Categories
мэдээ нийгэм

76 айл руу үерийн ус орох эрсдэл үүсжээ DNN.mn

СХД-ийн 26 дугаар хорооны 76 айл руу үерийн ус орох эрсдэл үүсжээ.

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын мэргэжилтэн дараах зүйлийг хэллээ.

Тэрээр, “Энэ хэсэгт мөсөөр далан хийсэн байгаа. Харагдаж байгаачлан дээд хэсгээр айлууд руу ус орох эрсдэлтэй. Мөн шар усны үер болоход даланг давж эндэхийн айлууд руу нэвтрэх эрсдэлтэй. Харин доод хэсгээр 76 айл руу үерийн ус шууд орохоор нөхцөл байдалтай байна. Энэ бол хамгийн аюултай нь.

Яг ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байна. Мөсөөр л аргацааж байгаа. Шар үсний үер яг ороод ирвэл яаж ч чадахгүй. Тухайн нөхцөлд онцгой байдал болон албаны хүмүүстэйгээ хамтарч ажиллана гэсэн л тооцоотой байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Багш, шавь хоёр Гиннесийн дээд амжилт тогтоожээ DNN.mn

Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар болон түүний шавь С.Чингим нар ой тогтоолтын төрлөөр гиннесийн шинэ амжилт тогтоолоо.

Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе) алдаагүй санажээ.

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд болсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 24 метрийг давж ширүүснэ DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ DNN.mn

2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар хоёрдугаар сарын 15-ны 09:00 цагт эхэллээ. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.

Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ:

Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.

Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498 утсанд хандаарай гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Орлон тоглогч” олон ангит кино үзэгчдийн хүртээл болно DNN.mn

“17” продакшн “Voo”-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээжээ.

Сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, найруулсан байна.
Киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл, Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тогложээ.

16 ангит тус бүтээлийг энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа DNN.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 онд 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2023 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 244.5 сая ам.долларын ашигтай гарсан байна. Урсгал данс ашигтай гарахад барааны худалдааны экспорт нэмэгдэж, барааны худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлсөн байна.

Үйлчилгээний худалдааны тэнцэл 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөхоноос 308.2сая ам.доллароор өссөн байна.Үйлчилгээнийхудалдааны орлого 2023 онд 1.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 477.6 сая ам.доллароор, зарлага 4.3 тэрбумам.доллар болж, өмнөх оноос зарлага 785.8 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Үйлчилгээний орлого 2023 онд өмнөх оноос 477.6 сая ам.доллароор өсөхөд тээврийн үйлчилгээний орлого 95.1 сая ам.доллароор, аяллын үйлчилгээний орлого 292.9 сая ам.доллароор, бусад үйлчилгээний орлого 89.6сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний зардал өмнөх оноос 785.8 сая ам.доллароор өсөхөд тээврийн үйлчилгээний зардал 98.6 сая ам.доллароор, аяллын үйлчилгээний зардал 281.1 сая ам.доллароор, бусад үйлчилгээнийх 406.1 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Үйлчилгээний орлогын 42.8 хувийг тээврийн үйлчилгээ, 33.7 хувий гаялал жуулчлалын үйлчилгээ, 23.4 хувийг бусад үйлчилгээний орлого тус тус эзэлж байна. Харин үйлчилгээний зардлын 34.1 хувийг тээврийн үйлчилгээ, 29.9 хувийг аялал жуулчлалын үйлчилгээ, 36.1 хувийг бусад үйлчилгээний зардал тус тус эзэлж байна.

Categories
мэдээ

Өчигдөр гарсан галыг 21:10 цагт бүрэн унтраажээ DNN.mn

Баянгол дүүргийн 29-р хороо, 32-ын автобусны буудлын хажуу дахь худалдааны төвд гарсан галыг өчигдөр 21:10 цагт бүрэн унтраасан байна.

Гал түймрийг унтраахад Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вьетнам руу гуравдугаар сарын 7-ноос визгүй зорчино DNN.mn

Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Ингэснээр Вьетнам руу Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна хэмээн ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Чулуунцэцэг: Энэ цаг үед эрдэм мэдлэгтэй, боловсролтой, залуу сэтгэлгээтэй, туршлагатай хүмүүсээ төрд гаргаж ирэх ёстой DNN.mn

МУЭИС-ийн бизнесийн удирдлагын профессорын багийн гишүүн, доктор (Ph.D) профессор С.Чулуунцэцэгтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Монголчууд яавал ухаалаг сонголт хийх вэ. Судлаач хүний хувьд та юу гэж бодож байна?

-“Монголчууд яавал ухаалаг сонголт хийх вэ” гэдэг асуулт өөрөө их өргөн хүрээтэй ойлголт байх. Юуны өмнө иргэдийн улс төрийн боловсрол ямар байгаа билээ гэдэг асуудал хөндөгдөнө. Цаашлаад Үндсэн хуулийн асуудал босч ирнэ. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн ардчилсан төрийн амин сүнс болсон энэ заалт хэрэгжиж чадаж байгаа юу гэдэг асуудал байна. Өнөөдрийн нийгмийн бухимдал, шийдлээ хүлээж буй түмэн бэрхшээл, эдгээрийг шийдэхээр төрд түмний элч болон сонгосон, сонгогдсон хүмүүсдээ илт дургүйцэх болсон иргэдийн араншинг харвал “Ард түмэн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж чадахгүй байна” гэж дүгнэхээр харагддаг.

Буруу сонголт хийчихжээ гэдгийн цаана сонгогч “Та сонгох эрхээ эдлэхдээ хариуцлаггүй ханджээ” гэдэг дүгнэлт гарах байх. Энд нөгөө сонгууль болгоноор тараагддаг чихэр жимс, архи дарс, аяга шаазан, бэлэн мөнгө гэдэг асуудал байгаа. Улс төрийн намууд үзэл баримтлал, хөтөлбөрөөрөө өрсөлддөг юм байхгүй болоод удаж байгаа. Хэн мөнгө тараасан, мөнгө амласан нь гардаг болсон. Тэр хөтөлбөр, үзэл баримлалыг нь уншдаг, учрыг нь ойлгодог сонгочдын тоо сонгуулиас сонгуульд цөөрсөөр байгаа харагддаг. Яавал ухаалаг сонголт хийх вэ гэдэг дээр шууд нэг сонгуульд зориулсан бэлэн жор байхгүй болов уу. Системтэй цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардаж хийх юм нь сонгогчдын улс төрийн боловсролыг байнга дээшлүүлж байх шаардлагатай.

-Нэг нам дангаараа найман жил тасралтгүй ноёллоо шүү дээ. Ард түмний амьдрал дээрдсэнгүй, харин төрийн хулгай л ихэслээ. Тэгэхээр бид хэнийг төрд сонгож гаргаж ирэх ёстой вэ. Ингэхэд аль намын бодлого илүү зөв байв?

-Миний хувьд аль ч намын гишүүн биш гэдгийг эхлээд онцолъё. Түүх ярихад би 1990 оны цагаан морин жилийн дөрөвдүгээр сард МоАН-ын гишүүнээр элсч улмаар хоёр дахь Их хурлынх нь төлөөлөгчөөр сонгогдож байлаа. За тэгээд 90-ээд онд Ардчилсан намыг орон нутагт, Завхан аймагт босгож ирэх ажилд оролцож явснаа ярих юм бол тусдаа том түүх байгаа. С.Зориг, Э.Батүүл, Да.Ганболд, М.Энхсайхан гээд бүгд манай гэрт ирж байсан. Тэдэнд хоол унд хийж өгч, яриаг нь сонсож явсан сайхан дурсамж л үлджээ. Дараа нь намууд нэгдэж салаад янз бүр болоход алиных нь ч гишүүн болсонгүй. Хувь хүнийхээ хувьд өнөөдрийн Ардчилсан нам хөл толгойгоо олохгүй, байр сууриа улам бүр алдаж байгаад их харамсаж явдаг. 90-ээд оны Ардчилсан хүчин бол жинхэнэ үзэл баримтлалтай, хөтөлбөртэй тэгээд маш том мөрөөдөлтэй улс төр хийдэг байсан. Тэгэхээр “Хэнийг төрд гаргаж ирэх вэ” гэдэг дээр бол энэ цаг үед эрдэм боловсролтой, мэдлэгтэй, залуу сэтгэлгээтэй туршлагатай хүмүүсээ гаргаж ирэх нь зөв. Манай улстөрчид, улс төрийн намууд шинжлэх ухааны байгууллагууд, шинжлэх ухааны судалгаанууд тэнд ажилладаг хүмүүсээ, бий болсон чадамж, потенциалыг мөрийн хөтөлбөрөө боловсруулах зэрэгтээ туйлын хангалтгүй, маш муу ашигладаг юм уу гэж харагддаг.

-УИХ-д эрдэм мэдлэгтэй хүмүүс үнэхээр үгүйлэгдэж байна. Бөхчүүд гэх мэт олны танил болж чадсан хүмүүс төрд гарчихаад ард түмний төлөө юу ч хийхгүй байна гэж нийгэм шүүмжилдэг шүү дээ. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бөхчүүдээс гадна урлагийнхан төрд олноор сонгогддог болжээ гэдэг. Иргэд маань оюун ухаанаараа сонголтоо хийхгүй байгаагийн тод жишээ. Ер нь аливаа цаг үеийн шаардлага гэж нэг том ойлголт байна. Энэ цаг үе биднээс юу шаардаж байна гэхээр шинэчлэл, эрдэм боловсролыг нэхээд байгаа хэрэг. Бид чинь дижитал эрин үеийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа цаг үед амьдарч байна шүү дээ. Өөр бас нэг хэлмээр зүйл бол Реформ гэдэг чинь зарим уламжиллаа ардаа орхиод явахыг л хэлж байгаа. Бөхчүүдийн жудаг гэх мэт ойлголт байдаг юм шиг байна лээ. Энэ талаараа их л тийм дундад зууны ойлголт гэмээр тайлбар хийж байгаа харагддаг. Үнэндээ өөрийнхөө танигдсан байдлыг буруугаар ашиглахгүй байх нь хамгийн сайн жудаг болно.

-Өнөө жилийн УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдана. Парламент түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болж өргөжих гэж байна. Тэгэхээр бараг толгойтон бүхэн нь л УИХ-д нэр дэвшинэ гэх байхдаа?

-Тийм гурав, дөрвөн аймаг нийлж нэг бүс болох юм билээ. Энэ нөхцөлд орон нутагт төлөөлөл нь ажилладаг үндэсний сүлжээтэй намуудад сонгогчдод хүрч ажиллах бололцоо нь илүү байгаа. Харин бүх намууд тойрог бүр дээр нэр дэвшүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. Жижиг намууд нийтэд танигдсан цөөхөн лидер дээрээ суурилаад нэрсийн жагсаалтан дээрээ оноо илүү цуглуулах чиглэл баримтлах болов уу.

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн алдааг давтахгүйн тулд тогтолцооны өөрчлөлт хийж чадлаа гэж эрх баригч нам цээжээ дэлддэг. Тэгэхээр ард түмэн сонголтоо хийхдээ намыг нь харах уу, уг хүнийг нь харах ёстой юу?

-Эрх баригч намын гол дарга нар нь өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал гэж ярьж сонсогддог. Тэгэхээр өнгөрсөн 30 жилд ямар бодлогын том алдаа гарав. Яагаад олон түмнийг бухимдуулсан авлига гэх мэт асуудлууд шийдэгдэхгүй улам бүр газар авах болов гэдгийг өнгөрсөн хугацаанд бодлого гаргаж түүнийг хэрэгжүүлж байсан инститүт талаас нь харж дүгнэвэл зөв болно. Тэгэхээр дээрх хугацаанд хамгийн олон удаа засгийн эрх барьсан ууган намын алдаа, бүхэлдээ системийн алдаа байжээ гэвэл шинжлэх ухаанд ойр дүгнэлт гарах болов уу. Үүнийг жирийн иргэн би биш энэ төр улсын ажилд өндөр түвшинд оролцож явсан одоо тэтгэвэртээ суусан ахмадууд, шинжлэх ухааны байгууллагуудад ажилладаг, судалгаа хийдэг эрдэмтэд янз бүрийн уулзалт, хурал зөвлөлгөөн дээр хэлж харагддаг. Бусад намуудад бол тэр алдааг засах алхам хийж чадаагүй, эрх баригчдын бодлогыг задлан харж, өргөн хүрээтэй системийн шүүмжлэл хийж чадаагүй гэдэг хариуцлага оногдох байх л даа.

Өнөөдөр ч гэсэн нийгэм тэр алдааг засч жинхэнэ ардчилсан, эрх чөлөөт, эрчимтэй хөгжиж байгаа Монголоо бүтээх үзэл санаан дээрээ нэгдсэн зохион байгуулалттай улс төрийн хүчний эрэлд байх шиг байна. Харин 30 гаран жилийн өмнө Монгол Улс илүү сайн хөгжсөн, олон түмний амьдрал илүү сайн байсан юм шиг ухуулга явж харагддаг. Энэ бол жинхэнэ худал суртчилгаа, нийгмийг хааш нь аваачих гээд байна гэж сэрэмжилж харах өнцөг мөн. Том зургаараа монгол хүний амьдралд, өнгөрсөн 30 жил маш том чанарын өөрчлөлт авчирсан. Товчхондоо шинэ цагийн Монгол Улс дэлхийд танигдаж байгаа, Монголчууд дэлхийн энэтэй сэтгэдэг болж байгаа цаг дор бид амьдарч байгаа. Одоо манай улстөрчид дөрвөн уулын дундах өвөр хоорондын толхилцооноо орхиж ядаж бүс нутгийн тавцанд гарч ирэх хэрэгтэй.

-МАН анх татвар нэмэхгүй гэж сонгуульд ялалт байгуулж байв. Гэтэл найман жилийн хугацаанд есөн төрлийн татвар нэмчихэж. Эндээс харахаар намуудын мөрийн хөтөлбөр амьдралд огт биелэхгүй байна. Ингэхэд ямар хөтөлбөр дэвшүүлсэн нам өнөө жилийн сонгуульд ялагч болж чадах вэ?

-Сонгуулийн амлалтаа хэрэгжүүлээгүй эрх баригчдын алдааг шүүмжилж, засаж байх гэж сөрөг хүчин байдаг. Ардчилсан улс төрийн засаглалын амин сүнс тэр. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдэд парламент дээр сөрөг хүчин туйлын хангалтгүй ажилласан. Тэдний дуу хоолой үнэхээр дутагдсан. Эрх баригчдын амлалтыг манай аль ч намын УИХ-ын гишүүд өөрсдөө мартчихсан явж байж магадгүй. Өнөө жилийн сонгуульд улс төрийн намын лидерээр нь баримжаалсан сонгуулийн суртчилгаа их явах болов уу. Иймээс эрх баригчдаас бусад нам, эвслүүд сонгуульд амжилт гаргая гэвэл лидер нь дараагийн Ерөнхий сайд болж сонгогчдод харагдаж, төсөөлөгдөж чадахаар хүн байх хэрэгтэй. Одоо нэгэнт эрхээ авчихаад нам эвслээ манлайлж сонгуульд орох гэж байгаа улс төрчид нь бол Ерөнхий сайдын зангараг харизм харуулсан үг хэллэг үйлдэл үзүүлж байх хэрэгтэй гэж бодож байна. Нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрөө олон түмэнд хүргэх хамгийн товч зам нь лидерийнх нь хэлэх үг, хийх үйлдэл шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй 5000 орчим хуурамч архийг хураан авчээ DNN.mn

Сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийтийн хэв журам хамгаалах албаны дэд бөгөөд захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Н.Амарсанаа” Сар шинийн өмнөх өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулж иргэдэд хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хуурамч архи хууль бусаар худалдаалах зөрчил нэмэгдсэн. Иймд цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбоотой 96 фэйсбүүк хаяг, худалдан борлуулах зорилгоор нээсэн 74 группийг илрүүлж хяналт шалгалтын ажил зохион байгуулсан. Шалгалтын үр дүнд 250 орчим зөрчлийг илрүүлж 5 500 орчим хуурамч архийг хураан авсан. Түүнчлэн хямд үнээр архи зарж байсан нэр бүхий зургаан архины үйлдвэрт шалгалт хийж зарим зөрчлийг илрүүлсэн. Иймд иргэдийг баталгаагүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй согтууруулах ундаа худалдаж авахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна” гэлээ.