Categories
мэдээ нийгэм

Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдлийг дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэл хүлээн авна DNN.mn

АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч байна.

Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна.

Цахим өргөдлийн материалыг 2024 оны 4-р сарын 29-ний Улаанбаатарын цагаар 08:00 хүртэл хүлээн авна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Одоогийн байдлаар 2829 малчин өрхөд өвс, 36.108 малчин өрхөд тэжээл хүргэхээр ажиллаж байна DNN.mn

Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яам болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Одоогийн байдлаар 2,829 малчин өрхөд өвс, 36,108 малчин өрхөд тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Тэжээлийн хангалт буюу “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компанид хадгалагдаж байсан тэжээлийн будааг төмөр зудтай болон цагаан зудтай аймгуудад хүргэх ажлыг гүйцэтгэж байгаа. Тодруулбал 14 аймгийн 111 суманд тэжээл хүргэж байна. Ингэхдээ нэг суманд 150-175 тонноор тооцож хуваарилалт хийсэн.

Өнөөдрийн байдлаар нийт зургаан аймаг “Хөдөө аж ахуйн корпорац”-тай 3,500 тонн тэжээл авах гэрээгээ байгуулж татах ажил эхэлсэн. Тухайлбал Баянхонгор, Төв, Хэнтий аймгууд тэжээлийн будаагаа татан авч, цааш сумд руугаа хүргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг Autobox аппликэйшн ашиглан шилжүүлэх боломжтой DNN.mn

Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүртээмжтэй, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод хүргэх Autobox аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа.

Autobox аппликейшн нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэгт суурилан шилжүүлэх боломж бүрдүүллээ. Цаг хугацаа орон зайнаас үл хамааран заавал биеэр ирэх шаардлагагүй, бусдад шилжүүлэх боломжтой болсныг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амар тэмдэглэжээ.

Тус аппликейшнээр нэвтрэхдээ E-Mongolia платформын хяналтын системээр дамжин, нэг удаагийн эрх, банкны эрх, тоон гарын үсгийн аль нэгийг сонгон нэвтэрч үйлчилгээ авах боломжтой. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр солих, шилжилт хөдөлгөөнийг өмнө нь иргэн заавал худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулсны дараа, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн салбар дээр биеэр очиж хийлгэдэг байсан юм.

Харин тус аппликейшнаас одоогоор 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авч болно. Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгөхөөс гадна улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдэнэ.

Мөн бүх төрлийн лавлагааг, тухайлбал, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлж, жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэж болох аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замын зорчих хэсэг хөлдөж, халтиргаа гулгаа үүсжээ DNN.mn

Мөрөн-Улиастай чиглэлийн А/1102 дугаартай авто замын 397-398 дахь километрт цэвдэг үүсч, ус задарч, замын зорчих хэсэгт хөлдөж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна.

Завхан АЗЗА ТӨХК-с тус орчимд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор туслах зам гаргах ажлыг зохион байгуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын нөхцөлд хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

May be an image of arctic and road

Categories
мэдээ нийгэм

Татаж гаргах боломжгүй автомашиныг орхин, иргэдийг Цагдаагийн эргүүлд хүлээлгэн өгчээ DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө цасанд суусан тухай хоёр дуудлага иржээ.

Тодруулбал, Налайх дүүргийн нэгдүгээр  хорооны Их-Ам гэдэг газарт 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага хоёрдугаар сарын 26-ний  00:20 цагт иржээ. Дуудлгын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 01:33 цагт очиход иргэн Б-ийн  “Toyota Land Cruiser” загварын суудлын автомашин цасанд суусан байсан аж. Гэхдээ автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул орхиж, иргэдийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаагийн эргүүлд хүлээлгэн өгчээ.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Бүрэнбүст багийн төв автозам дагуу 3 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлага мөн хоёрдугаар сарын 26-нд 00:40 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 02:27 цагт очиход иргэн А-ын “Kia Boxer” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 1 цаг 19 минут ажиллаж татан гаргажээ

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленский Fox News-т ярилцлага өгөв DNN.mn

Кремлийн цасан цагаан сандал дээрээс Америкийн үзэгчдэд хандан “Украинд болж буй үйл явдлыг америкчууд тоохгүй байх ёстой” гэж мэдэгдсэн Владимир Путинээс ялгаатай нь Владимир Зеленский нурсан байшингийн ханын дэргэд сууж АНУ-ын телевизийн Fox News сувгийн сурвалжлагч Брет Байерт 45 минутын ярилцлага өгөв. Мөн түүний мессэж нь“Украины дайн бол хүн бүрт, тэр дундаа америкчуудын хувьд маш чухал зүйл” гэж хэлсэн явдал байв. Энэхүү ярилцлагыг Америкийн Fox News суваг олон нийтийн сүлжээнд цацсан бөгөөд энэ сувгийг ихэвчлэн Бүгд найрамдах намыг дэмжигчид үздэг юм.

Зеленский Байрт яагаад Харьков мужийн Купянскийн фронтын бүсэд ярилцлага өгсөн нь ойлгомжтой зүйл. Дайны эхэн үед Оросын цэргүүд энэ хотыг, мөн Харьков мужийн ихэнх газар нутгийг эзлэн авч, тэнд захиргаагаа байгуулж чадсан. Гэвч Украины зэвсэгт хүчин тус бүс нутгийн Орост эзлэгдсэн ихэнх нутаг дэвсгэрийг эргүүлэн авсан. Мөн өнөөдөр ерөнхийлөгч Путины сонгуулийн өмнө Оросууд энэ сууринг эзлэн авч түүнд “бэлэг” болгох гэж бүх хүчээр чармайж байгаа юм.

Байер Зеленскийгээс Путины ярилцлагыг үзсэн эсэхийг асуухад Украины ерөнхийлөгч “Надад бидний тухай, дайны тухай, АНУ-ын тухай түүний хоёр цагийн бүрэн утгагүй яриаг сонсож суух цаг байхгүй” гэж хариулжээ.

Дональд Трампыг Украинд биечлэн ирэхийг Зеленский өмнө нь санал болгож байсан бөгөөд Fox News-т өгсөн ярилцлагадаа ч “Хэрэв Трамп энд ирвэл би түүнтэй шууд фронтын шугамд очиход бэлэн байна. Хэрэв тэр энд ирвэл бүх зүйлийг өөрийн нүдээр харж, бодит байдлыг ойлгоно гэж би бодож байна”гэж хэлжээ.Мөн Владимир Зеленский “Энэ дайны талаар хоёр өөр үзэл бодол байж болохгүй. Бүх хүнд ганц л дайсан байгаа, тэр бол Путин” гэж онцолсон байна. Америкийн тусламж гацаж байх хооронд Оросын цэргүүд хоёр жилийн турш эзлэн авч чадаагүй байсан Донецк мужийн Авдеевка хотод орсон явдлыг Брет Байер асуухад Зеленский үүнийг Оросын сүүлийн есөн сарын хамгийн том амжилт гэж нэрлэжээ. Үнэхээр ч гурав хоногт Киевийг, долоо хоногт Украиныг эзэлж авна гэж байсан Путин хоёр жилийн дараа газрын хөрстэй тэгшилсэн, Украины нэг жижиг хотыг эзэлсэн хэмээн бөөн баяр хөөр болж байгаа билээ. Зеленский Авдеевка дахь нөхцөл байдлын талаар “Гэхдээ Оросын хяналтад орох гэдэг яг юу гэсэн үг болохыг хүн бүхэн үнэнээр нь ойлгох хэрэгтэй. Тэдний стратеги бол бүх зүйлийг устган нурааж, дараа нь цааш дахин давшиж, энэ үйлдлээ давтах явдал” гэж хэлсэн байна. Мөн “Энэ хоёр жилийн хугацаанд тэд Харьков мужийг эзэлсэн ч одоо бид энэ бүсийг хянаж байна. Хар тэнгис дэх тэдний бүслэлтийг сэтэлж, бид одоо өөрийн гэсэн үр тарианы коридортой болж, Оросын флотын олон хөлөг онгоцыг устгаж чадсан. Бид үүнийг хоёр жилийн дотор хийсэн. Тийм ээ, өнгөрсөн жил бидний хувьд ихэнх тохиолдолд хэцүү байсан, гэхдээ … юу хийсэн бэ гэвэл манайхан сайн байлдсан” гэж Зеленский ярьжээ. “Сайн байлдсан” хэдий ч Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйг ажлаас нь чөлөөлж, түүний оронд хурандаа генерал Александр Сирскийг яагаад томилсныг” Fox News”-ийн сэтгүүлч асуухад “Би Залужный болон түүний хийсэн бүхэнд талархаж байна. Бид илүү хурдан байх хэрэгтэй. Энэ нь бидэнд байгаа хүнд суртлаас салах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол бидэнд ямар ч боломж гарахгүй. Мэдээжийн хэрэг илүү хурдан байж гэмээнэ та технологийн хувьд илүү боломж бүрдүүлж дайсныг ялна” гэж Зеленский хариулжээ.

Владимир Путин саяхан Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа Орос улс “хэлэлцээрээс хэзээ ч татгалзаж байгаагүй” гэж баталж, зөвхөн “Зеленскийн Путинтэй хэлэлцээ хийх боломжгүй гэсэн зарлиг л саад болж байна” хэмээсэн Брет Байертын асуултад Зеленский”Манай иргэдийг алж, устгаж буй танкны даргатай хэлэлцээр хийнэ гэдэг ямар ч утгагүй зүйл. Макрон, Шольц нар энэ дайн эхлэхээс өмнө Путинтэй уулзаж ярилцахад тэр ямар ч халдлага болохгүй гэж өөрийн амаар баталж байсан. Ийм хүний үгэнд хэн ч итгэж хэлэлцээр хийх ёсгүй” гэж хариулжээ. “Дайн хэзээ дуусахыг Украинчуудаас асуух нь шударга бус” гэж Зеленский нэмж хэлээд “Бид энэ дайныг дуусгахын тулд боломжтой бүхнийг хийж байна. Гэхдээ шударга байцгаая! Үнэндээ дэлхий нийт Путины ялагдалд бэлэн биш байна. Мөн Орос задарна гэдгээс олон улс төрч айж байна. Тиймээс Путин нэртэй алуурчин бүх улаан шугамыг давсан, тэр бүх дэлхийд заналхийлж байна, тэр НАТО-г устгах төлөвлөгөөтэй байна, түүнийг хүн биш гэдгийг дэлхий нийтийн ихэнх нь ойлгосон цагт л энэ дайн дуусах болно. Бид та бүхний нийтлэг үнэт зүйлсийн төлөө тэмцэж байгаа учир та бүхэн бидэнд туслаач, дэмжээч, нэгдэцгээе” гэж Украины ерөнхийлөгч хэлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын аварга О.Хангай 31 дэх түрүүгээ хүртлээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.

May be an image of 7 people, people performing martial arts and text

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н. Золбоо нар шалгарлаа.
Наймд улсын харцага С.Сүхбат, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдэв.
Тус барилдааны “Улсын цолд ойрхон бөхийн шагнал”-ыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээд, “Уран барилдаантай бөхийн шагнал”-ыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүүд тус тус олгосон юм.
Мөн түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардсан бол уг барилдааныг зохион байгуулагч Тогтохын Сампилын үр ач нараас барилдсан 128 бөх, жаяг дэгийн багийнханд гарын бэлэг гардуулж, дурсгалын зураг татууллаа.
Маргааш буюу 02-р сарын 26-ны даваа гарагт Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд эхэлнэ.
26-нд 15:45 цагаас Орхон & Өмнөговь
26-нд 19:45 цагаас Увс & Завхан
27-нд 15:45 цагаас Сүхбаатар & Архангай
27-нд 19:45 цагаас Булган & Баян-Өлгий
28-нд 15:45 цагаас Төв & Дорноговь
28-нд 19:45 цагаас Ховд & Баянхонгор
29-нд 15:45 цагаас Говьсүмбэр & Өвөрхангай
29-нд 19:45 цагаас Хөвсгөл & Сэлэнгэ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр мөн цас орж цасан шуургатай байна. Харин маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, нөгөөдөр 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд  5-10 м/с, 27-29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44, өдөртөө 29-34 хэм хүрч хүйтэрнэ. Улаанбаатарт өнөөдөр зөөлөн цасан шуургатай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: 57 иргэний амь нас, 3 тэрбум 748 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 1, гал түймрийн 49 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 57 иргэний амь нас, эрүүл мэнд, 3 тэрбум 748 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Бүртгэгдсэн дуудлага мэдээллийн дийлэнхийг цахилгаан ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа учраас гэр, сууцны галын аюулгүй байдлыг шалгахыг зөвлөж байна.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүй тул хол ойрын замд зорчихгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Аз болж зуд боллоо DNN.mn

Ардчиллынхны дуулдаг

“Аз болж хонх дуугарлаа

Арай ядан нойрноос сэрлээ” хэмээн шүлэглэсэн “Хонхны дуу” хэмээх дуу бий. Тэгвэл яг үүнтэй адил шаварт суусан МАН-ынхан ирэх сонгуулиар ард түмэнд хэлэх үггүй, уулзах нүүргүй улалзаж суутал аз болж зуд боллоо. Зудыг арилгадаг баатар болж бүс тойргоороо явж ард түмнийг аварч байгаа тухай жүжиг тавихад үнэхээр хэрэгтэй зүйл ажээ, энэ их цас, жавар.

МАН эрх барьж байх найман жилийн хугацаанд Монголын нийгэм, эдийн засгийг сөхрүүлсэн. Ямар сайндаа л 2023 оны намар дефолт зарлах эсэхдээ тулах вэ дээ. МАН-ын гай, балаг 2016 оноос эхлэн тоологдоно. Анх мөрийн хөтөлбөрөө татвар нэмэхгүй гэж тодоос тод бичиж, иргэдийн итгэлийг олж үнэмлэхүй олонх болсныхоо дараахнаас л татвар нэмж эхэлсэн. Ажилтан, ажил олгогч тус бүр 10 хувийг төлдөг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг жилээс жилд нэг хувиар нэмсээр өнөөдөр 26.7 хувь болсон. Дараа нь бүх хадгаламж эзэмшигчийн хадгаламжид тооцсон хүүгийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч эхэлсэн. Ингээд зогсоогүй, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосон. Суудлын автомашины албан татвар, шатахууны онцгой албан татвар, импортын тамхины татвар, тамхи, согтууруулах ундааны албан татвар… Татвар, татвар, татвар. Иргэд аж ахуйн нэгжийн хосыг нь шувтартал татвар нэмсэн. Ингэж төсвийн орлогыг бүрдүүлсэн. Төсвийн зарлагыг тэлсэн. “Татвар нэмэхгүй гэсэн яалаа” гэсэн сэтгүүлчийн асуултад “тэр амлалт өнгөрсөн сонгуулийнх л даа” гэж хэлээд араас нь даапаалан инээсэн.

Ингээд л төсвийн мөнгөөр намынхнаа угжиж гарсан. ЖДҮ-гээс эхэлье. Засгийн газраа унагахгүйн тулд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас гишүүн бүрд 950 сая төгрөгийг тараасан. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих, тэднийг дэмжих зээл МАН-ын цулайсан хэдэн нөхдийн халаасанд орсон. Өөдгүй байсан. Ямар ч совестгүй, үхэхээс бусдаар юу ч хийж мөнгө олж мэдэхээр тэр нөхдүүд одоо ч Монгол төрийн өндөр албанд суугаа. Тэд төрд нүүрлэх хулгайн “шанг” татсан. Араас нь боловсролын зээлийн сан, тариалан эрхлэлтийн сан гээд явж өгнө. Нийт 21 сан бий. Эрх мэдлээрээ далайлгаж авгай хүүхэд, ач гуч, найз нөхөд юу байдаг юм бэ тэр бүхэнд иргэдэд очих хөнгөлөлттэй зээл бүхнийг авсан. Зээлээ төлөөгүй мурьсан нь ч бий. Тэр нь Хөгжлийн банкаар илэрсэн. Эрх мэдлээрээ далайлгаж авсан зээл ихэнхийг нь эзэлнэ. Авахдаа яаж далайлгаж, яаж авсан яг тэр хандлагаараа хандсан. Зээлээ төлөөгүй. Бодвол хэзээ нэгэн цагт тэглэчихнэ гэсэн дэврүүн бодлынх биз. Чанаргүй зээл олширсон. Хөгжлийн банк дампуурлын ирмэгт ирсэн. 500 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй монголчуудын бүү хэл дэлхий нийтийн өмнө шившиг болонгоо алдсан. Аргаа барсан хэрэг л дээ, УИХ-ын нээлттэй сонсгол, Шүүх хурал болсон. Шүүх танхимд багтахгүй их эзэн холбогдогчид. Арга ядахдаа Улаанбаатар чуулгын байранд тэдний хэргийг шүүн тасалсан. Иргэдийг тавлаад ч байгаа юм шиг, ноёлоод ч байгаа юм шиг тайлбар мэдүүлгүүд. Хамгийн муухай нь зарим улстөрчид олны хэл амнаас айхдаа хэдэн жил, сараар төлөөгүй байсан эргэн төлөлтөө хэдхэн хоногийн дотор төлчихсөн. Тэр нь мянга, саяар бус тэрбум, их наядаар тоологдоно. Шүүхээс тэр хэргийн захын жараахайд хариуцлага тооцосхийгээд эзэн холбогдогч эрх мэдэлтнүүдийг ялаас мулталсан.

Монголын нийгэмд өрнөх хүн айж цочмоор улс төрийн сенсаци үүгээр дуусаагүй. 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гээд л араас нь гараад ирсэн. Монголчууд тэр аяараа харвах шахсан. Улсын төсөвтэй тэнцэхүйц хэмжээний дүнтэй хулгай. Арай ч 40 их наяд биш байсан юм билээ л дээ. МАН-ын охин нам гэгддэг ХҮН намын даргаас гарч ирсэн тоо. 40 их наядаас дөрөв болж буурсан. Муухай хорчин л доо, энэ арга. Бодвол нийгмийн зарим хэсэг 40 их наяд биш байгаа нь яамай гэж хүлээж авсан ч юм билүү, хэн мэдлээ. Аймшгийн хулгай. Төрийн нууцад оруулж байгаад оффтейк гэрээ хийж байгаад идчихсэн. Зах зээлд 400 гаруй ам.долларын үнэтэй байгаа Монголын нүүрсийг 60, 80 ам.доллараар зарсан. Хоосон машин гаргасан. Хууль бусаар гадаадын аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлсэн гэхчлэнгээр хэрэг хөвөрнө. Мэдүүлэг өгөх төрийн өндөр дээд албан тушаалтны урт дараалал ч мөн хөвөрнө.

Араас нь ногоон автобусны хэрэг гарч ирсэн. Мөн улаан, цэнхэр автобусных ч байгаа. Автобус гэх хүйтэн, ноорхой зооринд хөл дүүжилж байгаа нийслэлчүүдийг сонгосон төлөөлөл нь өрөвдөөгүй. Автобусны тендер дундаас завшсан хэрэг дэндүү муухай байсан. Ер нь энэ олон хэргийн дараа монголчууд хулгайг их хулгай, бага хулгай гэж ялгахдаа тулсан. Угтаа хулгай бол хулгай. Хулгайч бол хулгайч. Ийм хүн ичиж үхмээр хэргүүдийн араас сонгуульд оролцоно гэдэг Ардын намынханд үнэндээ хүнд байсан. Бүгд л нэр нүүрээ барчихсан, хулгай зэлгийд орооцолдчихсон, авлига албан тушаалын хэрэгт уначихсан тэд иргэдтэй нүүр тулж уулзана гэдэг маш хүнд даваа байлаа. Гэтэл МАН-ынханд “аз болж” зуд болсон. Шуудай, шуудайны тал хивэг тэжээл, нэг хоёр боодол өвс барьсан улстөрчид Монголыг, зургаан бүсийг өнөөдөр хэрэн хэсэж байна. “Зам боогджээ болохоо байлаа, малчдадаа тусалъя” хэмээн дуу хадаан тэд гүйлдэж байна. Сүр дуулиантай л байна. Далай шиг их цасан дунд амь зууж гарах гэж ядаж яваа малчдад хань бараатай л байна. Гэвч бодитоор тус дэм болж байгаа эсэхийг малчид хэлнэ биз. Сошиалаас зураг, бичлэгийг нь харж суугаа бид яаж мэдэх вэ. Хүрз барьж хөр цас малтсан гүндүүгүй сайхан улстөрчид зуд болж байгааг өчигдөр гэнэтхэн мэдээгүй нь лавтай. Үүнийг тэд мэдэхийн дээдээр мэднэ. Гагц тойргийн иргэдэд очих нүүргүй болсон учраас зуд олз болгож байгаа юм. Гэхдээ зөвхөн ганц удаагийн сонгуулийн очков болгоод л өнгөрөөх гээд байна. Уул нь энэ зудыг далимдуулан нүүдлийн мал аж ахуйг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Хашаа хороог нь стандарттай болгох, тэдэн малтай бол тийм тийм тэжээл бэлтгэх, өвс хадланд гарах гэх мэтийг нь заагаад хуульчлаад өгөх хэрэгтэй байна. Хариуцлагагүй пин саравчгүй өвс тэжээл бэлдээгүй бол 50 толгойгоос дээш мал маллахыг нь хориглодог, чи барахгүй ээ амьтан өлдөөж хөлдөөж ална гэдгийг нь хэлээд болиулах эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх суурь тавих зэргийг шийдээд явмаар байгаа юм. Даанч ганц сонгуулиас цаашихыг харж чадах төрийн бодлоготон байх биш дээ. Дэлхий биднийг ийм олон амьтан өлсгөөд, бас хөлдөөгөөд алчихсаныг мэдвэл бараг мал маллахыг минь хориглох байх аа. Сайн анзаарахгүй дээ л бид ингэж ямар ч сэтгэлгүй хүмүүсийн гараар өчнөөн төчнөөн саяараа бодь галын халуун амь тасалж байгаадаа хариуцлага хүлээхгүй сууцгааж байх шиг байна.