Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Баавгай болохсон” кино Сан-Паулугийн олон улсын кино наадмаас шагнал хүртжээ DNN.mn

“Баавгай болохсон” уран сайхны кино 47 дахь удаагийн Сан-Паулугийн олон улсын кино наадмаас “Шүүгчдийн нэрэмжит” шагнал хүртжээ.

Уг кино наадмын залуу найруулагчдын уралдаант энэхүү хэсэгт нийт 117 кино өрсөлдсөн байна. 

Шүүгчдийн бүрэлдэхүүнийг алдарт Серби найруулагч Эмир Кустурица ахалжээ.

“Баавгай болохсон” уран сайхны кино энэ сарын 12-ноос бүх кино театруудын дэлгэцнээ гарна.

Categories
мэдээ эдийн-засаг

Худалдан авах ажиллагаанаас 22 тэрбум төгрөг хэмнэжээ DNN.mn

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан худалдан авах ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэцэг танилцууллаа.

Улаанбаатар хотод улсын төсвийн хөрөнгөөр 18, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 200, дүүргүүдийн төсвийн хөрөнгөөр 386 буюу нийт 1315 арга хэмжээ хэрэгжиж байна. Үүний 1140 төсөл арга хэмжээнээс дундаж хэрэгжилт тооцоход 2023 онд худалдан авах ажиллагаа 88 хувийн гүйцэтгэлтэй, зохион байгуулсан дундаж хугацаа 41 хоног байжээ. Үлдсэн арга хэмжээний хувьд хөрөнгө татагдсан, захирамжаар хүчингүй болсон, зураг төсөв ажлын даалгаваргүй төсөл, арга хэмжээ нь тендер зохион байгуулагч байгууллагаас шалтгаалаагүй гэсэн шалтгаантай байна. Харин Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсэн төсөл, арга хэмжээний 94.5 хувийнх нь тендерийг зарласнаас хэрэгжилт 92 хувьтай байж, 22 тэрбум төгрөгийг хэмнэжээ. Тус газрын худалдан авах ажиллагаа зохион байгуулсан дундаж хугацаа 33 хоног байна.

Categories
гадаад мэдээ

Танилц: “Манчестер Юнайтед” багийн шинэ эзэн Жим Рэтклифф DNN.mn

Энэ зураг дээр харагдаж буй эрийг уул уурхайн салбарын ажилтан, жолооч, уурхайчин гэж андуурав аа.

Их Британи улсын баячуудын эгнээнд хоёрт бичигддэг, 29.6 тэрбум фунт стэрлингийн хөрөнгөтэй гэдгийг Sunday Times Rich List зарласан Жим Рэтклифф хэмээх далан нэгэн настай англи эр бөлгөө. Тэр он солигдох мөчид Английн хөлбөмбөгийн хамгийн том багуудын нэг болох “Манчестер Юнайтед”-ийн хувьцааны 25 хувийг худалдан авч ах дүү Глейзерүүдээс тус багийг салгах үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Энэхүү наймаа өнөөдөртөө юуг илэрхийлнэ вэ гэвэл. Ямар ч байсан Катарын шейх Жаассим бэн Хамада Аль-Танигийн 5,5 тэрбум фунт стэрлингээр “МЮ”-г бүхлээр нь худалдан авах гэсэн хэдэн жилийн оролдлого “будаа” боллоо гэсэн үг. Америкийн тэрбумтан ах дүү Глейзерүүд (тэдэнд 71 хувь үлдэж байгаа) дангаараа шийдвэр гаргах эрхгүй болсон гэдэг нь “МЮ”-гийн балиашгуудийг баярлуулна. Хамгийн гол нь шинэ эзэн Олд Траффордыг шинэчлэх, бэлтгэлийн баазыг өргөтгөхөд 300 сая фунт зарцуулна гэж мэдэгдлээ.

Жим Рэтклифф 25 хувийн 1.25 тэрбум фунтаар өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-нд худалдаж авсан өдрөө хуучин эзэдтэй тохиролцсон зарим гэрээгээ танилцуулсан. Энэ өдрөөс эхлэн уг багийн хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг тэр хариуцах бөгөөд Глейзерүүд арилжаа, наймаа ашиг орлого, зар сурталчилгааны талаа мэдэж байхаар болсныг сонордуулсан билээ.

Жим Рэтклиффийг товч танилцуулъя. Тэр бол INEOS компанийн босс бөгөөд химийн гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг олон төрлийн үйлдвэрүүд нь Англи, Шотланд, Ирланд гээд улсуудад өчнөөнөөрөө бий. Тэр хар багаасаа “МЮ” багийн үнэнч фен байсан гэдэг нь олон баримт ярилцлагаас тод томруун харагддаг нь яалт ч үгүй үнэн юм. Тэр “Олд Траффорд”-оос хагас цагийн явдлын зайтай газарт төрж өссөн гэхээр хүүхэд нас нь энэ том багтай холбоотой байхаас гарцаагүй байж таарах нь. Их Британид зориулсан ба гаргасан амжилтуудыг нь үнэлж 2018 онд “сэр” цол олгосон, “МЮ”-гээс гадна Францын хөлбөмбөгийн “Ницца”, Швейцарийн “Лозанна” багуудыг эзэмшдэг. Мөнгө үнэртсэн л бол тууштай тэмцэж зорилгодоо хүрдэг, хатуу чанга арга барилтай хүн гэж тодорхойлдог. “МЮ”-гийн үнэнч балиашгуудын хувьд баг нь араб хүн рүү явчихаагүй, 18 жилийн туршид үзэн ядаж явсан америк эздээс холдож эхэлж буй нь эерэг үзүүүлэлт гэж үзжээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

Э.Даваахүү “Парис-2024” олимпийн наадмын эрхээ авлаа DNN.mn

Индонезын Жакарта хотноо энэ сарын 5-18-нд болж буй буудлага спортын Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (АШТ) эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 55 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр урьдчилсан шатанд 579 оноогоор шигшээ наймд шалгарч, шигшээ буудлагад 217.2 оноо авснаар гуравдугаар байр эзлэн хүрэл медаль хүртэж, “Парис 2024” олимпын эрх авлаа. Энэ дасгалд Энэтхэгийн Варун Томар алт, Аржун Синх Чеема мөнгөн медаль хүртсэн юм.

Ингэснээр Э.Даваахүү Францад болох зуны олимпын эрх авсан Монголын хоёр дахь буудагч боллоо. Түүнээс өмнө О.Есүгэн олимпын эрх авсан билээ. Э.Даваахүү дөрвөн жилийн өмнө Токиогийн олимпод өрсөлдсөн туршлагатай нэгэн.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын нөлөөлөлд өртсөн 76 нэгж талбарыг чөлөөлөв DNN.mn

2023 онд хийсэн газар чөлөөлөлтийн үр дүнгийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар гүйцэтгэж буй 45 бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг 2023 онд гүйцэтгэжээ.

Тодруулбал, авто замын 28 ажлын нөлөөлөлд өртсөн 1190, сургууль, цэцэрлэгийн 12 ажлын нөлөөлөлд өртсөн 172, инженерийн шугам сүлжээний дөрвөн ажлын нөлөөлөлд өртсөн 37, Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртсөн 455 өрхийн 322 нэг талбарыг чөлөөлөөд байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдах их багтаамжийн зогсоол, явган хүний зам бүхий тохижилтын газар чөлөөлөлтийг бүрэн хийж, Баянзүрх дүүргийн 12, 14  дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвөөр баригдаж буй 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын нөлөөлөлд өртсөн 76 нэгж талбарыг чөлөөлжээ.

Сургууль, цэцэрлэг барих талбайн газар чөлөөлөлтийг шуурхай гүйцэтгэн, хүртээмжийг сайжруулж байгаа нь сайшаалтай болохыг Хотын дарга онцлов.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг: Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.08/ болж, гурван асуудлыг хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар батлах шаардлагатай гэж үзсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар багтаж батлах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ

Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж, СЕХ-ны мэдээлэл сонслоо.

Categories
мэдээ нийгэм

БНСУ Е-9 визтэй иргэдийг буудал, барилга, амралтын газарт ажиллуулна DNN.mn

БНСУ-ын Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн хорооноос 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визээр шинээр ирэх гэрээт иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Журамд зааснаар зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, туслах ажилтнаар шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй ажилчдыг Сөүл, Пусан, Канвон, Жэжү хотуудын аялал жуулчлалын бүс нутагт ажиллуулах аж.

Зөвхөн аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй компанид барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хөдөлмөрийн гэрээт иргэнийг авч ажиллуулж байхаар журамласан байна. Энэхүү журам нь 2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээт Е-9 визээр ажиллах эмэгтэй ажилчдын квот нэмэгдэх давуу тал бий болж байна хэмээн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Тэтгэврийн зөрүүг цаашид үүсгэхгүй байхаар жил бүр инфляцтай уялдуулж тэтгэврийг нэмнэ” гэв DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн зарим шинэчлэлийг холбогдох албаныхан танилцуулсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн даатгалын шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн жил баталсан. Энэ хуулийг баталснаар тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлсэн. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн 17 хувь нь тэтгэврийн санд хуримтлагдаж ахмадын тэтгэвэр болдог. Энэ 17 хувиас хоёр хувийг нь мөнгөжүүлж гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг болно. Давхардсан тоогоор 1.3 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

Ахмад настны тоо манай хүн амын 10 орчим хувийг эзэлж байна. 25 жилийн дараа энэ тоо хоёрд дахин нэмэгдэнэ. Ажил хийж байгаа хүмүүсийн тоо энэ тооноос бага байгаа учраас бид хуримтлалын тогтолцоо руу шилжүүлж байна. Тэтгэврийн сангаас 10 жил ажиллаж байж хувь тэнцүүлсэн, 20 жил ажиллаж байж бүрэн тэтгэвэр авдаг. Мөн тэтгэврийг өвлүүлдэг тогтолцоог нэвтрүүлж байна.

Түүнчлэн улсын тэтгэврийн сангаас гадна хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. 2023 онд бид төрийн албаны цалингийн тогтолцоог сайжруулсан. Өмнө нь салбарын сайд нь салбарынхаа ажилчдын цалинг нэмчихдэг байсан бол үүнийг нэг мөр болгосон.

Тэтгэврийг сонгуулийн өмнө биш инфляцтай уялдуулан нэмэх, тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх, нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах хуулийн зохицуулалт хийсэн. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хуулийн шинэчлэлээр тэтгэврийн нөхөн төлөлтийг хориглосон. Тэгэхгүй бол шударгаар төлж байгаа нэг нь дундын санд хийгээд зардал нэмэгдэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Отгонсүрэн: “Хадын оройгоор” дууны шинэ бичлэгт бид их эмзэглэсэн DNN.mn

Хэдхэн хоногийн өмнө Дуучин А.Хишигдалай, Гинжин нарын хамтарсан буриад ардын дуу “Холо лэ байна” дууг шинэчилж дуулсан клипээ олны хүртээл болгосон.

Тэгвэл “Хадын оройгоор” гэх нэрээрээ олны танил болсон энэ дууны клипийн талаар болон “Алтаргана” дуун цэнгүүний талаар Ц.Отгонсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Буриадууд “Алтаргана” дуун цэнгүүнээ энэ сарын 23-24-нд зохион байгуулна. Бидний өвөг дээдсийг их хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайрсан. “Хадын оройгоор” дууны шинэ бичлэгт бид их эмзэглэсэн.

Буриад ястнууд бид өөрсдийн гэсэн өв уламжлалтай. Дэлхийн гурван их гүрэнд тасарсан яс, үсэрсэн цустай ард түмэн. Энэ дууг дуулсан залуу дуучнаа бид “Алтаргана” дуун цэнгүүндээ урьж байна. Ямар ч хүн энэ дууг дуулах боломжтой. Тэр дууг сонсоход л нүдэнд нулимс зангираад ирдэг. Буриад зон олны өв соёлоо ярьж, хэлэхгүй бол мартагдах нь байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрүүдэд 136 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 59, Өмчлөх эрхийн эсрэг 52, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2, Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д, мэргэжилтэн Н.О нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашигт малтмал хайхыг хориглосон газарт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн үндэслэлгүй дүгнэлт гарган, “П” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г, Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Татварын ерөнхий газрын даргын тушаал, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин төсвийн санхүүжилтээс ажилтан, албан хаагчдад урамшуулал олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.8 дугаар зүйлийн 2 /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” ХХК-д худалдааны төлөөлөгч Н.Д-тэй хамтран, тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдэд “аз”-ын болон сонирхол татахуйц улсын дугаарыг худалдан борлуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт арматур төмөр боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-дад багтсан 5 төрлийн бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.