Categories
гадаад мэдээ

Риши Сунак: Украин хэзээ ч ганцаардахгүй DNN.mn

Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Киевт айлчилж, Украинд 2.5 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлэх болсныг зарлав.

Ерөнхий сайд энэ тухай Киевт ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, “Их Британи Украины аюулгүй байдлыг хангах тухай” шинэ гэрээнд гарын үсэг зурж “Хэрэв Владимир Путин Украинд ялалт байгуулбал тэр үүгээр зогсохгүй гэдэг нь тодорхой байгаа учир бидний Украинд үзүүлэх дэмжлэг маш чухал зүйл юм” гэж мэдэгдэв. Харин Даунинг Стрит энэ айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл гаргаж “Тус дэмжлэгийн багц нь Украин, Их Британийн хооронд зуун жил үргэлжлэх, хөдөлшгүй бат түншлэлийн эхний алхам болно” гэж онцлов.

Украины ерөнхийлөгч Зеленский “Риши Сунакийн Украинд үзүүлж буй “хувийн манлайлал”-ыг сайшааж, “Украиныг НАТО-д элсэх хүртэл энэ гэрээ бидний аюулгүй байдлыг хангах болно” гэж мэдэгдээд үүнийг “урьд өмнө огт байгаагүй шинэ, бодит аюулгүй байдлын гэрээ” гэж нэрлээд “Бид Их Британитай жинхэнэ аюулгүй байдлын анхны гэрээ байгуулсандаа баяртай байна… Энэ бол бидний хувьд бусад түншүүдтэйгээ байгуулах гэрээний үндэс болж байна” гэж мэдэгдэв. Харин Сунак “Энэхүү гэрээ нь өнгөрсөн жил Вильнюст болсон дээд хэмжээний уулзалтын үеэр 30 улс Украинд амласан хоёр талын аюулгүй байдлын шинэ хэлэлцээрүүдийн эхнийх нь юм” гэж мэдэгдээд “Хэрэв Орос Украинд дахин халдан довтолсон тохиолдолд энэхүү гэрээний дагуу Их Британи газар, далай, тэнгэрт орчин үеийн техник хэрэгслээр хангаж, Оросын эдийн засагт хориг арга хэмжээ авч, Украиныг холбоотнуудтайгаа хамтран хамгаалах болно” гэж Их Британийн ерөнхий сайд тайлбарлав.

Энэхүү “Аюулгүй байдлыг хангах гэрээ”-нд батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагаа, далай дахь аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, дэд бүтцийн чухал хамгаалалт, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах, мэдээллийн аюулгүй байдал буюу Оросын хуурамч суртал ухуулгатай тэмцэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, улс төрийн хамтын ажиллагаа (Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн сэргээж, Украины олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийн дагуу шударга энх тайвныг тогтоох хүртэл Украин ч, Европ ч аюулгүй байх боломжгүй гэдгийг энд талууд хүлээн зөвшөөрч байна), Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, түүний эдийн засгийн чадавхыг сэргээн босгох, нурсан хот суурин, үйлдвэрийг шинээр сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж, иргэний хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллах, Украины Европын холбоо, НАТО-той нягт хамтран ажиллахад шаардагдах шинэчлэлийг хамтран хийх гэх мэт үндсэн чиглэлүүд багтсан юм байна.

Их Британийн ерөнхий сайдын араас шинээр байгуулагдсан Францын Засгийн газрын Гадаад хэргийн сайд Стефан айлчилж ирэх сарын эхээр болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар Украинд санхүүгийн шинэ тусламж үзүүлэхэд бүх хүчин чармайлтаа гаргаж, манай улс Украины дэд бүтцэд урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, эдийн засгаа сэргээх ажилд нь туслах болно гэж хэлэв. Түүний араас Польшийн шинэ Засгийн газрын Гадаад хэргийн сайд Украинд айлчлахаар болов.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт Улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин, 20 тн шатахуун болон 175 тн тэжээл хөнгөлөлттэй үнээр олгоно DNN.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар, УОК-ын дарга Т.Баярхүү нар Хэнтий аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа. Хэнтий аймгийн дөрвөн сум зудтай, 12 сум, 3 тосгон цагаанаар зудархуу байгаа нь мал хорогдох шалтгаан болж байна. Одоогоор аймгийн хэмжээнд 11 суманд нийт 6779 толгой мал хорогдоод байгаа нь нийт малын 0.1 хувийг эзэлж байгаа юм.

Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бус нутагт Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр аймаг болон Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн 532 өрхийн 288.7 мянган мал отроор өвөлжиж байгаа талаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгөх үеэрээ Хэнтий аймагт Засгийн газрын тогтоолоор 2023 онд улсын нөөцөөс хивэг 189.53 тонн, туулах чадвар сайтай автомашин Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны ЭМТ-д 1, Хэнтий аймгийн Онцгой комисст 49 ширхэг гэр, 20 тонн шатахууныг тус тус олгосныг хэлээд Улсын нөөцөөс Засгийн тогтоолоор 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор хивэг 60.000 тонныг хөнгөлттэй үнээр, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 479 дүгээр тогтоолоор тэжээл 175 тонныг 50 хувь хөнгөлттэй үнээр тус тус нэмж олгохоор болсон” гэлээ.

Энэ үеэр Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Д.Машбатын хот айлаар орж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, малчдын санаа бодлыг нь сонслоо.

Д.Машбат “Өнгөрсөн жил өвөлжилт хүндэрч, зүтгүү орсон тул энэ жил бог малаа айлд тавьж, өөрсдөө зөвхөн үхэр сүргээ өвөлжүүлж байна. Энэ жил өнгөрсөн жилийнхээс цас багатай ч намар эрт эрс хүйтэрч, мөсөн бүрхүүл тогтсон нь малд халгаатай байна” гэлээ. Мөн оны өмнө хивэг, тэжээлийэ үнэ өсөж 30 мянган төгрөгөөс даваад байсан бол өнөөдрийн байдлаар буурч 25 мянган төгрөг болж байгааг дуулгав.

Малчдын хувьд арьс шир, түүхий эдийн үнэ хямд байгаа нь малын тоог өсгөх шалтгаан болж байна. Өнгөрсөн зуны тухайд хонины ноос худалдаж аваагүй, ихэнх нь хаягдсан талаар малчид хэлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөрийтэй тоглогч: Ар гэрийнхэн уурлаж, бухимдан хүчээр харьцаж эхлэхээр л улам цаашаа явж, хамаг байдгаа тавьж эхэлдэг юм билээ DNN.mn

Мөрийтэй тоглоомд донтсон иргэд хамаг байдгаа тавьж өр зээлэнд орохоос эхлээд сэтгэл зүйн хямралд өртөж, амиа хорлоход хүрдэг талаар сэтгэлзүйчид анхааруулж байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 2023 онд мөрийтэй тоглоомоос болж зургаан хүн амиа хорложээ. Энэ сэдвийн хүрээнд мөрийтэй тоглож, амиа хорлохыг завдаж байсан иргэнтэй ярилцлаа.


-Мөрийтэй тоглоомыг хэзээнээс тоглож эхлэв?

-Хоёр жил гаруй болж байна. Анх бага багаар тоглож байгаад нэг мэдэхэд донтчихсон байсан. Өөрийгөө донтсон гэдгийг мэдэхгүй болчихдог юм билээ. Би уурхайд ажилладаг байсан юм. 14/14 хоногоор ээлжилж ажилладаг.

-Гэр бүлтэй юу?

-Гэр бүлтэй байсан. Охин маань хоёр нас хүрэх гэж байгаа. Эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулаад жил болж байна. Энэ асуудлаас болоод саяхан шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан.

-Мөрийтэй тоглоомд өөрийгөө донтсон гэдгийг хэзээ мэдэв?

-Хүн өөрийгөө донтсон гэдгийг мэддэггүй, хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Гэхдээ анхаарах нэг зүйл нь донтсон хүнтэй хүчээр харьцаж болохгүй юм шиг санагдсан. Эхнэр маань энэ тухай сонсоод намайг шууд л нүүр нүдгүй цохиж аваад, авч шидээд дайрчихдаг байсан. Донтсон хүнтэй ийм байдлаар харьцахад улам цаашаа явуулдаг. Хадмууд маань ч бас иймэрхүү байдлаар харьцдаг байсан. Нэгэнт буруу зүйлд донтчихсон хүнтэй аятайхан, учир эвийг нь олоод харьцах ёстой юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд өөр дээрээ харж байгаа. Уг нь тухайн үед байрны урьдчилгаа олчих гээд хичээж явсан үе. Мэдээж буруу зүйлд орчихсон, үүнийг ар гэрийнхэн маань улам их үзэн ядаж, сэтгэл зүйн дарамт өгч байсан учраас цуглуулсан мөнгө төгрөгөө тоглоомдоо зориулаад улам баларсан. Дээр нь машин тэргээ алдаад, эхнэр маань ч салахаар болж, сүүлийн үед л өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө засах гэж хичээж явна.

-Хэр их хохирол амссан бол?

-Банканд 20 сая төгрөг, аппликейшнд долоон сая төгрөгийн зээлтэй байна даа. Ямартаа ч энэ өрүүдээ хагаслаад төлөхөөр хичээж байна.

-Өр зээл, ар гэрийн асуудал, дээр нь тоглох гээд энэ бүхэнд сэтгэл зүйн хувьд ямар байдлыг бий болгож байв?

-Маш хэцүү шүү дээ. Шөнө нойр хүрэхгүй, мөнгө бодогдоод л. Өр зээлүүдээ яаж хаах вэ гэж толгой өвдөнө. Эрх биш өөрийгөө бишидсэнийг, тоглоомд донтсоноо мэдсэн болохоор тайван байхыг хичээж байна. СЭМҮТ-д хандаж үзсэн. Хоёр удаа очсон. Архины хамааралтай хүмүүс хүмүүстэй хамт сургалтад суулгадаг юм билээ. Тэр нь зохимжгүй санагдсан болохоор дахиж очоогүй.

Өөрөө л өөртэйгөө тэмцэж, дахиж тоглохгүй, бүтэн нойртой хонож амрах гэж хичээж байна. Мэдээж гэр бүлээ алдана гэдэг үгээр зүйрлэшгүй. Гэр бүлээсээ салах сонирхол байхгүй. Хүүхдээ өнчрүүлэх ямар ч бодол байхгүй. Гэвч энэ байдлыг эхнэр маань хүлээн зөвшөөрөхгүй салахыг хүссэн. Уг нь би архи тамхи хэрэглэдэггүй, буруу зуршилгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан.

-Тэгээд яагаад мөрийтэй тоглоом тоглодог болчихсон юм бэ?

-Эхнэр маань манайхыг бодвол боломжийн амьдралтай айлын хүүхэд л дээ. Тийм хүнтэй хамт амьдраад эхлэхээр баян, хоосны ялгаа их харагддаг юм билээ. Энэ нь сэтгэл зүйд маш их нөлөөлдөг. Би бол цалингаас цалингийн хооронд л явдаг. Гэтэл эхнэр маань намайг үл хүндэтгээд л, өөр нөхрүүдтэй харьцуулаад, тэрний нөхөр сард найм, есөн саяыг олдог гэнэ гэдэг. Ах дүүс ч тийм байдлаар харьцаад эхлэхээр “Мөнгө олох ёстой юм байна, ахиухан олоод өгвөл гайгүй болчих байх” гэж бодогдох болсон. Ингэж яваад л орчихсон хэрэг.

-Тэгээд мөрийтэй тоглоомоос ашиг олсон уу?

-Эхэн үед олдог л байсан. Сүүлдээ хяналтаа алдаад баларсан. Олохоос алдсан нь их. Угаасаа цаанаасаа, онлайн покер гэдэг луйвар л гэсэн үг.

-Өр зээлд орсон залуус амиа хорлох тохиолдол гардаг. Өөрийн чинь эргэн тойронд ийм хүмүүс байв уу?

-Би нэг хэсэг эвгүй байдалд ороод амиа хорлох гэж оролдож байсан. Тоглоомд орчихсон, өр зээлтэй учраа олохгүй явж байхад аав маань гэнэт нас барж маш хүнд цохилт болсон. Дээр нь эхнэр маань үл хүндэтгэж, боол зарц мэт л харьцдаг байдалд гутраад орой болгон согтууруулах ундаа хэрэглэх болсон. Нэг өдөр бүр байрны цонхоор үсэрч амиа хорлохыг оролдоод больсон. Архи, пиво огт амсдаггүй хүн ийм болтлоо сэтгэл зүйн хямралд орсон доо.

Ийм байдлаа найз нөхөд эргэн тойрны хүмүүстээ хэлж чаддаггүй. Тэд надад итгээд, тоглохгүй байгаа гээд бодчихсон байдаг. Гэтэл донтчихсон хүмүүс дахиад л нууцаар тоглоод байдаг.

-Таны хувьд ар гэрийнхний дэмжлэг чухал гэдгийг олж харжээ?

-Тийм ээ. Мэдээж ийм нөхцөл байдалд хүргэсэн нь миний буруу. Гэхдээ нөхцөл байдал нэгэнт л ийм болчихсон үед ар гэрийнхэн нь эвтэйхан яриулж, засахыг хичээх ёстой гэдгийг ойлгосон. Бүх зүйлийг нь яриулж итгэлийг нь олж авч нээлттэй болгох хэрэгтэй. Хойшид яаж ч тоглож, эргэж буцаж итгэлийг чинь алдаж болох хамгийн муу үр дүнд хүргэхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, хамтдаа даван туулах тийм үйл явц юм билээ. Цаг хугацаа ч их орно. Түүнээс биш тэр дороо хаячихна, уучлаад ганц итгэхэд эрүүл болчихно гэх боломжгүй. Хамтын хүчин чармайлт, ойлголцол үйл явц шаардана гэдгийг л гэр бүлүүд ойлгоосой гэж хүсч байна. Донтоод өрийн дарамтад орчихсон, өөр олон сэтгэлийн дарамтад давхар орсон хүний сэтгэл зүй үнэхээр хүнд байдаг. Гэр бүлийнхэн нь ойлголцож чадахгүй бол сэтгэлзүйчид хандаад гурвалсан байдлаар сэтгэл заслын үйл ажиллагаа явуулах ёстой.

-Сэтгэлзүйчийн зөвлөгөө тусламж ийм үед маш чухал. Ялангуяа амиа хорлох үйлдлийг сэтгэл заслаар л аварч чадна гэдэг юм билээ?

-Тэгэлгүй яах вэ. Нөгөө талаар гэр бүлийн харилцаа гэдэг зүйл маш чухал гэдгийг хэлмээр байна. Эхнэр хүн гэдэг эр нөхрөө сайн ойлгож бусад нөхрүүдтэй харьцуулахгүй, мөнгө санхүү гэж зовоолгүй өөрт байгаадаа сэтгэл хангалуун хамтдаа хичээх ухаантай байх хэрэгтэй санагдсан. Нэг нэгэндээ итгэж, ойлголцохоо больсноос үүсдэг юм уу гэж харсан.


Сэтгэлзүйч Ц.Энхбат: “Тоглохоо больчихвол л боллоо шүү дээ” гэдэг ч донтсон хүнд тоглоом нь амьдралынх нь утга учир болчихсон байдаг


No description available.

-Залуус мөрийтэй тоглоомд ямар учраас донтдог юм бэ?

-Донтолт гэхээр хэм хэмжээ, хязгаар яригддаг. Донтолтын хэм хэмжээг ярихаас өмнө хувь хүний сэтгэл зүйн асуудал руу орох ёстой. Үүний цаана донтолтын сэтгэл зүйн суурь явагдаж байдаг. Нэг ёсондоо сэтгэл зүйн асуудлаас үүдэлтэй донтолт бий болдог. Жишээ нь, сэтгэлзүйчид хамгийн их хандаж байгаа нь бит / бооцоот тоглоом/ тавих, PC тоглоомд донтох явдал их байна. Бит дээр ярихад энэ төрлийн донтолтын суурь нь сэтгэл зүйн хэрэгцээнүүд хангагдаагүй байдагтай холбоотой. Тухайн гэр бүлийн хүрээнд хүүхдүүд аав ээжээсээ ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй. Тэр хэрэгцээг нөхөхийн тулд ямар нэгэн зүйлд донтох тал руугаа явдаг.

-Хэрэгцээ хангагдаагүй гэдгийг тодруулахгүй юу?

-Жишээ нь, аав ээжүүд хүүхдийг урамшуулах хэрэгцээ гэж бий. Хүүхэд аав ээждээ үнэлэгдэх, өөрийнхөө байр суурийг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ байж болно.

Гэтэл тоглоомд донтох гэдэг тухайн хүүхэд ямар нэгэн тоглоом тоглонгуут үе дамжих тусам чи мундаг байна, чи сайжирч байна гэж цол ахих систем байдаг. Энэ нь аав ээжээс авч байгаагүй хайр халамж, урамшууллын хэрэгцээг нөхөж байдаг.

-Мөрийтэй тоглоомд донтсон хүний сэтгэл зүй ямар болдог юм бол?

-Донтсон хүмүүс сэтгэл зүйн хувьд хамгийн түрүүнд өөрсдийгөө хамгаалах механизм үйлчилж, үгүйсгэж эхэлдэг. Би тоглоомд ороогүй, донтогч биш гэж дайрдаг. Гэвч үнэндээ мөрийтэй тоглох, бит тогтмол хугацаанд тавьсаар байгаад тэр амьдралынх нь нэг хэсэг болчихсон байдаг. Тэр тоглоомоо тоглохгүй л бол тархи нь тэр процессыг нэхээд эхэлнэ.

Нэг ёсондоо мөрийтэй тоглох гэдэг тархинд аз жаргалтай, тухтай байх мэдрэмжийг төрүүлдэг болчихож байна шүү дээ. Гэр бүлийн асуудал үүслээ, ямар нэгэн бэрхшээлтэй тулгарлаа гэхэд тоглоомоо тоглож түүнээс зугтаадаг. Өөрийг нь тайвшруулах нэг арга болчихож байна гэсэн үг. Ингээд ирэхээр тухайн хүнд үнэт зүйл үгүй болж эхэлдэг. Мөрийтэй тоглоомд донтох хамгийн ноцтой зүйл нь гэр бүл ч бай, ажил төрөл, найз нөхөд ямар ч үнэ цэнэгүй болчихдог.

-Шийдлүүд нь үр дүн авчрахгүй, амьдрал амар хялбар биш гэдэгтэй нүүр тулахаар л амиа хорлохыг сонгодог-

-Ингэж явсаар амиа хорлох эрсдэлд хүрдэг үү?

-Донтолтыг ярихаас өмнө тухайн хүний сэтгэл зүйн асуудал руу орох хэрэгтэй. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг бол сэтгэл зүйн дархлааны суурь ойлголт юм шүү дээ. Мөрийтэй тоглоомд донтсон хүн амиа хорлох үйлдэл хийнэ гэдэг маш их урт хугацаа, сэтгэл зүйн олон асуудалтай нүүр тулдаг. Нөгөө талд амиа хорлох сэдлийг өгч байгаа зүйлүүд их байна гэсэн үг. Амиа хорлох гэдгийн цаана санхүү, нийгмийг байдал, гэр бүлийн харилцаа гээд олон хүчин зүйл бий.

Тэдгээр хүмүүс асуудлаа шийдэх гээд хичээгээд л яваад байна. Үр дүн байхгүй болохоор хялбар шийдэх арга эрэлхийлж эхэлнэ. Үүний нэг нь мөрийтэй тоглох, бит тавих. Ингээд мөнгө  олох боломжтой юм байна гэж боддог. Гэтэл бодит амьдрал гэдэг тийм ч амар хялбар биш, санаснаар болохгүй шүү дээ. Үүнтэй нүүр тулаад л, нөгөө бодсон зүйлүүд үр дүн авчирч чадахгүй болохоор ерөөсөө үүнийг шийдэх арга нь амиа хорлолт гэж бодож эхэлдэг.

-Амиа хорлох үйлдлээс яаж урьдчилан сэргийлэх вэ. Гэр бүл, ойр тойрны хүмүүс нь юуг анхаарах ёстой вэ?

-Мөрийтэй тоглосноос болж сэтгэл зүйн маш хүнд нөхцөл байдлыг туулж байгаа хүмүүс олон бий. Тэдгээр хүмүүст хэлэхэд өөрийнхөө хийж чадах хамгийн зүйл, давуу тал, нөөц боломжийг илрүүлэх ёстой. Өөрийнхөө сэтгэл зүйг удирдах ёстой гэсэн үг. Мэдээж сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.

Нөгөө талд ингэж өөрийгөө ойлгож ухаарсан ч гэр бүлийн хүрээнд ойлгодоггүй. Өөрийгөө дийлэх гэж, ялах гэж оролдож байх үед эргэн тойрны хүмүүс өөрийн мэдэлгүйгээр сэтгэл зүйн дарамт учруулж байх нь ч бий. Сэтгэлзүйчийн хувьд зөвлөхөд тухайн донтсон хүнтэйгээ ойр байж, илүү ойлгож дэмжих нь хамгийн сайн үр дүн авчирдаг.

Донтолт гэдэг хувь хүний асуудал биш. Найз нөхөд, эргэн тойрны, гэр бүлийн асуудал болоод хувирчихдаг. Наад зах нь сэтгэл засалчтай хамтраад гурвалсан байдлаар ажиллах ёстой. Тэгэхгүйгээр сэтгэл зүйн хувьд хүнд байгаа хүнийг гадна байгаа хүмүүс маш хөнгөнөөр хардаг. “Тоглохоо больчихвол л боллоо шүү дээ” гээд л байдаг. Гэтэл нөгөө хүнд нь мөрийтэй тоглоом гэдэг амьдралынх нь утга учир, өдөр тутмын хэмнэл нь болчихсон байгаа. Байнга уудаг зүйлээсээ гэнэт татгалзахад тархи түүнийг нь нэхээд байдаг. Ийм л зүйл болно. Урт хугацаанд тухайн асуудалтайгаа тэмцдэг. Наад зах нь өдөр бүр тоглох мэдрэмжтэйгээ ажиллана гэсэн үг. Тамхи татах хүсэлтэй тэмцэж байгаатай адил. Товчхондоо, маш урт хугацааны сэтгэл зүйн тулаан байдаг. Үүнийг л ар гэрийнхэн ойлгож, хамтран тэмцэх нь илүү үр дүнтэй.

Categories
мэдээ нийгэм

Тяньжин боомтод байгаа импортын чингэлгүүдийг шуурхай татаж эхэлжээ DNN.mn

Тяньжин боомтод байгаа импортын чингэлэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор УБТЗ-ын зүгээс Тяньжин боомтоос Монгол Улсыг чиглэсэн импортын чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Хятадын төмөр замд тавьснаар Хятадын тал хоногт 1.5 галт тэрэг Тяньжин-Эрээн өртөө хооронд аялуулдаг байсныг хоногт 3-4 галт тэрэг аялуулж байна.

Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөний нарийн царигаар орж ирсэн импортын чингэлгийг өргөн царигийн галт тэргэнд шилжүүлэн ачиж шуурхай тээвэрлэн Улаанбаатар хотын терминалуудад буулгах ажлыг УБТЗ зохион байгуулж байгаа юм.

2023 оны арванхоёрдугаар сарын 01-ний байдлаар Тяньжин боомтод Монгол Улс руу илгээх 3,921 чингэлэг ачаа байсан бол өнөөдрийн байдлаар 2,926 болж 25 хувиар багасжээ.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн талбайд нийтдээ 677 чингэлэг байгаагийн 500 нь хуучин автомашинтай чингэлгүүд юм. Мөн Улаанбаатар хотын терминалуудад өнөөдрийн байдлаар 1,935 чингэлэг байгаагаас 1,200 нь ачаатай чингэлэг байна.

Импортын чингэлгийг шуурхай тээвэрлэх, хүлээн авагчдад нь түргэн шуурхай олгох ажлыг УБТЗ-ын зүгээс терминалууд болон Гаалийн Ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа аж. Эдгээр байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна.

 

Categories
мэдээ спорт

Мөсөн авиралтын тамирчин Н.Хэрлэн Дэлхийн цомд түрүүллээ DNN.mn

БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болсон бөгөөд 16 орны 88 тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцоход Н.Хэрлэн алтан медаль хүртлээ.

Тэрбээр дэлхийн цомын хоёр дахь медалиа гардаж байна. Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар байсан юм.

May be an image of knife and text

Энэ тэмцээнд Монголыг төлөөлөн оролцсон “Сутайн бор” клубийн багийн бүрэлдэхүүнд спортын мастер О.Сайханжаргал нэгдэн, хамт оролцохоор болсон байдаг. Ингэснээр “Сутайн бор” клубын багийн бүрэлдэхүүнд,

  • Ц.Хосбаяр Гавьяат дасгалжуулагч,ОУХМ, Монголын Хүндийн Өргөлтийн Үндэсний Шигшээ Багийн ахлах дасгалжуулагч
  • Н.Хэрлэн ОУХМ
  • О.Сайханжаргал спортын мастер
  • Н.Сэлэнгэ спортын мастер
  • Д.Отгонхүү
  • Ч.Мандахбаяр
  • Б.Баярмаа нар багтаж байв.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2024.01.16-17/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

МЯГМАР ГАРАГ /2024.01.16/

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·  Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

/Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/

·   “Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу авах зарим арга хэмжээний тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·  “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    “Чиглэл өгөх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·    Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

·  “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/

14.00 “Их хуралдай”



ЛХАГВА ГАРАГ /2024.01.17/

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·   ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг

·      Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·     Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг

 

·  “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн  хэлэлцүүлэг/

·     “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·    Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·     Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·    Хууль, тогтоолын төсөл эцэслэн батлах

·    Монгол Улсын Их Хурлын 2023 намрын ээлжит чуулганы хаалт

14.00 “Их хуралдай”
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажилчдын тэтгэвэрт гарах эсэх нь ажил олгогчдод огт падгүй, харин төр энэ талаар санаа зовоох үүрэгтэй байх DNN.mn

Иргэдийн халаас руу орох 1000 төгрөг тутмын 560 төгрөгийг төр хамж байна. Тодорхойхэлбэл, ХХОАТ 10 хувь, НӨАТ-ын 10 хувь, ААНОАТ 10 хувь, НДШ-д 26.7 хувийн татварыг төлөөд авах ёстой1000 төгрөгийнхөө 339 төгрөгийг иргэд авдаг гэсэн үг. Үүнээс хамгийн өндөр хувийг НДШ эзэлдэг.

НДШ-ээс үүдэж ажилтан, ажил олгогчийн хооронд үл итгэлцэл, хагарал үүсч байна. Амьдралынхаа тодорхойхувийг ажилдаа зориулж байгаа атал энэ минийцалинг нэмэхгүй, намайг шулж байна гэж ажилчид ажил олгогчийг зүхэж байгаа нь худлаа биш, бодит үнэн. Аргагүйшүү дээ. Цалингийнх нь 26.7 хувь нь хэнд нь ч наалдахгүйзамхарчихаж байгаа юм. Нөгөө талаас ажил олгогчдын хувьд НДШ дөнгө болж байна. НДШ өндөр байгаагаас болж л ажил олгогчид цалингаа нэмж чадахгүйбайгаа юм. НДШ-д ажил олгогч 16.7 хувийг, ажилтан 10 хувийг төлж буй. Ингэхдээ байгууллага бүгдийг нь цуглуулж аваад төрд тушаадаг. Ингэж нийгмийн даатгалын санд мөнгө төвлөрүүлж тэтгэврийн эх үүсгэврийг бийболгодог.

Угтаа ажил олгогчийн нэн тэргүүнийүүрэг бол ажилтандаа цалинг нь олгох шүү дээ. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэхийг ажилтны өмнөөс ажил олгогч шийддэг бус, ажилтан өөрөө шийддэг баймаар байна. Өөрөөр хэлбэл, НДШ-д төлөх мөнгийг нь тухайн байгууллага ажилтандаа өгнө. Харин ажилтан цааш тушааж хуримтлуулах эсвэл тухайн цаг үедээ хэрэглэх эсэхээ өөрөө шийддэг баймаар байна. Ажил олгогч бусдын өмнөөс мөнгийг нь заавал хурааж авч төрд өгөх албагүйгэсэн үг.

Одоо бол ажилтны төлөх 10 хувийг байгууллага цалингаас нь хурааж авдаг. Ингэхээ больё. Ажилтан өөрсдөө төлье. Харин ажил олгогч төлөх ёстой16.7 хувийн татвараа төрд тушаана. Хэрвээ ажилтан өөрийн төлөх ёстойтатвараа төлөөгүйбол төрөөс ажил олгогчийн төлж байгаа 16.7 хувийг буцааж байгууллагад нь өгөх зохицуулалттайбаймаар байна. Шулуухан хэлэхэд, ажилтны тэтгэвэртэйбайх эсэхийн төлөө санаа зовох нь ажил олгогчийн үүрэг биш. Энэ үүрэг бол төр засагт байх ёстойшүү дээ.

Ажил олгогчоос их хэмжээниймөнгө гарч байгаа ч уг татварыг өсгөснөөр ажил олгогчид цалингаа нэмж чадахгүйбайна. Нийт цалингийн 26.7 хувийг төрд өгөхөөр ажилтанд очих мөнгө бага байна. Тиймээс үүнийхувь хэмжээг бууруулмаар байна. Ардчилсан намыг төр барьж байх үед НДШ 10 хувийн татвартайбайлаа. Ер нь татвар өндөр байлаа гээд татварын бааз суурь тэлдэггүйгэдгийг учир мэдэх бүхэн мэднэ. Харин ч далд эдийн засаг гаардаг. Тиймээс Ардчилсан нам эрх барьж байх үеийнх шиг нэгдүгээрт, НДШ-ийг 10 хувь болгомоор байгаа юм.

Ирэх зургадугаар сард болох сонгуулийн мөрийн хөтөлбөртөө улс төрийн намууд бүгд татварыг 10 хувь болгож бууруулна гэж зарлах хэрэгтэй. Ингэж зарласан намд ажил олгогчдын санал их төвлөрнө. Ардчилсан нам 10 хувийн татварын хуучин бодлогоо үргэлжлүүлээсэй. Хэрвээ Ардчилсан нам ялж 10 хувь болгож чадахгүйбол МАН 10 хувь болгоосойгэж мянга мянган ажил олгогч горьдож байгаа.

Учир нь төр засгийн хийх ажлыг өнөөдөр ажил олгогчдоор хийлгэж байна. Төр засаг иргэдийн тэтгэвэр, халамж үйлчилгээ бүхнийг хариуцах ёстой. Гэтэл төр засгийн хийх ажлыг ажил олгогчдоор хийлгэснээр ажил олгогчид ямар ч сайн нэргүйболж байна. Нөгөө талаас ийн өндөр татвар ногдуулж байгаа нь ажил хийсэн хүн торгуулж, ажил олгогч бизнес эрхлэгч шийтгүүлж байгаа мэт байна.

Тиймээс татварын реформ хийх хэрэгтэй. Тэр дундаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж, эдийн засгийн ачааг үүрэлцэж байгаа бизнес эрхлэгчид ажил олгогчдыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Улс орныг, улс орны эдийн засгийн хүнд ачааг үүрч яваа ч нэр нь гардаггүйхүмүүс бол ажил олгогчид. Ажил олгогчдод төрөөс ирэх дарамт, түүнийг тэсэн давах түмэн бэрхшээл бий. Тиймээс ажилтайорлоготойиргэн бийболгох төрийн бодлогыг үүрэлцэж байгаа бизнес эрхлэгчдийг ядаж л нийгмийн даатгалын шимтгэлээр “шийтгэмээргүй” байна. Зах зээлийн энэ нийгэмд тэд бусдын тэтгэврийн төлөө санаа зовно гэдэг бол тэнэг асуудал. Үүрэх ёстойачаагаа үүрч, хийх ёстойажлаа хууль ёсны хүрээнд хийж яваа атал төрийн зовлонг бизнес эрхлэгчдэд нялзаана гэдэг бол яах аргагүйбуруу бодлого юм.

Тэгээд ч өнөөгийн нийгэмд тэтгэвэр авах үгүйнь тухайн хүнийасуудал болохоос ажил олгогчийн асуудал биш шүү дээ. Дэлхийн улс орнууд өөрсдийн онцлогт тохирсон янз бүрийн л аргыг хэрэглэж байна. Тухайлбал, Герман улс гэхэд НДШ-д төлсөн мөнгөө заавал тэтгэвэрт гарахдаа бус өмнө нь буцааж авч болдог. Ингэхдээ НДШ-д төлсөн нийт мөнгөний80 хувиа буцааж авдаг. Гэтэл манайх маш хатуу бодлоготой. Ажилтан ийн өөрийн сонголтыг хийх боломжгүй. Дээр нь ажил олгогч бусдын тэтгэврийн төлөө хариуцлага хүлээнэ. Хамгийн гол нь Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа мөнгө нь цаасан дээр л бий. Өөрөөр хэлбэл, ажилтны ч, ажил олгогчийн ч төвлөрүүлсэн мөнгө НДС-д өнөөдөр байхгүйгэсэн үг. Цаасан дээрх хоосон бичилтүүд л байгаа. Тиймээс л өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүст тэтгэврийг нь тавих мөнгө хүрэхгүйбайгаа учраас жил бүр төсвөөс нэг их наяд төгрөгийн татаасыг өгдөг. Ажилтан тэтгэвэрт гарлаа гэхэд авах үгүйнь мэдэгдэхгүй, мөнгө нь байхгүйтэтгэврийн төлөө ажил олгогч өнөөдөр шанална гэдэг утгагүйзүйл юм. Дахин хэлэхэд, бусдын тэтгэврийн төлөө санаа зовох үүрэг төрд байна уу гэхээс ажил олгогчид байх ёсгүй. Ажил олгогч төрийн ажил хийж хүмүүсээс төрийн өмнөөс татвар хураадаг практик дэлхийд байдаг эсэхийг мэдэхгүйюм. Яаж л байгаа аж даа ийм социалист арга барил.

 

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын буудлагын тамирчид Ази тивээс хоёр мөнгөн медаль хүртэж, олимпийн хоёр эрх авлаа DNN.mn

Индонезийн нийслэл Жакарта хотод олимпын эрх олгох буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнээс Монголын тамирчид хоёр мөнгөн медаль хүртэж, олимпын хоёр эрх авлаа. Тухайлбал, тэмцээний гар бууны 25 метрийн дасгалд Э.Даваахүү мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн багийн төрөлд О.Есүгэн, Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар мөнгөн медаль хүртлээ.

Түүнчлэн “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхийг Э.Даваахүү, Н.Баяраа нар авсан ба олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн буюу дэлхийн цом дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанеро хотод болох билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машинаар замын хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Хуваарийн дагуу өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машинууд замын хөдөлгөөнд оролцоно.

Харин дугаарын хязгаарлалт амралтын өдрүүдэд үйлчлэхгүй бөгөөд бүх тоо хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-эрдэнэ “Нийслэлийн газар, нийтийн тээврээр сонсгол хийе” гэж УИХ-ыг шахаад эхэлжээ DNN.mn

Сонгууль хаяанд ирсэн. Улс төрийн намууд дээр ирэх сонгуультай холбоотой асуудал ид яригдаж байна. Тэр дундаа намын дарга нар хэнийг аль тойрогт нэр дэвшүүлж, хэн хэнийг жагсаалтад бичих вэ гэдгээ “бодож” байгаа аж. Тэд намаа ч, намын гишүүдээ ч бодож, “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шийдэх ёстой болоод байгаа юм.

Үүний зэрэгцээ сонгууль албан ёсоор эхэлтэл аль ч нам ямар нэг хэл амтай асуудлаас аль болох хол байхыг хичээх цаг ирсэн. Намуудын нэр хүнд таагүй үед нэмээд хэрүүл заргатай зууралдах нь таатай үр дүн авчрахгүй. Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ замаас гажиж байгаа бололтой.

“Улс төрийн тамхины цэг” хавийн сүүлийн үеийн мэдээллээр “Л.Оюун-Эрдэнэ өөрийн гаргаж ирсэн асуудлуудыг мухарлах гэж зүтгэсээр байна” гэнэ. Үүнийг зарим нь “Сонгууль дөхөж байхад намын дарга муйхарлаж зүтгээд байна” гэж шүүмжилж байгаа сурагтай. Учир нь тэрбээр “Нийслэлийн газар, нийтийн тээврээр сонсгол хийе. УИХ-ын Түр хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраар ахлуулж байгуулъя” гэж УИХ-ыг шахаад эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Дэлхийн эдийн засгийн чуулганыг зорихоосоо өмнө УИХ-ын удирдлагуудтай, гишүүдтэй албан бусаар уулзаж уг “санал”-ыг тавьсан байна. Л.Оюун-Эрдэнийн тухайд “нийслэлийн газар, нийтийн тээвэр” гэж онцлоод сонсгол хийхээр зүтгэж байгаа гэх нь гайхах зүйл биш. Тэрбээр энэ тал дээр ихээхэн анхаардаг. Байр сууриа ч олон удаа илэрхийлсэн. Үнэндээ түүний ярьдаг нь зөвхөн энэ хоёр асуудал биш. “Улаанбаатар хотын ужгирсан авлигын систем” гэж хэлдэг.

Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТВ-ээр “Яагаад заавал одоо газар авахын тулд бид Хотын даргад юм уу, Хотын менежер, эсвэл ерөнхий архитекторт авлига өгөх ёстой гэж. Яагаад Зайсангаар дүүрэн хаус отог гэдэг нэртэй баригдчихаад, бүх дарга нь амьдраад байхад бид яагаад энэ тухай ярихгүй явах ёстой гэж. Дархан цаазтай газарт яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж. Энэ бүхэн авлига шүү дээ. Манайх шиг эмнэлгийнхээ нүүрийг хаагаад, төмөр замыг дундуур нь таслаад байшин барьчихсан, төлөвлөлтгүй, авлигалын систем нь маш ойлгомжтой хот гэж байхгүй. Бүгдээрээ түгжирчихээд байж байдаг. Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж тавихаар бүгдээрээ Захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцлэхгүйгээр энэ байдал цэгцрэхгүй” гэж ярьж байв.

Мөн 2023 оны аравдугаар сарын 5-ны чуулган дээр “Өнөөдөр нийт хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг болжээ. УИХ, Засгийн газар үндэсний хэмжээний асуудалд хэт төвлөрч, сүүлийн 30 жилд нийслэлийн асуудлыг зөнд нь орхисноос болж Улаанбаатар хот авлигын бэлгэ тэмдэг болсон цементэн ширэнгэн ой болон хувирлаа. Хот төлөвлөлтгүй олгосон газрын наймаа, тэндээс хөрөнгөжсөн улс төрийн бүлэглэл, барилгаа бариад зөвшөөрлөө гаргуулдаг авлигын соёлыг хэзээ болтол мэдсэн ч мэдээгүй мэт явах вэ. Байгалийн тусгай хамгаалалттай газар сүндэрлэн боссон тансаг барилгуудыг бид хэзээ болтол жуулчны отог гэж итгэсээр байх вэ. Нийтийн тээвэрт монополь тогтоосон гурван компанийн чөтгөрийн тойрогт хэзээ хүртэл хотынхон орооцолдож, ашигтай шугамын наймааны төлөө иргэдийн эрх ашгийг зөрчих вэ. Нэгдсэн эмнэлгийнхээ нүүрийг хааж барьсан эмнэлгийн захирлуудын хувийн эмнэлэг, сургуулийн талбайг хүртэл хэсэгчилж зарсан үе үеийн дүүргийн удирдлагууд, төрийн байгууллагуудын газраас татаж, хороолол босгоод ичихгүйгээр өөрсдөө амьдарч буй үе үеийн хотын дарга нартай хэзээ хүртэл эвлэрэх вэ. Үерийн далан дээр бярдаж босгосон хууль сахиулахын хуучин дарга нарын авлигын хороололд олон нийтийн шаардлага хэзээ хүрч үйлчлэх вэ. Юутай ч нийслэл дангаараа хүчин мөхөстсөөр ирсэн. Үүнийг өнгөрсөн 30 жилийн түүх хангалттай нотоллоо. Улсын нийслэлийн асуудал улсын тулгамдсан асуудал болсон” гэж байсан юм.

Уул нь АН-ынхан “Ногоон автобусаар сонсгол хийе” гэсэн шаардлагыг УИХ-ын даргад тавиад байгаа юм. Харин эх сурвалжуудын дээрх мэдээллээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэмээд газрын асуудал, нийтийн тээврийг бүхэлд нь “сонсох” саналыг гаргажээ. Хэрвээ энэ ажил хэрэг болох юм бол 2020 оны сонгуулиар байгуулагдсан энэ УИХ сүүлийн хаврын чуулганаараа нийслэлийн газар, нийтийн тээврийн сонсгол хийнэ гэсэн үг. Бас ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гурав дахь сонсголоо зохион байгуулах юм.

П.ХУЯГ