Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто зам, талбайд 63,5 тонн бодис, 12,5 тонн давс цацлаа DNN.mn

Нийслэл хотын ихэнх хэсгээр цас орж, нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, зам талбайн цасны цэвэрлэгээний ажилд Хот тохижилтын газар, Дүүргүүдийн ТҮК болон гэрээт аж ахуй нэгж байгууллагуудаас 465 хүн, тусгай зориулалтын 52 машин техниктэй ажиллаж байна.

Одоогийн байдлаар авто зам, талбайд 63,5 тонн бодис, 12,5 тонн давсыг цацаж халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам хүчтэй салхи, шуургатай байна DNN.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Хар модотын даваа, Баянчандмань сум, Тахилтын даваа орчимд их хэмжээний цасан шуургатай, Баруун хараа-Дарханы хооронд хүчтэй салхи, шуургатай байгаа тул зам дээр халтиргаа гулгаа үүссэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ноцтой сөрөг нөхцөл байдалтай байна.

Цаг агаарын хүндрэлтэй байдлаас үүдэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байгаа тул

Та бүхэн:

-Тохиромжтой хурдыг сонгож хөдөлгөөнд оролцох

-Хоорондын зайг зөв сонгож хөдөлгөөнд оролцох

-Хөдөлгөөн эхлэх, чиглэл өөрчлөх үйлдэл бүртээ байрлалаа зөв сонгох

-Халтиргаатай, аюул бүхий хэсгүүдэд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх

-Цонхны арчуур, цан үлээгүүрийн бүрэн бүтэн байдлыг хангаж явах

-Техникийн бүрэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцох

-Зайлшгүй зогсолт хийх тохиолдолд бусдад анхааруулга өгөх, аюулгүй байдлаа бүрэн хангаж байх

-Онцын шаардлагагүй бол тухайн чиглэлийн замд гарахгүй байхыг  зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн дөрвөн дүүргийн цахилгаан дамжуулах шугамуудад гэмтэл гарчээ DNN.mn

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ.

Тодруулбал Баянзүрх дүүргийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжнууд, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Тоосгоны гудамжнууд, Их, Бага Наран орчмоор цахилгааны гэмтэл гарсан аж.

Гэмтлийг арилгахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байна.

Одоогийн байдлаар УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч буй юм.

Өглөөний 08:00 цагаас хойш нийт 1,119 хэрэглэгчийн хандалт авсны 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгөөгүй аж.

Цахилгааны төлбөр, дансны дугаар зэрэг мэдээллийг манай Чатбот, my.tog.mn вэб, цахилгаан хэрэглэгч аппликэйшн ашиглахыг хэрэглэгчдэд зөвлөж байна.

 

Эх сурвалж: УБЦТС ТӨХК

Categories
мэдээ нийгэм

“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ DNN.mn

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нь төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр энэ сарын 23-нд хүүхдийн хөгжлийг дэмжих танхимуудтай болжээ.

Түүнчлэн Найрамдал зуслангийн төв байрыг 4.5 тэрбум, дулааны цехийн иж бүрэн шинэчлэл, сайжруулалтыг 3.8 тэрбум төгрөгөөр хийсэн байна.

Уг санхүүжилтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны зургаадугаар сарын 1-нд Найрамдал зуслангийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ шийдвэрлэж өгчээ.

Энэ онд ХНХ-ын сайдын багцаас нийт 2.1 тэрбум төгрөгөөр хүүхэд тээврийн автобусны парк шинэчлэл хийхээр болжээ.

Харин Хөгжил мэдээллийн ордон, Хараацай театрын дээвэр болон фасад иж бүрэн засварын ажил, Сансар хотхон, Сэтгэмж хотхон, Зуны гуанз, Уран бүтээлчдийн ордны дээвэр засвар, амралтын төв байрны 200 хүүхдийн иж бүрэн тавилгыг солих хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж.

Хүүхдийн хөгжлийг дэмжих төвүүд:

  1. Хүүхэд, Гэр бүл Хөгжил, Хамгааллын Ерөнхий газрын санхүүжилтээр VR төхөөрөмжөөр дамжуулан Монгол түүх, өв соёлын боловсрол олгох, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах видео контентуудыг нэвтрүүлж, амрагч хүүхдүүд зориулалтын тоног төхөөрөмж, нүдний шилээр дамжуулан үзэх боломжтой.
  2. Дэзэрэт олон улсын байгууллагын санхүүжилтээр сургалт, уулзалтын өрөө, тайвшруулах өрөө
  3. Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн санхүүжилтээр эмчийн үзлэгийн өрөө, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх УВЧ аппарат болон бусад орчин үеийн тоног төхөөрөмж бүхий өрөө
  4. “Самъяа” хийдийн санхүүжилтээр “Монгол бийрэн бичгийн танхим”
  5. Хүүхэд, Гэр бүл Хөгжил, Хамгааллын Ерөнхий газраас энэ онд Байгалийн танхим, Амьдрах ухааны танхим, хөгжмийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлжээ.

 

Эх сурвалж: Хүүхэд, Гэр бүл Хөгжил, Хамгааллын Ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Контейнероор юань оруулж ирсэн эсэхийг шалгаж байна DNN.mn

Цахим орчинд их хэмжээний юань бэлнээр хил давуулан оруулж ирсэн гэх утгатай бичлэг сошиал орчинд гарсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас их хэмжээний юань оруулж ирсэн хэргийг мөрдөн шалгаж байна гэв.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэдгийг онцолсон.

Харин өчигдөр  олон нийтийн цахим сүлжээн дээр түгээгдсэн “Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж баригдав.” гэх гарчигтай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй бөгөөд цахим сүлжээн дээрх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байгааг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол нэрийн зарим хүнс барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-оос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Очирбат: Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл болон сонгон шалгаруулалтаар зэрэг олгох хэрэгтэй DNN.mn

“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт энэ сарын 28,29-ний өдрүүдэд болох аж. Энэ хүрээнд Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбаттай ярилцлаа.


-“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалтын зорилго юу вэ. Энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Чуулга уулзалтын хүрээнд үндсэн хуралдаан хэлэлцүүлэг хоёр өдрийн турш үргэлжилнэ. Энд төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийн талаар эхний хэсэгт яригдана. Дараа нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлын чанар, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг болно. Мөн манай судлаачид, аж ахуйн нэгжийн байгууллагуудын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг шат дараатайгаар тусгай хэсэгт хуваасан. Анхаарал татаж байгаа зүйл нь сүүлийн жилүүдэд салбарын нөөцийн асуудал яригдаж байгаа. Тиймээс үүнийг сайжруулах арга замын талаар мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Түүнчлэн манай геологичдын хайгуул, аргачлалын технологи, дүн шинжилгээ, лаборатори гэх зэрэг өргөн сэдвүүд ч хөндөгдөх юм.

Үндсэн хуралдааны төгсгөлд ашигт малтмалын ордын хайгуулын чиглэлээр хэлэлцүүлэг хийнэ. Энэ үеэр гурван үндсэн хэлэлцүүлэг, 40 гаруй илтгэл хэлэлцсэний дараа чуулга уулзалтаас зөвлөмж гаргана. Зөвлөмжөө Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт хүргүүлж ажиллана. Мэдээж энэ том чуулга уулзалтын гол зорилго бол гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг геологи хайгуулын салбарт татах, шилдэг туршлага бусад зүйлийг оролцуулдаг. Энэ удаагийн бизнес уулзалтын тусгай хөтөлбөрийг харахад Эрдэм Монгол компанийн төслүүд амжилттай хэрэгжсэн туршлагыг хуваалцана. Бадрах энержи ХХК Зөөвч Овоо ураны ордын төслийнхөө талаар ярина. Мөн Монрек ХХК газрын ховор элементийн төслийн талаар мэдээлэл өгнө. Голомт банк бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгаа талаараа ч ярих юм.

-Чуулга уулзалтаас гадна дагалдаж явагдах арга хэмжээнүүд олон байх нь ээ?

-Тийм. 40 гаруй байгууллага үзэсгэлэнгээ дэлгэж, үйл ажиллагаагаа танилцуулна. Зэрэгцээд ханын илтгэл, фото зураг, дээжний үзэсгэлэн гээд цогц арга хэмжээ үргэлжилнэ. Энэ сарын 30-нд ШУТИС дээр орчин үед шаардлагатай чиглэлүүдээр геологич инженерүүддээ зориулсан гадаад дотоодын өндөр мэрэгжлийн инженер докторууд сургалт явуулна. Энэ сургалтад 300 гаруй геологич хамрагдахаар бүртгүүлсэн нь энэ чуулга уулзалтын гол зорилго салбарынхаа асуудлыг хэлэлцэхээс гадна давхар геологичдынхоо мэдлэг оюуныг тэлэх боломжийг бий болгох юм.

Ер нь манай холбоо гадаад харилцааг маш өргөн цар хүрээнд авч үздэг. Энэ жилийн хувьд таван улстай хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөсөн. Эхнийх нь Филиппин улстай ирэх сарын 15-нд, Киргиз, Казахстантай зургадугаар сард, есдүгээр сард Япон улстай, арваннэгдүгээр сард Франц улсын геологийн албатай хамтран ажиллах гэрээ байгуулна. Оны сүүлээр Австрали улстай хамтран ажиллах гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хувьд Монгол Улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны түүхт 85 жилийн ой тохиож байгаа.

-Гадаад улстай хамтран ажиллаж байна гэлээ. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал манай улсад чухал. Аль улстай ямар чиглэлээр хөрөнгө оруулалт татах боложтой вэ?

-Сүүлийн жилүүдэд АНУ, Англи, Австрали, Япон зэрэг барууны орнууд Монголд орж ирсэн. Гэвч урт нэртэй хууль, олон лиценз цуцласан, гэнэтийн ашгийн татвар гэх мэт асуудлаас үүсч гадаадын хөрөнгө оруулалт гарсан. 2009 онд Оюу толгойн гэрээг байгуулах үеэр буцаж сэргэсэн ч 2012 оноос эрчтэй буурсан. Ер нь дэлхийн чиг хандлага ковидын дараа өндөр эрэлтэт түүхий эд буюу никлиэс эхлээд батарейн литти, үүний хажуугаар нано технологид хэрэглэдэг газрын ховор элементүүдийн эрэлт өсч байгаа. Үүнээс гадна зэс, нүүрс гэх мэт үндсэн ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын хөрөнгө оруулагчид түрүүчээсээ эргэж байна. Энэ моментыг манай улс алдаж болохгүй. Өөрийнхөө судалгааны ажил дээр харж байхад дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 77 хувь нь зөвхөн Азийн тав зургаан орон дээр байгаа. Эндээс харахад манай улсад маш том боломж байгааг харж болно.

-Геологийн хайгуулын талаар яримаар байна. Ашигт малтмалын хайгуул зогсонги байгаа гэж хэлж болно. Гарц шийдлийн талаар та яриач?

-Уг нь энэ асуудал 2016 онд МАН-ын мөрийн хөтөлбөрт орж дараа нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон. Ингэснээр өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн солбилцлыг баталсан. Дараа нь 2018 онд энэ солбилцлоо дахин шинэчилж баталсан байдаг. Энэ хүрээнд сар бүр 25 талбайд сонгон шалгаруулалт зарлаж байна. Гэхдээ хурд нь гүйцэхгүй байна. Оюу толгойн орд 2001 оны үед албан ёсоор нээгдсэн.

Тэгэхэд өнгөрсөн жил 2023 онд далд уурхайн бүтээн байгуулалт явагдаж эхний олборлолтоо хийж эхэллээ шүү дээ. Эндээс харахад 20 жил болсон гэсэн үг. Тэгэхээр геологи хайгуулын салбар бол уул уурхайн олборлолтоосоо дор хаяж 20 жилийн өмнө явж байж эрдэс түүхий эдийн өмнө явна.

-Хурдаа гүйцэхгүй байна гэдэг нь?

-Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох хэрэгтэй. Сонгон шалгаруулалтаар зарлаж байгаа талбай дээр ААН-үүд геологийнхон суурь судалгааны ажлыг үндэслээд оролцох эсэхээ шийдвэрлэж байгаа. Нэг сарын хугацаанд материал хүлээж авдаг. 25 талбайд зарлалаа гэхэд 50 гаруй хувьтай л оролцдог. Тэгээд бүгд шалгарч чадахгүй, тоо буурдаг. Уг нь одоогийн хуулиар өргөдлөөр олгох боломжтой. Ер нь газар нутгийн хэмжээгээр харахад ашигт малтмал хайж, олборлох талбай маш бага хувьтай шүү дээ. Нийт тусгай зөвшөөрөл Монгол орны нийт газар нутгийн нэг хоёрхон хувь дээр яригддаг. Цаашдаа ийм байдлаар явж болохгүй.

Эхний шатанд улсын төсвөөр хийж байгаа геологийн суурь судалгааны ажлыг бид нэлээд өргөн хүрээнд хийх ёстой. Тухайлбал, 1:50000 машстабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил бий. Бүх төрлийн сэдэвчилсэн судалгааны ажил байна. Үүнээс гадна шинжлэх ухааны судалгааны ажлууд бий. Үүнийг суурь болгож хийгээд хажуугаар нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийдэг хайгуулын салбараа маш эрчтэй явуулах ёстой. 2011 оны байдлаар 300 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хайгуул хийж байлаа. Тэр үед ам.долларын ханш 1100 төгрөгтэй байв. Харин өнөөдөр бол 50 гаруй тэрбум төгрөгөөр л хэмжигдэж байна. Энэ бол орвонгоороо эргэчихсэн асуудал.

-Хайгуулын салбарыг сэргээх хувилбар юу байж болох вэ?

-Хэд, хэдэн хувилбар байж болно. Эхнийх нь, өргөдлөөр олгож болж байна. Мэдээж суурь судалгааны ажил хийгээд илрэл тогтоогдсон газруудаа сонгон шалгаруулалтаар олгох хэрэгтэй. Дээр нь дархан цаазтай хилийн бүсэд геологийн судалгаа хийх хэрэгтэй гэж хардаг. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал.

Манайх дархан цаазтай нэрийн дор хаячихаад байгаа юм. Гэтэл манай хил залгаж байгаа хөрш орнууд хилийн судалгаагаа түрүүлж хийгээд бүтээн байгуулалт, төмөр зам, хот суурингаа байгуулж байна шүү дээ. Үүнийг холбогдох хуулинд өөрчлөлт оруулж шат дараатайгаар эргэлтэд оруулах ёстой.

Нэг сонирхолтой зүйл гэвэл томоохон хөгжилтэй орнууд ковидын дараа хайгуулын салбартаа маш их хөрөнгө зарж эхлээд байна. Ковид бол хүн төрөлхтнийг нэг сорилтод оруулаад гаргалаа. Тиймээс эрдэс түүхий эд бэлтгэгдээгүй байсан. Уурхайнууд сайн ажиллах боломж бүрдээгүй. Нэгд, үүнийгээ нөхөж байна. Хоёрт, дахин хүн төрөлхтнийг хамарсан асуудал үүсэхэд нөөц бүрдүүлж байна. Үүний тулд хайгуулаа урьдчилж хийж байж ашигт малтмалын нөөцийг олж тогтоож байна. Тиймээс улс орнууд маш хүчтэй өрсөлдөж байна. Монгол Улс хойшоо суух боломжгүй.

Төгсгөлд нь хэлэхэд, геологийн олсон орд газраас бүрдэж байгаа татварын орлогын үр ашгийг хүртдэггүй нэг ч хүн байдаггүй. Гэтэл сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажил хийхээр очиж байгаа мэргэжилтнүүдийг маш их эсэргүүцэж байгаа. Геологи бол Монголын төдийгүй дэлхийд тэргүүлэх мэргэжлийн тоонд ордог. Бид өөрийнхөө сонгосон мэргэжлээр эх орныхоо хөгжлийн төлөө ажилладаг. Нэг талдаа хүнд мэргэжил шүү дээ. Энэ салбар өнөөдөр ч, ирээдүйд ч эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар байна. Тиймээс геологийн шинжлэх ухаандаа, суурь судалгааны ажилдаа, ашигт малтмалын ордын хайгуулдаа хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

• Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
• “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
• Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар
• Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн талаар
• Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар
• Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар зэрэг 28 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно DNN.mn

Соёл, урлагийн салбарын 2023 оны шилдгүүдээ шалгаруулах уламжлалт “МӨНГӨН МОД” наадмын цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болно.

15 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн “Мөнгөн мод-2023” наадмын хүрээнд үндэсний болон сонгодог орчин үеийн урлагийн төрөл зүйлийг уран сайхан, дүрслэл, ур чадварын өндөр түвшинд бүтээн туурвисан шилдэг 13 бүтээл, тайз, дэлгэцийн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн шилдэг 12 уран бүтээлчид мөнгөн мод цом гардуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа DNN.mn

Өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас Гүнтийн даваа орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Тээврийн цагдаагийн албанаас тус хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.