Categories
мэдээ нийгэм

Цэргийн баярын барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Гуравдугаар сарын 17-нд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл соёмбо сонингийн 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж эхэлсэн байна.

Барилдаан Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сарын 17-ны 13:00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Холимог тулаанч З.Шинэчагтгыг 1.3 сая төгрөгөөр торгожээ DNN.mn

Холимог тулааны “ONE FC” холбооны тамирчин З.Шинэчагтгад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 1-3 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нд З.Шинэчагтгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оноожээ.

З.Шинэчагтга “One FC” холбоондоо хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд БНСУ-ын тамирчин Вон Илд хүнд цохилтоор ялагдсан билээ. Ингэснээр холимог тулааны замналдаа дөрөв ялж, дөрөв хожигдсон үзүүлэлттэй байгаа юм.

 

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн шүүх

Categories
мэдээ эдийн-засаг

Төрийн өмчийн үйлдвэрт ажиллагсдын дундаж цалин 3.3 сая төгрөг байна DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 2 дугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа.

2023 оны эцсээр тэдний медиан буюу голч цалин 1.8 саяд, дундаж цалин 2.2 сая төгрөгт хүрчээ.

Уул уурхайн салбарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 5.1 сая, төрийн өмчийн үйлдвэрт ажиллагсдын дундаж цалин 3.3 сая төгрөг байна.

Харин зочид буудал, байр сууц, нийтийн хоолны газрын ажилчдын цалин хамгийн бага буюу дунджаар 1.4 сая төгрөг, хоршооны ажилчдынх нэг сая төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршил DNN.mn

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлын мэдээллийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн 14 хоногт 36.889 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ DNN.mn

ЦЕГ-аас шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллээр олон нийтэд мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 14 хоногт нийт 36.889 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 606 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Эдгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэмт хэргүүдийг эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн бүлгээр нь ангилж үзэх юм бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болоод өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дийлэнх нь байна.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын гэмт хэрэг эдгээр гэмт 10 хувийг нь эзэлсэн тоон үзүүлэлт гарчээ.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллага 119.648 зөрчлийн хэрэг шийдвэрлэж, 1274-г нь шүүхэд шилжүүлжээ.

Эдгээр зөрчлийн хэргийн дийлэнхийг буюу 104.337-г нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдол эзэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-нд болно DNN.mn

УИХ-ын 2024 оны хаврын чуулганы хуралдаанаар  Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн тогтоолын төсөлд санал хураалт явуулж олонх нь дэмжив.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлаж, аравдугаар сарын 11-нд санал хураалт явуулахаар боллоо. 

Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын сангийн шинэ барилга тавдугаар сард ашиглалтад орно DNN.mn

Үндэсний номын сангийн шинэ барилга тавдугаар сард ашиглалтад орно. Харин хуучин барилга нь Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болж, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болох аж.

Үндэсний номын сан 1951 онд одоо байрлаж буй 4560 м² талбай бүхий байранд 500 мянган номтой үйл ажиллагаа эхэлж байсан бол эдүгээ 3.5 сая болж, ном, судрын тоо 7 дахин, барилгын талбай, багтаамж, сан хөмрөгийн даац, ачааллыг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолж үзэхэд 4-9 дахин хэтэрсэн судалгаа гарсан байна.

Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний номын сангийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулна” зорилтыг хэрэгжүүлж, орчин үеийн шаардлагад нийцсэн салбар номын санг ашиглалтад оруулж үйлчилгээг дэлхийн жишигт нийцүүлэхээр номын сангийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авч байна.

Үндэсний номын сангийн хуучин байранд гар бичмэл, барын ном, судар, монгол судлал, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлж, уламжлалт болон цахим үйлчилгээ үзүүлэх Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх юм. Дэлхийн монгол судлалын эрдэм шинжилгээний төвийн гол түшиц болох соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, үндэсний бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах үүргийг гүйцэтгэнэ.

Үндэсний номын сангийн хуучин байр нь барилга архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалт барилгад зүй ёсоор тооцогддог төдийгүй Үндэсний номын санд зориулан бүтээн босгосон түүхэн барилга тул түүнд хадгалагдаж буй үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг хамтад нь олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэтгэж, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах нэгэн цогц соёлын байгууламж болох юм.

Үндэсний номын сан шинэ байр луу салбарлан нүүхээр бэлтгэн ном хэвлэлийг стандартын дагуу тээвэрлэн шинэ барилгад байршуулах, тавилга тоног төхөөрөмжийг суурилуулах, нүүх үед үүсэх эрсдэлийн хяналт ба орчны шинжилгээ хийх аргачлалыг нарийвчлан боловсруулж бэлтгэл ажлыг хангажээ.

Шинэ номын сангийн барилгад үйл ажиллагааг эхлүүлснээр иргэдэд үйлчлэх хүртээмж нэмэгдэж, ном, хэвлэмэл бүтээгдэхүүний соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэн номын сангийн үйл ажиллагаа өргөжиж, улмаар иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, мэдээлэл авч, сурч хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих соён гэгээрлийн төв болох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Малын дайвар бүтээгдэхүүний экспорт 15.6 дахин өсчээ DNN.mn

Малын дайвар бүтээгдэхүүний экспорт 2024 оны эхний 2 сард 314.9 тонн болж, 2023 оныхоос 294.7 тонноор буюу 15.6 дахин өссөн байна.

Импортын:

  • 75.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн,

Экспортын:

  • 96 хувийг үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүн,

Импортын дүн 2024 оны эхний 2 сарын байдлаар:

  • БНХАУ 34. 4 хувь,
  • ОХУ 28. 4 хувь,
  • Япон 12. 4 хувь,
  • БНСУ 3.8 хувь,
  • АНУ 2. 9 хувь,
  • ХБНГУ 2.2 хувь,
Categories
мэдээ улс-төр

УИХ-ЫН ЧУУЛГАН: 2024 оны хаврын ээлжит чуулган эхэллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2024.03.15) 10 цаг 06 минутад гишүүдийн 55.0 хувийн ирцтэйгээр эхлэв.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын болон нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд цахимаар уригдан оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ / Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ чуулган 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны “отгон” чуулган болно. Тэр ч утгаараа ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, энэ парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган байх ёстойг тэмдэглэсэн.

Мөн энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, эрс шинэчлэлийн баганыг тулж, элдэв гажуудлыг засахыг эрмэлзэж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Олон жил гацсан, нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч, тогтолцоо засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засч залруулж чадлаа. “Чадлаа” гэх энэ үгэн дотор Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс цэгцрэн тэгшрэх, сэргэн мандах эргэлтийн цаг үеийн босгон дээр  найм дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна. Бид “Шинэчлэлийн” парламент байхыг зорилгоо болгож, сэрж сэхээрсэн ард олны Цэгцрэх хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэсэн.

Монгол Улс хөгжлийн эрэмбээр дэлхийтэй хөл нийлэх чухал хүчин зүйл мөн. Түүнийг эрх зүйн шинэчлэлээр дэмжих ёстой. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай гэдгийг хэлсэн үгэндээ дурдахын сацуу “D-petition” системээр иргэдээс ирүүлсэн татвар, нийгмийн даатгал, тэтгэмж, газар эзэмших, ашиглахтай холбоотой нийтийн өргөдлүүдэд бид хуулийн дагуу хариу өгөх ёстой. Татварын цогц реформ хийх, Газрын тухай хуулийг шинэчлэн батлахдаа иргэдийнхээ ирүүлсэн эдгээр саналыг зайлшгүй харгалзан авч үзэх ёстой гэв.

Шударга бус, ёс зүйгүй байдал, хууль завших үзэгдэл, гэмт үйлдлүүдэд олон нийтийн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар батлахад ажлын хэсэг шуурхайлах шаардлагатайг тэмдэглэлээ.

Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 13 тойргоос 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм. Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой. Тиймээс сонгуулийн бэлтгэлийг сайтар хангах, холбогдох дүрэм журмуудыг батлан гаргах нь энэ чуулганы нэг чухал зорилт байх болно гэдгийг онцолсон.

Мөн тэрбээр цас, зуд Монголын хөдөө аж ахуй, түүний дотор амиа аргацаах төдий саланги бутархай мал аж ахуйн салбарт тогтолцооны шинэчлэл зайлшгүй чухал байгааг батлан харууллаа. Ган, зудад нэрвэгдсэн үед нь өвс, тэжээл зөөж хүргэх, малчдыг урамшуулал, дэмжлэгт хамруулах төдийгөөр асуудлыг шийдэж чадахгүй нь хэнд ч тодорхой байна. Тиймээс “Малчин өрхүүдийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хэрэгтэй байна гэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монголоо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр нэг Монгол болж нэгдэх, нэг зүгт хамтдаа харах, “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг дэмжин түрж, “Шинэ сэргэлт”-ийг хамтдаа бүтээхийг Улсын Их Хурлын гишүүд, ард түмэндээ уриалсан юм.

Дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нүүдлийн амбулаториор эрт илрүүлэг, оношилгоо хийж эхэллээ DNN.mn

Улс орон даяар явагдаж байгаа Эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээнд энэ сарын 7-ны байдлаар нийт хүн амын 40 хувь хамрагдаад байна.

Эрт илрүүлгийн баг нүүдлийн эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон автомашинтай хөдөө орон нутагт үзлэг хийж эхэллээ.

Явуулын эмнэлгийн автомашинууд эхний ээлжид Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дархан, Дорноговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаар явж, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 17 хүний бүрэлдэхүүнтэй эрт илрүүлгийн баг хамгийн анхны үзлэгээ Төв аймгийн Батсүмбэр сумаас эхлүүллээ.