Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Авлигын шүүх дээр “үхсэн муур” технологио дахин хэрэглэж чадахгүй л болов уу DNN.mn

Төрийн өндөрлөгүүд өнгөрсөн долоо хоногт нэг “сэдэв”-ээр дуугарав. Ерөнхийлөгч прокуроруудын зөвлөгөөн дээр очиж, УИХ-ын дарга Газар, ашигт малтмалын лицензийн Түр хорооныхонтой хамт хэвлэлийн хурал хийж, Ерөнхий сайд МҮЭХ-ныхонтой уулзжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр очиж ширүүхэн үг хэлсэн байна. Тэрээр “Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан, шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл болно. Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, бусдад худалдагдахын эсрэг байхыг анхаараарай. Ард иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан авлига, албан тушаалын олон арван хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхийг монголчууд анхааралтай ажиглаж байгааг сануулъя” хэмээжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, АМНАТ-ийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг олон нийтэд танилцуулж “Газар нутгийн асуудал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа оршин тогтнохуйн аюулгүй байдалтай шууд холбоотой. Тухайлбал, нэг иргэн 20-30 газар өмчилсөн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Иргэдийн тодорхой хэсэг нь хуулиар эзэмших 0.07 га газраа ч эзэмшиж чадахгүй байхад танил тал, авлига, хээл хахууль, бүлэглэлийн шугамаар энэ олон газар авч чадсан байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль бус үйлдлийн талаар дотор нь ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл ирүүлсэн. Нэг аж ахуйн нэгж л гэхэд 60-70 тусгай зөвшөөрөл эзэмшиж давуу байдал олгосон талаар мэдээлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг хэт давуу байдал үүсгэн эзэмшсэн зэрэг мэдээлэл иргэдээс ирсэн. Өөрөөр хэлбэл, нийтийн ашиг сонирхлыг газрын асуудал хөндөж байна гэдэг нь иргэдээс ирсэн гомдол, өргөдөл, хүсэлтээс харагдаж байна. Бүр тодруулбал, саяхан нийслэлд болсон газын дэлбэрэлт, өнгөрсөн зун болсон үер зэрэг нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой. Цаашлаад хотын утаа, замын түгжрэл зэрэг нь эмх замбараагүй газар олголт, хот төлөвлөлт алдагдсантай холбоотой” гэв.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд МҮЭХ-ныхонтой 2023-2025 оны Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцжээ. Тэр үеэр МҮЭХ-ны удирдлагууд “Олон жил авлигад идэгдсэн далд эдийн засаг ил болж, хөрөнгийн урсгалыг ард түмэнд зориулж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд хоёр удаа нэмж, олон жилийн турш МҮЭХ-ноос тавьж байсан бүсийн орон нутгийн нэмэгдэл цалин олгох, иргэдэд хувьцаа олгох, ногдол ашиг олгосон. Тэтгэврийн реформ хийж тэтгэврийг өвлүүлэх, тооцох аргачлал, индексжүүлж, засаглалыг сайжруулах өөрчлөлтүүд хийж, эдийн засгийг сэргээх, валютын ханшийг тогтворжуулсан. Тиймээс авлига, албан тушаалын хэргүүдэд хариуцлага тооцох, алдагдсан боломжуудыг сэргээхэд МҮЭХ шаардаж дэмжиж ажиллана. Цаашид нүүрс, сангууд, банк, тендерийн хулгайг дахин гаргуулахгүй, ил тод шударга байлгах тогтолцоо засаглалыг бий болгох шаардлагатай. Ялангуяа нийгмийн түншлэлийг үл тоодог, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн зөрчил гаргадаг, зарим монополь шахуу аж ахуйн нэгж байгууллагууд үгсэн хуйвалдаж үнэ ханшаа өсгөх, зохиомол хомсдол үүсгэдэг, банк санхүүгийн зээлийн хүүгийн дарамт, ажиллах хүчний гадагшлах урсгал зэрэг асуудалд онцгой анхаарч, өвөлжилтийн хүндрэл зудын нөхцөл байдал түүнийг дагасан хүндрэлийг даван туулах, дагаж гарах асуудалд шуурхай арга хэмжээг авах, малчдын нийгмийн асуудал, эрүүл мэндэд анхаарах, нийслэл хотын орчны аюулгүй байдал хангуулах, осол аваараас сэргийлэхэд МҮЭХ дэмжиж хамтран ажиллана” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгойн хэлэлцээр амжилттай болж, Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Бүх асуудлын тээг нийгмийн Баялгийн хулгайтай цөөн хүн хүртдэг байдлыг таслан зогсоох тэмцэл, ил тод байдлын ачаар нүүрсний, сангийн, банкны, тендерийн гээд буруу замын мөнгөний урсгал төсөв рүү нийтийн сан руу орж валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор бид хэлэлцээрээр хүлээсэн тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж хот руу гадагшаа урсгал багасаж буцах урсгал бий болсон үр дүн ажиглагдаж байна. Нийгмийн шударга бус байдал дундаж давхаргаа тэлэх, ард түмний ажил орлогыг нэмэх, нийгмийн хамгааллыг хангахад Нийгмийн түншлэлийн хүрээнд МҮЭХ-ны үүрэг оролцоо өндөр байдаг. Цаашид ч бид хамтран үр дүн гаргахын төлөө ажиллана. Хөдөө орон нутаг, салбар дунд анхан шатанд тулгамдаж байгаа асуудлуудаар МҮЭХ-ны төлөөлөл та бүгдийн тавьж буй шаардлага тэмцэл зүй ёсны бөгөөд бид бодит ажил хэрэгч байдлаар холбогдох сайд, орон нутгийн удирдлагуудтай илүү нарийвчлан шийдэл гаргаж Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана” гэжээ. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногоос Авлигын шүүх байгуулах талаар дахин хөндөж эхэлсэн байна. Энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүдэд ч ширүүхэн үг хэлээд авчээ. Л.Оюун-Эрдэнэ “Авлигын шүүхийг УИХ-д өргөн барьсны маргаашаас эхлээд л нийгмийн анхаарлыг өөр тийш татах хэд хэдэн үйл ажиллагаа явагдсан. Маш танил технологи явсан. Нөгөө л “үхсэн муур” технологи байсан. Тэрийгээ их ч сайн хийх юм. Гэхдээ энэ авлигын шүүх дээр “үхсэн муур” технологио дахин хэрэглэж чадахгүй л болов уу даа” гэж ярьжээ. Л.Оюун-Эрдэнийн тухайд энэхүү авлигын шүүхийн хуулийг 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Тэгэхдээ “Авлига гэдэг өөрөө хамгийн эрх мэдэлтэй, хамгийн нөлөө бүхий бүтцийг тойрч ургадаг ургамал. Манай улсын авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн. Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид маань хүчин мөхөстөж байхыг үгүйсгэхгүй ээ. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай. Тийм ч учраас Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна” гэсэн байда

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: УИХ дээрээ зөв бодлого гаргаад явсан бол өнөөдрийн таван боодол өвсний тусламжаас илүү дээр байх байсан DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-аас “Ногоон автобус”-ны асуудлаар Хянан, шалгах түр хороог хэзээ байгуулсан бэ. Яагаад энэхүү хороог байгуулах болов?

-Ардчилсан намын гаргасан санаачилга шүү дээ. Ингэхдээ ногоон автобусны худалдан авалтын талаар сонсгол явуулъя гэсэн. Тээврийн хүний хувьд тэрхүү санаачилга дээр нь би гарын үсэг зурсан. Манай намаас ч 10 гаруй гишүүн дэмжсэн. Ингээд энэхүү түр хороог байгуулах шийдвэр нэгдүгээр сарын 17-ны өдөр гарсан. УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөр байсан юм. Ингээд түр хорооны гишүүд хуралдаад намайг даргаар нь томилсон.

-Таныг даргаар сонгосон анхны хурал хэзээ болсон бэ?

-Түр хорооны гишүүдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Тэр өдрийн чуулганы хуралдааны дараа анхны хурлаа хийж намайг дэмжсэн.

-Ногоон автобусны худалдан авалтыг хэрхэн шалгах юм бэ. Одоо ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Нэгдсэн чуулганы хуралдаан завсарлаад гишүүд маань нэлээд ажилтай байлаа. Тиймээс бид ирэх долоо хоногийн даваа гаригт хуралдаанаа хийхээр болж байгаа. Үүгээр түр хороо шинжээчдээ томилно. Мөн шинжээч ямар хүрээнд, яаж ажиллах вэ гэсэн дүрмийг батална. Хоёрдугаарт, хянан шалгагч нараа ч мөн томилно. Ингээд нийслэл болон зохих байгууллагуудаас материалаа авна. Харин шинжээчдийг аудитын байгууллага, Төрийн өмчийн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг газруудаас авна. Хянан шалгагчдын хувьд хуульчид, Төрийн худалдан авах газар зэргээс томилно. Тэдгээр хүмүүс маань материалуудтай танилцаад долоо хоног орчим ажиллах болов уу гэж харж байгаа. Одоо бол зөвхөн ногоон автобусны асуудал дээр ажиллах учраас нэг их хугацаа орохгүй байх. Ер нь бол дөрөвдүгээр сард хурлаа зарлаад 2-3 хоногийн дотор асуудлыг дуусгана гэж бодож байна.

-Энэ хэрэгтэй холбогдуулан хувийн хоёр компанийн захирлыг буруутгаад нэгийг нь хорьчихсон байгаа. Тэгвэл энэ хоёр хүн хуйвалдаад ийм хэрэг хийнэ гэдэгт хүмүүс тэр бүр итгэхгүй байна. Үүнд төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд оролцсон байх боломжтой юу?

-Яг үүн дээр би одоо хариулж чадахгүй. Холбогдох материалуудыг бүгдийг нь цуглуулна. Бүгдийг нь үзээд шинжээчид дүгнэлт гаргана. Уг дүгнэлтээр бүх асуудал тодорхой болно. Компанийн оролцоо ямар байсан, сонгон шалгаруулалтыг нь яаж явуулсан, хөндлөнгийн нөлөөлөл нь юу байв, бичиг баримтууд нь яаж гарсан байна вэ гээд олон асуудал тодорно.

 -Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг энэ хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татсан гэдэг үнэн үү?

-Надад энэ талаар ямар ч мэдээлэл алга.

-Та саяхан өвөлжилт, хаваржилттай холбоотой пост оруулсан нь нэлээд хэл ам дагуулсан. Ер нь энэ жилийн зуднаар малчид маань өөрсдийн өмч болсон мал сүргээ бүрэн бүтэн авч үлдэх тал дээр юу хэлмээр байна вэ?

-Тухайн үед машин угаалгаж байх хоорондоо бодлоо цахим орчинд бичиж оруулсан. Хоёрдугаарт, би чинь хэдийгээр авто инженер ч гэсэн хөдөө орон нутаг, мал сүрэг, малчдаа дэмжих дээр 2017 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байна. Дээрээс нь орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд хүссэн хүсээгүй хөдөөгийн амьдралыг сайжруулах асуудлыг бодох ёстой. Гишүүн болохоосоо өмнө Булган аймагтаа би хоёр жил амьдарсан. Бидний хийсэн сургууль, цэцэрлэг, зам дагаж хөгжил гээд олон километр зам тавиад байдаг. Гэтэл эцсийн эцэст ард иргэдийн амьдрал дээшилсэн үү. Бахь байдгаараа байгаа нь үнэн шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүд, Засгийн газар УИХ-аас гарч байгаа бодлого чинь дэд бүтэц, нийгмийн хөрөнгө оруулалтыг л бодож байгаа болохоос биш ард иргэдэд хөрөнгө оруулалт хийхгүй байна. Үе, үеийн Сангийн сайд нараас би чуулганы хуралдаан дээр яг ямар хөрөнгө оруулалтыг ард иргэдийн амьжиргаа, хөдөө аж ахуй, мал аж ахуй сайжирч, хөл дээрээ босохын төлөө оруулж байгаа гэж асуудаг.

-Тэгэхээр ямар хариулт өгдөг вэ?

-Тэд энэ бол хувийн хэвшил. Мал чинь хувийн өмч. Хувийн хэвшлийн асуудалд төр оролцохгүй. Зах зээлийнхээ журмаар явах учиртай л гэж хариулдаг. Тэгээд л таг болдог. Гэтэл минийхээр бол “Иргэн баян бол улс баян” гэсэн өнцөг. Иргэн нь баян бол улс нь баян байна. Ингэхийн тулд иргэдээ баяжуулах, ажилтай болгох, цалин орлоготой байлгах асуудлыг нэн тэргүүнд бодохгүй бол болохгүй. Би бол “Баяжигтун” гэсэн уриатай л ажиллаад байдаг хүн. Тэгээд энэ хүрээндээ ЖДҮ-ийг хөгжүүлье гэдэг.

-Гэтэл ЖДҮХС-г нь хуваагаад авчихдаг шүү дээ?

-Яг тийм. Тэр үед нь би хөгжүүлнэ гэсэн мөртлөө хамаг ЖДҮ-ийн хөрөнгөө өөрсдөө авчихсан байдаг ийм УИХ тарцгаая гэсэн саналыг хүртэл тавьж байлаа. Малчид, хөдөлмөрчдөө ерөөсөө л хөл дээр нь босгох ёстой. Ингэхийн тулд ямар нэгэн зүйлээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гэтэл би хувиасаа мөнгө гаргаж өгөөд, эсхүл банкнаас хөнгөлөлттэй зээл авч өгөөд байж чадахгүй шүү дээ. Харин хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламж гаргах боломжтой бодлогыг л гаргаж тавих. Яагаад иргэддээ улсын төсвийн хөрөнгөөр тоног, төхөөрөмж өгч болохгүй гэж. Тэгээд би “Шинэ хөдөө” гэж хөтөлбөрийг санаачилж байлаа.

-Тэр тань хэдэн он билээ?

-“Шинэ хөдөө” хөтөлбөр анх 2017 онд эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийг иргэдэд олгосон. Трактор, хадлан, ногоо тарьж хураадаг тоног төхөөрөмжүүдийг хамтарсан өрх айлуудад олгож ирсэн. Булган аймгийн Сайхан суманд л гэхэд 20 гэр бүл хамтарч, газраа гаргахаар нь түрээсээр өгчихсөн. Одоо бол өвөлжөө, хаваржаагаа янзлах, ус худаг гаргах, хадлан тэжээлээ тарих, хураах ажлаа хийж байна. Яг л үүнийг нэгдсэн бодлого болгож явуулмаар байгаа юм. Бид өнөөдөр малчдадаа тусална гээд машин өвс ачаад явж байгаа ч нэг айлд очихдоо таван боодол өвс л болж байна. Цаашдаа яах юм. Цас зуд болох бүрд л хандивын аян эхлүүлээд, таван боодол өвсөө бариад гүйгээд байх юм уу. Харин түүний оронд нэгдсэн бодлого гаргаад авч чаддаггүй тоног төхөөрөмжийг нь түрээсээр өгөөд бэлтгэлийг нь хийлгэх хэрэгтэй.

-Зудтай газруудад яг одоо тусламж хүргэж байгаа. Гэтэл энэ тусламжийг хэтэрхий оройтчихлоо гэх хэсэг байна?

-Түрүүн хэлсэн, таван боодол өвсөөр нэгэнт муудсан малыг тэнхрүүлнэ гэж байхгүй. Дээрээс нь тэд чинь ямар өлсөж үхэх гэж байгаа хүмүүс биш. Гурил, будаа, эмнэлгийн тусламж өгөөд байна. Би яагаад жаахан эгдүү хүрээд тэгж пост бичсэн бэ гэхээр УИХ, төсөв дээр энэ асуудлыг ярихаар хэдэн малчдыг давраах гэлээ. Энэ чинь хувийн өмч гээд л эхэлдэг. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж, “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуй” гэсэн төслийг ХХААХҮЯ-наас оруулж ирэхэд л 1400 малчинд хашаа барьж өгөх гэж байна гэсээр байгаад унагаасан. Тэгсэн мөртлөө өнөөдөр малчнаас нь илүү малд нь хайртай юм шиг нөхдүүд л гүйгээд байдаг. Уг нь УИХ дээрээ зөв бодлого гаргаад түүнийг нь дэмжээд явсан бол өнөөдрийн боодол өвсний тусламжаас чинь хавь илүү дээр байх байсан.

-Зарим нөхөд зудаар дамжуулан сонгуулийн сурталчилгаагаа бараг эхэлчих шиг боллоо. Та юу гэж бодож байна вэ?

-Би яг л наад өнцгөөс чинь хараад байгаа. Ер нь бид нэг зүйлийг зөв бодох ёстой. Цас зуд болохоор мал нь урууддаг. Тогтоож барих хашаа хороо байхгүй учраас араас нь явж байгаад амь насаа алддаг тохиолдол олон байна. Өмнө нь ч байсан л асуудал. Ингээд ярихаар Өмнөд Монголыг дуурайлаа гээд байгаа. Тийм биш. Бид хөгжлийг дуурайх асуудал болохоос Хятадыг дуурайж байгаа зүйл биш шүү дээ. Бүх зүйл хөгжөөд байхад заавал малаа дагаж явж байгаад эндээд байх шаардлага байхгүй. Байгалийн гамшиг болсон үед малаа хэд хоног дулаан хаших хашаа хороотой байж л хөгжих ёстой. Хагас эрчимжсэн байдлаар мал аж ахуйг хөгжүүлж болно. Өдөрт нь бэлчээртээ гаргаад оройдоо дулаан байранд хашаад байхад болохгүй юмгүй. Ер нь гадны туршлагаас харахад малыг дулаан хашаанд байлгаад байвал өвлийн жин алдагдал огт байдаггүй юм билээ. Одоо болохоор бид үнэхээр туйлдсан хэдэн малаа л арайхийж хавартай золгуулж байна. Өнөөдөр монголчууд бид долоо, наймдугаар сараас эхлэн шинэ мах идэж байгаад 11 дүгээр сард идшээ хийгээд хөргөгчиндөө хийчихдэг. Тэгээд бараг хагас жилийн туршид хөргөгчний мах идэж байгаа нь үнэн биз дээ. Малчид маань малаараа ашиг олох нь л чухал болохоос хээр гадаа дагаад л яваад байх нь тийм чухал биш. Гэтэл бид өмнөөс нь бэлчээрийн мал аж ахуй л хэрэгтэй гээд цахим орчинд бичээд сууцгааж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 26, Сумъяа гариг. Билгийн тооллын 17, Харцага одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 07:40 цагт мандаж 18:30 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна DNN.mn

 02-р сарын 26-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгороор -34…-39 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -18…-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан  шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Газрыг ашиглуулахгүй, эзэмшүүлэхгүй гэхээр хувьчлах уу, түрээслэх үү, бүр зүгээр өгөх юм болов уу” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “УИХ дээрээ зөв бодлого гаргаад явсан бол өнөөдрийн таван боодол өвсний тусламжаас илүү дээр байх байсан” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Мал өлдөж, тамирдсандаа үхэж, малчид ядарч туйлдсандаа уйлж байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Газрыг ашиглуулахгүй, эзэмшүүлэхгүй гэхээр хувьчлах уу, түрээслэх үү, бүр зүгээр өгөх юм болов уу” хэмээн өгүүллээ.

Л.Оюун-Эрдэнэ: Авлигын шүүх дээр “үхсэн муур” технологио дахин хэрэглэж чадахгүй л болов уу

Хуульч П.Эрхэмбаяр “Хуулийг иргэдэд ойлгомжтой сурталчлан таниулдаггүйгээс шоронжсон систем рүү явж байна” гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ” гэв DNN.mn

Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна.

Энэ ажлын хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум,  Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллажээ.

Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тонн, Говь-Алтай аймагт 200 тонн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын баг үзүүлсэн байна.

Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн найман сумын өвөлжилт хүндрэх “маш их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бол Завхан аймгийн Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн зэрэг суманд төмөр зуд болж, 17 сумын 54 багт зам даваа хаагдсан аж.

Завхан аймагт сар шинийн өдрүүдээс хойш тасралтгүй шуурч, зарим сумдад өдөртөө 40 хэмийн хүйтэн байгаа нь төмөр зуд болох эрсдэлийг улам нэмэгдүүлжээ. Тус аймагт 45 мянга гаруй мал зүй бусаар хорогдож, мал, малчид туйлдаж байгааг аймгийн Онцгой байдлын газраас танилцуулсан. Малчид өмнөх жилүүдийнх шигээ өвс тэжээлээ бэлдсэн ч эрт цас орсны улмаас аль хэдийн дуусгасан талаар ярьжээ.

Мөн зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тэжээл, гурилын импортын татварыг тодорхой хугацаанд тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлож байна. Зудын нөхцөл байдалтай байгаа аймаг орон нутгийн сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ” гэв.

 

Эх сурвалж: Засгийн газар

Categories
мэдээ нийгэм

Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд өвс тэжээл дууссан 39.414, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7863 малчин өрх байна DNN.mn

Улсын Онцгой Комисс(УОК)-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар хоёр сая есөн мянган мал улсын хэмжээнд хорогдсон. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

УОК-ын харьяа төвлөрсөн хандивын дансанд нэг тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгө, 500 сая төгрөгийн бараа материал ирсэн хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ярилаа.

Үргэлжлүүлэн тэрбээр “Энэ сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Орон нутагт ажиллаж буй Засгийн газрын долоон ажлын хэсэг өнөөдрөөс Улаанбаатарт ирж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 189,283 малчин өрх өвөлжиж байгаагаас 72,462 өрхийн нөхцөл байдал хүндэрсэн.

Үүнээс өвс тэжээл дууссан 39,414, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7,863, түлээ түлшний хомсдол үүссэн 5,800, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 малчин өрх байна.

Гурваас доош ам бүлтэй, хүн хүчний хомсдолтой, байгалийн хүчин зүйлээс болж малын хот, ойролцоох газрууд цасан дарагдсан айл өрхүүдийн судалгааг гаргасан.

Нийт 14 аймгийн 66 суманд гурваас доош ам бүлтэй 2,032 малчин өрх байгаа. Тухайн малчин өрхүүдэд туслах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэмэлт хүч, техник хэрэгслийг маргаашаас эхэлж ажиллагаанд оролцуулна.

Мөн төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагын 245 алба хаагч, 114 тээврийн хэрэгсэлтэй 14 аймгийн 74 суманд ажиллагаа зохион байгуулж, 2,748 айл өрхөд хүрч ажилласан. 15,103 км газарт зам гаргаж, 1,778 тонн өвс тэжээл хүргэжээ. Нийлбэр дүнгээр 23,000 км зам талбайг гаргасан.

Аймгийн Засаг дарга, гамшгийн эрсдэлийн нөөц хөрөнгөөс малчдадаа зориулж 17.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. 21 аймгийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд 26,664 тонн өвсийг 127,514 өрхөд, 10,526 тонн тэжээлийг 128,687 өрхөд хуваарилан олгосон” хэмээн танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна DNN.mn

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 40 орчим хувьд олон жилийн дунджаас 1.1-8.1 хэмээр хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, Их нууруудын хотгор болон говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага байлаа.

Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Баяннуур, Ховдын Жаргалан, Дуут, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Чандмань, Ховд, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Бугатад 28-34 м/с, Ховдын Зэрэгт 39 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөн болов DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

  1. Зон олны нам /ЗОН/-аас ирүүлсэн “намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээнд тэмдэглүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэв.
  2. “Монголын Либерал Ардчилсан нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Анхбаяраас ирүүлсэн “”Монголын Либерал ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэнгэж үзэжбүртгэхээр шийдэв.
  3. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ыг хуульд нийцүүлэн өөрчилж батлав.
  4. Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаарх саналаа хууль санаачлагчид хүргүүлэхээр шийдэв.
  5. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын гишүүдээс албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх саналтай танилцав.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам” болон “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам”-уудын хавсралтад өөрчлөлт оруулах тухай  асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 дахь хэсэгт заасан танхимын тэргүүнүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүнээр Г.Алтанчимэг нарыг нийт шүүгчийн олонхийн саналаар улираан сонголоо.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Categories
мэдээ нийгэм

УОК: Хандивын аяны хүрээнд 1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө болон 500 сая төгрөгийн бараа материал ирсэн DNN.mn

Нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зудын нөхцөл байдалтай байгаа тул Монголын нийт ард иргэд болон ААН, байгууллагууд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хандивын аяныг эхлүүлсэн. Тэгвэл УОК-оос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байх үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

“Ард иргэд сайхан сэтгэлийн тусламжийн хүрээнд аймаг орон нутаг хийгээд улсын түвшинд хандивын аян зохион байгуулагдаж байна. Тэгвэл УОК-ын харьяа төвлөрсөн хандивын дансанд 1 тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хандив болон 500 гаруй сая төгрөгийн бараа материалын хандив ирсэн. Эдгээрийг шаардлагатай малчин өрхөд шилжүүлэн ажиллана” хэмээлээ.