Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсооно DNN.mn

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

Иймд та харьяа дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжид хандаж иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийлгэнэ үү.

Улсын бүртгэлийн байгууллага 2023 оны 01 сараас эхлэн https://check.burtgel.gov.mn хаягаар таны оршин суугаа газрын хаягт бүртгэлтэй нийт иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжийг бүрдүүлсэн тул та уг холбоосоор нэвтэрч мэдээллийг нягтлан шалгана уу.

Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол “Мэдээлэл зөрүүтэй бол мэдэгдэх” товчийг дарж, холбогдох утасны дугаараа оруулснаар санал хүсэлтээ илгээх, эсвэл Улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжүүдэд биечлэн хандах боломжтой гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг танилцуулна DNN.mn

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал долоо хоног үргэлжилж, энэ сарын 18-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхэд дээрх хэргийг шүүх хурал гуравдугаар сарын 7-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр 15:00 цагт шийдвэр танилцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Голын мөс цөмөрсөн хоёр дуудлага иржээ DNN.mn

Өнгөрсөн хоногт голын мөс цөмөрсөн хоёр дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ.

2024 он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 30 иргэний амь насыг аварч, хоёр иргэн нас баржээ.

Иймд зам товчлох, хугацаа хожих байдлаар гол нуурын мөсөн дээгүүр зорчиж амь бие, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа DNN.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр АН бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага авав.

АН-ын бүлгийн гишүүд сонгуулийн өмнөх нь Цэцийн тухай хуулиар оролдож болохгүй. Ардчилалтай холбоотой асуудал учраас нухацтай хандах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23-нд бүх нийтээрээ амарна DNN.mn

Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэснээр “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тавдугаар сарын 23-ны пүрэв гаригт тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амарна.

Дүйчин гэдэг нь бурхны бодь хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдөр болохыг толь бичигт тайлбарлажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд нийт 5.2 сая мал хорогджээ DNN.mn

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Гуравдугаар сарын 19-ний байдлаар малын хорогдол 5.2 саяд хүрчээ.

Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар аймаг байна. Одоогоор 1.4 сая мал хорогдсон. Хэнтий аймагт 720 мянга, Дорноговь аймагт 432 мянга, Архангай аймагт 474.7 мянга, Төв аймагт 417.6 мянга, Дундговь аймагт 231.2 мянган мал хорогджээ.

Улсын хэмжээнд 2700 өрх нийт малынхаа 70 болон түүнээс дээш хувийг алдаж, 380 өрх малгүй болсон байна. 

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны нэгдүгээр дүгнэлтийг УИХ хүлээн авлаа DNN.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжив.

Тус дүгнэлтэд УИХ-аас 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуулиар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн 29.3.3 дахь заалт нэмжээ.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрлөө.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн усны өдөр DNN.mn

Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

Жил бүрийн Дэлхийн усны өдрийг усны тодорхой сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд улс орнуудад устай холбоотой аливаа асуудлын талаар мэдлэг, мэдээлэл солилцох, бусдад түгээх, өөрчлөлт хийх, хэлэлцэх боломжийг олгодог ач холбогдолтой.

Энэ жил олон улсад “Ус ба Энхтайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Усны тухай сонирхолтой баримтуудаас дурьдвал:

– Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22 дугаарт эрэмбэлэгддэг.

– Монгол орны усны нөөцийн 80 хувь нь гадаргын ус.

– Гадаргын усны 60  гаруй хувь нь гадагш урсан гардаг.

– Хөвсгөл нуур дангаараа нууруудын усны нөөцийн 70 гаруй хувийг эзэлдэг.

– Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатайгаар 2019 онд 81 гол мөрөн, 287 булаг шанд, 78 нуур тойром, 11 рашаан сэргэсэн бол 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ.

Ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө усаа хамгаалъя, хуримтлуулъя.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүд суманд авлига, албан тушаалын гэмт хэрэг 53.4 хувиар өсчээ DNN.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэмжээнд авлига, албан тушаалын гэмт хэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд 53.4 хувиар өсчээ.

Үүний 60 орчим хувьд нь хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр гаалийн байгууллагад мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд болон гаалийн улсын байцаагч холбогдон шалгагдаж байна. 

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп зарим хөрөнгөө хураалгаж магадгүй болов DNN.mn

Нью-Йоркийн шүүхээс хэвлүүлсэн тайланд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын өмгөөлөгчид санхүүгийн залилангийн хэргээр тус шүүхээс Трампад оногдуулсан 464 сая долларын барьцааг төлөх боломжгүй болсон тухай мэдэгдээд буйг дурджээ. Ийнхүү ирэх сонгуульд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай болоод буй Дональд Трампын зарим хөрөнгийг Нью-Йоркийн шүүх хураах эрсдэл бий болоод байна.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Трампын өмгөөлөгчид өмнө нь иргэний хэргээр түүнд оногдуулсан торгуулийн эсрэг давж заалдах өргөдлөө өгсөн ч экс ерөнхийлөгч зөвхөн торгуулийн хэмжээ бус, мөн хүүг нь оруулаад ирэх даваа гариг буюу гуравдугаар сарын 25-ны өдрийн дотор барьцаа мөнгө байршуулах ёстой байгааг онцолжээ.

Хэрэв заасан хугацаанд энэ мөнгийг бүрэн төлөхгүй бол Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс Трампын хөрөнгийг хурааж эхлэх боломжтой болох аж. Барьцаа мөнгө төлж байж л Трампын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг шүүхээр хэлэлцэх, мөн давж заалдах шатны шийдвэр гарах хүртэл ялыг хойшлуулах урьдчилсан нөхцөл бүрдэх болно гэж тус агентлаг тайлбарласан байна.

Ерөнхийлөгч асан болон түүний хөвгүүд зээл, даатгалын илүү сайн нөхцөл бүрдүүлэхийн тулд гэр бүлийнхээ үл хөдлөх хөрөнгийг олон тэрбумаар зохиомлоор өсгөсөн гэм буруутай нь шүүхээр тогтоогдож, шүүхээс өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур Трампыг санхүүгийн залилан хийсэн хэмээн 355 сая доллар, хөвгүүдийг нь нэмж дөрвөн сая ам.доллараар торгох ялаар шийтгэсэн юм. Мөн тэднийг Нью-Йорк мужид гурван жилийн хугацаанд компани ажиллуулах, зээл авахыг хориглоод байгаа билээ.

Одоо Трампын нийт торгуулийн хэмжээ 464 сая доллар болоод байгаа аж. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын эхээр тэрээр Нью-Йоркийн шүүхээс зохиолч Элизабет Жан Кэрроллыг гүтгэсэн хэрэгт буруутгагдсан 91.6 сая долларын барьцааг төлснөөр энэ хэргийг давж заалдах эрхтэй болоод байгаа юм.

Тэгвэл Трампын өмгөөлөгчид залилангийн хэрэгт шаардлагатай хэмжээгээр барьцаа төлөх “практик боломжгүй байна” гэж мэдэгджээ. Тэдний мэдээлснээр Трамп болон түүний хөвгүүд нийт 30 даатгалын компанид хүсэлт гаргасан ч тэдний үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд байгаа хэмээн татгалзсан хариу өгсөн байна. Ийнхүү хөрөнгө нь шүүхэд хураагдаж экс ерөнхийлөгчийн санхүүгийн эзэнт гүрэн сүйрч магадгүй нөхцөл бүрдээд байна.

Энэ сарын 12-нд АНУ-ын Жоржиа, Миссисипи, Вашингтон мужуудад болсон Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд Цагаан ордны эзэн байсан Дональд Трамп ялалт байгуулж, түүнд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшихэд шаардлагатай 1215 төлөөлөгчийн санал авах боломж олгосон билээ.Бүгд найрамдах нам болон Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ирэх зун болох намын их хурлаар албан ёсоор тодруулна. АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд явагдана.

 

Г.АМАРСАНАА