Categories
мэдээ спорт

Монголын сагсчид “FIBA Asia Cup 2025” тэмцээнд оролцохоор БНХАУ-ыг зорилоо DNN.mn

Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг “FIBA Asia Cup 2025” тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөхөөр  Хятадын Шиан хотыг зорилоо.

Монгол Улсын шигшээ багтаа амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэхээр боллоо DNN.mn

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Дундговь аймагт ажиллаж байна.

Энэ үеэр улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй, Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр эхний ээлжинд шийдвэрлэсэн юм.

Дундговь аймгийн хэмжээнд 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул 15 сумдад үхсэн малын сэг зэм устгахад шаардлагатай эдийн засаг, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг энэ үеэр АОК-оос уламжиллаа.

May be an image of 3 people

Мөн Цагаандэлгэр, Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг, Өндөршил, Сайхан-Овоо, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн автомашинууд эвдэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хүндрэлтэй байгаа тул туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Дашрамд дурадахад, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тус аймагт 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлин хийдээс малчдад туслах хандивын аян эхлүүлжээ DNN.mn

Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь,  Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зуд нүүрлэж 667.841 толгой мал хорогдоод буй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж уриалга дэвшүүлж, малчдад туслах хандивын аяныг эхлүүлжээ.

Аянд тус хийдийн лам, хуврагууд өргөл барьж байгаа бөгөөд сүсэгтэн олны хүсэлтээр хандивын аяныг нийтийн дунд зарлажээ. Хандивын аян шинийн 15-ныг хүртэл буюу бямба гараг хүртэл үргэлжлэх юм. Цугларсан мөнгөн тусламжийг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зуд нүүрлэсэн аймгийн малчдад тараана гэж Гантантэгчилэн хийдээс мэдээлэв.

Хаан банк: 511 504 4103.
Гүйлгээний утга: нэр
Хүлээн авагч: МБШТөв-Гандантэгчэнлин хийд

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө гаргана DNN.mn

2024 оны ээлжит сонгуулийн хуваарийг нэгдүгээр сарын 10-нд баталсан. Хуваарийн дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн талаар СЕХ мэдээлж буй. Тэгвэл улс төрийн намууд ирэх гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө гаргаж, дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх юм байна.

Харин бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хугацаатай байна.

Дүгнэлт гарснаас тав хоногийн дотор нам, эвсэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд дахин хүсэлт хүргүүлэх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт 196 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага авчээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.12-18/  нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 92 суманд аюулт үзэгдэл, ослын 196 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 5 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 60  нь гал түймэр, 126 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 8 нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” ном “Интерном”-д борлуулагдаж байна DNN.mn

“Өдрийн сонин”-ы редакцаас гурав дахь удаагаа хэвлэн гаргаж буй  “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд”  бүтээл “Интерном”-д борлуулагдаж байна.

Энэхүү ном нь “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэнгийн бүтээл юм.

Амьтдын ертөнцийн ер бусын нууцлаг, бас тэр бүр хүмүүсийн огт мэдэхгүй амьдралыг өгүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шахмал түлшний 650 цэг ажиллаж байна DNN.mn

Нийслэл хотын долоон дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллаж байна. Эдгээр түлш борлуулах цэгүүдэд өдөртөө 2700-3100 тонн шахмал түлш нийлүүлдэг талаар албаныхан мэдээлдэг.

Тэгвэл нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 21,005 тонн шахмал түлшний нөөцтэй байгаа талаар “Тавантолгой түлш” ХХК-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2024 оны Элсэлтийн шалгалтад 40 мянга орчим шалгуулагч хамрагдана DNN.mn

Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өглөө.  Энэ үеэр БҮТ-ийн дарга Л.Ганбат “Боловсрол, шинжлэх ухааны сайд 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр А-66 дугаар тушаал гаргаж элсэлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг баталсан. Журмын үндсэн агуулга нь элсэлтийн шалгалтыг хэрхэн яаж зохион байгуулах, олон улсын шалгалтын оноог хэрхэн дүйцүүлэх, 2024, 2025 онд элсэлтийн шалгалт хэрхэн зохион байгуулах, цаашид 2026 оноос эхлэн ямар аргачлал, зохион байгуулалттайгаар явуулах талаар тусгасан. Хуучин элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах журмыг Боловсролын үнэлгээний төвийн захирлын тушаалаар баталдаг байсан бол өнгөрсөн онд батлагдсан Боловсролын багц хуулинд тусгагдсаны дагуу холбогдох журмыг тус салбарын сайд баталдаг болсон.

Сайдын баталсан энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн захирлын тушаалаар шалгалт зохион байгуулах тухай удирдамжийг гаргасан.  Энэ жилийн хувьд нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийг 35485 суралцагчид сурч төгсөж байна. Нийт төгсөгчдийн 18653 нь орон нутгийн, 16832 нь нийслэлийн суралцагчид байна. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдэж ордог. Өнгөрсөн жилийн дунджаас харахад 5-6 мянга орчим өмнөх оны шалгуулагчид нэмэгддэг. Энэ жил элсэлтийн шалгалтад 40 мянга орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан тооцоолол гаргаж, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт заавал өгдөг. Монгол хэл, бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна. Шалгуулагч нь “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно. Харин босго онооны болзол хангаагүй тохиолдолд тухайн жилдээ дотоодын их дээд сургуульд боломжгүй байдаг ” гэв.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн /2024.02.19/ ирэх сарын 15-ны /2024.03.15/ 18 цагт дуусах бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн 10:00 цагт улсын хэмжээнд нэгдсэн байдлаар шалгалт авах юм.

Шинээр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хуульд Элсэлтийн ерөнхий шалгалт гэх нэршлийг өөрчлөн “Элсэлтийн шалгалт” болжээ.

Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхлэн /2024.02.19/ 04 дүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.

Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авна. Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй ажээ. Нэг хичээлийн шалгалтын бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх талаар хурлын үеэр мэдээлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалт өгөхдөө бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн суралцаж буй сургуульдаа, эсвэл БҮТ-д хандан хүсэлтээ гаргах бөгөөд тухайн иргэний хөгжлийн хэрэгцээ шаардлагад тохируулан тусгайлан бэлтгэсэн анги танхимд даалгаврын агуулга, цагт зохицуулалт хийж шалгалтын тусгай орчин бүрдүүлж авах талаар журам болон удирдамжид тусгайлан зааж өгчээ.

Мөн олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг хөтөлбөрүүдийн шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Дүйцүүлэх хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 31-ний хооронд БҮТ-ийн сайтаар дамжуулаж хүлээж авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт гамшигт үзэгдлийн улмаас таван хүн амиа алджээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 92 суманд аюулт үзэгдэл, ослын 196 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 5 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 126 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 8 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өрхийн дундаж орлого 2.2 сая төгрөг болжээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны нэгдүгээр сард 2.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өсчээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.5 дахин ,нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 2.1 их наядад хүрч 83.6 хувиар тус тус нэмэгдэж, тэнцэл 676 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Өрхийн дундаж орлого 2.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 156 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Мөн интернет хэрэглэгчийн тоо 4.4 сая болж өмнөх оны мөн үеэс 181 мянган хэрэглэгч өссөн байна. Зочид буудлын салбарын орлого 534 тэрбум төгрөг болж өмнөх оноос 41 хувиар өсжээ.