Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зэвсэгт хүчний 100 гаруй алба хаагч нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 15 суманд ажиллаж байна DNN.mn

Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байна.

May be an image of 2 people and text

  • Баян-өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт Зэвсэгт хүчний 4 ангийн 20 алба хаагч, 13 нэгж техниктэй үүргээ гүйцэтгэж байна. Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Говь-Алтай аймгийн Тайшир сумын чиглэлд өвс, тэжээл хүргэх, зам гаргажээ. Зарим техникүүд цааш Говь-Алтай аймгийн Жаргалан сум руу хөдөлгөөнөө үргэлжлүүлэн, үүргээ гүйцэтгэсээр байна.
  • Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Зэвсэгт хүчний 4 ангийн 10 гаруй алба хаагч, 7 нэгж туулах чадвартай техниктэйгээр Архангай аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдэж, Өгийнуур, Төвшрүүлэх суманд өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүргийг  гүйцэтгэж эхэллээ.
  • Булган, Хөвсгөл, Орхон аймагт Зэвсэгт хүчний дугаар ангиас томилогдсон 8 цэргийн алба хаагч, 4 нэгж техниктэйгээр Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдад малчдад өвс, тэжээл хүргэж байна.
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Зэвсэгт хүчний хоёр ангийн 8 алба хаагч, 4 нэгж техниктэйгээр 14 тн өвс, тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргаж байна. Зэвсэгт хүчний дугаар ангиас Төв аймгийн Өндөрширээт суманд 6 алба хаагч, 2 нэгж техниктэй үүрэг гүйцэтгэж байна.
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний 5 ангийн 13 алба хаагч, 6 нэгж техник өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүрэг гүйцэтгэхээр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдад очиж, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна.
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний 3 ангиас Дундговь аймагт үүрэг гүйцэтгэхээр 12 алба хаагч, 6 нэгж техник өвс, тэжээлээ ачаалж хөдөлгөөн үйлдэж байна. Мөн дугаар ангийн 4 алба хаагч, 2 нэгж техник Дорноговь аймгийн нутагт өвс тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргах үүргийг тус тус гүйцэтгэж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орхоны сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр (22-ны өдөр) Хангайн уулархаг нутаг болон Орхоны сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2024 оны 02-р сарын 21-ний 20 цагаас 02-р сарын 22-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг болон Орхоны сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38…-43 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -30…-35 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -25…-30 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -38…-40 градус, бусад хэсгээр -30…-32 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

2024 оны 02 дугаар сарын 23-наас 2024 оны 02 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгийн сав газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -24…-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Өндөрширээт суманд цасны зузаан хээр тал газраараа 40-50см, гуу жалгандаа 60-110см болжээ DNN.mn

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэр бүхэлдээ цасан бүрхүүлтэй, зарим газраараа мөсөн зудтай байна.

No description available.

Цасны зузаан хээр тал газраараа 40-50см, гуу жалгандаа 60-110см болж, 3 багийн 825 км зам цасанд боогджээ.

Түлш, өвс тэжээлгүй болсон мөн малын 30-аас дээш хувь нь хорогдсон малчдад Засгийн газрын тусламж хүргэж өгөхөөр ажиллаж байна. Сумын 504 малчин өрх 2023 оны сүүлээр 217,812 толгой мал тоолуулсан бол он гарсаар малын зүй бус хорогдол 11 мянгыг давсан байгаа бөгөөд цаашид ч энэ тоо нэмэгдэх нь…

No description available.

Өнөөдөр газар дээр нь

-ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин

– ЗДТГ-ын Шатахуун түгээх газруудад тавьсан 20 сая төгрөгийн өрийг тэглэх

– Нэмж 5 тонн түлш, бензин олгох

– Хивэг улаанбуудай нэмж 40 тонн олгох

– Өвс тэжээлийн хоёр сарын нөөцийг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Лүн сумын нөхцөл байдал хүндэрсэн малчдад шатахуун, өвс тэжээлийн тусламж хүргэлээ DNN.mn

Төв аймгийн Лүн сумын нөхцөл байдал хүндэрсэн малчдад Засгийн газрын эрүүл мэнд, хүнс, шатахуун, өвс тэжээлийн тусламж хүргэлээ.

Нутгийн малчид 20 мянга гаруй толгой малаа алдаад байгаа харамсалтай тоо гарчээ.

No description available.

Лүн сумын нийт нутгаар цасны зузаан 60-70см гуу жалгаараа 150см хүрч, 1300 гаруй км замд зам гаргах шаардлага үүсээд байна.

No description available.

Иймээс

– Зам гаргахад шаардлагатай 2 ковш машины түрээс болон шатахууны зардал

– 5 тонн түлш, бензин

-8,7 тонн хивэг, тэжээлийг суманд олгохоор боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр 2024” ирэх сарын 9-10-нд болно DNN.mn

“Бүргэдийн баяр 2024” наадам ирэх сарын 9-10-нд “Чингис хааны хүрээ” цогцолборт болно.

18 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй уг наадам нь Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилготой юм.

Түүнчлэн наадмын үеэр бүргэдээр ан бариулах тэмцээн, харцага, шонхор шувууны үзүүлбэр, казах үндэсний тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог уламжлалтай.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн сумын малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлж байна DNN.mn

 Улсын онцгой коммис, Эрүүл мэндийн яамнаас гаргасан хамтарсан баг бүрэлдэхүүн 21  аймгийн өвөлжилт хүндэрсэн сумын малчдад тусламж үзүүлэхээр ажиллаж эхэллээ.

Тодруулбал, 4-5 хүний бүрэлдэхүүнтэй зургаан баг дараах аймгуудад ажиллаж байна. Үүнд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймаг руу нэг баг, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг руу нэг баг, Булган, Хөвсгөл, Орхон аймаг руу нэг баг., Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг руу нэг баг. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь чиглэлд хоёр баг зудын эрсдэлтэй бүсэд ажиллаж байна.

Багийн бүрэлдэхүүнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дотрын эмч, сэтгэл заслын эмч, эхо дүрс оношилгооны эмч, хүүхдийн эмч, жолооч нар багтжээ.

Тэд эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа малчдад хүрч үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө өгнө.

Categories
мэдээ нийгэм

Шуурганд төөрсөн 72 настай иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн малчин 72 настай Б нь хоёрдугаар сарын 16-наас хойш сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байсан юм. Үүнтэй холбоотойгоор Булган сумын Онцгой байдлын найм, цагдаагийн хэлтсийн хоёр алба хаагч, нэг тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагаа явуулжээ. Улмаар гурав хоногийн дараа тухайн иргэнийг эсэн мэнд олжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутгийн замын гулгаа үүссэн хэсгүүдэд давс цацах, мөсжсөн хэсгийг гараар цэвэрлэж байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна. Үүнд:

“Орхон АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А1002 дугаартай Эрдэнэт Булган чиглэлийн замын зорчих хэсгийн гулгаа үүссэн хэсгүүдэд давс цацах, мөсжсөн хэсгийг гараар цэвэрлэх ажлууд хийгдэж байна.

3 хүн, мотоцикль, авто зам, хойд туйл ба бичвэр нарын зураг байж магад

“Налайх АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А24 дугаартай #Налайх Тэрэлж чиглэлийн пк 39-41км т Горхийн даваанд гараар давс үнс хайрган хольц цацах ажил хийгдэж байна. Үйлчилгээний машин-1 ИТА-1 Жолооч-1 Замчин-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

“Төв АЗЗА”ТӨХК-ийн хариуцдаг А25 дугаартай Өндөрдов- Зуунмод-Налайх чиглэлийн авто замын хөвөө болон зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг автогрейдерээр хусч бодис цацав

“Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0402 дугаартай Дархан Сүхбаатар чиглэлийн 308-312 км-т замын хөвөө шуудуунд дүүрч хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, шуурхай ажлын хэсгийнхэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна. 318-321-р км-т замын зорчих хэсэгт нягтарсан цасыг гараар цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

“Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0301 дугаартай Улаанбаатар Арвайхээр чиглэлийн авто зам дагуу зорчих хэсэгт давс цацах ажил хийгдэж байна.

“Увс АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг A18 дугаартай Нөмрөг Сонгино Улаангом чиглэлд Улаангом талаас 47-55 кмт зорчих хэсэг дээр хунгарласан цасын хусаж цэвэрлэх ажил явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлэх үзлэгийн 46-60 насны багцад дараах үзлэг, оношилгоо багтана DNN.mn

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 46-60 насны багцад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.

Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, эрт илрүүлэгтээ хамрагдаарай.

May be a graphic of floor plan, map and text that says "46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илруулгийн баги зэмд क эмд узлэг မရှိ эмчийн узлэг зевлегее эрт илруулгийн асуумж, лабораторийн шинжилгээ биохимийн шинжилгээ θлен уеийн глюкоз цус болон шээсний еренхий шинжилгээ этгенд далд цус илруулэх эсийн шинжилгээ паî тест хепатит вирус илруулэх хурдавчилсан вчилсан сорил багажийн шинжилгээ зурхний цахилгаан бичлэг хэвлийн хэт авиа хехний хэт авиа цээжний рентген зураг бамбайн хэт авиа нас 0 6-17 нас D хоолой, дуран 31-45 нас 46-60 нас"

Эх сурвалж: ЭМДЕГ

Categories
мэдээ эдийн-засаг

Малын тэжээлийн импорт 219 хувиар өсчээ DNN.mn

Он гарснаас хойш 65 аж ахуйн нэгж 1.9 сая ам.долларын 13,782.3 тонн улаанбуудайн хивэг импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.5 мянган тонноор буюу 119 хувиар өссөн үзүүлэлт аж. Улаанбуудайн хивгийг зөвхөн ОХУ-аас буюу Алтанбулаг, Сүхбаатар боомтоор импортолжээ.

Малын малын нэмэлт тэжээлийн хувьд 521 ам.долларын үнэ бүхий 1,083.4 тонныг энэ онд импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 мянган тонноор буюу 219.1 хувиар өссөн дүн бөгөөд ОХУ-аас 0.8 мянган тонн, БНХАУ-аас 0.3 мянган тонныг тус тус авсан байна.