Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн байна DNN.mn

 2024 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

      17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Битгий уйл, Аргентин аа!” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Шинжлэх ухааны доктор, профессор Б.Минжигдорж “Зуд улс орны эдийн засаг, малчдын ахуй амьдралд асар их хохиролтой” гэснийг  XI нүүрнээс уншаарай.

Үндэсний давхар даатгал компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан “Энэ жил 35 мянган малчин долоон сая малаа даатгуулсан” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабар “Битгий уйл, Аргентин аа!” хэмээн өгүүллээ.

“Хэн дараагийн Ерөнхий  сайд вэ” гэдэг нь энэ сонгуулийн фокус болно

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ээлжит бус чуулган яаралтай зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах нэн шаардлагатай байна” гэв.

 


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Б.Одмандах “Ялта хүрэх зам” олон улсын наадамд Монголыг төлөөлж оролцоно DNN.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн VI наадамд оролцох Монголын уран бүтээлчээр Улсын филармонийн Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Б.Одмандах шалгарчээ.

Б.Одмандах нь Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд МУБТА Д.Сарантуяагийн удирдлага дор флейт хөгжимчин мэргэжлээр, 2019 онд Монгол Улсын консерваторыг дуурийн дуучин мэргэжлээр тус тус дүүргэжээ.

Б.Одмандах мөн “Universe best songs” нэвтрүүлгийн шилдэг 25-д багтаж, “Voice of Mongolia” шоунд амжилттай оролцож байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгөх өдөрлөг болно DNN.mn

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоо хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 21-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл”, “Дүнжингарав”, “Сэлбэ”, “Баянгол”, “Баянхошуу” салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Иргэн та лхагва гарагт 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 21-нээс 2024 оны 02 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43…-48 градус, өдөртөө -29…-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15…-20 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна. 22, 23-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

140 мянга гаруй малчны 1.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна DNN.mn

Улсын Онцгой Комисс өнөөдөр Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй малчдын зээлийн асуудлаар хуралдлаа.

Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 дугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байв. Иймд Шадар сайд өнөөдөр Төв банк болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, зудын гамшгийн эрсдэлийг бууруулахад банк санхүүгийн салбарынхны дэмжлэг, оролцоо чухал байгааг онцолж, хүнд цаг үед малчдаа дэмжин банкны зээл төлөлтийг нь хойшлуулах тал дээр хамтарч ажиллах талаар ярилцлаа.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хөдөө аж ахуйн салбар 2023 онд уналттай гарсан учраас малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой хүсэлт ирсээр байгаа. Энэ асуудалд Төв банкны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд ямар зохицуулалт, дэмжлэгийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлаар Төв банк хамтран ажиллахад бэлэн байна” хэмээв.

Монгол банкны мэдээллийн санд 140 мянга гаруй малчдын 1.3 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байдгаас 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгосон байна.

Хаан банкны хувьд өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж эхэлсэн бөгөөд нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой гэв. Төрийн банкны хувьд эхний ээлжинд энэ оны 6 дугаар сарын 1 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойгоо хэлсэн юм. Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломжтой юм байна.

Мөн энэ үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс “Энэ оны 9-10 дугаар сарын хооронд малчдын даатгуулсан малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Энэ оны 3-р улирал хүртэл малчдын зээл төлөлт хойшлогдвол тэр үеэр бид даатгалын нөхөн төлбөр олгож таарах учраас эргээд малчид банкны зээл төлөлтөө хийхээр илүү дөхөм болно” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан Монголын нийгэм, эдийн засагт голлох үүрэгтэй мал аж ахуйн салбарыг дэмжиж, монгол түмний дангааршил, ондоошлын эх үндэс болсон уламжлалт өв соёл, зан заншлыг тээгч малчин түмнээ ойлгож, малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар нэгдмэл байр суурьтай байж, зөвшилцөлд хүрсэн банк санхүүгийн салбарынханд талархлаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ОХУ-тай хэлэлцээр байгуулна DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллах үеэрээ тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэв.

Тус хэлэлцээр байгуулагдсанаар ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны экспортод тус улсаас ямар нэгэн хориг тавигдахгүй байх чухал ач холбогдолтой юм. Одоогоор талууд хэлэлцээрийн төсөл дээр харилцан санал солилцон ажиллаж байна.

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нэгдүгээр сард 2.9 сая тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

“УБТЗ” ХНН энэ оны нэгдүгээр сард 2.9 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүний 1.2 сая тонныг орон нутгийн нүүрсний тээвэр эзэллээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж байгаа нь ийнхүү орон нутгийн нүүрс тээврийн хэмжээ нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. Үлдэж буй саруудад тогтмол ийм хэмжээтэй тээвэр хийнэ гэж тооцвол 2024 оны жилийн эцэст ачаа тээврийн хэмжээ 34 сая тоннд хүрэх боломжтой юм. Жилийн бүрийн нэгдүгээр сард ачаа тээврийн хэмжээ буурах хандлагатай байдаг ч энэ жил эсрэгээрээ өссөн нь хөрш улсуудын худалдаа нэмэгдэж, ачааны шинж чанар өөрчлөгдсөнтэй холбоотой аж.

Мөн өвлийн улирал, баяр ёслолын өдрүүдэд тээврийн хэмжээ буурах хандлагатай байдаг байсан нь өөрчлөгдөж, ямар ч үед жигд байх болжээ. Тухайлбал, ОХУ өөрийн экспортыг нэмж, мөн БНХАУ-аас худалдан авдаг бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт өссөн байна. Энэ бүхэн нь манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх сайн талтай. Урд хөрш БНХАУын уул уурхайн түүхий эдийн худалдан авалт нэмэгдсэн нь экспортын тээврийг ч дэмжиж байгаа юм.  

Categories
мэдээ нийгэм

Ажил дээрээ архидан согтуурсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлжээ DNN.mn

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд ажлын өрөөндөө архидан согтуурч, цаашлаад садар самуун явдал болсон байх магадлалтай  бичлэг задарсан.

Энэ талаар  “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдэгдэл гаргажээ. 

“Тавантолгой төмөр зам” ХХК-иас өнөөдөр уг бичлэгт гарсан ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Одоогоор 13,782.6 тонн улаанбуудайн хивэг импортолжээ DNN.mn

Одоогийн байдлаар улаанбуудайн хивэг 13,782.6 тонн импортолжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,492.2 тонноор буюу 119 хувиар өссөн байна. Улаанбуудайн хивгийг зөвхөн ОХУ-аас буюу Алтанбулаг, Сүхбаатар боомтоор импортолсон байна.

Хугацаа Барааны нэр ААН тоо Тоо, хэмжээ /тн/ Үнийн дүн, ам.доллар Нийт татвар, ₮
1 2023.02.20-ны байдлаар Хивэг, улаанбуудайн 31 6,290.4тн 927,296.2 501,175,138.4
2 2024.02.20-ны байдлаар Хивэг, улаанбуудайн 65  13,782.6тн  1,988,504.9 1,049,306,078.7

Харин малын нэмэлт тэжээл /2024.02.20/-ны байдлаар 1,083.4 тонн импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 743.9 тонноор буюу 219.1 хувиар өссөн.

Малын нэмэлт тэжээлийг ОХУ-аас 796,7 тн, БНХАУ-аас 276 тн-г импортолсон байна.

Хугацаа Барааны нэр Тоо, хэмжээ /тн/ Үнийн дүн, ам.доллар Нийт татвар, ₮
1 2023.02.20-ны байдлаар Малын нэмэлт тэжээл 339.5 452,634.9 243,799,671.9
2 2024.02.20-ны байдлаар Малын нэмэлт тэжээл  1,083.4 тн 521,004.5 275,061,162.5