Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

      17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Цагаан сарын баярыг тэмдэглэдэг тогтмол өдөртэй болъё” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Ядуурлын хавх”-ыг тайлах төрийн бодлогыг оновчтой болгох хэрэгтэй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Мал, малчдад тусламж хүргэхэд туулах чадвартай машин, техникүүд л дутагдаж байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Цагаан сарын баярыг тэмдэглэдэг тогтмол өдөртэй болъё” хэмээн өгүүллээ.

УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Долгион “НҮБ-ын шинжээч орчуулгын алдаанаас зөрүүтэй ойлголт авч шүүхийн шийдвэргүй баривчилдаг тухай мэдээлсэн байхыг үгүйсгэхгүй” гэлээ.

Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэл “Хуулийн шинэчлэлүүдийг ил тод тунгалаг болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн намыг ард түмэн дэмжинэ” гэв.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөлд санал авч эхэлжээ DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна.

Хуулийн төслийг d.parliament.mn-д байршуулж, иргэдээс санал авч эхэлжээ. УИХ-ын даргын өргөн барьсан хуулийн төсөлд дараах хоёр заалтыг тусгажээ. Үүнд:

  • нэгдүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “Газрын тухай7,” гэснийг хассугай.
  • хоёрдугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт буюу “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” заалтыг хүчингүй болсонд тооцсугай хэмээн дурджээ.
Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн 2025 оны дэлхийн аварга Загреб хотод болно DNN.mn

Дэлхийн бөхийн түүхэнд анх удаа ирэх 2025 онд Хорват Улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Тус тэмцээн 2025 оны есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд товлогджээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэхүү шийдвэрийг өчигдөр хуралдаж гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

“Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөж байна DNN.mn

Баянзүрх дүүрэгт орших “Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар буюу нэг зуухаар өргөтгөж эхэлжээ.

Улаанбаатар хотын зүүн бүсийн өсөн нэмэгдэх хэрэглээг хангах боломж бүрдэнэ.

Одоо ашиглагдаж буй 40 орчим халаалтын зуухыг буулгаснаар агаарын бохирдол буурах боломж үүснэ. Техникийн нөхцөл олгогдсон хүлээгдэж байгаа 145 хэрэглэгчийн 73.6 Гкал/ц-ийн ачаалал буюу 11000 орчим айл, өрхийг /9 давхар 1 орцтой 340ш барилга/ шинээр холбох боломж бүрдэх аж.

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн төслийг 2022 онд эхлүүлж Хөгжлийн банкнаас 42.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд 2024 оны эхний улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Боловсрол, шинжлэх ухааны салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр Монгол Улсад Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсан түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, академич Дэлэгийн Сангаа
  • Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал Содномсамбуугийн Дэмбэрэл
  • Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Лхасүрэнгийн Жаргалсайхан

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР

  • Боловсрол шинжлэх ухааны яамны ахмад ажилтан, математикийн багш Мижидийн Баасанжав
  • “Орчлон” сургуулийн захирал Дашдэлэгийн Батмөнх
  • Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Санжаагийн Чанцалмаа
  • Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч Ухнаагийн Tуяа
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын ахмад багш Гончигийн Сонин
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн захирал Донсолын Бат-Орших

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Боловсрол, шинжлэх ухааны яамны

  • Боловсролын ерөнхий газрын дарга Төмөр-Очирын Ням-Очир
  • Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Пүрэвийн Оюунаа
  • Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Бадарчийн Отгонцэцэг
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга  Нямсамбуугийн Нарангэрэл

АЛТАНГАДАС ОДОНГООР:

Боловсрол, шинжлэх ухааны яамны

  • Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Доржготовын Баттогтох
  • Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Буянбадрахын Жавзанжаргал
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын шинжээч  Парчаагийн Жавзмаа
  • Барилгын хяналтын ахлах инженер Лхамсүрэнгийн Лхагвадалай
  • Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Лхамсүрэнгийн Мөнхтуяа
  • Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Батсүхийн Бадамжав
  • Нийслэлийн Боловсролын газрын дарга Болдын Амартүвшин

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

Боловсрол, шинжлэх ухааны яамны

  • Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Баатарын Батгэрэл
  • Ерөнхий боловсролын удирдлага, зохицуулалтын газрын шинжээч Батсуурийн Дуламсүрэн
  • Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Бөхбатын Мэнд-Амар
  • Улсын хяналтын ахлах байцаагч Гантулгын Наранбаатар
  • Сантехникч Банзрагчийн Лувсанжамжц

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Өсвөрийн жүдочид хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ DNN.mn

Монгол улсын өсвөрийн жүдочид, Испани улсад төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүллээ.

FUENGIROLA CADET EUROPEAN CUP 2024 Олон улсын цомын Аварга шалгаруулах тэмцээнд, Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож байна.

Тэмцээний эхний өдөр  4 тамирчин өрсөлдөж 2 Алт 1 хүрэл медаль хүртэж 1 тамирчин 9-р байранд шалгарлаа.

May be an image of 4 people

–  Мон-Алтиус Цагаанбаатар Академи Мон-Алтиус Ахлах Сургуулийн сурагч Б.Бат-Энэрэл эрэгтэйчүүдийн 55 кг жинд Алтан медаль

– Женко клуб Хан-уул дүүргийн тамирчин Ж. Анударь эмэгтэйчүүдийн 52 кг жинд Алтан медаль,

– Мон-Алтиус Ахлах сургуулийн сурагч Ч. Бодьрагчаа эрэгтэйчүүдийн 60 кг жинд хүрэл медаль тус тус хүртлээ.

Залуу тамирчин Б.Тэмүүлэн 9- р байранд шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвс, тэжээлийн үнэ ханш DNN.mn

Өвс, тэжээлийн үнэ ханшийн /2024.02.17/ мэдээллийг хүргэж байна.

Алтантариа  / лавлах утас: 109, 70172067, 70172077/

Хорголжин 40 кг – 35.640 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хорголжин 1 тонн – 891.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 25 кг – 25.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 1 тонн – 1.000.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Овьёос 40 кг -36.080 төгрөг  / НӨАТ-тай дүн/

Овьёос 1 тонн -900.200 төгрөг / НӨАТ-тай дүн/

5 шар, 22-ын товчоо / лавлах утас: 94444456, 94431350/

Орос хивэг 25 кг-22.000 төгрөг

Алтан тариа хивэг 25 кг- 27.000 төгрөг

Улаанбаатар хивэг 25кг- 24.000 төгрөг

Улаан буудай 40 кг- 40.000 төгрөг

Тэжээлийн будаа 40 кг – 35.000 төгрөг

Орос овьёос 40 кг 45.000 – 50.000 төгрөг

Шингүүртэй овьёос  35 кг -50.000 төгрөг

Монгол овьёос 40 кг 38.000- 40.000 төгрөг

Монгол хорголжин тэжээл 40 кг- 37.000 төгрөг

Хурд морины тэжээл 25 кг- 52.000 төгрөг

Шоколадан бор 40кг-85.000 төгрөг

Өвс-15.000 -18.000 төгрөг

Ногоон тэжээл 14.000 -18.000 төгрөг

Амгалан бөөний төв /лавлах утас: 99335287,99688691/

Хивэг 25 кг 24.500 төгрөг

Тэжээлийн будаа 40 кг – 30.000 төгрөг

Цэвэр улаан буудай 40 кг-35.000 төгрөг

Монгол овьёос 40 кг-36.000 төгрөг

Цагаан арвай 40кг- 30.000

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109 мэдээллийн төв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-4.0мм цас оржээ DNN.mn

Өнгөрсөн хоногт  буюу 17-нд говийн аймгуудын нутгийн зүүн болон хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-4.0мм цас орсон байна. Төв аймгийн Эрдэнэ, Хан-Уул дүүрэг 4,0мм, Хэнтийн Батноров, Баян-Овоо сумдад 3,4мм, Налайх, Багануур дүүргүүд, Дундговийн Адаацаг, Дорнодын Цагаан-Овоо сумдаар 3,0мм, бусад нутгаар 0.0-2,8мм цас орсон байна.

Мөн Төв, Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурсан байна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өвөрхангай, Дундговийн нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж салхины хурд секундэд 15-20 метр, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр зарим үед секундэд 20-25 метр хүрч ширүүссэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн 173.5 тонн бодис, 98.5 тонн давс цацав DNN.mn

Нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2024.02.17/ өдөр зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 24 байгууллагын 620 ажилтан албан хаагчид, авто замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж тусгай зориулалтын 123 машин, техникээр хусалт хийж байна.

Мөн халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн тусгай зориулалтын 173.5 тонн бодис, 98.5 тонн давс цацан ажиллажээ.