Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Аубакир: Монголчууд маань казах түмний хэл, соёлд хүндэтгэлтэй хандаж ирсэнд үргэлж талархалтай явдаг DNN.mn

Казах түмний Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Энэхүү баярыг дэлхийн 30-аад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг бөгөөд ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн НҮБ-ын тогтоолоор батлагдсан Олон улсын албан ёсны баярын өдөр юм. Манай улсын нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг байна. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Т.Аубакиртай Наурызын баяр болон түүний хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа.


-Танд юуны өмнө казах түмний их баяр Наурызын баярын мэнд хүргэе. Энэ жилийн баяр юугаараа онцлог болох вэ?

-Монголынхоо нийт ард түмэндээ болон эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж, амьдран суугаа казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэе. Энэ жилийн Наурызын баярыг Монгол Улс, Баян-Өлгий аймгийн хэмжээнд эдийн засгийн өндөр өсөлттэй угтаж байгаа сайхан жил болж байна.

-Манай улсын хэмжээнд хэчнээн казах хүн байдаг юм бэ. Тэд бүхний зан заншил, уламжлал ахуй, шашин шүтлэгийг хамгаалах, дэлгэрүүлэх тал дээр ямар ажлууд хийх нь зүйтэй гэж та үздэг вэ?

-Одоогийн байдлаар манай улсад нийтдээ 150 гаруй мянган казах иргэн байдаг гэж үздэг. Эдгээр иргэдийн маань зан заншил, соёл уламжлал, шашин шүтлэг, хэлний соёлыг Үндсэн хуулиар хамгаалсан байдаг. Ер нь бид олон жил ахан дүүс болж амьдарч ирсний хувьд монголчууд маань казах түмний хэл соёлд хүндэтгэлтэй хандаж ирсэнд бид үргэлж талархалтай явдаг. Цаашдаа мэдээж хийх ажил маш их бий. 2022 оноос хойш Боловсролын багц хуульд казах иргэдийнхээ эх хэлээрээ боловсрол эзэмших эрхийг хамгаалах тал миний бие илүү анхаарал тавин ажиллаж ирлээ. Баян-Өлгий аймгийн зарим сумдад амьдардаг тува ахан дүүс маань ч өөрсдийн эх хэл дээр боловсрол эзэмших хүсэл сонирхлоо надад удаа дараа илэрхийлж ирсэн. Мөн Баян-Өлгий аймгаас бусад газарт амьдарч байгаа казахууд ч энэ талын санал хүсэлтээ хэлдэг. Энэ тал дээр бид бүхэн ажиллаж байгаа. Мэдээж хичээлийн хөтөлбөр боловсруулах, цаг гаргаж өгөх, багшлах боловсон хүчнийг бэлдэх гээд олон чухал ажлууд бий.

-Энэ жил Монгол орны нийт нутгаар зудтай байлаа. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжөө хэр байв. Одоо хаваржилт ямар байна вэ?

-Манай улсын хувьд энэ жил нийт нутгаараа зудтай байлаа. Маш хүнд өвөл боллоо. Манай аймгийн хувьд сүүлийн хоёр жил дараалан гантай байсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн намар голын ай сав дагасан хадлангийн гарц чамгүй сайн байсан болохоор манай нутгийнхан өөрсдийн бололцоогоор нэлээд сайн бэлтгэсэн. Малын зүй бус хорогдлын мэдээ одоогийн байдлаар бүрэн нэгтгэгдээгүй байгаа. Гэвч бусад аймагтай харьцуулахад харьцангуй бага. Харин Булган сумын өвөлжилт маш хүндэрсэн

-Улсын онцгой комиссоос хэдий хэр хэмжээний тусламж үзүүлэв. Та ч мөн нутгийн малчдадаа хэр анхаарал хандуулав?

-Миний бие хүсэлт тавьж, УОК-оос өвөлжилт хүндэрсэн сумдадаа өвс, тэжээлийг чамгүй бэлдэж авсан. Нийт 1000 гаруй тонн хорголжин тэжээлийг нөөцлөөд байна. Мөн аймаг, сумдын нөөцийг ч гайгүй бэлдсэн болохоор энэ удаагийн зудыг хохирол багатай даван туулахаар хичээж байгаа. Ганц манайх гэлтгүй баруун аймгуудын зуд 3, 4, 5 сарыг дамнаж ирдэг. Хангай, говийн бүсийн аймгуудыг бодвол хожуу дулаардаг онцлогтой. Тийм учраас мал төллөж эхэлсэн энэ цагт тэжээлийн нөөцийг юу юугүй тарааж дуусгахгүй байх бодлого барьж байгаа. Мөн нөхцөл хүндэрсэн малчдадаа гурил, цагаан будааны тусламж үзүүлсэн. Улаан загалмай, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудаас ч чамгүй тусламж үзүүлснийг орон нутгууддаа хуваарилах ажлыг хийж байна.

-Өнгөрсөн сонгуулиар баян-өлгийчүүд танд итгэл найдвар хүлээлгэсэн. Иргэдийнхээ итгэлийг хэр биелүүлж ажиллав?

-Баян-Өлгий аймгийнхаа нийт иргэдийн итгэлийг хүлээж 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Энэ хугацаанд өөрийнхөө хэмжээнд нэлээд чармайж ажилласан. Гэхдээ иргэдийнхээ итгэлийг хэр биелүүлсэн бэ гэдэг дээр түмэн олон маань л дүнгээ тавина. Түүнээс биш би өөртөө дүн тавих нь зохимжгүй. Харин сонгогдсоноосоо хойш улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр анхаарал хандуулж ажилласны хүрээнд 2020 оноос хойш зогсолтгүй өссөн дүнтэй байгаа. Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэх нийт ажлын төсөвт өртөг нь 254 тэрбум төгрөг байна. Манай аймаг нэг ч сумаа засмал замаар холбож чадаагүй. Тиймээс энэ жил аймгийн төвөөс Цэнгэл сум хүртэлх 82 километр замыг 210 тэрбум төгрөгийн өртөгтэй, замын дөрөвдүгээр багц буюу Цэнгэл сумаас Улаанхус сум чиглэлийн 23.1 километр замын 46.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг улсын төсөвт суулгасан. Цэнгэл сумын замын онцлог бол аялал жуулчлалын бүс рүүгээ чиглэж байгаа. Цаашлаад Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох ажлын хүрээнд засмал замаар холбох бодлогын дагуу хийгдсэн ажил. Мөн чуулганы хуралдаанууд дээр Баян-Өлгий аймгаас ирсэн иргэдийн санал, хүсэлтийг хүргэж ирсэн. Үүний дагуу шийдэгдсэн олон асуудал байгаа.

-Танай аймгийн эдийн засгийн гол орлогуудын нэг нь яах аргагүй аялал жуулчлал. Засгийн газраас ч аялал жуулчлалыг өргөн хүрээтэй дэмжлээ. Өнгөрсөн жилүүдэд энэ салбараас олох орлого хэр нэмэгдэв. Иргэдийн ахуй амьдралд үр өгөөжөө бодитоор өгч чадав уу?

-Аялал жуулчлалаас малчин иргэд, аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс, Алтай Таван богд, Хурган нуур чиглэлд үйлчилгээ үзүүлдэг машины жолооч гээд маш олон иргэн үр шимийг нь хүртдэг. Тийм ч болохоор уг салбарыг илүү онцлох салбар гэж миний хувьд үздэг. Өнгөрсөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Алтай Таван богд, Хотон, Хурган нуур чиглэлийн цахилгаан хангамж, авто зам, гүүрэн байгууламжийн асуудлыг 100 хувь шийдсэн.

-Тус аймгийг бодитоор хөгжүүлэхэд хилийн боомтуудыг сэргээх, хоёр хөрштэйгөө засмал замаар холбох нь чухал гэдгийг ярьж байсан. Энэ талын ажлууд хэр хийгдсэн бэ?

-Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлж байгаа Боомтын сэргэлтийн хүрээнд манай аймгийн Улаанбайшинтын боомтын зорчигч, барааны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор бүрэн шинэчлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдсэн. Мөн БНХАУ-тай хиллэдэг Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох зорилт тавин ажиллаж байгаа. Тиймээс бид эхлээд Цэнгэл сумын замаа тавьчих юм бол цаашаа 100 гаруй километр зам тавиад жилийн дөрвөн улиралд ажиллах боломж бүрдэнэ. Үүнээс гадна ОХУ-аас БНХАУ орох хамгийн богино транзит зам нь манай аймагт байгаа. Энэ нь Улаанбайшинтаас Даян хүртэл 310 километр зам гэсэн үг. Хоёр улсад сонирхол нь байгаа учраас бид транзит үйлчилгээ үзүүлээд тодорхой хэмжээний орлого олох боломжтой. Одоо яг явж байгаа зам болохоор Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоос гараад Баян-Өлгий аймгаар дайраад Улаанбайшинтаар гардаг 745 километр зам бүрэн ашиглалтад орчихсон.

-Сүүлийн үед бүсчилсэн хөгжил гэж ярьж байна. Тэгвэл баруун бүсийн хөгилд баян-өлгийчүүд ямар үүрэг, нөлөөтэй оролцох вэ?

-Бүсчилсэн хөгжлийг миний хувьд дэмжиж байгаа. Хэдий болтол Монгол Улсын парламент маань зөвхөн өөрийнхөө сонгогдсон нэг сумын сургуулийн дээврийн асуудал яриад суух юм. Парламент нь өөрөө том зүйл ярьдаг байя. Ингэхийн тулд бүсчлэх хөгжүүлээд УИХ-ын гишүүн маань бүсийг төлөөлдөг. Тэр бүсийнхээ эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг том зүйлийг шийдвэрлэдэг байхын төлөө ажиллах ёстой.

-Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Тэгэхдээ Баян-Өлгий аймгийг дангаар нэг тойрог болгосон шүү дээ. Үүнийг хэр зөв зүйтэй гэж та харж байгаа вэ?

-Манай аймгийн хувьд энэ удаадаа дангаараа үлдсэн. Өөрөө онцлогтой аймаг. Парламентад Баян-Өлгий аймгийн төлөөллийг бүрэн суух боломжийг хангах үүднээс ингэж шийдвэрлэсэн.

-Дангаар нэг тойрог болох нь ирэх жилүүдэд бүсчилсэн хөгжлөөс гээгдэх, хоцрох эрсдэл болохгүй юу?

-Нэг аймгийг төлөөлж байгаа хүн улсын хэмжээний бодлого, аймгууд руу татах хөрөнгө оруулалт зэрэг чухал асуудлуудаас хоцрох вий гэсэн болгоомжлол бий. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд маань сайн ажиллах юм бол улсын хэмжээний бодлого, нийгмийн асуудлуудаас хоцрохгүй явах бүрэн боломжтой гэж харж байгаа. Ингэж хоцорч үлдэхгүй байх нь төлөөллөөсөө бүрэн хамаарна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 22, Сугар гариг. Билгийн тооллын 13, Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 06:50 цагт мандаж 19:08 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 20-ноос 2024 оны 03 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд   18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гуйсан гурилыг хуй дайрдаг гэдэгсэн” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-03-22-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын Ерөнхий нарийн
бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр”“АН хагаралтай” гэдэг хүн, хүчнүүд одоо тайвшир, бид маш эв нэгдэлтэйгээр сонгуульд оролцоно”  хэмээн ярилаа. Энэ тухай VI, VII нүүрээс уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна

Казах түмний Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Бид энэ удаад УИХ- ын гишүүн Т.Аубакиртай Наурызын баяр болон
түүний хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа. Тэрбээр “Монголчууд маань казах түмний хэл, соёлд хүндэтгэлтэй хандаж
ирсэнд үргэлж талархалтай явдаг” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гуйсан гурилыг хуй дайрдаг гэдэгсэн” хэмээн өгүүллээ

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа. Тэрбээр “Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг “цалинжуулдаг” болохоор өөрсдөө цалингаа нэмж чаддаггүй” гэлээ.

ХЭҮК-оос хүний эрх хамгаалагчдын эрх зүй болон нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовтой ярилцлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Дональд Трамп зарим хөрөнгөө
хураалгаж магадгүй болов

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм

С.Чинзориг: Хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхэд ЭМДС-гаас олгодог зардлыг нэмэгдүүлнэ DNN.mn

“Нэг  иргэнээр тооцсон санхүүжилтийн дийлэнх хувийг хүүхэд болон ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээнд зарцуулах зорилготой ч өрхийн эмнэлгээс хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ төдийлөн хангалттай бус.

Тиймээс хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчин, хүүхдийн халдварт бус суулгалт өвчний багц, эмнэлэгт ирэх боломжгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд зайлшгүй үзүүлэх болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээний Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас олгодог тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн” гэж ЭМ-ийн сайд С.Чинзориг мэдэгджээ.

Энэ онд өрхийн эрүүл мэндийн төвийн тоног, төхөөрөмжийг сайжруулах зорилгоор нийт 9.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, 5.1 тэрбум төгрөгийг шинээр барих барилгад зарцуулах юм байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд анхан шатны тусламж, үйлчилгээг дэмжих  чиглэлээр ярьдаг ч санхүүжилтийн хувьд дорвитой нэмэгдүүлээгүй байсныг өөрчилснөөр 2019 онд 129 тэрбум төгрөгийг анхан шатны тусламжид зарцуулдаг байсан бол 2023 оны байдлаар 345 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

Монгол Улсын нийт хүн амын 70 хувь буюу 2.2 саяд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн 76, нийслэлийн 149 өрхийн эрүүл мэндийн төв байна.

 

Эх сурвалж: ЭМЯ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Дэлхийн дауны өдөр DNN.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр болгон тунхагласан.

Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр юм.

Дауны хам шинжтэй хүмүүс бусдын адил амьдралынхаа туршид суралцаж, бусдын адил найзалж, сургуульд суралцаж, ажил хийж, ирээдүйн амьдралтайгаа холбоотой шийдвэрүүдийг гаргаж чаддаг.

Categories
мэдээ нийгэм

ЭЦА: Хүрэн баавгай, халиун бугын эд эрхтэнг хууль бусаар бусдад борлуулах гэж байсныг илрүүллээ DNN.mn

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр Халиун бугын 1 ширхэг нойтон арьс, Хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг худалдан борлуулах зорилготой авч явсан хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Шинэ зам”-ын ойролцоо сэжигтэй эд зүйл тээвэрлэж явсан автомашинд үзлэг шалгалт хийхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн Халиун бугын нойтон арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор авч явсан гэх;

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Барс-2” худалдааны төвд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн 2 ширхэг Хүрэн баавгайн арьс худалдан борлуулах зорилготой авч явж байсан гэх үйлдлүүдийг илрүүлэн тухайн амьтдын арьсыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 12.700.000 төгрөгөөр, Хүрэн баавгайг 12.450.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд Амьтны тухай хуулийн 37.2-д Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж төлүүлнэ гэж заасан байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн 24.5.2-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчны салбарын зарим хуулийн төслүүдэд дүн шинжилгээ хийв DNN.mn

Монгол Улс  байгаль орчны салбарыг зохицуулах 36 хуулийг баталж,  олон улсын 17 конвенцид  нэгджээ.  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Хог хаягдлын тухай  зэрэг  өргөн мэдүүлж, хэлэлцэж болох 11 хуулийн төсөл байгаа ажээ. Зарим хуулийн төслүүд хэлэлцэхэд бэлэн гэж байгаа авч боловсруулалтын шатанд  эргэн харах шаардлага байна. УИХ дахь Байгаль хамгаалах бүлэг болон “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн баг хамтран байгаль орчны салбарын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад дүн шинжилгээ хийжээ.

УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн гишүүд болон төслийн багийнхан хамтран байгаль орчны чиглэлээрх хуулиудад хийсэн дүн шинжилгээг танилцуулах уулзалтыг  /2024.03.21/  байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Б.Ундрам, С.Ганбаатар нарын гишүүд оролцлоо.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн дарга Ц.Цэрэнпунцаг, байгаль орчны салбарын суурь хуулиудад шинэчлэл хийхгүйгээр салбарын бусад хуулиудын уялдаа, холбоо, хэрэгжилтийн үр дагавар хангалттай бус байна. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдэд нийцсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд олон улсын болон дотоодын экспертүүдтэй хамтарсан энэхүү дүн шинжилгээ үр дүнгээ өгөх болно. Тухайлбал, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль 1994 оноос хойш мөрдөгдөж байна. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах зорилго, зарчим, нэр томьёоны тодорхойлолтыг өөрчлөх шаардлагатай нь харагдлаа. Мөн Ойн тухай, Газрын тухай хууль, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Газрын ерөнхий хуулийн төслийн харьцуулсан дүн шинжилгээг хийсэн. Энэхүү дүн шинжилгээг хууль тогтоогчдод танилцуулж, байгаль орчны чиглэлээрх хууль эрх зүйн орчныг сайжруулахад ажиллана  гэв.

Төслийн багийн зөвлөх Д.Доржсүрэн байгаль орчны чиглэлээрх хуулиудад хийсэн ерөнхий дүн шинжилгээгээ танилцуулсан юм. Тэрбээр, эдгээр хуулиудад нийт 96 давхцал, 335 хийдэл, 164 зөрчил байна. Хэт олон хуулиуд нэр томьёоны хувьд давхцахаас гадна хэрэгжүүлэхэд саад бэрхшээлтэй. Ямар ч уялдаа холбоогүй зүйл, заалт цөөнгүй байна. Тухайлбал, Газрын тухай багц хуулиар түүний ашиглах харилцааг зохицуулж байгааг засч, цаашид байгаль орчны багц хуульд эргүүлэн оруулж, байгалийн нөөцийг эдийн засгийн тодорхой чиглэлүүдээр ашиглах, эзэмших, өмчлөх зэрэг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааг зохицуулдаг болох хэрэгтэй байна. Ер нь бол Зөрчлийн тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг хуулиудад салбарын хуулиудын хариуцлагын болон зөвшөөрлийн зүйл заалтуудыг ангилан эмхтгэсэн туршлагыг харгалзан Байгаль орчныг хамгаалах, Орчны бохирдол, доройтлоос сэргийлэх, Биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах, Орчны хяналт шинжилгээний тухай болон Ойн тухай, Усны тухай, Газрын тухай гэсэн 7 үндсэн чиглэлээр нэгтгэн боловсруулахыг зүйтэй гэж үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаан болно DNN.mn

Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаан болно.

Барилдаанд дараах бөхчүүд барилдах аж.
1. дая.а Намсрайжавын Батсуурь
2. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
3. у.г Цэдэнсодномын Бямба-Отгон
4. у.з Батзоригийн Батмөнх
5. у.з Доржийн Анар
6. у.з Баярхүүгийн Бат-Өлзий
7. у.з Цэдэнбазарын Одбаяр
8. у.з Бердимуратын Серик
9. у.х Нацагсүрэнгийн Золбоо
10. у.х Батсүхийн Зоригтбаатар
11. у.х Төрөөгийн Баасанхүү
12. у.х Шархүүгийн Пүрэвгарьд
13. у.х Хүрэл-Очирын Гантулга
14. у.х Баянзулын Цэдэнсодном
15. у.х Сүхбаатарын Сүхбат
16. у.н Эрдэнэбатын Даш
17. у.н Нурланы Мустафа
18. у.н Дэлгэрсайханы Амарсайхан
19. у.н Батцэнгэлийн Чимэдвандан
20. у.н Дашзэвэгийн Амаржаргал
21. у.н Батбаярын Даваа-Очир
22. у.н Насанцогтын Баярбаатар
23. у.н Доржхандын Хүдэрбулга
24. у.н Хутагийн Цогтгэрэл
25. у.н Өлзийсайханы Батзул
26. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
27. у.н Энхбатын Сумъяабат
28. у.н Хүрэлбаатарын Оргилболд
29. у.н Очирбатын Түмэн
30. у.н Бямбадоржийн Түвшинтөгс
31. у.н Энхтүвшиний Батмагнай
32. у.н Лхагвасүрэнгийн Отгонбаатар
33. у.н Дамдины Тогтохжаргал
34. а.а Энхтөрийн Мөнхбаатар
35. а.а Мальш Еркебулан
36. а.а Оюунгэрэлийн Наранбаатар
37. а.а Нямдоржийн Өсөхбаяр
38. а.а Өрнөхбаярын Сүхбат
39. а.а Бүрнээгийн Баянмөнх
40. а.а Ганболдын Төрмөнх
41. а.а Ганпүрэвийн Ганбаатар
42. а.а Шаравдоржийн Отгонтөгс
43. а.а Баттөрийн Ганбаяр
44. а.а Энхтөрийн Баасанжав
45. а.а Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
46. а.а Цэвээнпүрэвийн Адъяа
47. а.а Чинбатын Алтангэрэл
48. а.а Даваасүрэнгийн Алтанцоож
49. а.а Насан-Очирын Намнансүрэн
50. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул
51. а.а Мягмардоржийн Баяржавхлан
52. а.а Уламбаярын Батцоож
53. а.а Даваадоржийн Эрдэнэтулга
54. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр
55. а.а Энхжаргалын Дашдэмбэрэл
56. а.з Жавзандуламын Хатанзоригт
57. ц.з Өнөрбаянгийн Батсуурь
58. а.з Сугирын Доржпалам
59. а.н Хадбаатарын Мягмарсүрэн
60. а.н Мягмарцэрэнгийн Гантулга
61. а.н Дашийн Төрбаяр
62. а.н Батсуурийн Бат-Эрдэнэ
63. с.з Дэмбэрэлдоржийн Хандсүрэн
64. с.з Дэлгэрийн Цэрэнням

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Хүчтэй цасан болон шороон шуурганы үед авах арга хэмжээ DNN.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу гуравдугаар сарын 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Хүчтэй цасан болон шороон шуурганы үед авах арга хэмжээ:

  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах
  • Тэнгэрийн байдал, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншныг шинжих гэх мэт цаг агаарыг таньж мэдэх ардын уламжлалт арга ухаанаас хүүхэд залуучуудад өвлүүлэх
  • Аюулт үзэгдлийн үед өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аврах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадлагатай болох
  • Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулах
  • Гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгах
  • Иргэний чухал бичиг баримт, үнэт зүйлсээ хийсэхээс хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтдаа байлгах, аюулгүй байдлыг нь хангах
  • Өвс тэжээлийн нөөцтэй байх, хашаа саравчаа дулаалах, худаг усыг хамгаалах, нөмөр нөөлөг газруудыг тогтоох, түүнийг хүн бүх мэддэг байх
  • Мал сүргээ хамгаалах арга хэмжээ авсан байхыг ОБЕГ-аас зөвлөлөө.