Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд маргааш эхэлнэ DNN.mn

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн начин Батсуурийн Бат-Эрдэнэ түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Бодиз интернэйшнл” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат үзүүрлэв. Аймгийн начин Б.Бат-Эрдэнэ ийнхүү тав хоногийн зайтай дараалан түрүүллээ.

Дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Шивээ Овоо” ХК, “Тэс сүмбэр” ХХК, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Их Ажуруг” ХХК, “Эл фреско” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Эрдэнэтулга нар шалгарлаа.

Наймд аймгийн хурц арслан М.Амарсанаа, Б.Баянмөнх, аймгийн арслан Ц.Адъяа, Б.Отгонбаатар нар үлдэв.

Даваа гарагт Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд эхэлнэ.

-26-нд 15:45 цагаас Орхон & Өмнөговь

-26-нд 19:45 цагаас Увс & Завхан

-27-нд 15:45 цагаас Сүхбаатар & Архангай

-27-нд 19:45 цагаас Булган & Баян-Өлгий

-28-нд 15:45 цагаас Төв & Дорноговь

-28-нд 19:45 цагаас Ховд & Баянхонгор

-29-нд 15:45 цагаас Говьсүмбэр & Өвөрхангай

-29-нд 19:45 цагаас Хөвсгөл & Сэлэнгэ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

Чингис хотод буусан 140 тонн буудайг савлан сумдад хүргэх ажлыг зохион байгуулж байна DNN.mn

Улсын онцгой комиссын шийдвэрээр ХХААХҮЯ-ны дэргэдэх Хөдөө аж ахуйн корпорацаас 10,000 тонн тэжээл, тэжээлийн буудайг өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад олгохоор болсон.

Хэнтий аймаг 750 тонн тэжээлийн буудайн татан авалтаас Чингис хотод түрүүлж буусан 140 тонн буудайг савлан сумдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа нэмэгдэж болзошгүй DNN.mn

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Иймд үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.

Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 25-ны 20:00 цаг хүртэлх мэдээллээр үүлших бөгөөд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33…-35 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр,
  • 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28, 29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ цаг-үе

1072 хувьцааны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард олгоно DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдлээ.

Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэнэ.

Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Цасанд хаагдсан 10 мянган км зам нээж, 1528 тонн өвс, тэжээл хүргэжээ DNN.mn

Цас, зудын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдсан.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангаас отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Сайд нараар ахлуулсан 6 ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 19-23-ны өдрүүдэд 16 аймгийн 44 сумын 1966 өрхөд 1528 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийж, 10.009 км хаагдсан замыг нээх ажлыг зохион байгууллаа. Цасны зузаан, зам, давааны нөхцөл байдлаас шалтгаалан 30 км замыг гаргахад 4-6 цагийг зарцуулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоосон шуугиан тайван аж төрөх үндсийг алдагдуулдаг DNN.mn

Цахим орчин Монголын нийгмийг удирдаж байдгийг бид бүгдээрээ мэддэг болжээ. Эрх баригчдад ч юм уу нийгмийн нөлөөтэй хэсгийн эрх ашиг хөндөгдөх, нэр хүндэд нь халтай зүйл болоход түүнтэй зэрэгцэн нэг шуугиан буюу дэмий хоосон зүйл цахимаар давлагаалж бүхнийг мартуулна.
Хүн бүр би хоцорчих вий хэмээн сандчин утсаа шүүрэн авч тухайн шуугианыг хаврын түймрийг өрдөн хөгжөөх салхи мэт цааш нь түгээнэ. Хүн болгоны хар хорын, атаа жөтөөний, сониуч сэтгэлийн гал шингэсэн болохоор уг дэмий хоосон үг маш эрчимтэй хүчээ аван түүнийг уншсан жирийн иргэдийн
Хоосон шуугиан тайван аж төрөх үндсийг алдагдуулдагсэтгэлийг байхгүй болтол үймүүлэх аж.
Бүх зүйлийн үндэс сэтгэл санаа байдаг гэж бурхны шашинд ч, сэтгэл судлал ч нэгэн дуугаар хэлдэг.Сэтгэл санаа тайвангүй нийгэм маш муу нийгэм байж таарна. Энэ бүгдийг бид өөрөө өөрсдөдөө бий болгож байна. Үүнд техник технологи нөлөөлж байна гэж өөрсдөөсөө зайлуулж болох ч энэ нь буйртай үгүйсгэл биш. Технологи бол амьдралын чанарт нөлөөлдөг нь үнэн ч хамгийн гол нь бидний хэрсүү сэтгэл, дагаж хуйлрах дадал, дэмий хоосон үгэнд татагдах алмай байдал голлон нөлөөлж байдаг билээ. Бид хэтэрхий хөнгөн байгаагийн дээр
Бэрлиний хана. 1989 ончанартай мэдээлэл хаанаас авахаа мэдэхгүй, хаанаас авч байснаа мартсанаас болж байгаа юм. Хоосон үг одоогийнхоор бол сошиал шуугиан тайван аж төрөх үндсийг алдагдуулдаг аж. Энэ тухай аль дивангарын үед манай өвөг дээдэс мэддэг байв. Үүний жишээ болгож “Дэмий хоосон үгийг цуурхан аж төрөх үндсийг өөрсдөдөө алдагдахад хүргүүлэхгүй, нам гүм найртай түвшин суухыг” хот зээлийн газраа үүрэг болгож байжээ. Хэн хэлсэн гэж бодож байна 1910-аад оны үед Жалханз хутагт, Хатанбаатар нар баруун зүгийг төвхнүүлж явахдаа гаргаж байв.
Ж.Са нда гдорж

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Доржсүрэн: Манайд дрон ашиглах тухай нарийвчилсан хууль хэрэгтэй DNN.mn

Монгол Улсад ашиглагдаж байгаа дронуудын стандарт, тэдгээрийг ямар дүрэм журмын дагуу ашиглах тухай Монгол Улсын зөвлөх инженер Н.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Дроны хөгжил ямар түвшинд явж байна вэ?

-Дрон бол аж үйлдвэрийн IV хувьсгалын нэг тод жишээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед 1917 онд Англичууд анх удаа нисгэгчгүйгээр онгоцыг алсаас нисгэх туршилтыг хийсэн. Дроны хөгжил түүнээс хойш тогтвортой явагдаж 1990-2000-аад онуудад нийтийн хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Өнөө үед АНУ-ын өндөр хүчин чадалтай, довтолгооны зориулалттай, шингэн түлш ашигладаг, алсын зайнаас удирдах чадвартай цэрэг тагнуулын дронууд хүртэл бий болсон. Тэдгээрийг хиймэл дагуулын холбоогоор дамжуулаад дэлхий хаанаас ч удирдах боломжтой. Мөн энгийн удирдлагатай дронууд бидний өдөр тутмын амьдралд ч хэрэглээ болсон байна. Тусгай зориулалтаар ашиглахаас гадна чөлөөт цагаа өнгөрүүлэх арга хэрэгсэл болон өргөн хүрээнд тархаж байна.

-Манай оронд дроныг зөв зүйтэй ашиглаж байна уу?

-Аливаа шинэ технологи сайн муу талтай байдаг. Хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх боловч эргүүлээд ямар нэг байдлаар муугаар ашигладаг

луудаас хэрхэн яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна.Дроны ашигтай тал их бий. Дрон бий болсноор агаараас зураг авах илүү хямд, амархан болсон байна шүү дээ. Алсаас тандалт, судалгаа хийх, алсын зайнд хүргэлт хийх, өндөр байгууламж, барилгууд дээрх нөхцөл байдлын хяналт, шалгалтыг хийх хялбар болж байна. Тухайлбал Хөдөө, аж ахуйн салбар өргөн хэмжээний талбайд дрон ашиглаж хяналт хийх, бордоо, ургамал хамгаалах бодис цацах, мөн цахилгаан эрчим хүчний өндөр шугамын орой дээр заавал хүн гарах шаардлагагүйгээр тухайн багананд гэмтэл үүсэх эрсдэл бий эсэхийг харах зэрэг олон боломжуудтай болсон байна. Ашигтай талыг дурдвал маш олон жишээнүүд байна.

-Дроны ямар сөрөг талуудаас сэргийлэх вэ?

-Сөрөг талын гол жишээ бол хууль бус ажиглалт, тандалт хийх юм. Таныг хэн ч, хэзээ ч дроноор дамжуулан харах боломжтой болж байна. Хувь хүний аливаа байгууллагын орон зайд халдах, тагнан туршихад өндөр хүчин чадалтай камераар тоноглогдсон дрон ашиглагдах боломжтой. Түүнчлэн дронууд килограммаар ч хэмжигдэх даацтай болсон тул хориотой бараа болон хар тамхийг хил дамнуулан тээвэрлэх эрсдэлтэй. Очих цэгийг нь тохируулаад өгчихвөл дрон аваачаад өгчихөж байна. Мөн агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөг, түүний аюулгүй байдалд дрон ашиглаж сөрөг нөлөө, халдлага үзүүлж болзошгүй юм. Иймээс Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас үүн дээр онцгой анхаардаг бөгөөд өндөр түвшинд сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөдөг. Дроныг ашиглаж бусдын эрүүл мэнд, амь насанд халдах оролдлогууд олон улсад гарсан жишээнүүд байдаг. Ийм төрлийн халдлага гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгцээ, таслан зогсоох шаардлага тулгарч байна.

-Монгол Улсад дрон ашиглах тухай хууль, эрх зүйн зохицуулалт бий юү?

-Манайд огт хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Манай улсын Иргэний нисэхийн дүрмийн 101 буюу Хүнгүйагаарын хөлөг, пуужин, жиро-глайдер болон парасэйлийн үйл ажиллагааны дүрэм зохицуулагдах боломжтой. Манайд дрон ашиглах тухай нарийвчилсан хууль хэрэгтэй. Цаашид дронуудыг бүртгэлжүүлэх шаардлагатай. Гэхдээ ямар үзүүлэлтээс дээших техникийн чадамж бүхий дронуудыг бүртгэх вэ гэдгээ сайн тодорхой болгох. Ямар хэмжээний ачаа зөөх чадвартай, хэр хол, хэр өндөрт нисэх, хөдөлгүүрийн хүчин чадал, ажиллах цаг гэх мэт үзүүлэлтүүдийг нарийвчлан авч үзэж, тодорхой босго тогтоогоод үүнээс дээшихийг заавал бүртгэлжүүлнэ. Удирдан ажиллуулах нисгэгчийг богино сургалтад хамруулна гэх мэт тавигдах шаардлагуудыг тодорхой болгох хэрэгтэй. Иргэний нисэхийн дүрмээр иргэний нисэхийн хяналттай, хяналтгүй агаарын зай, ерөнхий зориулалтын агаарын зай, хориотой бүс, аюултай бүс, улсын нислэгийн агаарын зай гэх мэтээр тодорхойлж өгсөн байдаг. Тийм ч учраас хяналттай орон зайд дроныг нэвтрүүлэхгүйн тулд дрон үйлдвэрлэгчдийн дроны өгөгдлийн санд эдгээр бүсийг суулгаж өгсөн байдаг. Тухайлбал, албан ёсны дрон үйлдвэрлэгчийн ямар ч дрон нисэх буудлын нислэгийн талбай орчимд хөөрөхгүй байх ёстой.

-Хэрхэн дроноос хамгаалах вэ?

-Дроноос хамгаалахын тулд түүний ажиллагааны онцлогийг харгалзан үзэх нь зөв. Дрон болон дроны удирдлага хоёрын хооронд цахилгаан соронзон долгионоор удирдлагын холбоо явагддаг.Тэгэхээр дроныг идэвхгүй болгох, устгах гэж байгаа бол удирдлагын дохионд нөлөөлөх хэмжээний багажтай байх хэрэгтэй. Түүнийг дроны эсрэг буу ч гэж нэрлэдэг. Дронтой тэмцэх хатуу, зөөлөн хэмээх үндсэн арга бий. Хатуу арга нь зориулалтын тортой сумаар буудах, чулуу шидэх, сургасан бүргэдээр дроныг барьдаг газар ч байна. Илүү хүчтэй, хурдтай дронд тор дүүжилж байгаад барьж авах арга ч бий.

-Зөөлөн хүчний арга нь ямар арга вэ?

-Харин зөөлөн хүчний арга нь радио давтамжид нөлөөлөх. Дроны эсрэг буу нь урд хэсэгтээ урагшаа чиглэсэн антеннтай байдаг. Тэр буу нь дроны удирдлагын дохиог саатуулагч радио давтамжтай долгионоор бууддаг. Тиймээс дрон удирдлагагүй болоод шууд газар унана. Удирдаж байгаа хүн ч удирдах боломжгүй болно.

Дараагийн арга нь дроныг өөрийн байршлаа тогтоох боломжгүй болгох юм. Гар утас бүрт GPS гэж хэлж заншсан, эсвэл байршил тодорхойлогч хиймэл дагуулын навигацийн дохионы хүлээн авагч байдагтай адилхан дронд мөн бий. Энгийн үгээр дроныг идэвхгүй болгох өөр нэг арга бол төөрүүлэх юм.Дээрхтэй адилхан буугаар дроны байршил тогтоох хүлээн авагчийг хиймэл дагуулын навигацийн дохиог хүлээн авах боломжгүй болгоно. Түүгээр буудсаны улмаас дрон орон зайн баримжаагүй болж идэвхгүй болдог, осолддог.

Мөн онцгой объектод шаардлагатай бол хамгаалалтын радио тор үүсгэгч хамгаалалтын системийг суурилуулж болно. Энэ нь хяна, илрүүл, хамгаал буюу устга гэсэн зарчмаар ажилладаг төхөөрөмжүүдийн нэгдэл юм. Дроны удирдлагад түгээмэл ашигладаг радио давтамжуудыг байнга хянах, дрон илрүүлэгч радар ажиллуулах, илэрсэн үед радио дамтамжуудыг саатуулж, дроныг ажиллагаагүй болгох зориулалттай цогц систем байдаг.

Түүнчлэн бидэнд дроноос хамгаалах систем чухал шаардлагатай боллоо.

Н.Нарванчин

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

2024.02.25 / НЯМ ГАРИГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ЕСӨН УЛААН ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 07.42-18.29
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 2 сарын 25, Адъяа гараг. Билгийн тооллын 16, Бага морь одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:42-18:29. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 25-наас 2024 оны 02 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд зүүн хагаст, 28-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -23…-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

Categories
мэдээ нийгэм

Лам хуваргууд малчдад 80 сая төгрөг хандивлалаа DNN.mn

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж Гандантэгчэнлин хийдэд “Насны Авшиг” хүртээх үеэр лам хуварга болон сүсэгтэн олонд хандан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг эхлүүлсэн билээ.

Тус уриалгыг нийт лам, хуврагууд дэмжин оролцож, 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийн хандивыг өнөөдөр хүлээлгэн өглөө. Хандивыг хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад хүргэх ажлыг УОК-ын Шуурхай штабтай хамтран зохион байгуулахаар болоод байна.