Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, хүчтэй салхи, шуургатай байхыг анхаарууллаа DNN.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар, маргааш буюу нэгдүгээр 12-нд Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг, Увс аймгийн өмнөд, Завхан, Говь-Алтай аймгийн баруун хэсгээр салхины хурд 18-20 м/с, түр зуур 24 м/с-ийг давж ширүүснэ.

Цаашид 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -24…-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -17…-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 15-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна.

  • Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  •  Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулна DNN.mn

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, холбогдох албаныхан Сингапур Улсын “ST Engineering” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Улаанбаатар хотын камержуулалт, Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов. Агаарын тээвэр, ухаалаг хот, олон нийтийн аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани 100 гаруй улсын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж, 130 гаруй улсад ухаалаг хотын төслийг хэрэгжүүлжээ. “ST Engineering” компанийн 25 мянга орчим ажилтны 17 мянга нь дээрх чиглэлүүдийн инженер юм.

Хотын дарга Х.Нямбаатар “Манай улсад 2000-аад оноос камержуулалт эхэлсэн ч одоогоор нийслэлд байгаа камеруудын 50 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, хоорондоо уялдаагүй байна. Иймд хууль тогтоомжийн хүрээнд камержуулалтыг бүрэн шийдэж, хотын бүх камерыг холбосон Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулах шаардлагатай. Ингэхдээ нийтийн тээвэр, такси үйлчилгээ, хувийн хэвшлийн камерыг ч мөн холбоно. Энэ чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээв.

Сингапур Улсын Аюулгүй байдал, тагнуул, эрсдэл судлалын академийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Дерик Динг “Манай байгууллага 2002 оноос Улаанбаатар хоттой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад хамтран ажиллаж ирсэн. Улаанбаатар хотын Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулах, Замын цагдаагийн газрын дэргэдэх Шуурхай удирдлагын төвийг шинэчлэхэд хамтран ажиллахад таатай байна. Богино хугацаанд олон төрлийн шийдлээс санал, зөвлөмж хүргүүлж, хамтран ажиллана” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

“Алтан төлийн эзэн” шагналын материалыг нэгдүгээр сарын 30 хүртэл хүлээн авна DNN.mn

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр 46 дахь жилдээ шалгаруулан олгоно.

МҮОНРТ-ийн агуулгын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа хуурай газрын экосистем буюу Монгол орны хувьд бэлчээрийн даац, цөлжилтийн асуудлыг шагналын бодлогод тусгаж байна.

МҮОНР-ИЙН “ТАВАН ЭРДЭНЭ” НЭВТРҮҮЛГИЙН НЭРЭМЖИТ АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН ШАГНАЛЫН УДИРДАМЖ

/Энгэрийн яргуй цасан доор зүүдлэхэд

Эхний төл наран наашилж цангинана”...гэх дуу шигээ малчин түмэндээ хоногшиж, хүндлэгдсэн энэ шагнал 2024 онд 46 дахь жилдээ олгогдох юм. Мал сүргээ өсгөн үржүүлэх бодлогын хүрээнд анх санаачлагдаж байсан энэ шагнал улс орон болон дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг бодлогодоо тусгаж, цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөж байна.

 “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигч дараах болзлыг хангасан байх шаардлагатай

  1. Сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ 90 хувиас доошгүй байх
  2. Мал сүргийн чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулсан байх
  3. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар сүргийн бүтцийг оновчтой, үр ашигтай болгох тал дээр анхаарсан байх
  4. Малын тоог бэлчээрийн сэлгэц, нөхөн сэргээгдэх чадвартай уялдуулсан байх
  5. Малчин өрхийн гишүүн бүр Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалд хамрагдсан байх
  6. Орон нутгийг хөгжүүлэх, малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, инновац нэвтрүүлэх, соён гэгээрүүлэх үйлсийг дэмжиж ажилласан байх

“Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигч доорх материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

  1. Малчны анкет
  2. Шагналын болзлыг хангаж буй тухай багийн Засаг даргын дэлгэрэнгүй тодорхойлолт болон шагналд тодорхойлсон тухай багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл
  3. Сумын Хөдөө Аж Ахуйн тасгийн анкет тэмдэглэл буюу малчны “А” дансны хуулга (Сумын Засаг даргын цохолттой)
  4. Сүүлийн гурван жилийн малын тоон үзүүлэлт (Сумын Засаг даргын цохолттой)
  5. Аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газрын албан тодорхойлолт

Эдгээр материалуудыг бүрэн бүрдүүлсэн малчны тодорхойлолтыг 2024 оны 1-р сарын 30 хүртэл МҮОНРТ-ийн байранд хүлээн авна.

Материал ирүүлэхтэй холбоотойгоор доорх зүйлсэд анхаарна уу:

  • Материал хүлээн авснаар МҮОНРТ ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй, тухайн шагналыг авах шууд үндэслэл болохгүй.
  • Ажлын хэсгийн ачаалал, нууцлалын журмаас шалтгаалан шалгараагүй тохиолдолд яагаад шалгараагүй тухай тайлбар мэдээлэл өгөх боломжгүй.
  • Шагналыг олгох эцсийн шийдвэрийг МҮОНРТ-ийн ажлын хэсэг ямар нэгэн зуучлагч хувь хүн, байгууллагын оролцоогүйгээр гаргадаг болно.

Материал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр.

Шалгаруулалттай холбоотой асуудлаар Tavan-Erdene@mnb.mn хаягаар холбоо барина уу.

Categories
мэдээ цаг-үе

Матад суманд Отрын штаб байгуулжээ DNN.mn

Булган, Гурванзагал, Баянтүмэн сумдын нэгдсэн отрын штаб Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Хонгорын овоо” гэдэг газарт байгуулагдлаа.

Отрын штабын бүрэлдэхүүнд Матад сумын багийн Засаг дарга, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн, Сумын төлөөлөгч нар малын эрэлд явж байгаа иргэдэд түр байрлах байр, эрүүл мэндийн үйлчилгээ, малын мэдээллийг нэгтгэн хүргэн ажиллаж байгаа юм.

Байршил:

N 47.57822
E 116.54350

Мөн отрын штабт аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын дарга нар хуваарийн дагуу хяналт хийж газар дээр нь ажиллаж байна гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв DNN.mn

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Тус хуульд доорх заалтуудыг тусгаж өгсөн байна.

  • 3.1.6.Эцэг, эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.
  • 3.4.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэр бүлийн орчинд, боловсролын сургалтын байгууллага сургалтын болон дотуур байрны орчинд, хуулийн этгээд хуульд заасан эрх эдэлж, үүргээ хэрэгжүүлэхдээ хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх бүх төрлийн хориотой, хортой контент, бүтээлээс хамгаална.
  • 3.4.3.Цахим орчин болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хүрээнд хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх хориотой, хортой контент, бүтээлээс хамгаалах орон тооны бус дэд зөвлөл Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд ажиллана.
  • 3.4.8.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хүүхдийг гүтгэсэн, заналхийлсэн, хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эсхүл хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хувийн болон эмзэг мэдээлэл, зураг, дүрс, дуу авиа, хэн болохыг тогтоох боломжтой бусад мэдээллийг агуулсан контентыг бүтээх, түгээхийг хориглоно.
Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Бидний араншин” киног энэ сарын 19-нөөс үзэгчдэд хүргэнэ DNN.mn

“F” студи, “Update” энтертайнмент хамтран дэлгэцийн ээлжит бүтээлээ “Бидний араншин” нэртэйгээр, комеди, драм төрлөөр бүтээжээ. Киног Ц.Амартүвшин найруулж, гол дүрүүдэд Ч.Төгөлдөр, Д.Дэлгэрсайхан, А.Бямбабаяр, С.Зоригт нар тоглосон байна.
          Өсөхөө, Нямаа, Хорлоо, Хуягаа дөрөв багын найзууд. Тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Өсөхөөгийн бяцхан охин хүнд өвдсөнөөр амьдрал сорино. Нэгийнхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн ажил мэргэжилтэй ч хамтран ажиллахаар шийднэ. Гэсэн ч бүх зүйл дардан бүтэхгүй. Гэвч тэд бууж өгөхгүй. Учир нь энэ бол бидний, бас тэдний араншин. Бүх насныханд зориулсан “Бидний араншин” уран сайхны киног энэ сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгоно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эх сурвалжууд сонин дээр байдаг юм DNN.mn

Аливаа мэдээллийг уншиж байгаа цахим хэрэглэгчдийн бие биеэсээ асуудаг ганц зүйл “эх сурвалж нь хаана байна” гэцгээдэг. Гадаад мэдээллийг бол линк энэ тэрийг нь тавьж өгч байгаа харагддаг. Гэхдээ дотоодын мэдээллийн гол эх сурвалж нь сонин дээр байдаг юм. Хүмүүс сүүлийн үед сонин захиалж уншихаа байснаас мэдээ мэдээлэл их муутай байдаг болсон байна.Мэдээлэл муутай байдаг учраас их гэнэн, ямар нэг зүйлийг сургаар сонсож нийгмээрээ хуйлран буруу тийшээ явах нь ихэсчээ. Элдэв шар мэдээнээс бусад нь сонин хэвлэл дээр нийтлэгддэг. Тендер, засаг төрийн шийдвэр, төрийн бодлого хаашаа чиглэж байгаа талаар, алдар цуутай хүмүүсийн тухайн нийгэмд өрнөж байгаа зүйлийн талаарх бодол санал бүгд өдөр тутмын сонин дээр хэвлэгдэн гардаг юм. Мөн нийгмийн бодлого бидний баримтлах философи ямар үзэл баримтлалтай байх нь мөн л сонин хэвлэл дээр тогтмол хэвлэгдэж байдаг. Нийгмийн бүхий л салаа мөчирт амьдардаг хүмүүсийн амьдрал тэдний санаа бодол бас тусгагдсан байдаг. Мэдээж төр засаг удирдаж яваа хүмүүсийн яриа сонин дээр хэвлэгддэг. Үүнийг хүмүүс нэг их анзаардаггүй нь маш буруу юм. Тэд бидний улс хаашаа явж байгаа, юу хийх гэж байгаагаа олон түмэнд мэдэгдэхийн тулд байнга яриа өгч байдаг. Үүнийг буруугаар мушгиж даргад долигнож байна гэсэн бодол зориудаар нийгэмд суулгаж өгсөн нь маш буруу төөрөгдөл юм. Бусад хэвлэл мэдээллээр энэ бүхэн явагддаг ч энэ их шуурсан хөдөлгөөнтэй нийгэмд үзэгдээд л өнгөрдөг. Харин сонинг хүмүүс түр амсхийгээд тухтай бодож үзэх үедээ гаргаж хардаг учир нөлөө ихтэй байдаг. Сонин энэ хурдтай нийгэмд маш удаан мэт санагддаг ч яваандаа ёс заншил мэт хүмүүст нөлөөлдөг онцлогтой.

Ж.Сандагдорж

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Энхтайван: Эрх баригчид “Бүсчилсэн хөгжил” гэсэн сайхан нэрээр халхавчилж дахин сонгогдох боломжоо бий болголоо DNN.mn

Монголын Хуульчдын холбооны гишүүн, “Легал полиси” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Х.Энхтайвантай ярилцлаа.

-Бүсчилсэн хөгжлийг та хуульч, судлаач хүний хувьд хэрхэн харж байна. Аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгосноор ямар үр дүн гарах бол?

-Ер нь сонгууль бол Монголын ард түмний, Монголын нийгэм, эдийн засаг, тогтолцооны ирээдүй хувь заяаг тодорхойлж, шийдэхэд гол нөлөөлөх маш чухал зүйл. Түүнийгээ дагаад иргэд сонгуулийн боловсролтой байх нь өндөр ач холбогдолтой учраас энэхүү ярилцлагыг сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх зорилгод илүү чиглүүлэх хүсэлтэй байгаагаа дурдах нь зөв болов уу.

Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишүүдийг сонгох ес дэх удаагийн сонгууль ирэх зургадугаар сард болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд холимог, томсгосон болон жижиг мажоритар зэрэг сонгуулийн олон системийг бид ашиглаж ирлээ. Энэ удаагийн онцлог нь бүсчилсэн хөгжил дээр тулгуурласан сонгуулийн систем. Энэ систем хэр чухал болох талаар хуулийн төсөл санаачлагчид, улстөрчид өнөөдөр ам уралдуулан магтаж байна. Миний хувьд бүсчилсэн системд тулгуурласан сонгуулийн тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бүсчилсэн хөгжил чухал ч Монголын өнөөгийн цаг үед тохиромжгүй, цаг нь болоогүй гэж харж байна. Бүсчилсэн хөгжлийг намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж, улмаар ялсан намын Засгийн газар хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэр Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлэх ажлыг парламентад халдааж чиг үүргийн гажуудал руу түлхэж байна. Гэтэл үүнийг сонгуулийн тогтолцооны үндсэн суурь болгож байгааг ойлгохгүй байна. Жишээ нь, Баян-Өлгийг Монголын бүсчилсэн хөгжлийн нийгэм, эдийн засгийн ямар үзүүлэлтээр тусад нь тойрог болгосон нь харагдахгүй байна. Нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хувьд хоорондоо ямар ч хамааралгүй аймгуудыг нэг бүс хэмээн бүсчилж сонгууль хийж байгаа нь маш оновчгүй бодлого. Хангайн том уулсаар зааглагдаж хоорондоо автозамаар ч холбогдоогүй Архангайг Өвөрхангай, Баянхонгортой холбож байгаад ямар бодлого шингэсэн бэ. Мөн хоорондоо ямар ч эдийн засгийн таталцалгүй баруун дөрвөн аймгийг нэг бүс болгож байгаа нь Монголын ямар бодлоготой нийцэж байгаа нь огт ойлгомжгүй байна.

Намын бодлого гэдгээсээ илүү аймгаасаа төлөөлөлтэй болчихъё гэсэн нутгархаг бодлоос шалтгаалж бүсчилсэн хөгжил биш, харин ч аймгуудыг талцуулах эвдрэлийн үндэс болохоор байна.

 

Тэгээд ч Монгол Улсын бүсчилсэн хөгжил бол баруунаасаа төв рүү, зүүнээсээ төв рүү буюу Улаанбаатар руу чиглэсэн диаграмтай шүү дээ. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймаг нэг замаар Улаанбаатар руу явдаг, нэг уулыг дагаж амьдардаг, нэг том голыг дагаж ундаалдаг нийтлэг соёлтой. Гэтэл яагаад үүнийг нэг бүс болгоогүй юм бэ гэхчлэн асуудал олон байна.

Бүсчилсэн хөгжил чухал. Гэхдээ Монголын нийгэм, эдийн засаг, иргэдийн улс төрийн боловсрол бүрдээгүй үед хүчээр улс төрийн газрын зургийг зурж байгаа нь цаг үеэ олоогүй бодлого.

-Мандатын хуваарилалт нь хуулийн ямар нэгэн зөрчил үүсгэх болов уу?

-Сонгуулийн тогтолцоотой холбоотой Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч, Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ороод байна. Гэтэл УИХ-аас сонгуулийн тойргийг байгуулж мандатын тоог батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд УИХ-ын гишүүнийг нийтээрээ сонгох зарчмыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Тодруулбал, УИХ-ийн сонгуулийн тухай хуульд зааснаар хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоох журамтай. Гэвч эдгээр нөхцөлүүдийг харгалзалгүй, ялангуяа сонгогчийн тоог харгалзалгүй мандатын тоог тэгш бус, үндэслэлгүй тогтоосон байна. Жишээ нь, 164 мянган сонгогчтой Баянгол дүүрэг гурван мандаттай байхад, 69 мянган сонгогчтой Баян-Өлгий аймаг гурван мандаттай байх жишээтэй. 270 мянган сонгогчтой Баянзүрх дүүрэгт таван мандат байхад 200 мянган сонгогч хүрэхгүй Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймагт 10 мандат байх юм. Хүн амын тал хувийг эзэлж буй Улаанбаатар хотын иргэд 24 гишүүн, орон нутгийн иргэд 54 гишүүн сонгох нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийтээрээ сонгох зарчимд нийцэх эсэхийг дахин хянах шаардлагатай. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг мэдээж Үндсэн хуулийн цэц шийдвэрлэнэ шүү дээ.

-Томгосон тойрогтой болсноор улстөрчид хариуцлагаас зайлсхийх боломж бүрдэж байна гэсэн дүгнэлт тодорхой хүрээнд байна. Үүнд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Хамгийн түрүүнд тулгарах бодит том эрсдэл мөн. Нөгөө талаас Монголын ард түмэн одоогийн парламентад сэтгэл дундуур байна. Залуу үеийг мөн шинэ өөрчлөлтийг хүсч байна. Гэтэл энэ систем нь залуу үеийг нийгэмд танигдах, шинэ улстөрчийг гаргаж ирэх боломжгүй болголоо. Нөгөө л байдаг өнөөгийн улстөрчид дахин сонгогдох боломжийг бүсчилсэн хөгжил гэсэн сайхан нэрийн дор халхавчилж оруулж ирж байна.

УИХ-ын тогтоолоор Баян-Өлгий аймгийг тусад нь гурван мандат бүхий нэг тойрог болгосон нь “Бүсчилсэн хөгжлийн бодлого” гэх урианаасаа хууль тогтоогчид ухралт хийсэн эхний алхам боллоо.

Бүсчилсэн хөгжил гэсэн малгайн доор өнөөгийн эрх баригчид эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн бодлого нь үүнээс харагдаж байна.

-Сонгуулийн хуулиар одоогийн УИХ-д суудалгүй намууд гарч ирэх боломж хэр нээлттэй байгаа вэ. Бүх намын оролцоог хангах зорилгыг тавиад байна шүү дээ?

-Энэ бол их чухал асуудал. Нэг популист нөхөр нэг тойргийг онилж улс төр хийгээд түүгээрээ дамжуулж парламентад орж ирэх бодит эрсдэл байдаг шүү дээ. Манай парламентын түүхэнд үлдсэн гашуун туршлага ч бий. Та бүхэн санаж байгаа бол 1996-2000 оны парламентад МУННам Сүхбаатар аймагт яруу найрагч О.Дашбалбар агсныг өрсөлдүүлж нэг тойрог авсан байдаг. Тухайн үеийн УИХ-ын тухай хуулиар 50+1 гишүүний ирцээр хууль баталдаг зохицуулалттай байлаа. Гэтэл эрх баригч Ардчилсан холбоо эвсэл 50, МАХН 25, О.Дашбалбар нэг суудлыг авсан. Үүн шиг, “алтан карт”-ыг сугалчихсан хүн улстөр, парламентыг яаж тогтворгүй болгож байсныг санаж байгаа байх. Үүний жишгээр нэр дэвшиж байгаа жижиг намуудад квот тавьсан нь маш чухал. Тухайлбал, жижиг намууд нийт мандатын 50-иас дээш хувьд нэр дэвшүүлсэн байхыг шаардаж байгаа. Парламентад суудал авахын тулд нийт сонгогчдын дөрөв болон түүнээс дээш хувийг авах шаардлагатай. Бүр цаашилбал хоёр жижиг нам эвсэж сонгуульд орсон тохиолдолд нийт сонгогчдын таваас дээш хувийг, гурав бол долоогоос дээш хувийг авч байж парламентад төлөөлөлтэй болох нь сайшаалтай алхам болсон.

-Та УИХ-ын сонгуулийн хуулийн онцлогийг ерөнхийд нь хэрхэн харж байна?

-2019 онд батлагдаж, 2020 оны сонгуулийг явуулсан Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд энэ удаагийн сонгууль явагдах гэж байгаагаараа онцлогтой. Онцлог өөрчлөлт гэвэл парламентын гишүүдийн тоог 50-иар нэмэгдүүлж нийт 126 болголоо. Сонгуулийн холимог тогтолцоог сонгож 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг хувь тэнцүүлсэн аргаар сонгохоор болсон. Мөн сонгуулийн хандивын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгож нэмэгдүүлсэн.

Жагсаалтын нэр дэвшигчийг нэгийг харьцах нь нэг буюу эмэгтэй, эрэгтэй гэж сөөлжүүлж жагсаахаар оруулсан зэрэг нь онцлог байлаа.

-Улстөрчид сонгуулийн 17 хоногийн хугацаанд тэр том тойрогт танигдана гэдэг маш хүнд болчихоод байгаа шүү дээ. Улстөрчид өөрийгөө танилцуулах сурталчилгааны үр дүнтэй хэлбэрийг та юу гэж харж байна?

-Ухуулах хуудас хэвлэлийн гурван хуудас байсныг хоёр болгож, сонгуулийн хоногийг 17 болгож өөрчилсөн. Энэ нь нэг талаас иргэдийн сонгох эрх, нөгөө талаас сонгогдох эрхийг хязгаарласан зүйл болсон. Нэгэнт бүсчилсэн том тойрогтой, явах газар их, уулзах хүн олон ийм үед нэр дэвшигчийг хэн нь хэн бэ гэдгийг таниулах хэвлэмэл материал тараах нь хамгийн үр дүнтэй хэрэгсэл болов уу. Учир нь өнөөдөр сошиал сүлжээнд нийтлэгдсэн мэдээлэлд итгэх хэцүү болчихоод байна шүү дээ. Тиймээс өөрийгөө таниулах хэвлэмэл материал тараах бололцоог нэр дэвшигчдэд хангаж өгнө гэж найдаж байна. Тэгэхгүй бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нэгдсэн байдлаар гаргаж өгсөн нийтийн самбар дээр нэг хэвлэлийн хуудасны 1/4-тэй тэнцэх хэмжээний ганц зураг наагаад л сонгуульд өрсөлдөх хязгаарлагдмал нөхцөлийг тулгаж байна. Үүнээс үүдэж маш олон сөрөг үр дагавар үүсч байна. Жишээ нь, наанадаж шинэ, залуу нэр дэвшигч гарч ирж танигдах боломжгүй. Сонгогчдын ч сонгох эрх хязгаарлагдмал байна шүү дээ. Үүнийг хууль тогтоогчид эргэн харж иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангана гэж найдаж байна.

р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Айл өрхүүдийн зуух, пийшинд шалгалт хийлээ DNN.mn

Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн шахмал түлшний хяналтын хэлтэс, “Тавантолгой түлш” компани хамтран Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн зарим айл өрхүүдийн зуух пийшинд шалгалт хийж, заавар зөвлөгөө өглөө.

Шалгалтаар айлуудын зуух эвдэрсэн, ширэм хагарсан, ул ширэм хугарсан, ханан пийшин хагарсан зэрэг зөрчил дутагдал олон байлаа.

Мөн айлуудын угаарын хийн мэдрэгч ажиллахгүй, тэжээлийн зай нь дууссан гэх шалтгаан хэлж байлаа.

Иймд дээрх байгууллагуудаас иргэдийг зуух, пийшин, яндангийнхаа битүүмжлэлийг сайтар шалгаж, эвдэрсэн бол засч сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байна гэж “Тавантолгой түлш” ХХК-иас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө нийслэлийн зургаан дүүрэгт зам талбайн цасыг ковшоор хусаж, цэвэрлэжээ DNN.mn

Өнгөрсөн шөнийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт зам талбайн цэвэрлэгээний 22 байгууллага 49 техниктэйгээр 22 тонн давс, 12.5 тонн бодис, 9.5 шоо метр дайрга цацжээ.

Сүхбаатар дүүрэг:

Санзай чиглэлийн зуслангийн замд халтиргаа гулгааг арилгахаар шүүрт ковш ажиллаж байна. Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ дүүргийн 6, 9, 14,16 дугаар хороонд авто замын өгсүүр, уруу хэсэг, уулзварууд болон халтиргаа ихтэй хэсэгт давс, бодис цацлаа. Бэлх, Сэлх чиглэлийн явган хүний замыг цэвэрлэж, 100 айл, Цагдаагийн гудамжны замын цэвэрлэгээнээс гарсан цасыг ачин тээвэрлэж байна.

Хан-Уул дүүрэг:

‘Гранд Тохижилт ХХК” Эрчим хүчний гудамж нуухны цасыг ковшоор хусаж, цасаа ачилт хийжээ.

Баянзүрх дүүрэг:

Баянзүрх эко тохижилт ОНӨААТҮГ-аас Зүүн дөрвөн зам, Намъянжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Офицерийн тойрог, Чулуун овооны тойрог, Амгалангийн зам, Дотоод хэргийн их сургуулийн баруун талын замд нийт дөрвөн тонн бодис цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг зохион байгууллаа. Дүүргийн зам, талбайн үйлчилгээний ажилчид өндөрлөг явган замууд болон өгсүүр шатны цас мөсийг цэвэрлэж байна.

Чингэлтэй дүүрэг:

Дүүргийн ТҮК, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Бага тойруу, Баруун сэлбэ, Чоймболын гудамж болон орон сууцны хороолол дундах замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, тусгай зориулалтын бодис цацлаа.