Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

-Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын талаар

-“Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

-Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсад Валентин нэртэй гурав, Хайр нэртэй 12 хүн байна DNN.mn

Үндэсний статистикийн нэгдсэн мэдээллийн сангаас харбал Монгол Улсад Валентин нэртэй гурав, Хайр нэртэй 12, Хайраа нэртэй 1, Гэгээнхайр нэртэй 2, Валентина нэртэй 10 хүн бүртгэлтэй байна.

Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр. Энэхүү баяр нь жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд болдог бөгөөд Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосонн хууль гаргажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Буянбадрах: Төмрийн хүдрийн 50 хувийг хорголжин, ширэм, жоншны хүдрийн 80 хувийг баяжмал болгоход л төр дэмжчих хэрэгтэй DNN.mn

Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.


-Манайд хүнд үйлдвэр хэрэгтэй гэж олон жил ярилаа. Үүний нэг жишээ гэхэд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. 1990-ээд оны сүүлээр яригдаж эхлээд л гацсан, өнөөдөр ч тэр. Ерөөсөө мега төслүүд, хүнд үйлдвэрийн салбар том улстөрчдийн зодооны үндэс болчихсон гэхэд болно. Ийм маягаар урагшлаагүй төслийн нэрс ярьсаар л өнөөдөртэй золгож байна. Энэ салбарт ажилладаг таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Манай улс хэдхэн хүнд үйлдвэртэй. Эрдэнэт,  Оюутолгой хоёр л нүүр тахлаж байна шүү дээ. Үнэндээ манай улс сүүлийн 30 жилд хүнд үйлдвэрийн гол түүхий эд болох түүхий нефть, нүүрс, төмрийн хүдэр, жоншны хүдрээ түүхийгээр нь экспортлосоор ирсэн. Эрдэнэт, Оюутолгойн зэсийн баяжмалыг боловсруулж цэвэр зэс үйлдвэрлэнэ гэсээр олон жил өнгөрөөж байна. Гангийн үйлдвэр яриад л байдаг. Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй зэсийн хүдрээр эцсийн бүтээгдэхүүн болох катодын зэс үйлдвэрлэдэг Эрдмин, Ачит-Ихт, цементийн шинэ үйлдвэрүүд байгуулсан Монцемент, МАК компаниуд л өнөөдөр нүүр тахалж байна даа.

Ямар ч сайхан төсөл эхэлсэн ч маргаан үүсээд л гацчихдаг. Тавдугаар цахилгаан станц, Багануур зэргийг ярьсаар хэдэн ч жил болчихов. Сүүлийнхээс нь арьс ширний үйлдвэрийн төслүүд байна уу даа. Төсөл зогсдог гол шалтгаан таныхаар юу байгаад байна?

-Цахилгаан станц бол маш их хэрэгтэй. Эрчим хүчгүйгээр ямар ч улс хөгжих боломжгүй. Өөрийн ордгүй баяжуулах боловсруулах үйлдвэр дээр давхар АМНАТ, үндэслэлгүй жишиг үнэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш том саад болж байна. Ажиллах тусам алдагдалтай, өр нь нэмэгдэх татварын орчинтой болгоод хүнд үйлдвэрүүд хөгжих боломжийг хаачихсан байдаг. Таны ярьсан төслүүд дээр нэмээд хэлэхэд Цагаан суваргын төсөл байна. Дорноговьд баригдаж буй Алтан ширээгийн аж үйлдвэрийн парк, хувийн хэвшлүүдийн төмрийн хүдрээр хорголжин, ширэм, жоншны хүдрээр кальцийн фтор, нүүрсээр хагас кокс, металлургийн кокс, шингэрүүлсэн хий хийх төсөлтэй компаниуд АМНАТ-аас болоод л бүгд хүлээлтийн байдалд орчихсон байдаг юм шүү дээ.

-АМНАТ-аас шалтгаалж үйлдвэрүүд хаалгаа барьж байгаа тухай өнгөрсөн жил нэлээд шуугисан. Бодлого боловсруулж байгаа хүмүүст хүрээгүй юу?

-Ашигт малтмалын хууль 1994 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 2019 он хүртэл АМНАТ-аар маргаантай асуудал бараг гардаггүй, өр төлбөр ч үүсдэггүй байсан. АМНАТ-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлолт, баяжуулалтын аль нэг шатанд ногдуулаад төлдөг байлаа. Энэ нь ч дэлхий нийтийн зарчимтай нийцдэг. Гэтэл 2019 оноос эхлэн өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд агуулга багатай төмрийн болон жоншны хүдрийг, нүүрсийг АМНАТ шингэсэн үнээр, НӨАТ-тай үнээр худалдаж аваад баяжуулаад, угаагаад экспортлоход дахин АМНАТ ногдуулдаг болгосон. Энэ асуудал ҮХЦ дээр унасан байсныг хасалт хийж АМНАТ-ийг давхардалгүй болгож байна гээд УИХ-ын гишүүдэд буруу ойлголт өгч хуулиа хүчээр батлуулсан. Энэ буруу бодлогын үр дүнд 20 гаруй баяжуулах үйлдвэрүүд бүгд өрөнд орж хаалгаа бариад байна.

Жишээ нь, төмрийн баяжмалд АМНАТ ногдуулахдаа гэрээний үнэ нэг тн 80 доллараар нь бус олон улсын жишиг үнэ гээд 120 доллараар зарсан гэж ногдуулдаг болсон. Угаасан нүүрс, жоншны баяжмал дээр бас ийм хүндрэлтэй. Хэдэн жилийн дараа төмрийн баяжмалаа экспортлохдоо дагалдах металлд АМНАТ ногдуулаагүй байна. Төмрийн баяжмалд маш бага хэмжээгээр байдаг зэс, хар тугалга, хөнгөн цагаан, никель гэх элементүүдийг Лондонгийн биржийн ханшаар борлуулсан гээд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулдаг болсон. Олоогүй орлогод, зараагүй металлд АМНАТ ногдуулж болохгүй шүү дээ.

-Баяжуулах үйлдвэр олноор байгуулах тусам орж ирэх долларын урсгал нэмэгдэнэ. АМНАТ-аас бол бид ямар боломжуудаа алдав?

-Уул уурхай хүнд үйлдвэрийн яам гурван жилийн өмнө 90 орчим баяжуулах үйлдвэр байгаа гэж мэдээлж байсан. Одоо 60 орчим л болсон. Үүнээс өөрийн ордтой 18 үйлдвэр, өөрийн ордгүй 38 үйлдвэртэй гэж байгаа. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр дээр ч дагалдах металлын асуудал маргаан дагуулдаг. Энэ асуудлуудыг яаралтай шийдвэрлэхгүй бол маргаан үргэлжилсээр гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгасаар байх болно.

Угтаа бидэнд маш их боломж бий. Манай баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд 1500 хүнээ ажилгүй болгосон. Агуулга багатай төмрийн болон жоншны хүдрийг эдийн засгийн эргэлтэд оруулж валют болгоно гэдэг чинь маш ач холбогдол өгөх ёстой гэж бүх сайд, дарга нар ярьдаг боловч бодит байдал ийм л байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр өндөр агуулгатай төмрийн хүдрээ шууд экспортлодог. Тэд одоог хүртэл баяжмал, хорголжин бүтээгдэхүүн хийдэггүй. Манай гишүүдээс төмрийн хорголжин хийдэг, ширэм хийх төсөлтэй компаниуд үйл ажиллагаагаа зогсоочихоод л байж байна.

Хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний үе шат бүрд АМНАТ ногдуулдаг улс манайхаас өөр байхгүй. Үүнийг Европын сэргээн босголтын банк, Олон улсын судалгааны Адам Смит интернэйшнл байгууллага, Монгол-Австралийн АМЕП төсөл, Австрали, Канадын хөрөнгө оруулагчид нотолж алдаагаа засахыг шаардаж шүүмжилдэг.

-Аль ч үеийн төр засаг энэ талаар хамгийн их ярьдаг. Гэхдээ ажил хэрэг болгож байгаа нь тун цөөн. Ер нь өнөөдөр манайд хүнд үйлдвэрийн

төслүүд хэрэгжихгүй байгаа гол шалтгаанууд юутай холбоотой вэ?

-Олон сайхан нэртэй хэлэлцүүлэг форумууд жил бүр зохиогдож байдаг ч үр дүн маш муу. Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газрын нэмүү өртөг шингэсэн экспортын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн хөтөлбөрийн олон заалтууд маш муу хэрэгжилттэй байна. Ерөнхийлөгч “Олборлолтоос-Боловсруулалтад” гэж санаачилга дэвшүүлж байсан. Энэ санаачилгыг дэмждэг яам ч байхгүй болсон. Гэхдээ Монгол Улсад уул уурхайн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт орж ирдэг. Хөрөнгө оруулалтын тухай хууль манайд байх ёстой. Томоохон хөрөнгө оруулагчдыг дэмжиж газрыг олон жилээр ашиглуулах нь байх ёстой асуудал. Харин жижиг хөрөнгө оруулагчдад газрыг ашиглуулах талаар заагтай ялгаатай байх хэрэгтэй. Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт, татварын хуулиудад байгаа хүндрэлтэй ойлгомжгүй заалтуудын өөрчлөлтийг хүлээсэн томоохон хөрөнгө оруулагчид олон байгаа. УИХ-ын сүүлийн найман чуулганаар хэлэлцүүлэх жагсаалтад орсон Ашигт малтмалын хуулийн төслөө Засгийн газраас өргөн барихгүй байгаа нь хачирхалтай. Өнгөрсөн оны гуравдугаар сард хэлэлцүүлсэн энэ хуулийн төсөл гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг айлгаж хүлээлт үүсгэсэн, АМНАТ дээр гарсан алдаагаа засаагүй төсөл болсон. Энэ хуулийн төсөл тэр чигээрээ өргөн баригдвал Монгол улсад хүнд үйлдвэр хөгжихгүй. Нэг хэсэг нь дэмжиж байна гэж яриад удахгүй ийм маягаар хуулиа боловсруулаад байхаар хүнд үйлдвэрийн хөгжилд яаж хувь нэмэр болох вэ дээ.

-Бас л нэг саад тээг болох нь. Бодлогын яамдын уялдаа холбоо, залгамж халаа муу байдаг нь бас нэг төрлийн чөдөр болдог гэв үү?

-ОЙЛГОМЖТОЙ. МАШ олон хүний ажлын байр, асар их валют олох боломжоо алдсаар байгаа хэрэг. Манай улс баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээ дэмжихгүй бол тэр түүхий эдийг түүхийгээр нь импортлож авсан орны баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж л ашигтай ажилласаар ирсэн. Төрийн гурван өндөрлөг нь гадаадад айлчлахдаа ховор металлын орд дээр хамтарч ажиллана, нүүрснээс хий, бусад бүтээгдэхүүн гаргахад хамтарна, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гээд яриад байдаг. Гэтэл бодлого боловсруулдаг яамд нь улс орныхоо хөгжлийг дэмжихгүй, үйлдвэрлэлийн бодлогоо шуудхан хэлэхэд боомилоод байгаа. Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийн тулд баяжуулах үйлдвэрүүдэд олоогүй орлогод нь давхардуулж АМНАТ ногдуулдаг болгосон алдаагаа засдаггүй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамныхаа өмнө хамгаалж чаддаггүй. Эдийн засгийн хөгжлийн яам экспортыг дэмжинэ гээд яриад байдаг баяжуулах, боловсруулах салбар дээр маш их ажлын байр бий болгож, валютын орлого олох боломж байгааг олж харж хөгжлийн бодлого гаргахгүй юм. АМНАТ-аар дарамтлаж баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дампууруулж байхаар 2019 оны гуравдугаар сараас өмнөх хуулиар явахад л 10 орчим төрлийн татвараа орон нутагтаа төлж, ажлын байраа хадгалж, татварын алба татвар төлөгчийн хооронд маргаан гарахгүй байх боломжтой.

-Яаж хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх вэ. Өнөөдрийн манай улсад гарц гаргалгаа нь юу юу байна?

-Хөрөнгө оруулагчдыг дэмжсэн тогтвортой татварын бодлого л хэрэгтэй. Ямар ч хөрөнгө оруулагч татвар төлөөд ашиггүй төсөлд орж ирэхгүй. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх олон сайхан хөтөлбөрүүд байгаа. Сангийн яам нь Засгийн газрынхаа нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад болсоор ирсэн. Давхар АМНАТ, жишиг үнэ гэсэн бодлогын алдаагаа засахгүй байгаа. Ийм хатуу татварын бодлогыг хэрэгжүүлвэл дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхгүй. Техник, технологийг нутагшуулах боломж үүсэхгүй. Манай улсад энэ салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай бүх түүхий эд нь байна. Эхний ээлжинд нүүрснийхээ 20 хувийг угааж, таван хувиар хагас кокс, төмрийн хүдрийнхээ 50 хувийг хорголжин, ширэм, жоншны хүдрийнхээ 80 хувийг баяжмал, 20 хувийг бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Энэ бүгдийг дэмжсэн хөрөнгө оруулалтын болон татварын оновчтой бодлого л гаргаад өгчих. УИХ-ын дарга “Татварын реформ”-ыг хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулна гэж яриад байна. Бодит ажил болоосой билээ. Ашигт малтмалаа түүхийгээр экспортлохоо багасгаж аль болох нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо олон ажлын байр бий болгож чадвал валютын урсгал нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого ихээр нэмэгдэх боломжтой. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах том гарц ч болох юм шүү.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зочид буудлын салбарын орлого 41.1 хувиар өсчээ DNN.mn

Зочид буудлын салбарын орлого 2023 онд 534.4 тэрбум төгрөг хүрч, өмнөх оныхоос 41.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Гурав ба түүнээс дээш одтой зочид буудлын орлого 43.8 хувиар, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 33.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийт орлогын дийлэнхийг буюу 72.6 хувийг гурав ба түүнээс дээш одтой зочид буудал бүрдүүлжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Гантөмөр: Миний тэвчээр Ардчилсан намын нөлөө бүхий хүмүүст “Би ч гэсэн тэвчээртэй байж болох юм байна” гэсэн дохиог өгсөн DNN.mn

Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.


-Танд сар шинийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Танай сониноор дамжуулан нийт монголчууддаа, түмэн олондоо сар шинийн мэнд дэвшүүлье. Гарч буй луу жилдээ төгөлдөр сайхан, золбоо төгс байх болтугай.

-Ардчилсан нам ойрын үед ямар ажлууд дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Манай намын хувьд сонгуулийн үндсэн бүтэц, штаб гээд гол механик ажлууд дээрээ нэг сард төвлөрч ажиллалаа. Үүний зэрэгцээ намынхаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд энэ сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг хийсэн. Ингээд мөрийн хөтөлбөр маань ард түмнээсээ санал авах түвшинд бэлэн болсон. Ер нь бид Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын баталгааг хангах, алдсан найман жилийг нөхөж хөгжил дэвшилд хүрэх чиглэлийн хөтөлбөрүүд хийж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид эх орныхоо өнцөг булан бүрт очиж, хүмүүсийн амьдрал ахуй, нөхцөл байдал, хүсэл мөрөөдөл, хийхээр төлөвлөж байгаа зүйлстэй нь танилцсан.

Ардчилал булаагдсан байна. Хүн өөрийнхөөрөө байх, үзэл бодолдоо үнэнч байх, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө зүтгэх, хөдөлмөрлөх гээд хувь хүнд байдаг ихэнх эрхийг булаагаад авчихсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Санхүүгийн эрх чөлөө бүр алга байна. Тийм учраас Ардчилсан нам булаагдсан ардчиллыг буцаан авч ирэх хөтөлбөрийг гаргах зайлшгүй шаардлагатай. Хууль тогтоох байгууллагад шударга ёсыг сахиулах, бүрэн хэрэгжүүлэх, ард түмэндээ үйлчилдэг болгох шинэчлэлтүүдийг гарцаагүй хийх хэрэгтэй юм байна. Үүнийг ард түмнээсээ асууж, санхүүгийн эрх чөлөөг олгохгүй бол өрөөс өрийн хооронд явж байгаа амьдралыг өөрчлөх, өрийн дарамтаас чөлөөлөх ёстой юм гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нэг ёсондоо том зорилго тавьж байж олон асуудлыг шийднэ гэж үзэж байгаа. Ялангуяа төрийн албаны шинэчлэл, өөрчлөлт, төсвийн мөнгөний хулгай, авлигыг таслан зогсоох ёстой.

Авлигыг таслан зогсоохгүйгээр Монгол Улсад ямар ч сайн ирээдүй байхгүй. Тийм болохоор бид засаглалыг ил болгох тал дээр маш тодорхой хөтөлбөрүүдийг санаачилж, ард түмнээсээ түүнийгээ асууж ярилцах дээр төвлөрч ажиллаж байна.

-Та алдагдсан найман жил гэж МАН-ын эрх барьсан жилүүдийг хэлэх шиг боллоо. Чухам яагаад ингэж хэлж буйгаа тайлбарлаач?

-Ер нь сүүлийн 30 жил бол монголчууд эх орондоо, эрх чөлөөндөө эзэн байх тэмцлийн жил байлаа. Харамсалтай нь сүүлийн найман жил аль, аль нь зогссон. Зорьж байгаа нийгмээсээ нэлээд хазайсан гэж харагдаж байгаа юм. Хууль тогтоох байгууллага, иргэний нийгэм ч хазайсан. Иргэдийн дуу хоолой алга болсон. Хараат бус байдал алдагдаж, шударга ёс ч алга болсон. Уг нь бол энэ талын үзүүлэлт жилээс жилд сайжирч байх ёстой. Эрх чөлөөний болоод авлигын индекс уначихлаа. Намчирхал газар авлаа. Ардчилал, эрх чөлөөний талд байдаг хүмүүсийг хавчин гадуурхах байдал ердийн үзэгдэл боллоо. Уг нь үүнийг бүх талдаа зогсоох, цээрлэх ёстой юм. Харамсалтай нь Монголын ардчилал улам урагшлах, илүү тод болох байсан найман жил алдагджээ. Алдагдахаас гадна бүр найман жилээр ухарсан юм уу гэж харж байна. Тэгэхээр үүн дээр илүүтэй төвлөрч ажиллахгүй бол болохгүй. Сүүлийн үед “Шувуу нь хүртэл буруу дэвж байна” гэсэн яриа гарч байна. Энэ чинь өмчийн эрх үндсэндээ байхгүй, хөдөлмөрлөх эрх нь царцсан байгаагаа л хэлээд байгаа хэрэг. Эх орондоо амьдрах урам зориг байхгүй болсон. Тиймээс гадагшаа явах нүүдэл их болсон.

Гадаадад очоод амьдралаа босгоё гэсэн энгийн зорилт тавиад л залуучууд явж байна. Ингээд бүтнээр нь харвал бид сүүлийн найман жилийг алдчихсан юм байна л гэж бодогдоод байгаа юм.

-Танай намын удирдлагад байсан хүмүүс, ахмад гишүүд бусдын гаргасан бодлогод гүйж очоод байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан. Парламентад суудалтай намууд гэдэг нэрийн дор Баялагийн сангийн тухай хууль зэрэг санамж бичиг байгуулсан нь энэ мэт шүүмжлэлийн эх байх гэж бодож байна?

-Ер нь бүх бодлого Ардчилсан намаас гарч байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьсан. Энэ хуулийг амь оруулахын тулд парламентад суудалтай гурван намын дарга уулзах ёстой гэсэн шийдлээ гаргаад явсан. Хоёрдугаарт, 2023 оны зун, намар дамнуулан бид эдийн засгийн форум хийсэн. Энэ ажлыг Ардчилсан нам анх хийсэн. Хүмүүсийн ой санамж их муу, богинохон болчихсон. Бид гурван сарын туршид бүсийн эдийн засгийн форум хийгээд тойргийг бүсчилбэл яасан юм бэ гэсэн санал гаргасан. Бидний энэ гаргасан санал парламентад анх сонсогдохдоо МАН-ын санаачилга мэтээр явчихсан. Бид анх бүсчилсэн тойргийг санаачилж, улс төрийн намуудтай уулзалт хийсэн. Мөн Ардчилсан намын санаачилсан “Эрдэнийн хувь” амь орох ёстой байсан. Хувьцаат компанийн хуулийн дагуу ногдол ашгаа ард түмэн хүртэхгүй байна. Тиймээс үүн дээр Ардчилсан намаас хяналт тавихаар болоод намын хэсэг нөхөд холбоо байгуулаад өдий хүртэл явсан. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” компани хэдийгээр зургаан их наяд төгрөгийн өртэй ч гэсэн ногдол ашгаа ард түмэнд өгөх ёстой. Учир нь энэ өрөө төлөх хугацаа нь болоогүй. Тийм болохоор орж ирж байгаа ашгаасаа ард түмэндээ өгөх ёстой гэдгийг эрх баригчидтай ярилцсан. Нөгөө талаар Ардчилсан намын гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан. Манай гишүүд өргөн барьсан хуулиа батлуулахын тулд эрх баригчидтай ойлголцох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хууль чинь батлагдахгүй шүү дээ. Тийм ч болохоор энэ асуудлыг намынхаа даргад чиглэл өгсөн гэж ойлгож байгаа. Тусгаар тогтнол, үндэсний баялагийн тухай хуулийг өргөн барилаа. Хэлэлцүүлгийг үндэсний хэмжээнд хийлээ. Ард түмэн өрийн дарамтаас гарахын тулд баялагийн менежмент чинь зөв байх ёстой юм байна гэсэн учраас ийм зүйл дээр нь шинэчлэл хийе гэдэг дээр хамтдаа мэдэгдэл гаргасан. Тэгэхээр энэ бол ирэх он жилүүдийн суурь дэвсгэр болсон парламентын засаглал, сонгуулийн хууль, ард түмний санал гээгддэггүй байх, баялагийн хараал биш ерөөл байх тал дээр цаг алдахгүй ойлголцоод явах хэрэгтэй л гэж үзсэн. Түүнээс биш хэрүүл хийгээд яваад байвал бидний бодлого гарч ирэхгүй. Дэмжигдэхгүй. Хэрвээ энэ сонгууль жижиг тойргоор явсан бол битүү мөнгөний сонгууль болно. Одоо чинь ноён суудалд суучихсан олон хүн байна. Монголын бүх баялагийг тоносон. Түүнийгээ улс төрийн зэвсэг болгоод бүгдийг худалдаж авдаг. Энэ хүмүүс жижиг тойрог дээр яг л мангас шиг байгаа. Тийм болохоор бид тойргийг томсгож, хөгжлийг бүсийн түвшинд ярих хэрэгтэй гэдгийг анх хэлсэн. Хүмүүс санаж байгаа бол энэ оны төсөв батлах үеэр Ардчилсан нам гурван удаа ингэж болохгүй гэж хэлсэн. Гэвч эрх баригчид хүч түрээд баталсан. Энэ хэвээрээ явбал УИХ-ын гишүүд жижиг тойрогт буюу жалгандаа ноён суух гэсэн шунал нь арилахгүй юм билээ. Тийм болохоор Ардчилсан нам томсгосон хэлбэрээр явах нь зүйтэй гэсэн санал гаргаад ажил хэрэг болгосон. Бид Монголын сайн сайхны төлөө бол хэнтэй ч ярилцаж, ойлгоцоход бэлэн. Харин муу муухай, алдагдсан ардчилалыг тэр чигээр нь авч явах гээд байгаа хүмүүстэй бид нэгдэхгүй. Өнөөдөр Их хуралд 11 гишүүнтэй нам бодлогоо хэрэгжүүлэхийн тулд шатрын хөлөг дээр ухаан гаргах хэрэгтэй. Нүүдлээ ч бид зөв хийж байгаа. Энэ нь л хамгийн чухал. Үүнийг л сөрөг хүчин гэж байгаа юм. Түүнээс биш хэрэлдээд л өөрийн болоод өрөөлийн бодлогыг унагаадаг улс төр өнгөрсөн үед дандаа гай авч ирсэн.

-Томсгосон тойргийг мөнгөний сонгууль болохгүй гэдэгт итгэлтэй байна уу?

-Бидний багцаа тооцоогоор хүмүүс нэг аймагт ялахын тулд 5-10 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин дөрвөн аймгийг нэгтгэхээр багадаа 20 тэрбум төгрөг хэрэгтэй. Дээрээс нь 126 гишүүнтэй болсноор нэг гишүүний нөлөө үлэмж багасна. Мөн энэ хэвээрээ яваад ирэхээр Их хурлын гишүүний халдашгүй байдал алга болно.

-Яаж?

-Мэдээж тэр 126 чинь нэгийгээ хамгаалахын тулд 70, 80-аараа цуглахгүй. Одоо бол 39 гишүүн цуглаад л нэгнийгээ хамгаалж байна шүү дээ. Үүнийг олон гишүүн дээр бид харсан. Гэхдээ одоо хоёр сонгууль болсны дараа гишүүн болох гэж зүтгэдэг байдал байхгүй болно гэж найдаж байгаа.

-Гэтэл энэ сонгуульд шинэ, залуу хүмүүст халгаатай болчихсон гэдэг шүүмж байгаа?

-Сонгогчдын 50 хувь нь намаар саналаа өгнө. Харин үлдсэн нь нэлээд шүүх байх. Шүүхдээ боловсрол, мэдлэгийг нь харгалзан харах байх гэж би бодож байгаа. Би боловсролтой, мэдлэгтэй, юм хийж чадах хүн шүү гэдгээ л ард иргэддээ сайн ойлгуулах хэрэгтэй. Түүнээс биш олон жил улс төрд явсан хүн гарчихна гэдэг зүйл байхгүй.

-Танай нам нэр дэвшилтээ хэрхэн хийх вэ?

-Ардчилсан намын бодлогыг жагсаалт илэрхийлнэ. Тийм болохоор ингэж л гарна. Харин нэр дэвшилтэд хэдэн үндсэн шаардлага бий. Бодлого гаргах чадвартай, шударга ёсны талд байх, эх орон, эрх чөлөөндөө эзэн байх гэсэн үндсэн зүйл бий. Үүнийг ч ард түмэн хүлээж байгаа. Мөн Ардчилсан нам энэ удаад нээлттэй нэр дэвшилт хийнэ.

-Танай нам Нарийн бичгийн даргаараа залуучууд сонгосон нь бас асуудал дагуулсан. Яагаад ийм сонголт хийсэн юм бэ?

-Гурван үе шаттай явсан. Эхнийх нь бүртгэл, тамга тэмдэгээ нэг талд нь гаръя гэсэн. Энэ ч нэлээд гүнзгий явсан. Гомдолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, дунд шатандаа нэлээд туршлагатай хүмүүстээ тулгуурлаад явуулсан. Энэ бол цэгцэрсэн. Гуравдугаарт, дараагийн шатанд шилжих ёстой. Ингэхийн тулд мэдлэг, боловсролтой залуучууд хэрэгтэй. Угаасаа дараагийн нийгмийн эзэд нь тэд. Залуучууд л амьдарна. Тийм болохоор тэднийгээ оруулахыг хүссэн. Ер нь Ардчилсан намын урт хугацааны бодлого дээр энэ залуучууд гарч ирж байгаа гэж бодох хэрэгтэй. Манай залуучуудад эргэлзэх хэрэггүй.

-Таныг цавууны үүрэг гүйцэтгэж байна гэдэг. Тэгвэл та цавууныхаа үүргийг хэр гүйцэтгэж байна.

-Асар их тэвчээр шаардсан ажил. Өөрийгөө хойшоо тавьж бусдыг сонсох хэрэгтэй. Ер нь цавуу гэдэг чинь бусдыг сонсох чадварыг л хэлж байгаа юм. Ер нь миний тэвчээр Ардчилсан намын нөлөө бүхий хүмүүст “би ч гэсэн тэвчээртэй байж болох юм байна” гэсэн дохиог өгсөн болов уу гэж бодож байна. Тэвчээр алдсан хүмүүс ойлгосон байх. Харин энэ тэвчээр ганц Гантөмөрөөс гараад байгаа юм биш. Намын маань нөхдийн нөлөө бий. Харин санаатайгаар нулимдаг, захиалгаар харлуулдаг хүн мэр сэр бий. Ардчилсан намын гурван суурь болох Социал демакрат, Үндэсний дэвшил, Ардчилсан холбоо бол хөдлөхгүйгээр сонгуульд орно гэдэгт би итгэж байгаа.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс шахалт ирж байна уу. Таныг огцруулах ёстой гэж мэдэгдсэн залуучуудын ард тэр хүнийг байгаа гэх юм?

-Түрүүн хэлсэн гурван том массын төлөөлөл бол Х.Баттулга Ерөнхийлөгч. Тийм болохоор бид хоёр салж хагацахгүй, салахгүй. Хамтдаа бодлого хийх нь ойлгомжтой. Зүгээр дундуур нь орж ирээд нам руу, тэр хүн рүү чулуу шидэж байгаа санаатай хүмүүс бий. Харин бидний явж байгаа зам бол өөр. Эрх чөлөө бол нарийн нандин зүйл шүү гэсэн итгэл үнэмшил бидэнд бий. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 14, Буд гариг. Билгийн тооллын 5, Дэлгэрүүлэгч одтой, шар бич өдөр. Өдрийн наран 08:01 цагт мандаж, 18:11 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 10-наас 2024 оны 02 дугаар сарын 14-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 10-наас нутгийн баруун хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Асуудал дууссан, энэ талаар бид хэлэлцэхгүй” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Миний тэвчээр Ардчилсан намын нөлөө бүхий хүмүүст “Би ч гэсэн тэвчээртэй байж болох юм байна” гэсэн дохиог өгсөн” гэснийг  II нүүрнээс уншаарай.

Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрах “Төмрийн хүдрийн 50 хувийг хорголжин, ширэм, жоншны хүдрийн 80 хувийг баяжмал болгоход л төр дэмжчих хэрэгтэй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабар “Асуудал дууссан, энэ талаар бид хэлэлцэхгүй” хэмээн өгүүллээ

Олон улс судлаач О.Бүрэнтөгс “Монгол Улсын гадаад бодлого, олон талт хамтын ажиллагаа хоёр талын харилцааны сүүдэрт орохгүйгээр урагшилж чадлаа” гэв.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алагаа “Эзэмших” эрхээр их хэмжээний газар авчихсан нөхдийн явуулгаар хууль уналаа” хэмээв.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө маргаашдаа нийт нутгаар хүйтэн байна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нийт нутгаар хүйтэн байна.

2024 оны 02-р сарын 13-ны 20 цагаас 02-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр, явган шуурга шуурна.

Агаарын температур:  Шөнөдөө нийт нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28…-33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -23…-28 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -20…-25 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -15..-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус хүйтэн, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.


2024 оны 02 дугаар сарын 15-наас 2024 оны 02 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    15-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 16-17-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 3395 төгрөг болжээ DNN.mn

Ам.долларын ханш энэ сарын 04-ний өдрөөс эхлэн 3300 төгрөг болжээ.

2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр 3450.39 төгрөг байсан ам.долларын ханш унасаар өнөөдөр 3395.09 төгрөг болжээ.