Categories
мэдээ цаг-үе

Увсын Түргэн суманд хамгийн их буюу 46 см цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 03 дугаар сарын 17-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаас бусад нутгаар 0.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Түргэнд 46.0 см, Хяргасд 45.0 см, Сагилд 42.0 см, Малчин, Баруунтуруунд 39.0 см, Улаангомд 36.0 см, Зүүнговьд 35.0 см, Давстад 33.0 см, бусад хэсгээр 0.0-30.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

 

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-7.0 мм цас оров. Үүнээс хамгийн их нь Дорнодын Халхголд, 4.0-7.0 мм, Хэнтийн Баян-Адрагад 1.2 мм, Дорнодын Матадад 1.0 мм, бусад нутгаар 0.0-0.8 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 2-9 хэм, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 2 хэм дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуурын хотгор, Хөвсгөд, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-30 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-8 хэм, бусад нутгаар 15-22 хэм хүйтэн байв.

 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 19 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0 мм ялимгүй цас орсон, өнгөрсөн шөнө цас ороогүй байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 2-3 хэм дулаан, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 22 хэм, бусад хэсгээр 14-16 хэм хүйтэн хоносон байна.

Categories
мэдээ нийгэм

Томилгоот бүлгүүд цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ DNN.mn

Хаваржилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөл байдал үүссэнтэй уялдуулан Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын томилгоот бүлгүүд өнгөрөгч хоёрдугаар сараас  эхлэн орон нутгийн айл, өрхүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Алба хаагчид өнөөдрийн байдлаар /2024.03.17/ 17 аймгийн 96 суманд ажиллаж, 8242 айл өрхөд хүрч, цасанд хаагдсан 54.743 км зам гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэн, цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөх хот-Улаанбаатар чиглэлийн Хятадын анхны галт тэрэг Улаанбаатарт ирлээ DNN.mn

2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар – Хөх хот,  Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг ДАВАА, БААСАН гараг бүр аялж эхэлсэн.

Тус чиглэлд УБТЗ-ын болон Хятадын төмөр замын галт тэрэг ээлжилж аялах юм.

Улаанбаатар-Хөх хот чиглэлд Монголын талаас аялах анхны галт тэрэг энэ сарын 15-ны өдөр /Баасан гарагт/ Улаанбаатараас хөдөлж Бямба гарагт Хөх хотод очсон бол Хөх хот-Улаанбаатар чиглэлийн Хятадын галт тэрэг мөн өдрийн Баасан гарагт Хөх хотоос хөдөлж өнөөдөр /2024.03.17./ Улаанбаатарт ирлээ.

Цаашдаа УБТЗ-ын галт тэрэг Баасан гараг бүр Улаанбаатараас хөдөлж Бямба гарагт Хөх хотод очоод Даваа гарагт Хөх хотоос хөдөлж Лхагва гарагт Улаанбаатарт ирж байх юм.

Харин Хятадын галт тэрэг Баасан гараг бүр Хөх хотоос хөдөлж, Ням гарагт Улаанбаатарт ирээд, Даваа гарагт Улаанбаатараас хөдөлж, Мягмар гарагт Хөх хотод очиж байх хуваарьтай юм.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Categories
мэдээ нийгэм

Прокуророос ял эдлүүлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдөж байсан 21 хүний эрхийг сэргээжээ DNN.mn

Прокурор 2024 оны 2 дугаар сард ял эдлүүлэх болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаатай 596 удаа танилцаж, 34 шалгалт, 5 судалгаа хийлээ.

Дээрх хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг болон ял эдэлж байгаа иргэний эрхийг зөрчсөн 165 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан байна. Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 15 шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулан, хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байсан 21 хүний эрхийг сэргээжээ.

Мөн шүүхээс ял шийтгүүлсэн 54 иргэний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг эрхийг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн саналын дагуу холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Наурызын баярт зориулсан барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Уг барилдаан Гуравдугаар сарын 19-нд 13:00 цагт болох аж.

Тус барилдааны түрүү бөхийг автомашинаар байлах ажээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ цаг-үе

Цаг агаар дулаарч, хүйтрэхэд сэрэмжтэй байхыг анхааруулав DNN.mn

Улсын онцгой комиссоос ээлжит мэдээллийн үеэр цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж буй.


УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ: 

-Аймаг орон нутагт хүргэж байгаа хүнсний тусламжийн бараа бүтэгдэхүүнтэй цуг иргэд аж ахуй нэгж байгуулгаас  хандивласан бараа материалиудыг аймгуудад хувиарлан хүргэх ажиллагааг зохион байгуулж байгаа.

Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч мөсний зузааны асуудлаар цаг уур орчины шинжилгээний газраас, хөдөө аж ахуй, мал аж ахуй чиглэлд ямархуу өөрчлөлт гарч байгаа талаар мөн ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлэл хүргэнэ.

ЦУОШГ-ийн дарга Л.ОЮУНЖАРГАЛ:

-Ус цаг уур орчны судалгааны мэдээллийн хүрээлэнгийн гадаргуйн усны судалгааны хэлтэс монгол орны хэмжээнд байдаг ажиглалт хэмжилт бүхий гол мөрөнүүдийн мөсний зузаан ямар байгаа талаар мэдээлэл хүргэж байна. Гуравдугаар сарын 6-ны байдлаар ихэнх жижиг болон дунд зэргийн голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байдалтай байна. Харин томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногийнхоос 5-10 см нэмэгдсэн байдалтай байна.

Тиймээс цаг агаарын гэнэтийн үзэгдлээс сэрэмжилж, цаг агаарын урьдчилсан мэдээтэй тогтмол танилцахыг иргэдэд зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ҮСХ: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 5.4 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

ҮСХ-ноос сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулдаг. Тэгвэл улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.4 (78.4%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрч, 2.3 (83.1%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж, мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Энэ онд бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэнэ DNN.mn

Зам тээвэр хөгжлийн яам энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 160 гаруй ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, автотээврийн салбарт 140 гаруй сая зорчигч, 70 гаруй сая тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлт эхлүүлэхээр зорьж байна.

“Хавирга”, “Булган” боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулахаар тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Жолоо барингаа стори хийхээ больё оо DNN.mn

Автомашин жолоодож байхдаа утсаар ярих, мессэж бичих нь осол гаргах аюултай. Анзаараад байхад жолооны ард утсаар ярихдаа замын цагдаа таарвал “Цагдаа, цагдаа, дараа залгая” гээд тасалж, бусад үед мессэж бичиж, ярьдаг ХАЙНГА ЖОЛООЧ олон. Гэхдээ жолооны ард утсаар ярихдаа цагдаагаас “айхаас” илүү чухал шалтгаан олон бий. Сүүлийн үед олны танил хүмүүс жолоо барингаа стори хийх. Лайв хийнгээ бүжиглэж, дуулж жолоо барьдаг болж байна. Энэ бол асар буруу үлгэр дуурайлал шүү. Жолооч хүн маш сайн анхааралтай байх ёстой. Таны жоохон анхааралгүй үйлдэл хэн нэгний амьдралыг орвонгоор нь ч эргүүлж болно.

Тиймээс олны танил хүмүүс машин барингаа лайв хийж, бичлэг хийж цацахыг нь таслан зогсоох хэрэгтэй. Тэгж байж бусад хүмүүст сануулга болно.  Ер нь инфлүүнсэр, ютүбэр залуус өдөр тутамдаа жолоо барингаа стори оруулдаг. Өсвөр насны хүүхдүүд тэднийг үзэж, үлгэр дуурайлал авч байгаа шүү дээ.

Ер нь олны танил байх гэдэг нь нийгмийн хараат үлгэрлэл. Ёс зүйтэй, хэм хэмжээтэй. Зөв байх нь бараг бичигдээгүй хууль шүү.