Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул анхаарал, болгоомжтой байхыг анхааруулж байна DNN.mn

Он гарсаар цасанд суусан 58 дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 484 иргэний аюулгүй байдлыг хангаж, 108 тээврийн хэрэгслийг цаснаас татан гаргаад байна.

Харин өнгөрсөн онд сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад цасанд суусан, төөрсөн, сураггүй болсон 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байсан.

Иймд хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, хоол хүнсний нөөцтэй, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Инфляцын түвшин 7.6 хувьтай гарлаа DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.6 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна.

2024 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 11.5 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.0 хувиар, барааны бүлгийн үнэ 7.7 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өсжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын биатлонч Э.Энхсайхан Европын аварга болжээ DNN.mn

Польш улсад болж буй биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Энхсайхан алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Өдгөө 21 настай Э.Энхсайхан 15 км-ын зайг 44.34:8 минутын хугацаанд туулжээ.

Удаах байрт Финланд, Эстонийн тамирчид орсон байна.

Э.Энхбат өмнө нь 2020 онд залуучуудын өвлийн олимпын наадамд XII байр эзэлж байсан ба түүний хувьд Монголын биатлоны спортын анхдагч амжилтыг үзүүлсээр байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн зургаан байршилд лед гэрлэн гарц суурилууллаа DNN.mn

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж эхэлсэн. Тус ажлыг есөн дүүргийн 102 байршилд хийж гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэг, сургуулийн ойролцоо 12 байршилд явган хүний 15-н гарцад лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт таван сургуулийн ойролцоох зургаан байршилд явган хүний лед гэрлэн гарц суурилуулаад байна. Тодруулбал,

  • Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, 20 дугаар сургуулийн урд тал
  • Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 113 дугаар сургуулийн баруун тал
  • Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн зүүн тал
  • Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн урд тал
  • Баянгол дүүргийн 27 дугаар хороо, 38 дугаар сургуулийн урд явган хүний лед гэрлэн гарц суурилуулсан.

Цаашид цэцэрлэг, сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үе шаттайгаар лед гэрлэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг хийх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 5,0-ээр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй DNN.mn

Тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт нэгдүгээр сарын 31-нд үйлчилснээр дууссан.

Хуучнаар буюу

Даваа гаригт 1, 6

Мягмар гаригт 2, 7

Лхагва гаригт 3, 8

Пүрэв гаригт 4, 9

Баасан гаригт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй байх журам хэрэгжиж эхэлсэн.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

​”Өдрийн сонин”-ынхон төрийн дээд одон, медалиар шагнууллаа DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн босгон дээр “Өдрийн сонин”-ы Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн алба, Дизайн, компьютерийн төв, Зар, сурталчилгааны албаны ажилтнууд төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон, медалиар шагнууллаа.

Төрийн дээд “Алтангадас” одонгоор Дизайн, компьютерийн төвийн дизайнер Б.Цэцэнбилэг,  “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч М.Мөнхцэцэг, Зар, сурталчилгааны албаны менежер П.Ихбаяр, Дизайн, компьютерийн төвийн ерөнхий дизайнер С.Цэцэгжаргал нар тус тус шагнууллаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхлаа.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болсон төрийн айлчлалын үеэр нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы харилцааг ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой боллоо.

Төрийн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Монгол- Германы хамтарсан 38 дугаар сургууль, 147 дугаар цэцэрлэг, “Чингис хаан” үндэсний музей, “Мөнх” ХХК болон малчин айлд зочиллоо.

Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн үдлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин О.Тэмүүжин “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа DNN.mn

“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

МУСТА, жүжигчин О.Тэмүүжин Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жүжигчин Д.Баттөмөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ DNN.mn

Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа болж байна. Энэ үеэр СТА, жүжигчин Д.Баттөмөр МУГЖ цол хүртлээ.

2022 онд өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан “ТРИО” уран бүтээлээ нийтэд хүргэж тив, дэлхийн кино наадамд ажилттай оролцсон юм.

 

Categories
мэдээ нийгэм

Шинийн 1, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна DNN.mn

Шинийн 1, 2-н буюу хоёрдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс сулрах боловч 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Хоёрдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

10-наас нутгийн баруун хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн.

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сануулахад шинийн 1, 2 нь хоёрдугаар сарын 10, 11-ний Бямба, Ням гарагт тохиох бол шинийн 3-ны Даваа гарагт амраад хоёрдугаар сарын 13-наас ажлын өдөр эхэлнэ.