Categories
мэдээ нийгэм

Таван аймгийн 21 суманд шилэн зудтай байна DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна.

Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Жаргалант, Төвшрүүлэх, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Хөвсгөлийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Заамар, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Дундговийн Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Манлай, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Галшар, Баянмөнх, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Мөн Увсын Завхан, Ховдын Үенч, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баян-Уул, Дэлгэр, Жаргалант, Тайшир, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бууцагаан, Баянговь, Бөмбөгөр, Жаргалант, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Архангайн Өлзийт, Хашаат, Өгийнуур, Хотонт, Өндөр-Улаан, Батцэнгэл, Чулуут, Хайрхан, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчиглхүмбэ, Булганы Баян-Агт, Булган, Баян-Агт, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Орхон, Баянгол, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Цээл, Нөхөрлөл, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Эрдэнэ, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Луус, Дэлгэрхангай, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дэлгэрхаан, Батширээт, Өндөрхаан, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу байна.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Categories
мэдээ нийгэм

“Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 53-57 хувиар буурсан” гэв DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр нийт 2194 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1863, гэмт хэргийн шинжтэй 87 дуудлага, мэдээлэл иржээ.

Тухайлбал, цагдаагийн албан хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлсэн байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг, зөрчлийн ял шийтгэлийн бодлогыг чангалсан шинэ Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлээд 43 хонож байна. Энэ төрлийн зөрчил 53-57 хувь буурсан” гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарь DNN.mn

Гэгээн хайрын баяраар хайрттайгаа хамт үзэх боломжтой тоглолт болон үзвэрүүдийг танилцуулж байна.


1. “HELLO VALENTINE” music concert B.ANAR

Хаана: Кавай Арт төв

Хэзээ: 2024.02.14 19:00

Зохион байгуулагч: KAWAI Art Center

Үргэлжлэх хугацаа: 90 минут

Насны ангилал: +16

Тасалбарын үнэ: Single ticket 150.000 төгрөг

Double ticket 247.000 төгрөг

2. ONE NIGHT ONLY with MUNKHIIN RAP

Хаана: Zaisan Hill Event Hall

Хэзээ: 2024.02.14 19:00

Үргэлжлэх хугацаа: 180 минут

Насны ангилал: +18

Тасалбарын үнэ: Энгийн тасалбар 99,000төгрөг

VIP тасалбар 140.000төгрөг

VVIP тасалбар 240.000төгрөг

Тасалбар авсан хүн бүрд:

– Мazaalai Travel-р аялах 10% хөнгөлөлт

– Energy Hills Resort Terelj амралтын газрын 50.000төгрөгийн ваучер

– EON club tax free (00:00 цагаас хойш)

3. “ЗҮГЭЭРЭЭ ХАЙРАА” шоу тоглолт

Хаана: Ulaanbaatar Palace

Хэзээ: 2024.02.14 19:00

Үргэлжлэх хугацаа: 180 минут

Насны ангилал: +12

Тасалбарын үнэ: VIP Тасалбар 80.000төгрөг

Тасалбар A 60.000төгрөг

Тасалбар Б 40.000төгрөг

4. “Нэгэн зуны цэцэг” эмгэнэлт драмын жүжиг

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 2024.02.14 19:00

Үргэлжлэх хугацаа: 160 минут

Насны ангилал: +16

Тасалбарын үнэ: Бельэтаж 35,000төгрөг

Партер А 65,000төгрөг

Партер Б 45,000төгрөг

5. Be My Valentine KHAYANAA &  DEEGII MINI CONCERT

Хэзээ: 2024.2.14

Насны ангилал: +21

DOOR OPEN: 6pm

MUSIC START: 9pm

Хаана: Omni Club

Тасалбарын үнэ: 89.000 төгрөг

6. FREEZONE – LIVE MUSIC CONCERT 02/14

Хаана: Crocus Event Hall

Хэзээ: 2024-02-14 19:00

Тасалбарын үнэ: 79.000 төгрөг

7. Bayartsetseg’s Special Night

Хаана: Metro Club

Хэзээ: 2024-02-14 22:30

Тасалбарын үнэ: Эртэч шувуухай: 49.900төгрөг /shoppy/

Тухайн өдөр: 69.900төгрөг /үүднээс/

Насны ангилал: +21

Doors Open: 20:00

Start at: 22:30

8. Монголын Сагсан Бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 02-р сарын 14-ны өдрийн Play-Off – ийн тоглолт

Хаана: UG ARENA

Хэзээ: 2024-02-14

Цаг: 18:10

Тасалбарын үнэ: 180.000төгрөг 170.000төгрөг 49.000төгрөг 39.000төгрөг

9. “LOVE” VALENTINE CONCERT

Хаана: Corporate Convention Centre

Хэзээ: 2024-02-14

Цаг: 19:30

Насны ангилал: +16

Тоглолтын хаалга нээх цаг: 18:30

Тоглолт эхлэх цаг: 19:00

Хүрэлцэн ирэх уран бүтээлчид:

-Vandebo

-Gangbay

-Davaidasha

-Roockie

-AM-C

-Baatarfly

-Sash

-290

-Shuwu

-DJ Layla

-Host Amaraa

-Sekstsagaanbogd

Тасалбарын үнэ: 59.900 төгрөг

10. FANTASIA – FILM IN CONCERT

Хаана: The Corporate Convention Centre

Хэзээ: 2024.02.14

Хаалга нээгдэх цаг: 19:00

Тоглолт эхлэх цаг: 19:30

Тасалбарын үнэ: 120.000төгрөг 80.000төгрөг

11. SYMPHONY CHOIJOO & A-SOUND CONCERT

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 2024.02.14 19:00

Тасалбарын үнэ: 200.000төгрөг 250.000төгрөг 300.000 төгрөг

12. VALENTINE’S DAY COMEDY

ХОС TAX : 200.000төгрөг / 2 хүн орох эрхтэй, ширээ + 1 bottle wine and chocolate /

Хаана: Сөүлийн гудамж, Хүнсний 50-р дэлгүүрийн замын урд, САНТ АСАР төвийн 2 давхарт, UB Comedy Club

Хэзээ: 2024.02.14 20:00

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсны дагуу энэ онд авах дөрвөн удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан байдаг.

Хуваарийн дагуу 2024 оны эхний улирлын шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас эхэллээ. Хоёрдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулжээ.

Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана. Харин Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгаврын ном одоогоор хэвлэгдэн гараагүй байна.

 

Эх сурвалж: Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл

Categories
мэдээ нийгэм

Ж.Соронзонгийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ DNN.mn

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 6-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцжээ. Шүүх хурлаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн байна.

Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзон сургуулийнхаа үйлчлэгч эмэгтэйд гар хүрсэн талаарх мэдээллийг сэтгүүлч Д.Бүдрагчаа 2022 оны есдүгээр сард цацсан юм. Энэхүү мэдээлэлд Ж.Соронзон хариу тайлбар хийх үеэрээ дээрх сэтгүүлчийг ядуу тарчиг, эцэггүй өссөн, эх нь архичин зэргээр ярьсан нь олон нийтийн шүүмжлэл хүлээж, Засгийн газраас Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон бусдыг угсаа гарвалаар нь ялгаварлан гадуурхсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргасан юм.

Энэ асуудалтай холбогдуулж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлж, хамгаалуулах эрхтэй. Үндэс угсаа, арьс өнгөөр хэн ч ялгаварлан гадуурхагддаггүй байх ёстой. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагад Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон яриа өгөхдөө бусдын эрхэнд халдсан үйлдэл гаргасан. Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан” гэж мэдээлж байв.

Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан III сургуулийг удирдаж байсан бөгөөд 2010 онд тус сургуулийн сурагчид хоолондоо хордоход тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр шүүхэд хандаж, эргэн ажилдаа орж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Хийдүүдэд X Богдын шүтээн дүрийг залах уриалга гаргажээ DNN.mn

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тушаал буулгажээ.

Тэрбээр Монголын бурхны шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залж, нийт дацан хийдүүдэд “Богд Гэгээний өлмий бататгахын залбирал”-ыг өдөр тутам уншихыг уриалсан байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш нийт 4000 орчим газар хөдлөлт бүртгэгджээ DNN.mn

2024 он гарснаас хойш эхний 14 хоногт манай улсын хэмжээнд 4000 орчим газар хөдлөлт бүртгэгдсэн талаар Одон орон судлалын үндэсний төвөөс мэдээлсэн юм. Үүнээс хүнд мэдрэгдэх буюу 3.9-өөс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа юм.

Өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Төөрч сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд оллоо DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд оллоо. Харин зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж давхардсан тоогоор 1540 орчим алба хаагч, 640 гаруй нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Сонгуулиас өмнө Монгол Улс одонгийн найранд “живэх” вий… DNN.mn

Луу жил гарлаа. Энэ жилийн цагаан сар өргөн дэлгэр, өтгөн сайхан болох шиг боллоо. Учир нь очсон айл болгонд л төрдөө үнсүүлсэн, энгэрээ цоолуулсан гэх хүмүүс байв.

Мэдээж ахмадууд, хийж бүтээсэн эрхэмүүд төрийн өндөр дээд одон медаль хүртэх шиг сайхан зүйл хаана байх билээ. Нүдээ олсон шагнал гэдэг шиг оночтой энгэрээ цоолуулсан эрхэмүүдтэй юу ярих билээ.

Гэхдээ л энэ жил урд өмнөхөөсөө илүү онцгой байв. Ёстой л нэг шагналын хур аадар бороо мэт л цутгалаа. Арга ч үгүй биз дээ, сонгуулийн жил гэж бодохоор. Гэлээ гэхдээ шагнал олгохдоо ядаж нэг хүнд давхардуулж одон өгмөөргүй байна. Манай нэг аймагт юм уу даа. Хоёр улс төрийн хүчний гишүүд нэг малчинд давхардуулж “Алтангадас” одон олгохоор гэрт нь ирсэн байдаг шүү.

Мань малчин бараг л хошой одонтон болох шахсан гэнэ. Гэтэл нам, сум, байгууллагын ойн тэмдэгээс өөр одонгүй насаараа хөдөлмөрлөсөн эрхэмүүд цаагуур чинь тоолж баршгүй их байна. Тэр хүмүүсээ төр нүдээ нээгээд шагначихад болохгүй зүйл байхгүй гэмээр.

Хэнд ямар шагнал өгч байгааг түмэн олон анхааран хардаг юм шүү дээ. Үүнээс хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол найр, наадам.

Сайн өдөр болгон одонгийн найр. Хавар, зуны зургаан сардаа найр наадам нэг өдөр ч алслахгүй болох нь. Ингээд сонгуультай золгож, дахиад л ялсаны баяр. Баярлаж, баярлаж байгаад наадамтай золгоно. Наадмын дараа найр хурим.

Гэхдээ  сонгуулиас өмнө Монгол Улс одонгийн найрандаа “живэх” вий… Гэвч одоо төрдөө үнсүүлсэн хүн түмэн олноо хүндэтгээд найр, наадам хийлгүй л яах билээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алагаа: “Эзэмших” эрхээр их хэмжээний газар авчихсан нөхдийн явуулгаар хууль уналаа DNN.mn

“Монголын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг Санхүү эдийн засгийн их сургууль, Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран сар шинийн өмнө зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алагаатай Хөрөнгө оруулалтын хуулийн талаар ярилцлаа.


-Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл УИХ-ын босго давж чадсангүй, унасан. Гол шалтгаан нөхцөлийг хөндлөнгөөс та юу гэж харав?

-Гадаадын хөрөнгө оруулалтын хууль 1993 онд анх гарсан юм шүү дээ. УИХ-ын дарга Г.Занданшатар 2012 онд Гадаад харилцааны сайд байхдаа Гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн салбарт зохицуулах тухай хууль гаргаад Баабарын хэлдгээр тэднийг “шувтраад” гаргачихсны дараа 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан юм. Тэр бүх хуульд газар эзэмших хугацаа 60+40 жил гэж байсан. Энэ хууль хэрэгжээд л явж ирсэн. Хуулийн шинэчилсэн найруулгаар ганцхан “эзэмших” гэдэг үгийг авъя гэсэн.

Газрын тухай хуулиар газрын харилцааг бүрэн зохицуулчихсан. Газар бол төрийн өмч, гэхдээ Монголын иргэдийн хувьд хувийн өмчид байж болно. Бусдад нь зөвхөн эзэмших, ашиглахад байж болно. Өмчийн бүрэлдэхүүн хэсэг нь эзэмших эрх, ашиглах эрх, захиран зарцуулах эрх гэж байгаа. захиран зарцуулна гэдэг худалдана, устгана, өвлүүлнэ. Эзэмших нь хууль, гэрээнд заасан хугацаанд эрх мэдэлтэй байлгах. Түүнийг барьцаалж түрээсэлж, хүнд ашиглуулж болно. Ашиглах гэдэг нь тэр гэрээний дагуу тухайн газар дээрээсээ ашигтай байдлаар, мөнгө болгож бизнес хийхийг хэлж байгаа юм. 2013 оны хуульд “эзэмших” гэдгийг нэмсэн. Үүнийг сая сошиал сүлжээгээр З.Энхболд хэлж байсан шүү дээ. Энэхүү “эзэмших” гэдэг заалт нь Үндсэн хуульд харш, үүнийг авчихъя л гэсэн юм. Үүн дээр л олон нийт маш их анхаарал өгчихсөн. Дараагийн ганц заалт нь 100 мянган ам.долларын асуудал байгаа.

Өмнө нь босго бас л өндөр байсан. Дотоодын ААН нэг сая төгрөг, гадаадын ААН 100 мянган ам.доллароор бүртгүүлэх тухай л байгаа. Тэр бол хөрөнгө оруулалт биш, зүгээр л бүртгэлийн хураамж. Энэ хоёр заалтыг өлгөж аваад л хоёр хүний асуудал болгож улстөржүүлчихлээ.

-Хуулийн төслийн хэлэлцүүлгүүд ер нь хэр явсан юм бэ. Олон нийт яагаад мэдээлэл муутай байв?

-Үүнийг гурван жил хэлэлцсэн юм. Тэр үед хаана байсан нөхөд вэ. Газрын тухай хуульд байх ёстой зүйлийг давхардуулж оруулж байна. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд гаднын иргэдийн байнга оршин суух, ямар байхыг заачихсан. Тэгэхээр Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хогийн сав шиг болгоод хаячихлаа гэж ойлгоод эсэргүүцээд байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд мөрдөж ирэхэд дуугүй байж байгаад гэв гэнэт асуудал гарч ирлээ. Би хардах эрхтэй. 2013 оны Хөрөнгө оруулалтын хуульд байсан “эзэмших” гэдгээр маш олон гадаадын хөрөнгө оруулалттай ААН газар эзэмшиж байгаа бололтой. Шинэ хуулиар эзэмших эрх нь байхгүй болчихвол эрх ашиг нь хөндөгдөж таарна. Тэр бүлэг этгээдийн явуулга гэж би харж байгаа.

-Хуулийн төслөө татчихсан. Үр дагавар юу үүсэх бол?

-Эрх ашиг нь хөндөгдөж байсан нөхөд л баярлаж байгаа байх. “Эзэмших” гэдэг ганц заалттай холбоотойгоор нэг бүтэн хууль, гадаадын хөрөнгө оруулалт татах асуудал гацаж байна. Хүлээлтийн байдалд гурван жил болсон. Дахиад тодорхойгүй боллоо. Ямар тэнэг хүн манайд хөрөнгө оруулахаар ирэх вэ дээ.

-Хэлэлцүүлгийн үеэр салбарын хүмүүс хөрөнгө оруулалт бидэнд зайлшгүй хэрэгтэй, гэхдээ эхлээд хууль эрх зүйн орчин, бодлого, зарчмаа маш тодорхой болгох хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. Таны хувьд ямар саналыг энэ тал дээр хэлэх вэ?

-Үүний цаана нэг л асуудал бий. Хуучин манайд хүмүүс шөнө зүүдэлсэн зүүдээ маргааш нь бичээд хууль батлуулдаг байлаа. Түүнийг журамлаж, Хууль тогтоомжийн тухай хууль бий болсон. Агуулга сайтай хууль боловч хэрэгжихдээ маш муу байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг маш сайн, чанартай хийх ёстой.

Одоо бол хуулийн аль нэг төслийг бүтнээр нь сайт дээрээ тавьчихдаг. Хэн унших юм, санал хэн бичих вэ. Нэгэнт түншлэл ярьж байгаа бол төр, иргэний нийгэм, бизнесийнхний томсгосон бүлгүүдээс чухал асуудлаар хэлэлцүүлэг хийж зөвшилд хүрэх зүйл алга. Ингээд л сураггүй нэг хууль гаргаад ирэхээр ямар агуулга ямар хуульд байдгийг хүмүүс мэдэхгүй. Хөрөнгө оруулалтын хуулийг бүтэн гурван жил хэлэлцүүлж санал авлаа. Тэр санал өгсөн хүмүүс 100 мянган хүний эсрэг байна гэж байна. Тэгэхээр гурван сая хүнээс санал авбал зөндөө хүн эсрэг байна. Учир нь мэдээлэл байхгүй, дутмаг байсаар байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг илүү процессжуулах шаардлагатай болж байна гэсэн үг. Томсгосон бүлгүүдээр тус тусад хэлэлцүүлж, саналыг дахин дунд нь хагалдаг байх. Сүүлд нь УИХ-ын Байнгын хороон дээр, Нэгдсэн чуулган дээр хүртэл гомдолтой хүмүүсийн асуудлыг хэлээд алх цохидог хууль тогтоох процесс манайд дутагдаж байна.

-Нийгмийн зөвшилцөл энэ салбарт хэрэгтэй гэдэг санал яригдаж байна. Таны ярьсантай дүйж байна?

-Тийм. Өнөөдөр төр хувийн хэвшил л яриад байдаг. Иргэний нийгэм нь байхгүй. Тэднийгээ татаж оруулж, мэдээлэл өгдөггүй. Иргэний нийгэм муу нэртэй, төлөвшөөгүй байна гэдэг. Бизнес ч өмнө нь төлөвшөөгүй байсан. Төлөвших явцад нь төр нь түлхчихдэг. Мэдээлэлгүй учраас зөндөө юм ярина. Түүнийг даван туулах ёстой. Ялангуяа Монголын нийгэм улс төр иргэдэд хуваагдахаар асуудлууд дээр зөвшилцөл хэлэлцүүлэг хийгдэх ёстой юм. Тэр хэлэлцүүлгүүд өнгөрсөн гурван жилийн хугацаанд сайн хийгдсэн бол хууль унахгүй шүү дээ.