Categories
мэдээ нийгэм

УОК: 465.3 тн махыг 4.1 тэрбум төгрөгөөр арилжив DNN.mn

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдын гар дээр байгаа мал, махыг зах зээлд нийлүүлэх зорилгоор худалдагч, худалдан авагчийн саналд тулгуурлан хүссэн үедээ хаанаас ч захиалга өгөх нөхцөлийг бүрдүүлж, мал, махны дуудлага худалдааны систем болон зарын платформыг бий болгосон.

Энэ хүрээнд хоёрдугаар сарын 14-ний байдлаар нийт 465.3 тн махыг 4.1 тэрбум төгрөгөөр арилжих ажиллагааг зохион байгууллаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

Categories
гадаад мэдээ

Фейсал Ислам: Оросын дайны эдийн засаг удаан тэсэхгүй DNN.mn

BBC-ийн тоймч Фейсал Исламын “Russia’s war economy cannot last but has bought time- Оросын дайны эдийн засаг удаан тэсэхгүй” нийтлэлийг товчлон хүргэж байна.

2022 оны гуравдугаар сар. Оросын рублийн ханш огцом унаж, Лондонгийн хөрөнгийн бирж дээр Газпром, Сбербанкны ханш шууд 97 хувиар суларч, Москвагийн АТМ-д дараалал үүсэв. Олигархуудын дарвуулт онгоц, хөл бөмбөгийн баг, ордон нь хураагдаж, тэдний зээлийн карт хүртэл хүчингүй болов. Орос улс тэр аяараа ноцтой хямралтай нүүр тулав. Энэ бол Барууны улсууд Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Оросын эсрэг авсан санхүүгийн хориг арга хэмжээний эхний үр дүн байв. Энэхүү арга хэмжээний гол цөм нь Оросуудын хадгаламж дахь валютыг хурааж, ялангуяа Оросын Төв банкны 300 тэрбум долларын нөөцийг царцаасан явдал болов. Барууны орнуудын эрх баригчид “эдийн засгийн дайн” гэх хэллэгээс ухаалгаар зайлсхийж, бодит байдал дээр Кремлийн эсрэг санхүүгийн сөрөг үйл ажиллагаа болох байлдааны фронт нээсэн мэт явдал байлаа.

Энэ явдлаас хойш бараг хоёр жил өнгөрч, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд мэдэгдэхүйц өөрчлөгдөв. Өнгөрсөн долоо хоногт Такер Карлсонд өгсөн “Владимир Путины ярилцлага” гэх сунжруу ярианы үеэр тэр “Оросын эдийн засаг одоо Европт хамгийн хурдацтай хөгжиж буй үзүүлэлттэй байна” хэмээн өөрийн “ялалт”-ыг зарлав. Учир нь Олон улсын валютын сан Оросын эдийн засгийн тогтвортой байдлыг хүлээн зөвшөөрч, энэ оны өсөлтийн таамаглалыг 1.1%-аас 2.6% болгон нэмэгдүүлсэн юм. ОУВС-гийн тоон мэдээллээс харахад Оросын эдийн засаг өнгөрсөн онд “G7”-ийн орнуудын эдийн засгаас илүү хурдацтай өссөн бөгөөд энэ жил ч илүү өсөх аж. Гэхдээ эдгээр нь эдийн засгийн үүднээс зүгээр л хоосон тоо юм. Иймээс Оросын эдийн засгийн энэ загвар удаан тэсэхгүй гэдгийг барууны эдийн засгийн шинжээчид бүгд онцолж байна. Эндээс Оросууд энэ байдлаар яг хэр удаан тэсч чадах вэ гэдэг асуулт яах аргагүй урган гарна.

Орос улс дайчилгааны гэгдэх дайны эдийн засагт шилжсэнээр Оросын төр ЗХУ-аас хойш дайнд хамгийн их хэмжээний мөнгө зарцуулж буй явдал болж байна. Арми, тусгай албаны зардал Оросын нийт төсвийн 40 хүртэлх хувийг эзлэх болов. Энэ нь Кремлийг нийгмийн зардлаа танахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Барууны орнууд Оросын газрын тос, байгалийн хийн салбарын эсрэг хориг арга хэмжээ авсаар байгаа ч нүүрс устөрөгчийн борлуулалтын орлого Орос улсын төсөвт орсоор байгаа билээ. ОХУ-ын газрын тосны олборлолт өдөрт 9.5 сая баррель хэвээр байгаа бөгөөд энэ нь дайны өмнөх түвшнээс арай доогуур үзүүлэлт юм. Орос улс хэдэн зуун танкер бүхий “сүүдрийн флот” худалдаж авснаар хориг арга хэмжээг тойрч гарах аргатай болж чадсан билээ. Иймээс өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Сангийн яам энэ оны нэгдүгээр сард нүүрс устөрөгчийн борлуулалтаас олсон орлого 2022 оны нэгдүгээр сарын орлогоос давсан гэж мэдэгдэв. Нефть, байгалийн хий, алмазын борлуулалтаас олсон валютын урсгал нь рублийн дарамтыг бууруулахад тусалж байна. Иймээс Оросын эдийн засаг удаан оршин тогтнохгүй гэж дэлхийн эдийн засгийн тэргүүлэх шинжээчид дүгнэж байгаа ч богино хугацааны үр нөлөөг бол харин хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэдний нэг нь саяхан “Тэр эдийн засгийн салбараа бидний бодож байснаас илүү үр дүнтэй дахин зохион байгуулж чадсан учир 2024 он Путины хувьд бидний төсөөлж байснаас хамаагүй эерэг жил байх болно” гэж хэлсэн. Гэсэн ч эдийн засгийн өсөлт мэт харагдаж буй энэ загвар нь Москвагийн газрын тосны орлого, Хятадын байдал, дайны гэгддэг ямар ч үр ашиггүй зардал зэргээс ихээхэн хамаарах болно. Оросын статистик мэдээнд тусгагдсан Дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ)-ий тоон өсөлт нь үнэндээ үйлдвэрлэлээс гарсан танк, пуужин, дроны үнэ бөгөөд эдгээр нь Донбасст устгагдаж байгаа учир эдийн засгийн хувьд үр ашигтай зарцуулалт гэж үзэх аргагүй юм. Үүний зэрэгцээ Орост “тархи урсалт” гэх хамгийн чадварлаг иргэд нь зугтах явдал байсаар байна. Мөн Оросууд хий, нефтийн зөөврийг зөвхөн Энэтхэг, Хятад руу хийж, ачаагаа доллараар зарах боломжгүй болсон. Иймээс Оросын ДНБ-ий цаасан дээр байгаа өсөлт нь эдийн засгийн үүднээс зүгээр л хоосон тоо юм. Харин Барууны улсуудын стратеги нь Оросын эдийн засгийг бүрэн бүслэлтэд оруулахгүй, технологи оруулахыг хязгаарлаж, бүтээгдэхүүнийх нь зардлыг нэмэгдүүлж, орлогыг нь бууруулж, улмаар дайн тулааныг Оросын хувьд удаан хугацааны дааж давшгүй ачаа болгон хувиргаж “муур хулгана болж тоглох” явдал юм. Америкийн нэгэн албан тушаалтан надад “Оросууд Украиныг буудах танканд мөнгө зарцуулж байснаас өөрсдийн нефть, байгалийн хийг зөөх танкерт мөнгө зарцуулж байх нь дээр” гэж хэлсэн. Нефтийн зах зээл дээрх Барууныхны зорилго нь тухайлбал, Энэтхэгийг Оросын нефтийг худалдан авахыг багасгах гэх мэт янз бүрийн аргаар Оросын экспортын орлогыг танаж, улмаар Кремлийн дайны машиныг удаашруулах явдал. Гэхдээ Оросын эдийн засгийн өсөлт энэ жилийн турш үргэлжилж, фронт дахь зогсонги байдлын хугацааг уртасгаж магадгүй байна. Иймээс Кремль өөрийн стратегийн дагуу, АНУ-ын ерөнхийлөгч солигдохыг хүлээж, Украинд үзүүлэх барууны тусламжийг багасгаж чадна гэсэн итгэл дээр тогтон ажиллаж байна. Үүнээс үүдэн дайны үед битүүмжлэгдсэн Оросын хэдэн зуун тэрбумын хөрөнгө сонирхол татаж эхлээд байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Энэ мөнгийг Украиныг сэргээхэд зориулах ёстой” гэж хэлсэн. Их Британийн Сангийн сайд Жереми Хант, Гадаад хэргийн сайд Дэвид Камерон нар энэ санааг дэмжиж байна. Камерон надад “Энэ мөнгийг одоо ашиглах нь Оросын нөхөн төлбөрийг урьдчилж төлсөнтэй адил хэрэг. Энэ нь бидэнд Украинд туслахын зэрэгцээ барууны татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх боломж олгоно” гэж тайлбарласан. Гэхдээ энэ бол маш нарийн асуудал. Хэрэв Оросын хөрөнгийг булааж авбал бусад орнууд, тухайлбал, Персийн булангийн орнууд, Африк, эсвэл Төв Азийн орнууд барууны төв банкууд дахь нөөцийнхөө аюулгүй байдлын талаар юу гэж бодох вэ? Эдгээр нь дэлхийн санхүүгийн гол артерийн нэг хэсэг бөгөөд өдөр бүр тэдний хэдэн зуун тэрбум долларын төлбөр урсаж байдаг юм.

Дайны байдалд орсон Оросын эдийн засаг урт хугацаанд тэсч чадахгүй ч барууныхан Кремльд тодорхой хугацаанд тэсэх боломж хэдийнээ олгосон. Одоо барууны улсууд Оросын эсрэг өмнөхөөсөө давж гарах арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Энэхүү санхүүгийн байлдаан хэрхэн явагдахаас Орос, Украины дайны хувь заяа ч бас хамаарна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Нутгийн иргэдийн оролцоо нэмэгдсээр

Нутгийн иргэд, уул уурхайн компани хууль эрхзүйн хүрээнд харилцан ойлголцож хамтран ажиллах бүрэн боломж бий. Тэгвэл энэ боломжийг  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар тавьж өгөөд байна.

Тодруулбал, тус байгууллага Европын холбооны санхүүжилтээр “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийг 2017-2018 онуудад хэрэгжүүлсэн юм.Энэ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн шийдвэр гаргалтад холбогдох талуудын тэгш оролцоог хангах хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох явдал байв.  Мэдээж эхлээд талуудын оролцоог хангасан уулзалтыг удаа дараа хийж ойлголт өгсөн. Ингээд талуудын оролцоог хангасан хамтын ажиллагааны хороо байгуулах ажилд орсон байна, мэдээж хууль эрхзүйн хүрээнд. Хэдийгээр хамтын ажиллагааны хороо байгуулагдах хууль, эрх зүйн боломж байгаа хэдий ч уг хамтын ажиллагааны хорооны ажиллах журам, ямар эрх хэмжээтэй байх, ямар шийдвэр гаргах, зэрэг нөхцөл байдал тодорхойгүйгээс уг хороо тогтвортой, үр дүнтэй ажиллахад хүндрэлтэй байв. Ялангуяа уг хороонд иргэдийг оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах явдал учир дутагдалтай байлаа. Тиймээс энэхүү Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг 2018 онд анхлан боловсруулсан.

Ингээд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахад оролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Увс аймгийн Бөхмөрөн суманд байгуулж, журмыг Засаг даргын захирамжаар 2018 оны 3-р сард баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд анхны санаачилга, туршлага болж чадсан түүхтэй. Улмаар 2018 оны есдүгээр сард ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн өөрчлөлт оруулан баталсан ажээ.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хамтын ажиллагааны хорооны дарга Н.Баттулга”Хамтын ажиллагааны хорооны журамд заасны дагуу Уул уурхайн компанийн төлөөлөл 2 хүн, ЗДТГ-ын төлөөлөл 3 хүн, тухайн нөлөөллийн бүс буюу Хар алтат багаас 2 хүнийг сонгодог. Багийн иргэд ИНХ-аараа Хамтын ажиллагааны хорооны гишүүнийг хэн байхыг санал хурааж шийддэг юм. Хорооны гишүүдээ жил бүр шинэчлэн баталдаг. Шинэ гишүүд хуралдаж хорооны даргаа сонгодог. Уул уурхайн хамтын ажиллагааны хорооны ирэх жил хэрэгжүүлэх ажлын саналыг багийн ИНХ-ын хуралдаан дээр очиж иргэдээс санал авдаг. Хамтын ажиллагааны хорооны журамд ямар ажил санхүүжүүлэхийг тусгасан байдаг бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, сум орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийн ажил хийхээр тусгасан байдаг.  Хамтын ажиллагааны хорооны төлөөлөл болох төр захиргааны байгууллага, уул уурхайн компани, нөлөөллийн бүсээс буюу иргэдийн төлөөлөл хуралдаанаараа харилцан ойлголцож, зөвшилцөж, журмын хүрээнд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, ирэх жилийн ажлаа төлөвлөж үйл ажиллагаа нь жигдэрч хэвшил болсон сайн талтай” хэмээн ярьсан юм.

Хамтын ажиллагааны хороо байгуулагдаад долоон жил болсон байна. Энэ хугацаанд нүүрсний уурхайгаас нийт нэг тэрбум, 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Хамтын ажиллагааны хорооны жил бүрийн ажлын төлөвлөгөөнд сумын нийт өрх айл бүрт хоёр тонн нүүрс үнэгүй олгож байхаар тусгасан. Энэ ажил хэрэгжээд явж байгаа аж.

Ерөнхийдөө хамтын ажиллагааны хороо сайн ажиллаж байгаад нутгийн иргэд сэтгэл хангалуун байна. Чухамдаа нутгийн иргэдийн оролцоо сайн байгаа, орон нутгийн удирдлага уул уурхайн хамтын ажиллагаа сайжирч байгаа нь Хамтын ажиллагааны хорооны ажил урагшлах том алхам болж өгч байгаа юм. Бүгд нэг зүгт хардаг, алдаа оноогоо ярьж харилцан ойлголцдог, нутгийн иргэдийн үгийг сонсдог зэрэг нь Бөхмөрөн суманд хариуцлагатай уул уурхай хөгжих боломжийг нээж өгчээ. Уул уурхайтай холбоотой энэ сайн жишээг Монгол орны өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлж чадвал хариуцлагатай уул уурхай жинхэнэ утгаараа хөгжих боломж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 онд дотоодын усан замаар 70 мянган зорчигч тээвэрлэнэ DNN.mn

БНХАУ-ын Далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлж, тогтворжуулна.

Архангай аймгийн Өгий нууранд усан замын зогсоол байгуулна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд усан замын зогсоолтой болно гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.  

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 7.6 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Ингэснээр 2023 онд 258 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь 2022 оноос 3.7 дахин өссөн байна.

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдал:

  1. Хөгжлийн Банкнаас олгосон 245.3 тэрбум, Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 7.6 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл
  2. Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан 131 сая төгрөг
  3. Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 1.8 тэрбум төгрөг
  4. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 346.1 сая төгрөг
  5. Төрийн байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй 2.4 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр гаргуулжээ.

 

Эх сурвалж: УЕПГ 

Categories
мэдээ нийгэм

Цасны нурангид дарагдсан хоёр малчны нэгийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна DNN.mn

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт цасны нурангид дарагдсан хоёр малчны нэг нь эсэн мэнд олдсон, нөгөөг нь эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс хойд зүгт 10 км-т таван зорчигчтой суудлын автомашин цасанд суусан дуудлага, Завхан аймгийн Тэс сумын нутагт 15 зорчигчтой, 4 автомашин цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж татан гаргасан байна.

Өнгөрөгч хоногт гал түймрийн гурван дуудлага бүртгэгджээ. Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд “Зочид буудалд буйдан шатаж байна” гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын зочид буудлын өрөөнд буйдан шатаж байсныг унтраажээ. Энэ гал түймэрт 40 настай, эрэгтэй М ухаан алдаж, нас барсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дүүжин тээврээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно” гэв DNN.mn

Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно.

Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ аль болох нийтийн эзэмшлийн зам, талбайг сонгосон бөгөөд замын нөлөөлөлд “Улаанбаатар БҮК” ХК-ийн газар өртөж буй. Тодруулбал, тус компанийн газарт дүүжин тээвэр явах цамхаг байрлуулах шаардлагатай байгаа тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох албаныхан төслийн талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төсөл хөтөлбөрийн албаны дарга бөгөөд төслийн ерөнхий менежер Б.Эрдэнэсайхан:

-Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 50-60 автобус явах чиглэлийг нэг шугам л орлоно. Жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой. Дуу чимээний бохирдол үүсгэхгүй, эко нийтийн тээвэр гэдгээрээ онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй. Нэг бүхээгт 10 орчим хүн багтана. Төслийн хүрээнд 15 шинэ стандартыг батлуулж байна гэлээ.

“Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлд тулгамдаж байгаа асуудал олон бий. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн зүгээс хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байгаа. Дүүжин тээврийн төсөл хэрэгжсэнээр хувийн автомашинаар зорчих хөдөлгөөн буурч, түгжрэлд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна. Мөн Эрчим хүчний гудамжны замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэлж байна. Яармагийн шинэ гүүр зургаадугаар сард ашиглалтад орно” гэлээ.

Түүнчлэн “Улаанбаатар БҮК” ХК-ийн газарт цамхаг байрлуулахыг зөвшөөрвөл жил бүр газрын төлбөрийн 50 хувийг чөлөөлж, шаардлагатай тохиолдолд өөр байршилд газар хүсэх боломжтой гэдэг санал тавьж, хамтран ажиллахыг хүссэн юм.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Хотын дарга ирж, санал тавьж байгаад талархал илэрхийлж, төрийн байгууллагатай улсаа хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн хүчин чадлаараа Монголд хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд өндөр хүчин чадал бүхий зургаан цехтэй гэдгээ тодотгож байв. Тэд мөн дүүжин тээврийн цамхаг тавьсны дараагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байлаа. Хотын дарга үйлдвэрлэл эрхлэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Шаардлагатай бол Засгийн газрын тогтоол гаргах эрх зүйн үндэслэл бий гэдгийг хэллээ.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Хотын даргын тавьсан саналыг судалж, бичгээр хариу өгөхөөр болов.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 3,2 сая тонн нүүрс биржээр арилжаалжээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 100 багц буюу 640 мянган тонн сул коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд 8 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 89.1 ам.доллароос эхлэн дуудаж, 117.6 ам.долларт хэлцэл хийгдэв.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 419.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 3,2 сая тонн нүүрсийг биржээр борлуулав.

 

 

Эх сурвалж: “ЭТТ” ХК

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 600.000 орчим толгой мал хорогдож, 15.000 айл өрх, цасанд боогджээ DNN.mn

Улсын Онцгой Комисс /УОК/ өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдаж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 600 мянга орчим толгой мал хорогджээ. Малын хорогдлын тоогоороо Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг хамгийн өндөр байгаа аж.

Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим сумдаар айлууд малынхаа 50 хувийг алдсан. Цөөн тооны малтай байсан айлууд бүх малаа алдсан зэрэг мэдээлэл УОК-т ирсэн байна.

Улсын хэмжээнд 15,000 орчим айл өрх, цасанд боогдсон, зам гаргах шаардлагатай байгаа аж. Иймд УОК-оос 38,000 км зам гаргаж айл өрхүүд рүү зорчих хөдөлгөөнийг нээх төлөвлөлтийг хийжээ.

Улсын хэмжээнд нийт малчин өрхүүдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн 80 орчим хувь нь зарцуулагдаад дууссан байгаа юм байна. УОК-оос оны өмнө 9.2 мянган тонн тэжээлийг аймаг, орон нутгуудад хөнгөлөлттэй үнээр олгосон.

Ирэх долоо хоногт дахин хөнгөлөлттэй үнээр тэжээл оруулах асуудлыг Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Мал зүйч Т.Зоригтбаатар: Түүхэндээ хамгийн олон мал хорогдсон жил яг одоо болж байна DNN.mn

Хөдөө аж ахуйн ухааны магистр, мал зүйч Т.Зоригтбаатартай мал аж ахуйн чиглэлээр ярилцлаа.


-Энэ жилийн өвөл зарим нутгаар зудтай, тэр дундаа цас ихтэй байгаа нь малчдын хувьд хүнд тусч байна. Малын тоо толгой ч нэлээд их хорогдсон болов уу. Яг энэ чиглэлээр та ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн оны сүүлээр буюу 12 дугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт найман сая орчим мал хорогдсон гэсэн албан ёсны статистик мэдээ гарсан. Он гарсаар энэ тоо бараг 10 саяд хүрсэн болов уу гэж судлаач хүнийхээ хувьд дүгнэж байгаа. Улсын хэмжээнд нэг өвөл арван сая толгой мал хорогдоно

гэдэг бол хөдөө аж ахуйн салбарт тэр чинээгээрээ эдийн засгийн хохирол учирч байна гэсэн үг. Тиймээс үүнийг төрөөс анхаарч, салбарын бодлого хариуцсан яамаас тодорхой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай. Малын хорогдол өвөл гэхээс илүү хавар их явагддаг. Одоо баруун болон зүүн аймгийн нутгаар нэлэнхүйдээ цас ихтэй, мөсөн зуд болж байна.

Цаг агаарын нөхцөл байдал ч гуравдугаар сарыг дуустал сайжрахгүй гэсэн урьдчилсан мэдээ бий. Тиймээс малын хорогдолд энэ хавар өмнөх жилүүдээс илүү явагдах эрсдэлтэй байна. Миний харж байгаагаар дахиад 10 сая мал хорогдох эрсдэл бий. Тэр ч утгаараа саяхан Засгийн газраас гамшигийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.

-Энэ жилийн мал хорогдолд оройлцоогоор 20 гаруй сая болох талаар та хэллээ. Ер нь манай улс түүхэндээ хамгийн олон мал хорогдсон он жил хэзээ болж байсан юм бэ?

-1980-1990 онд буюу нэгдэлийн үед Монгол Улсын малын тоо толгой ердөө 20 гаруй сая л байсан. Гэхдээ тэр үед мал тооллого яс явагддаг байсан учир тоо савалгаатай гарна гэсэн зүйл байхгүй. Харин ардчилал гараад мал хувийн өмч болсоноороо тоо толгой огцом өсөж эхэлсэн.

Жил бүр л 10-20 сая малаар өсч явсаар 2018-2019 онд малын тоо толгой 72 саяд хүрсэн байдаг. Харин 2020 оны зуднаар таван сая мал хорогдож, малын хорогдолд түүхэндээ хамгийн өндөр дүнгээр гарч ирсэн.

Харин энэ тоог дөрөв дахин ихэсгэсэн хорогдол 2023 оны өвөл, 2024 оны хавар тохиох эрсдэлтэй болж байна.

Тэгэхээр түүхэндээ хамгийн олон мал хорогдсон жил яг одоо болж байна гэсэн үг.

-Малын хорогдолд нөлөөлж буй гол хүчин зүйл нь мэдээж цаг агаар байх. Өөр нөлөөлж байгаа зүйл бий юу?

-Олон зүйл бий. Таны хэлдэгээр цаг агаар нэгдүгээрт яригдана. Зуд нь Евроазийн хуурай ба хуурайвтар бүс нутагт цас хайлж буцаж хөлдсөний улмаас өвс ногоог бүрхсэн мөст давхрага үүсгэх, эсвэл хэвийн хэмжээнээс их цас орсноос үүсэх үзэгдлийг хэлсэн нэр томьёо юм. Зудын нөхцөлд мал, амьтан цасан буюу мөсөн давхрага доороос идэшээ олж чадахгүйд хүрч зудын гамшиг үүсдэг. Ингэснээр малын тоо толгойн их хэмжээний хоргодолд хүргэдэг. Зудын гамшиг нь өвлийн хүнд нөхцлөөс шууд хамааралтай нь тодорхой хэдий ч ихэнхдээ өмнөх зун гантай байсны үр дагавар болдог. Өнгөрсөн жилийн зун баруун таван аймаг гантай, хур тундас бага, ногоо олон жилийн дунджаас тун тааруу гарсан.

Харин нь намар эрт цас орж хайлалгүй байсаар өвөлтэй золгосон нь зуд болох нөхцлийг бүрдүүлсэн гэсэн үг. Зуд болох шинжийг малчид зун, намрын цагт мэдэх бүрэн боломжтой. Тэр утгаараа энэ жил манай нутагт зуд болох нь тодорхой болохоор малаа туугаад өөр зудгүй бүс нутагт өвөлжих хэрэгтэй гэх ухаанаар зудын эрсдэлийг монголчууд эрт үеэсээ давж ирсэн түүхтэй.

Гэтэл өнөөгийн бүс нутаг, засаг захиргааны онцлогоос шалтгаалж малчдын нүүдэл хийх бэлчээр хязгаарлагдмал болсон нь зудын эрсдэлд бүрэн оруулах нөхцлийг бүрдүүлж байна. Нэг сумаас нөгөө сум руу малаа туугаад орж болохгүй. Сум битгий хэл бусдын өвөлжөө, намаржаа руу орох, ойртох эрх байдаггүй. Үүнээс шалтгаалж малчид зуднаар малаа их хорогдуулах болсон.

-Та манай улс нэгдлийн үед 20 гаруй сая малтай байсан гэж хэллээ. Гэтэл өнөөдөр яг энэ тооны мал хорогдох эрсдэл маш өндөр байна. Үүнийг төр засаг яагаад анхаарахгүй байна вэ гэдэг шалтгааныг та хэлэхгүй юу?

-Нэг талаасаа мал гэдэг өсөж үрждэг амьд организм. Тэр утгаараа сайхан жилүүдэд тоо нь олширч, тааруу жилүүдэд тоо нь хорогддог. Тиймээс малын тоонд асуудал байгаа юм биш л дээ. Гол нь малаа алдсан малчины амьжиргаа, амьдрал ямар байдлаар өөрчлөгдөж байгаа гэдэг нь чухал.

-Гэхдээ Үндсэн хуулиараа мал бол төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг биш бил үү?

-Тийм хууль бий. Манай улсын төр засаг малын тоог өсгөх асуудал дээр түлхүү анхаарч ирсэн нь бодлогын том алдаа. Харин малын тоо толгой хорогдоод ирэхээр нь байгаль, цаг уур, малчдад хамаг буруу тохдог нь ч үнэн. Өөрөөр хэлбэл, өсөөд ирвэл төр сайн ажиллаж байна, хорогдоод эхэлвэл мал бол хувийн өмч учраас малчид муу байна гэх хандлагаар төрийн бодлого явж ирсэн гэсэн үг. Тиймээс бид хөдөө аж ахуйн салбарын бодлогыг илүү тодорхой, нарийн болгох хэрэгтэй. Бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэж боддог. Тэгэж байж хөдөө аж ахуйн салбараас бид илүү бодитой үр шим, эдийн засгийн асар өндөр ашгийг хүртэх боломжтой. Тэгэхгүйгээр тэртээ нэгдлийн үеийн бодлого зохицуулалтаар төр нь ч тэр малчид нь ч тэр явсаар байвал энэ салбар зүгээр нь бэлэгдэл төдий зүйл л байна. Ямар ч эдийн засгийн өсөлт гарахгүй. Ашиг хүртэх боломжгүй. Гурван сая монголчуудыг өлсгөхгүй гэх ганцхан л зорилготойгоор Монгол Улсын мал аж ахуй оршсоор байна. Тиймээс энэ салбарт бодлогын том өөрчлөлтийг хийх шаардлагатай.

-20 сая мал хорогдвол үүнээс үүдэх эдийн засгийн алдагдал ямар байх вэ?

-Үүнийг эдийн засагчдаас асуувал илүү бодитой тоо гаргаж ирэх болов уу. Гэхдээ хорогдох эрсдэл бүхий 20 сая мал дотор ямар ч мал байж болно. Таван хошуу мал том, жижиггүй. Жижиг гэдэг нь төлийг нь оруулж хэлж байгаа тоо шүү дээ. Тэгэхээр эдийн засаг талаасаа тооцоход нэлээд судалгаа шаардлагатай. Жил бүр хорогдсон малыг дотор нь ангилж үзвэл хонь, ямаа буюу бог малын хорогдол өндөр гардаг. Араас нь адуу, үхэр. Харин хамгийн хорогдол багатай нь тэмээ.

Тэгэхээр бог малын өнөөгийн зах зээлийн ханш ямар байгаа билээ. Адуу, үхэр ямар байна. Төрөл бүрдээ хэдий хэмжээнд хорогдсон эсэхээс хамаарч эдийн засгийн тооцоо гарч ирнэ. Гэхдээ бүтэн улсын мал хорогдоно гэдэг бол яагаад ч сайн зүйл огт биш. Үүнийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Цаашид малын хорогдолыг бууруулах, чанаржуулах асуудлыг илүүтэй бодох хэрэгтэй. Хамгийн чухал нь хөдөө аж ахуйн салбарт бодлогын том өөрчлөлт хийх хэрэгтэй байна.