Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Гансүх: Дуучид, бөхчүүдээр парламентаа бүрдүүлээд байвал бид яаж бодлогын мэтгэлцээн хийж чадах юм бэ DNN.mn

Ардчилсан намын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон Н.Гансүхтэй ярилцлаа. 


-Ардчилсан намын нарийн бичгийн дарга нарын томилгоо нийгэмд зөв мессэж өгч байна. Залуу, шинэ үеийнхнийгээ бодлогоор дэмжиж, гаргаж ирлээ. Таны хувьд ямар мэргэжилтэй вэ. Өмнө нь ямар ажил эрхэлж байсан туршлагатай вэ?

-Би хуульч мэргэжилтэй. Хувийн хэвшилд гэвэл “Монос групп”-ийн экспорт, гадаад худалдаа эрхэлсэн захирал, “БЭЛ холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Мөн Эрүүл мэндийн сайдын ажлын алба, Гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн дэд бүтэцийн төслүүдэд удирдах албан тушаалд ажиллаж байсан. Дараа нь УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

-Та ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн жил Ардчилсан намаас бизнес эрхлэгчидтэй уулзаж бодит нөхцөл байдлыг ойлгох үүд нээс Эдийн засгийн форумыг Монгол орон да яар амжилттай зохион байгуулсан. Тус форумд миний бие үндсэн илтгэгчээр оролцож хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй уулзаж, тэдний бодит байдалтай танилцан, санал зөвлөмж авсан. Үүнийгээ намын мөрийн хөтөлбөрт тусгах, цаашид урт хугацаанд Монгол Улсад баруун төвийн үзэл баримтлалтай төрийн бодлого явуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Бид иргэдээ сонсож, тэдэн рүү чиглэсэн, хөрсөн дээрээ буусан, бодит бодлого ярих цаг болсон. Өнгөрсөн хугацаанд хоёр намын аль аль нь зүүний бодлого буюу иргэдийн саналыг авах үүднээс халамжийн бодлого явуулсан нь манай эдийн засгийг үндсээр нь буруу чиглэлд хандуулсан. Ажилтай орлоготой дундаж давхарга байхаа больж 100 гаруй мянган аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан харамсалтай нөхцөл байдалд орсон энэ цагт бид эрс шинэчлэл хийх шаардлагатай байна. Уул уурхай гэдэг ганц салбарт тулгуурласан эдийн засагтай боллоо. Газрын доорх баялагтаа нэмүү өртөг шингээх биш олборлоод шууд урд хөршид түүхийгээр нь зөөж байгаа нь харамсалтай.

-Монголд бизнес хийхэд амаргүй. Татварын дарамт их. Тэгэхээр залуу хүний хувьд бизнесийн салбарыг хөгжүүлэхэд бодлогоор хэрхэн дэмжих ёстой гэж харж байна вэ?

-Манайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувь нь 1-9 ажилтантай, үндсэндээ ЖДҮ гэсэн үг. Өнөөдөр хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүн бүр өндөр хүүтэй зээл төлж байна. Дээр нь төрийн дарамт их байна. Яаж ашигтай ажиллах биш яаж зээлээ төлөх вэ гэдэгт л толгойгоо гашилгаж байна. Бид хувийн хэвшлийг дэмжихийн тулд эхлээд төсвийн бодлогоо зөв болгох хэрэгтэй. Үүнтэй уялдаж мөнгөний бодлого зөв болж, бодлогын хүү болоод инфляци буурна. Ингэж байж сая бодитоор хямд эх үүсвэртэй зээл бий болно. Энэ бол бодитой дэмжлэг. Бусдаар нэр төдий төр, хувийн хэвшлийн гэсэн гоё форумууд хийгээд юу ч өөрчлөгдөхгүй. Өнөөдрийн улстөрчид амьдралаас тасарч, улс эх орноо буруу чиглэлд залж байгаад судлаач хүний хувьд шүүмжлэлтэй ханддаг.

-Шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ёстой гэж байнга ярьдаг. Үр дүн байна уу?

-Ганцхан жишээ хэлэхэд, саяхан цахим спортод монгол залуучууд түрүүлж эхний таван байрт Монголын гурван баг орсон. Тэд 400 мянган ам.долларын шагнал авсан. Гэтэл тэднийг төр огтхон ч дэмжээгүй атлаа татвар авах талаар шуугьсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан даа. Энэ асуудал олон нийтийн эсэргүүцэлтэй тулгармагц төр татвар авахаа больсон. Тэднийг эх орондоо ирэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбарын тэргүүн гэдэг төмөр тэмдэг өгсөн. Энэ бол инээдэм ч юм шиг атлаа бодит байдал. Өнөөдөр төр оролцохгүй, дэмжих нэрийдлээр цөөн хэдэн аж ахуйн нэгжид давуу байдал олгохгүй байх нь л төрийн бодит дэмжлэг болоод байна. Манай улс тэрбум мод тарихад ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулна гэсэн. Гэтэл шинжлэх ухааны судалгааны салбарт ДНБ 0.4 хувьтай дүйцэхүйц мөнгө зарцуулдаг нь харамсалтай. Цаашид уул уурхайгаас орж ирэх орлогыг шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Ядаж л хууль эрх зүйн зохицуулалтуудаа тодорхой болгох хэрэгтэй байна.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт, хууль эрх зүйн таатай орчин, тогтвортой байдал, хөрөнгө оруулалт татахад зориулсан татварын уян хатан зохицуулалт. Хоёрдугаарт, төрийн дэмжлэгтэй бусад хөгжингүй орнуудын эрдэмтэн судлаачдыг урьж авч ирэх, харилцан туршлага солилцох. Өндөр хөгжилтэй оронтой хамтарсан технологийн стартап инкубатор төвүүдийг олноор байгуулмаар байна. Гуравдугаарт, Монгол Улсын нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагатай салбар болгон зарлаж, хүний нөөцийн бодлогоор чадварлаг боловсон хүчин бэлтгэх зэрэг олон бодит ажил хийх хэрэгтэй.

-Улс төр гэдэг бол цаг зав, асар их хөрөнгө хүч зарцуулдаг салбар. Залуу хүний хувьд яагаад улс төрийг сонгох болов?

-Миний хувьд нийгэмд болж бүтэхгүй олон зүйлийг ядаж өөрийн чадах хэмжээндээ засах юмсан гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөглөж улс төрд орсон. Залуучууд улс төрд орохоос татгалздаг. Гэвч бидний алдагдсан боломжийг тооцож үзвэл Монгол Улс хөгжих хангалттай боломжууд байсан. Тэр боломжийг өнөөгийн ужгирсан улс төрчид хулгайлсан гэж боддог. Харин улс төр гэдэг бохир, асар их мөнгө төгрөг, танил тал зарцуулдаг гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн тулд олон залуучууд улс төрд орох ёстой. Ингэж байж л бид энэ улс төрийг, энэ нийгмээ өөрчилнө.

-Яавал Монголын улс төрд шинэчлэл хийж чадах бол?

-Намууд бодлогын өрсөлдөөн явуулж байж сая шинэчлэл жинхэнэ утгаараа явагдана. Өнөөдөр бусад улс хөгжил ярьж байхад бид хулгай л ярьж байна.

-Өмнөх сонгуулиудаас харахад залуучуудын ирц хангалтгүй дүнтэй байдаг. Тэгэхээр ирэх сонгуульд залуучуудын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд та бүхэн хэрхэн манлайлж ажиллах вэ?

-Юуны өмнө сонголттой сонгууль хийх хэрэгтэй. Намууд зөв хүнийг дэвшүүлэх хэрэгтэй. Ямар ч бодлого ярьдаггүй, нутаг усандаа нэр хүндтэй олны танил дуучид бөхчүүдээр парламентаа бүрдүүлээд байвал бид яаж бодлогын мэтгэлцээн хийх вэ дээ. Ардчилсан нам 2024 оны сонгуульд маш олон залуус, эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлох мэргэжлийн багийг дэвшүүлнэ.

-Ингэхэд ахмад болон дунд үеийнхэнтэйгээ хэрхэн хэлхээ холбоотой ажиллах вэ?

-Улс төрд нэг үе дангаар явах ойлголт байхгүй. Бид туршлага, шинэчлэл хоёрыг ухаалгаар уялдуулах хэрэгтэй. Тиймээс ахмад, дунд үетэйгээ бид цуг явна. Нэг үеийг онцгойлон дөвийлгөх эсвэл нэг үеийг үзэн ядах нь өөрөө хэт туйлширсан хандлага гэж бодож байна. Цаашид ч энэ үзэл бодолдоо тууштай байх болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: “Хүчит шонхор” захад ууц 240-600 мянган төгрөгийн ханштай байна DNN.mn

Сар шинийн баярын болоход сарын хугацаа үлджээ. Цагаан сарын ширээний хамгийн хүндэт зоог бол яах аргагүй хонины ууц. Тиймээс бид нийслэлийн томоохон худалдааны төвийн нэг болох “Хүчит шонхор” захад хонины ууц ямар үнэ болон гурилны үнийн талаар сурвалжиллаа. 


“Хүчит шонхор” захад хөл хөдөлгөөн бага байлаа.  Ченжууд цагаан сарын ууцаа борлуулахаар машинаа эгнүүлэн зогсжээ.

Тэнд ууцны мах 24кг 240-260 мянган төгрөг. 28,9 кг 350 мянган төгрөгөөр худалдаалж байв.

Ууц борлуулж буй ченж ” Иргэдийн худалдан авалт бага байна. Цагаан сарын бэлтгэл ажил эхлээгүй байгаа тул ууц, өвчүү авах иргэд бага л байна.  Ууцны чанараас шалтгаалж үнэ нь өөр өөр байгаа. Ууц килограмм нь 7000 төгрөг. Харин 24кг 240-260 мянган төгрөг байгаа. Дээд ханш нь 600 мянган төгрөгөөр борлуулж байна” хэмээн ярилаа.

Сүүлийн гурван сар “Улаанбаатар гурил” тасарсан гэв

Харин буузны гол орц болох гурилын үнэ хэд байгааг “Хүчит шонхор зах”-ын худалдагчаас тодрууллаа.

Алтан тариа дээд гурил: 25 кг 52000-65000 төгрөг

Өег дээд гурил: 25 кг 52000-65000 төгрөг

Дорнод Буузны гурил: 10 кг 38000-40000 төгрөг

25 кг 80.000 төгрөг

Хурх дээд гурил : 25 кг 85000 төгрөг байна.

Харин дотооддоо үйлдвэрлэл явуулдаг “Улаанбаатар гурил”  хэд хэдэн лангуун дээр харагдсангүй.

Энэ талаар Хүчит шонхор зах“-ын борлуулагч “Сүүлийн гурван сарын турш “Улаанбаатар гурил” тасарсан. Үйлдвэрээсээ ханган нийлүүлэлт хийгдэхгүй байгаа. Нэг киллограммаар ч олдлохгүй байна” гэлээ.

Харин иргэд “Улаанбаатар” дээд гурил болон “Хурх” гурилыг илүү авах сонирхолтой байгаагаа хэлж байв.

Г.НОМУУН

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Баавгай болохсон” киноны нээлтийг энэ сарын 12-нд хийхээр товложээ DNN.mn

Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино энэ сарын 12-нд нээлтээ хийхээр болжээ.

Тус кино нь Каннын кино наадамд нэр дэвшсэн Монголын анхны кино юм. Өнгөрсөн намар “Улаанбаатар” олон улсын кино наадмаар монгол үзэгчид ганц удаа л “Баавгай болохсон”-той танилцсан юм. Харин албан ёсны нээлт энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 12-нд болохоор товложээ.

Categories
мэдээ цаг-үе

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Монгол улсын Үндсэн хуулийн өдөр нэгдүгээр сарын 13-нд буюу Бямба гаригт тохиож буй. Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан энэ бямба гарагийн 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

УИХ-ын Тамгын газар, Монгол бөхийн өргөөтэй хамтран зохион байгуулдаг уг барилдааныг 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэхүү барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын заан С.Хүрэлбаатар авч, Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байжээ.

Барилдааныг 2011, 2013, 2021 онуудад өнжсөн. Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлжээ. Тэгвэл 2010 онд улсын аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо түрүүлсэн нь улсын цолгүй бөх тус барилдаанд түрүү авсан анхны тохиолдол болсон юм. Харин дөрвөн жилийн өмнө улсын заан М.Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо түрүүлснээр энэхүү барилдаанд түрүүлж үзсэн хамгийн бага цолтой бөхөөр тодорчээ. Өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, заан М.Лхагвагэрэл үзүүрлэв.

Ташрамд дурдахад уг барилдааны маргааш нь буюу энэ сарын 14-нд “Талх Чихэр” хувьцаат компанийн нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болох юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 11, Бархасбадь гариг. Билгийн тооллын битүүн, Суулга одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 08:39 цагт мандан, 17:20 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна DNN.mn

Нэгдүгээр сарын 11-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хагаст, өдөртөө нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 9-14 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 15-20 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Харгүй бас цагаангүй түүх” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын дэд дарга, тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн П.Галиндэв “Монгол Улсын иргэнд ч 100 жилээр газар эзэмших эрх байхгүй атал гаднынханд яагаад энэ эрхийг нээж өгөх ёстой юм” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Монголын Хуульчдын холбооны гишүүн, “Легалполиси” хуулийн фирмийн хуульч,  өмгөөлөгч Х.Энхтайван “Эрх баригчид “Бүсчилсэн хөгжил” гэсэн сайхан нэрээр халхавчилж дахин сонгогдох боломжоо бий болголоо” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Харгүй бас цагаангүй түүх” нийтлэл хэвлэгдлээ. 

Өмгөөлөгч Н.Энхжаргал “Хэрэг зөрчилд холбогдсон хэн ч бай
хуульчаас тусламж авч байж эрх зүйн байдлаа хамгаална” гэснийг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Гэмтэл согог судлалын үндэсний төв: Сүүлийн тав хоногт халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр 478 иргэн бэртэл, гэмтэл авсан


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

No description available.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зоориноосоо 100 шуудай хүнсний ногоо алджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 15:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зооринд хадгалуулсан хүнсний ногоо хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 44 настай, эмэгтэй Т нь тус зоориноос 100 шуудай хүнсний ногоо хулгайлсан болохыг эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Иймд иргэдийг өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө баталгаат хаалга цоож, цонхны хаалт хийж, харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер суурилуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн тав хоногт халтиргаа гулгаанаас үүдэлтэй 478 хүн гэмтжээ DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 5-9-ний хооронд буюу сүүлийн 5 хоногийн хугацаанд  ГССҮТ болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2012 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой тохиолдол эрс нэмэгджээ.

Эдгээр өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 478, цана чарганаас унаж гэмтсэн 75 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан аж.

Зөвхөн нэг өдрийн байдлаар буюу 2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр халтирч унасан 103, цана чарганаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 6 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Халтиргаа гулгаанаас үүдэлтэй 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл 3749, 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 5156 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авч буй юм.

Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй юм. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.

Иргэд:

-Чанарын шаардлага хангасан цана чарга сонгох

-Дов жалганы ойролцоо болон өндөрлөг газраас гулгахгүй байх

-Автомашины араас чаргаа чирүүлэхгүй байх

-Хэт олон чаргаар залгаж гулгахгүй байх

-Хашаа, шон, автомашин болон бусад зүйлийг мөргөхөөс сэргийлэх

-Цана, чаргаар гулгаж байгаа хүмүүсийн өөдөөс сөрж алхахаас зайлсхийх

-Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Дархан цаазат газраас орж ирсэн халиун бугад биотехникийн дэмжлэг үзүүллээ DNN.mn

Увс нуурын дархан цаазат газрын Тэсийн хэсэг Нарийны голд Халиун буга орж ирсэн гэх иргэдийн мэдээллийн дагуу Увс нуурын дархан цаазат газрын байгаль хамгаалагчид газар дээр нь ажиллалаа.

Тэс сумын ЗДТГ-ыг дарга Г.Цогт-Очир, Увс нуурын ДЦГ-ын Тэс хэсгийн байгаль хамгаалагч Д.Тулгаа, Сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Очхишиг, Сумын Байгаль хамгаалагч Бямбажав нартай хамтран өвс, тэжээл тавьж өглөө.

Тэс нутагтаа ирсэн Халиун бугыг айлгаж, цочоохгүй, үргээж, хөөхгүй байж, өвс тэжээл дөхүүлж, зэрлэг амьтанд ээлтэй хандсан байна.