Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -35…-40 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28…-33 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Ичиножёо А.Ичинноровын зодог тайлах ёслол болж байна DNN.mn

Японы мэргэжлийн сумо бөх   сэкивакэ асан Ичиножёо А.Ичинноровын зодог тайлах ёслол болж байна. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард зодог тайлахаа зарласан билээ.

Нийт 55 башёд барилдахдаа 408 давж, 328 унасан юм. А.Ичинноров дээд зиндаанд нэг, жюүрёод хоёр удаа түрүүлж, зургаан тусгай шагнал хүртсэнээс гадна өдгөө барилдаж буй сумочдоос хамгийн их буюу есөн кинбоши шагнал гардсан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Хонгконг: Цагаан сарын парадад 43000 хүн оролцов DNN.mn

Хонгконгод жил бүрийн цагаан сараар баярын парад болдог. Хамгийн алдартай худалдааны дүүрэгт болдог энэхүү парад таван жил завсарласны эцэст энэ жил болжээ. Хүйтэн цаг агаарыг үл ажрах 44 мянган хүн энд цугласан байна. Парад Бямба гаригийн оройн 20:00 цагт эхэлжээ.

Цагаан сарын баярт зориулсан энэхүү арга хэмжээг хамгийн сүүлд 2019 онд зохион байгуулсан. Үүнээс хойш засгийн газрын эсрэг жагсаал, Covid-19 цар тахал гэсэн шалтгаануудаар парадыг зохион байгуулаагүй.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдэд байгаагүй онц сонирхолтой үзүүлбэрүүд байжээ. Тухайлбал, “America’s Got Talent 2023” наадмын сүүлийн шатанд шалгарсан “Avantgardey” хамтлагийнхан хүрэлцэн ирсэн байна.

“Cathay Pacific” хөлөг онгоцны компани 22 дахь жилдээ уг арга хэмжээний гол ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ: Баярын өдрүүдээр анхаарал болгоомжтой зорчиж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй DNN.mn

ДБаярын өдрүүдээр нийслэлээс хөдөө орон нутаг руу чиглэх замын хөдөлгөөн ихэсдэг. Иймд иргэд, олон нийт та бүхнийг анхаарал болгоомжтой зорчиж зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхийг ГССҮТ-өөс анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Цасанд суусан зургаан автомашиныг татан гаргаж 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангажээ DNN.mn

Өнгөрсөн хоногт буюу шинийн нэгэнд Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дундговь аймгийн Сайнцагаан суманд цасанд суусан зургаан удаагийн дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашинуудыг татан гаргаж, 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангалаа.

Иймд хол, ойрын замд зорчихдоо бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм спорт

Б.Болдбаатарын дээд лигт тоглох эрхийг 2026 он хүртэл хаслаа DNN.mn

Шүүгчийн биед халдсан “BCH Гарьд” багийн тоглогч Б.Болдбаатарыг 2025 он дуустал МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн Play-off-ын эхний шатанд учраа таарсан “BCH Garid” болон “Хасын Хүлэгүүд” багуудын цувралын долоо дахь тоглолт өнөөдөр болсон.

Тоглолтын төгсгөлд “BCH Garid” багийн тоглогч Б.Болдбаатар дээд лигийн шүүгчийг (Б.Тамир) алгадсанаар техникийн алдаагаар шийтгүүлж талбайгаас хөөгдсөн юм. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос түүний тоглох эрхийг 2026 он хүртэл хассан байна.

 

Түүний энэ үйлдэл нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоо, Үндэсний дээд лигийн зохион байгуулах журмуудыг зөрчсөн тул 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал МСБХ-оос зохиох аливаа тэмцээнд оролцох боломжгүй боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Сар шинийн баяраар эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баяр тохиож байна. Баярын

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд хүйтний эрч сулрах боловч 13-наас эхлэн цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд буюу 11-нд Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи шуургатай, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 

Агаарын температурын хувьд 13-аас эхлэн баруун аймгуудын нутгаар, цаашид ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Иймд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүр хүлээн авч, хэрэглэж хэвшихийг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Ховдын нутгаар салхи секундэд 34 метрийг давж ширүүснэ DNN.mn

Ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ танилцууллаа. Нийт нутгаар хүйтний эрч суларч буй ч өнөөдөр /2023.02.10/ Ховдын нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүснэ

Categories
мэдээ нийгэм

Шинийн 1-ний өдөр зам тээврийн 391 осол гарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 25 бүртгэгдэв DNN.mn


Шинийн 1-ний өдөр гарсан зам тээврийн хэрэг зөрчлийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвөөс танилцуулав.

Өчигдөр зам тээврийн 391 осол гарсан байна. Үүний улмаас гурван хүүхэд гэмтжээ. Түүнчлэн согтуугаар жолоо барьсан 25 зөрчил илрүүлсэн байна.

 

Зөрчлийн хуульд шинээр орсон өөрчлөлтийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчилна. Харин энэ үйлдэл дахин давтагдвал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцох юм.

Жолооч, иргэд та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хол замд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангана уу.