Categories
мэдээ эдийн-засаг

Инфляц 7 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 2 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх оны эцсээс 1.5 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ өнгөрсөн сараас 2 хувиар өсчээ DNN.mn

Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн сард хэрхэн өссөн тухай статистик мэдээллийг хүргэж байна.

Үндэсний Статистикийн Хорооноос нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцууллаа.

Улаанбаатар хотод 2024 оны 3 дугаар сарын 11-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.0 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өссөн байна.

2024 оны 3 дугаар сарын 11-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Бүх оддын барилдаан” бямба гаригт болно DNN.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI – Алтан цом” барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх бүх оддын барилдаанд зодоглохоор сонгогдоод байна.

Эдгээр бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдөх бөгөөд Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа дасгалжуулж, бүрэлдэхүүнд нь улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ.

Тус багт сонгогдсон улсын харцага Г.Ганхуяг бэртэлтэй учир түүнийг улсын начин Э.Батмагнай орлох юм.

Тэгвэл улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг улсын заан Д.Баасандорж дасгалжуулна. П.Бүрэнтөгс аварга өөрийн багтаа отгон аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгожээ.

Энэ үеэр урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн холимог оддын барилдаан мөн зохион байгуулагдана.

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уг  барилдаанд  урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж хуваагдсан юм. Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан улсын аварга О.Хангай, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулна.
О.Хангай аваргын багт дуучин Д.Намсрайноров, Ц.Отгонбаяр, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал, фитнесс модель С.Эрдэнэцогт нар багтсан байна.

Харин улсын харцага Б.Зоригтбаатарын багийн бүрэлдэхүүнд 2021 оны Монголын мистер Т.Батнасан, Монгол Улсын манлай уяач О.Батболд, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин О.Амгаланбаатар, дуучин Д.Найдандорж нар багтсан байна.

Тус барилдааны дундуур сонирхолтой авьяас сорьсон тэмцээн ч бас болох юм гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Халиа, дошны мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулна DNN.mn

Болзошгүй шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотод үүссэн халиа, дошны түвшин нэмэгдсэн хэсгүүдийн мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулахад шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

Нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 7,8 дугаар сард тохиолдсон үерийн улмаас голуудад хуримтлагдсан лаг, шавар, хөрсний усны түвшин дээшилснээс шалтгаалан үерийн хамгаалалтын барилга байгууламж, голуудын сав дагуу Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 24 хорооны 34 байршилд халиа дошны нөхцөл байдал үүссэн.
Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэв DNN.mn

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өнөөдөр шийдвэрээ танилцууллаа.

Шүүх бүрэлдэхүүн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Харин шүүгдэгч нар 14 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна DNN.mn

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.

Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газарт даалгалаа.

Өнөөдрийн байдлаар долоон аж ахуйн нэгж үхрийн мах 1902.0 тонн, хонины мах 3803.0 тонн, ямааны мах 632.5 тонн, нийт 6337.5 тонн мах бэлтгэжээ.  Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс үхрийн ястай мах 11350 төг/кг,  хонины ястай мах 8900 төг/кг, ямааны мах 6700 төг/кг үнээрнийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдлээ DNN.mn

“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт орууллаа.

Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, өнөөгийн үзүүлж буй үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Гадаадын иргэн, харьяатын газраас 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ DNN.mn

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах эдгээр зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталж хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарна гэж үзэж байна.
Төлөвлөгөөний төсөлд Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 290 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан ба төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлнэ. Үр дүнд нь нийтийн албаны авлигын түвшний олон улсын үнэлгээ жил бүр буурч, улсын төсөв тэлэх, иргэдийн төрийн байгууллага, төрд итгэх итгэлийн түвшин нэмэгдсэн, иргэдийн орлого өссөн, авлигыг үл тэвчих соёл, шүгэл үлээх тогтолцоо бэхэжсэн байна гэж үзсэн болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээ авна DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцлээ.

Орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан зудын гамшигт нэрвэгдэж, банкууд дахь малчны зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсхүл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулалтыг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаанд оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөлөө.

Малчдын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан хуримтлагдсан хүүгийн зургаан нэгж хувиас давсан хүүгийн төлбөрийн 2024 оны эхний хагас жилд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд, 2024 оны сүүлийн хагас жилд шаардлагатай эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгав.

Зудын улмаас малын тоо толгой их хэмжээгээр хорогдсон, малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болголоо. Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, малчдын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 2024 оны гуравдугаар сарын 06-ны байдлаар 21 аймагт нийт 3.9 сая мал хорогдоод байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид малын зүй бус хорогдлын тоо огцом нэмэгдэх хандлагатай байгаа тул малчдын санхүүгийн дарамтыг бууруулах боломжийг судлах үүднээс холбогдох танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын зүй бус хорогдол нэмэгдэж байгаатай холбогдуулан зудын хүндрэлээс үүссэн эрсдэлийг бууруулах эдгээр арга хэмжээг авахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Туршилтаар өнөө өглөө өмнө байгаагүйгээр замын ачаалал буурсан DNN.mn

Өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөөний зам дээр Тээврийн цагдаагийн албанаас тодорхой цагийн хугацаанд зорчих эгнээг “3:1” болгож, зохицуулалт хийж байгаа. ТЦА-наас энэ талаар мэдээлэл хийлээ.

ТЦА-ны дарга Б.Оюутболд “Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд өөрчлөлт хийж байна.

Өчигдөр 17:50 минутын үед ачааалал ихтэй хоёр цэг дээр  туршилт эхлүүлсэн. 18:40 минутын үед урьд өмнө байгаагүй замын ачаалал байхгүй болсон. Бид үүнийг 30 минутаар сунгахад ачаалал үүссэн. Тиймээс 1 цаг 30 минутаар энэ зохицуулалтыг хийхэд болохгүй юм байна гэдэг зураг авалт хийхэд өнөө өглөө 07:00-07:30 цагт замын хөдөлгөөний зураг авалт хийсэн. Ингэхэд 08:26 цагт өмнө нь байгаагүйгээр буюу энгийн үеэс илүү ачаалал буурсан. Хэрэв энэ нь үр дүнтэй байвал цаашид тогтмол болгоно” гэв.