуулсан. Ийнхүү хамгийн сүүлийн бүс болох хот орчмын бүсийн хөгжлийн асуудлаар “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулахаар ажиллаж байна. Зөвхөн Улаанбаатар хотыг бус хотын ойр ормын бүс нутгуудтай хэрхэн холбогдож, хөгжих боломжтой вэ гэдгийг хэлэлцэх юм. Харин өнөөдөр түгжрэл, агаарын бохирдол, төлөвлөлтийн асуудлыг хэрхэн шийдэж болох вэ гэдгийг хороо, дүүргийн түвшнээс эхлэн хэлэлцэнэ. Өмнө нь хүн амын тоо өсөх тусам хорооны тоог нэмдэг байсан. Гэвч хорооны тоог нэмлээ гээд асуудал шийдэгдэхгүй байна. Тиймээс бүсчилсэн байдлаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл хийж, хотыг 42 хэсэгт хуваан, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулснаар хотод тулгамдаад буй олон асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа” гэв.

Хан-Уул дүүргийн хүн ам 2020 онд 187 мянга байсан бол өдгөө 283 мянгад хүрээд байна. Дөрвөн жилийн дотор хүн амын тоо нь эрчимтэй өсөж байгаа тус дүүрэгт Яармаг төвийг байгуулах тухай хэлэлцлээ. Яармаг төвд Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны 30,754 хүн оршин сууж байна. Гэвч хороо, ӨЭМТ, цагдаагийн хэлтсийн 132 төрийн албан хаагч тус дүүргийн 30 мянга гаруй хүнд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Уулзалтад оролцсон Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын зүгээс анхан шатны нэгж буюу хорооны Засаг дарга нарын эрх хэмжээг нэмэгдүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг шууд, шуурхай хүргэх боломжийг олгох, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг тооцоо, судалгаанд үндэслэн шинэчилж, бүсчилсэн хөгжлийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй хэмээх саналыг илэрхийлж байлаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Алимаа “Манай хороо 12 мянга гаруй хүн амтай, 4552 га газар нутагтай маш том хороо. Тиймээс 8 дугаар хороог хуваан, 7 дугаар хороонд хуваарилах асуудлаар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн хорооныхоо 600 гаруй айл өрхийн 1800 орчим иргэнтэй уулзсан. Иргэдийн зүгээс төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд засаг захиргааны шинэчлэлийг хийх хэрэгтэйг хэлж байсан. Хорооны Засаг даргын хувьд иргэдийн гаргасан өргөдөл, саналыг дээд шатны байгууллагад уламжлах, оршин суугаа газрын тодорхойлолт гаргахаас хэтрэхгүй эрх мэдэлтэй. Үүнээс өөр эрх мэдэлгүй болохоор одоо хороонд өргөдөл гаргадаг иргэн байхаа больсон. Тиймээс анхан шатны нэгждээ тодорхой эрх мэдэл өгч байж иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээ шуурхай хүрнэ” гэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой. Учир нь нийслэлийн засаг захиргааны байгууллагаас эхлээд зарим төрийн байгууллагууд уг бүсэд нүүж ирээд байгаа. Мөн томоохон худалдааны төвүүд төвлөрч байна. Гагцхүү боловсролын үйлчилгээг зөв хуваарилан, багш ажилчдын мэдлэг боловсролыг сайжруулах хэрэгтэй. Боловсролын чанараас шалтгаалж эцэг эхчүүд хүүхдээ хотын төвийн сургууль руу зөөх хандлагатай байдаг. Тиймээс нэн тэргүүнд боловсролын чанар, хүртээмжид анхаарах хэрэгтэй” хэмээв.

Ташрамд, энэ онд Хан-Уул дүүргийн хэмжээнд Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх, улсын сургуульгүй 3, 17, 23 дугаар хороонд тус бүр 480-960 хүүхдийн суудалтай сургууль байгуулах, авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх, Яармаг орчмын хотхонуудын зэвтэй усны шугамыг шинэчилж, 11, 22 дугаар хорооны хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн системд яаралтай холбох шаардлагатай байгаа юм. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, авто замын сүлжээг тэлснээр Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзэж байгааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дээврийн мөснөөс холуур зорчихыг анхаарууллаа DNN.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар дулаарч, хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор дээврийн цас хайлж, шөнөдөө мөстөн иргэдийн дээрээс унаж, бэртэл гэмтэлд хүргэж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Тиймээс байшингийн дээврийн мөснөөс холуур явах, доор нь автомашинаа байрлуулахгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Мөн шар усны үер нь ойр орчныхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал өндөр. Шар усны бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших эсвэл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог учир дараах зөвлөмжийг сахихыг зөвлөлөө.

Дээврийн мөснөөс холуур зорчихыг анхаарууллаа