Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын болон орон нутгийн нислэгийн хуваарь DNN.mn

2024 оны зуны улирлын орон нутгийн болон олон улсын нислэгийн хуваарийг Иргэний Нисэхийн Ерөнхий Газар(ИНЕГ)-аас танилцууллаа.

Зун гадаад, дотоодын нийт 15 авиа компани нислэг үйлдэх юм байна. Харин орон нутагт зөвхөн Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК нислэг үйлдэх хуваарьтай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн мах худалдаалж байгаа 375 цэг DNN.mn

Нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ.

Энэ жил хонины махыг 8,900, ямааны махыг 6,700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6,337 тонн махыг нөөцөлжээ.

Нөөцийн мах худалдаалж буй 375 цэгийн байршил:

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын хорогдол 6.1 орчим хувьтай байна DNN.mn

Улсын онцгой комиссоос зудын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгийн мэдээлснээр, гуравдугаар сарын 10-ны байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 10 аймгийн 37 суманд төмөр буюу мөсөн, 16 аймгийн 130 суманд цагаан зудтай, 14 аймгийн 49 сум, нийслэлийн хоёр дүүрэг цагаанаар зудархуу. Нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүнд байна.

May be an image of 1 person

Энэ сарын эхний арав хоногт нийт нутгийн 60 хувь нь цастай байгаа нь өмнөх сараас буурсан дүн юм.

Харин малын хорогдол улсын хэмжээнд 3 925 734 толгой байгаа бөгөөд нийт малын 6.1 орчим хувь хорогджээ.

Мөн гурваас доош ам бүлтэй, найман аймгийн 46 сумын 1408 өрхөд хүн, хүчний дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэв.

 

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.03.13/ хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг гишүүдийн ирцийг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 25 дугаар захирамжаар байгуулагдсан Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах асуудлыг хэлэлцлээ.

Ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн асуудалд төр цаашид ч нэгдсэн байр суурьтай байх шаардлагатайг Ажлын хэсгийнхэнд анхааруулсан. Тэрбээр, АМНАТ гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т заасны дагуу төлж байгаа төлбөр. Нөгөөтээгүүр, уг төлбөр нь төрөөс ард түмний баялгийг нүүрс экспортлогч аж ахуйн нэгжид ашиглуулсны дараа иргэдийн өмнөөс цуглуулж буй татвар юм. Тиймээс төр АМНАТ-ийг бүрэн гүйцэт авах зарчмыг баримталж ирсэн. Гэвч нүүрс экспортлогч компаниуд АМНАТ-ийг давхардуулж байна, эсвэл өндөр үнээр буруу тооцож авч байгаа талаар шүүхэд багагүй гомдол гаргадаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бид энэ асуудалд шүүх дээр нэг ч удаа  ялагдаж байгаагүй. Улсын Их Хурал хууль тогтоох, Засгийн газар баталсан хуулийг хэрэгжүүлэгч байгууллага. Иймд Улсын Их Хурлаас байгуулагдаж буй Ажлын хэсэг АМНАТ-ийн асуудалд Засгийн газрын баримталж буй бодлоготой нэг байх, байр сууриасаа ухарч болохгүй гэдгийг гишүүдэдээ захиж байгаагаа хуралдааны тэмдэглэлд үлдээмээр байна” гэсэн саналыг хэлсэн.

Ингээд Ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас бүх автобусанд хүний толгой тоолдог төхөөрөмж суурилуулна DNN.mn

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-наас бүх автобусанд толгой тоолдог төхөөрөмж суулгаж, үйлчлүүлж буй иргэдийг тоолох талаар мэдээлсэн.

Тэрбээр “Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг олон нийтэд танилцуулж, шилжилт хийнэ. Тодруулбал, хүний толгой тоолдог төхөөрөмжийг бүх автобусанд суулгах юм. Ахмад настан, оюутан, донор, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлдэг автобусны картыг мөнгөжүүлж өгнө. Ингэхээр автобусанд сууж байгаа хүмүүсийн толгойг тоологдоно. Карт унших төхөөрөмжид бүртгэгдсэн хүний тоо, толгой тоолдог төхөөрөмжид тоологдсон хүний тоо хоёр тэнцүү байх ёстой” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум эхэллээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж байна.

Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөх юм. Форумд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид оролцож, дээрх сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийн талаар хэлэлцэнэ.

Тухайлбал, “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвийн хүрээнд хотын эрчим хүч, дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид эрчим хүчний найдвартай байдлыг хэрхэн хангах талаар оролцогчид байр сууриа солилцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэх юм.

Ташрамд, форумын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 7-нд болж, дөрвөн дэд сэдвийн хүрээнд салбар салбарын төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнчлэн форумыг угтаж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд төвийн зургаан дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.

Categories
гадаад мэдээ

Намын сунгааны наана, цаана… DNN.mn

АНУ-д “Супер мягмар гариг”-т болсон намын сонгуулийн санал хураалтад хуучин болон одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп, Жо Байден нар илт ялалт байгуулав. Трамп зөвхөн Вермонт мужид, Байден Самоа мужид ялагдав. Трамп Флорида дахь Мар-о-Лаго дахь эдлэн дээр өөрийн дэмжигчидтэй уулзахдаа Байденыг АНУ-ын түүхэн дэх “хамгийн муу ерөнхийлөгч” гэж нэрлэв. Харин Байден “Трамп Америкийн ардчилалд заналхийлж байна” гээд “Бид урагшлах уу, эсвэл Дональд Трампыг ерөнхийлөгч болгож эмх замбараагүй байдал, хуваагдал, харанхуй руу орох уу гэдэг сонголтын өмнө ирээд байна” гэж хэлжээ.

Өмнөд Каролина мужийн амбан захирагч асан, НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч асан Никки Хейли Бүгд найрамдах намын сунгаанаас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн ч тэрээр өөрийн намын үлдсэн цор ганц өрсөлдөгч болох Дональд Трампыг дэмжинэ гэж хэлээгүй нь уламжлалыг эвдсэн онцлох явдал болов. Мөн Виржиниа мужид Бүгд найрамдах намын анхан шатны сонгогчдын 40 хувь, харин Хойд Каролина мужид 32 хувь нь дөрвөн ч эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа Трамп гэмтэн болох нь тогтоогдвол ерөнхийлөгч болох ёсгүй гэсэн санал өгсөн нь яах аргагүй анхаарал татсан явдал байв. Иймээс Никки Хейли “Би Бүгд найрамдах намын гишүүн, үргэлж консерватив үзэлтэн байсан бөгөөд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийг үргэлж дэмжиж ирсэн. Гэхдээ яг ийм тохиолдолд яах ёстойг Маргарет Тэтчер “Хэзээ ч олонхын санааг дагаж болохгүй. Үргэлж өөрийнхөө толгойгоор шийд” гэж хэлсэн байдаг гэжээ. Хамгийн гол нь Хейли бусад нэр дэвшигчидтэй адил “Сонгуулийн сунгаанаас гарч байна” гэсэнгүй “Харин одоо кампанит ажлаа түр зогсоох цаг болжээ” гэж хэлсэн нь судлаачдын анхаарлыг гойд татав. Өөрөөр хэлбэл, энэ нь Никки Хейли намын сунгаанаас гарч байгаа ч ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зогсоохгүй гэсэн үг юм. Бас энэ нь түүний баг спонсоруудынхаа үлдсэн мөнгийг буцаан өгөх шаардлагагүй, Хейлигийн цаашдын сонгуульд хэрэглэхээр нөөцөлж байна гэсэн үг аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа хандиваар цуглуулсан мөнгө нь Байденаас хэд дахин бага болоод буй Дональд Трамп энэ сарын 3-нд нэмэлт мөнгө татах найдлага тээн бизнесмэн Илон Масктай уулзсан болохыг “New York Times (NYT)” болон “Bloomberg” яг энэ үеэр дэлгэж орхив. NYT агентлаг, Флорида мужийн Палм-Бич хотод экс ерөнхийлөгчийн зохион байгуулсан уулзалтад Бүгд найрамдах намын өөр гурван чинээлэг хандивлагч оролцож, Трамп цугларсан хүмүүсийн өмнө Маскийг “магтаж” байсан бөгөөд “Удахгүй бизнесмэнтэй ганцаарчлан ярилцана гэж найдаж байна” гэж хэлсэн хэмээн бичжээ. Харин Трампын кампанит ажилд хөрөнгө оруулахаар шийдсэн эсэхийг асуусан “Bloomberg”-ийн сэтгүүлчийн хүсэлтэд Маск хариу өгөөгүй аж. Эдгээрийг энгийн үгээр тайлбарлавал, Илон Маскын “Tesla” компани үйлдвэрээсээ цахилгаан машинаа шууд хэрэглэгчдэд зарж, засвараа ч өөрсдөө хийдэг учир диллерүүдийн бүлэгтэй том зөрчилтэй байдаг. Гэтэл автомашины диллерүүдийн бүлэг нь Бүгд найрамдах намын том хандивлагчид тооцогддог. Мөн ажилчдын цалин хангамж, ажлын нөхцөлийн асуудлаар Илон Маск Үйлдвэрчний эвлэлтэй асуудалтай байгаа. Энэ бүхэнд АНУ ерөнхийлөгч түүнд тодорхой дэмжлэг үзүүлж чадна. Бас “Google”-ээс авахуулаад АНУ-ын бүх том “IT” компаниуд Ардчилсан намын спонсорууд байдаг. Гэтэл Илон Маск АНУ-ын гол хоёр намд хоёуланд нь хандив өгсөөр ирсэн. Хамгийн гол нь Илон Маск “Украины газар нутгийг Орост өгч дайныг зогсоох ёстой” гэдэг төдийгүй сүүлийн үед мансуурагч болох нь олон нийтэд ил болсон. Бас өнгөрсөн онд Америкийн “New Yorker” сэтгүүл “Илон Маскийн сүүдрийн хаанчлал” нэртэй нийтлэлдээ “Илон Маск АНУ-ын аюулгүй байдал, сайн сайханд аюул учруулж байгаа нь Цагаан ордон болон Пентагоныг улам ихээр түгшээж байна” хэмээн бичсэн нь олон нийтийн дунд жинхэнэ шуугиан тарьсан бөгөөд өнөөдөр Украины дайнд Оросууд түүний “Starlink”-ийг ашиглаж буй нь бас тодорхой болчихсон. Харин мөнгөний асуудалд орчихсон Дональд Трампын хувьд АНУ-ын нэр хүндтэй сонин, сэтгүүлийн эрэн сурвалжлах багийнхан төдийгүй ТТГ Трамп яагаад Путины тухай юм яривал зөвхөн магтаад байдгийн учрыг хайж, олох “Трампыг зүглэсэн Кремлийн мөнгөний мөрийг тодруулах” зорилготой жинхэнэ “тусгай ажиллагаа” эхлүүлээд байгаа билээ.

Уулзалт нь хэвлэлээр ил болсны дараа Илон Маск өөрийн эзэмшлийн “Х” хуудсандаа “АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын алинд нь ч хандив өгөхгүй” гэж мэдэгдсэн ч олон улсын зарим шинжээчид Трамп, Маск хоёрыг тэдэнд талтай ханддаг Путинтэй нь нийлүүлэн “Америкийн эсрэг гурвал” хэмээн бичиж эхэлсэн нь Дональд Трамп төдийгүй Илон Маскын хувьд ч тун таагүй мэдээ юм. Учир нь Кремлийн өгсөн мөнгө ил болж байж л Бүгд найрамдах намын Трампыг дэмжсэн гишүүд Никки Хейлийд санал өгнө. Эд нар дээр нам бусчууд болон Ардчилсан намын зөв сэтгэгчид нэмэгдэж ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах нь бүрэн тодорхой болно. Энэ бүхэн Никки Хейли Бүгд найрамдах намын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татан спонсоруудын мөнгийг хэмнэж, Трампын хэргийг шүүх хурлуудын шийдвэр, намын их хурлаа хүлээх тактикт шилжиж байна гэсэн үг болж таарав. Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль уран сайхны кинонуудаасаа ч дутахгүй адал, явдал дүүрэн өрнөх шинжиндээ шилжив. Тухайлбал, “Супер мягмар гариг”-ийн дүн гарсны маргааш Англи, Уэльсийн Дээд шүүхээс Дональд Трампыг Санкт-Петербург хотын зочид буудалд “бохир бэлгийн харьцаанд орсон” бас “Оросын нууц албаны төөөлөгчөөс хахууль авсан” гэх хэргийн явцад Английн “Orbis Business Intelligence” компанийн шүүх ажиллагаанд гаргасан зардлыг АНУ-ын экс ерөнхийлөгчөөр төлүүлэх шийдвэр гаргав.

Английн алдарт “MI6”-ийн Оросын хэлтсийн дарга асан Кристофер Стилийн байгуулсан “Or­bis” компанийн Трамптай холбоотой арав гаруй бичлэг бүхий материал аль 2016 онд сэтгүүлчдэд хүрсэн боловч шүүх хэрэгсээгүй, найдваргүй мэдээлэл хэмээн тэд нийтэд тараагаагүй юм. Харин 2017 оны эхээр буюу шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнөхөн “BuzzFeed” сайт “Or­bis” компанийн материалыг бүхэлд нь нийтэлсэн нь уг асуудыг шүүх авч хэлэлцэхэд хүргэсэн. Харин шүүх энэ бичлэгүүдийг ориг бус хуулбар байна гэсэн шалтгаанаар Трампт хэрэг үүсгээгүй өнгөрсөн билээ. Иймээс экс ерөнхийлөгч Санкт-Петербург хотын “Москва” зочид буудалд янхнуудад “алтан бороо оруулсан” гэх бичлэгийн улмаас “Orbis”-ийн эсрэг Английн шүүхэд хувийн нууц задруулсан хэмээн нэхэмжлэл гаргасан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард уг шүүхээс Их Британийн “Orbis” компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож, Трамп нөхөн төлбөр авах боломжгүй болсон юм. Тэгвэл Англи, Уэльсийн Дээд шүүхийн шүүгч Карен Стейн “Orbis Business In­telligence” компанийн Трамптай холбоотой хэргээр хуульчдад зориулан гаргасан нийт зардлыг 600 мянга гаруй фунт стерлинг (ойролцоогоор 760 мянган доллар) гэж тооцсон бөгөөд тусгай шүүгч эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө Трамп шүүхийн шийдвэрээр 300 мянган фунт стерлинг (380 мянган доллар) “Orbis”-т төлсөн байх ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн КГБ-гийн Вашингтон дахь тагнуул асан, АНУ-ын олон улсын судлаач, блогер Юрий Швец “Трампын Кремлийн гарт орсон тухай түүх”-ийг нийтийн сүлжээнд дэлгэн тавив. Ийнхүү “Дональд Трамп Оросоос санхүүждэг” гэх хэрэг дахин сэдрэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

“Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын сүлжээ”-нээс мэдээлэл хийлээ DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт зарим агуулгыг тусгуулахыг уриалж “үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын сүлжээ”-нээс мэдээлэл хийлээ.

Өчигдөр буюу 2024 оны 3-р сарын 13-ны өдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын сүлжээнээс хэвлэлийн бага хурал хийж 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хандан гаргасан уриалгаа танилцууллаа.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөөх Хуульчдын сүлжээг байгуулах талаар 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нэр бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд хэлэлцсэн бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тус сүлжээг байгуулсан. Энэ сүлжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэлтэй байх эрхийг таниулах, хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулсан эвсэл юм.

No description available.

Энэхүү уриалгад ардчиллыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хүний эрх, шударга ёсыг хангахад мэдээллийн ил тод байдал, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд амин чухал үүрэгтэй доорх асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаахыг хүссэн  байна.

Үүнд :

  1. Олон нийтийн мэдэх эрхийг хамгаалах, төрийн мэдээллийн ил тод байдлыг дээд зэргээр хангах, төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн үзэмжээр мэдээллийг нууцлахыг хориглох үүднээс одоо мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох. Тухайлбал, төрийн нууцад хамаарах мэдээллийг Засгийн газар, албаны нууцад хамаарах мэдээллийг төрийн байгууллага өөрөө тогтоож буй зохицуулалтыг халж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д заасны дагуу төрийн нууцын жагсаалтыг зөвхөн хуулиар тогтоох зохицуулалтыг хэрэгжүүлэх, хянах механизмыг бий болгох ;
  2. Олон нийтийн мэдээлэлтэй байх, төрөөс ил тод байдал, хариуцлага шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах үүднээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн сайжруулах;
  3. Олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх гол хөшүүрэг болох шүгэл үлээгчийг хамгаалах тусгайлсан хуулийн төслийг Авлигын эсрэг конвенц, хүний эрхийн олон улсын зарчимд нийцүүлэн боловсруулж батлах, сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалах онцгой эрхийг хуулиар баталгаажуулах;
  4. Шүүмжлэлт дуу хоолойг эрүүгийн гэмт хэрэгт хамаатуулах замаар айлган дарамтлах боломж олгож буй Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалтыг хүчингүй болгож, хүний нэр төр, алдар хүндэд халдсан эсэх асуудлыг зөвхөн Иргэний хуулийн дагуу шийдвэрлэх нөхцөл бүрдүүлэх;
  5. Албан ёсоор төрийн нууц хадгалах үүрэг хүлээгээгүй иргэний нийгмийн идэвхтэн, сэтгүүлч, иргэдийг нууцын хууль тогтоомж зөрчсөн гэх гэмт хэрэгт буруутгаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийг хязгаарлаж буй Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл, 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүчингүй болгох;
  6. Цахим орчин дахь агуулга, үзэл бодлын илэрхийллийг төрийн байгууллагуудын оролцоотойгоор хязгаарлаж буй зохицуулалтыг өөрчилж, шүүхийн хяналт, оролцоогүйгээр цахим орчин дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахыг хориглох;
  7. Өргөн нэвтрүүлгийн тухайн хуулийн зарим гажуудал дутагдлыг засаж, боловсронгуй болгох. Тухайлбал, давхардуулсан, тодорхойгүй нэр томьёо, өргөн нэвтрүүлгийн байгууллагын олон улсын томьёоллоос гадуур ангилалд үндэслэн хэсэг бүлэг телевизэд давуу эрх олгосон зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хянах механизмыг илүү тодорхой болгох, өргөн нэвтрүүлгийг дэмжих сангийн тухай зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох, уг сангийн зарцуулалт, хяналтын хараат бус байдлыг хангах;
  8. Олон нийтийн радио, телевиз нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах, улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос ангид, хараат бус, найдвартай мэдээллээр иргэдийг хангах баталгаа нь байх учиртай. 2005 онд ОНРТ-ийн тухай хууль баталсан нь дэвшилттэй алхам байв. Гэвч энэхүү хуулийн хэрэгжилтийг улс төрийн шууд оролцоогоор гажуудуулж, олон нийтийн өргөн нэвтрүүлэг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй Цахим технологийн дэвшил, мэдээлэл бэлтгэх, түгээх, хүлээн авах үйл явц бүхэлдээ өөрчлөгдөж, худал ташаа мэдээллийн урсгал огцом нэмэгдэж буй эрин үед чанартай, хараат бус мэдээллээр олон нийтийг хангах хуулиар хүлээсэн үүрэг бүхий үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгслийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.
  9. Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөнд үндэслэлгүй, хэт хязгаарлалт тавьж байгаа бодлого, хууль тогтоомжийг хүчингүй болгож, тайван замаар хуран чуулах эрхийг дэмжих Засгийн газрын үүргийг тодорхойлох зэргээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг Монгол Улсын олон улсын хүний эрхийн хуулиар хүлээсэн үүрэгт нийцүүлэн бүрэн шинэчлэн сайжруулах зэрэг болно.

No description available.

 

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөөх

Хуульчдын сүлжээний гишүүн байгууллагууд:

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ

ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэжээ.

Иймд хуулийн дагуу УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган маргааш нээлтээ хийхээр товложээ.

2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудтай байна DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудын, 16 аймгийн 130 сум цагаан зудын, 14 аймгийн 49 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна.

Тодруулбал, Увсын Өндөрхангай, Баянхонгорын Хүрээмарал, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Баруунбаян-Улаан, Булганы Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Төвийн Батсүмбэр, Дундговийн Өлзийт, Адаацаг, Цагаандэлгэр, Өндөршил, Сайнцагаан, Эрдэнэдалай, Дорноговийн Иххэт, Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Хэнтийн Дархан, Галшар, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.74 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудын нөхцөлд байна.

Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Баруунтуруун, Зүүнхангай, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Наранбулаг, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Тайшир, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Отгон, Асгат, Сантмаргац, Баянхонгорын Бууцагаан, Заг, Жинст, Баянбулаг, Бөмбөгөр, Эрдэнэцогт, Архангайн Өгийнуур, Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Тариат, Хотонт, Булган, Жаргалант, Өлзийт, Хангай, Төвшрүүлэх, Цахир, Өвөрхангайн Богд, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Цагаан-Уул, Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг, Булганы Гурванбулаг, Хишиг-Өндөр, Сайхан, Бүрэгхангай, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Түшиг, Баянгол, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Заамар, Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Сүмбэр, Баянцогт, Жаргалант, Цээл, Баянчандмань, Аргалант, Угтаалцайдам, Зуунмод, Дорноговийн Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Дундговийн Сайхан-Овоо, Луус, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэлгэрхангай, Хулд, Дэрэн, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн, Биндэр, Баян-Адрага, Баянмөнх, Дорнодын Матад, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Баян-Уул, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Мөн Говь-Алтайн Алтай, Цогт, Дэлгэр, Завханы Сонгино, Түдэвтэй, Яруу, Цагаанхайрхан, Улиастай, Баянхонгорын Баянговь, Архангайн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Чулуут, Хашаат, Ихтамир, Өвөрхангайн Бат-Өлзий, Сант, Нарийнтээл, Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Арбулаг, Булганы Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Булган, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Хушаат, Шаамар, Зүүнбүрэн, Жавхлант, Сайхан, Сүхбаатар, Дархан-Уулын Орхон, Хонгор, Төвийн Баян, Баянцагаан, Мөнгөнморьт, Борнуур, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Багануур, Сонгинохайрхан (Партизан), Хан-Уул (Өлзийт), Дундговийн Гурвансайхан, Хэнтийн Батширээт, Дэлгэрхаан, Өндөрхаан, Баянхутаг, Дорнодын Чойбалсан, Чулуунхороот, Дашбалбар, Хөлөнбуйрт цагаанаар зудархуу байна.