Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно DNN.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.01.16) 09 цаг 22 минутад эхэллээ. Хуралдааны тов ёсоор Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах, мөн тогтоолын төслийг хэлэлцэж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөснийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэлэхдээ, парламент нь хууль тогтоох дээд байгууллага болохоос биш, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэггүй, тогтоолын төслийг хэлэлцэхээс татгалзъя гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, манай боловсролын салбарт 33 жилийн дараа шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хууль, хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг дагалдан  гаргах 120 гаруй журам бий. Журмыг яам, Засгийн газар, Боловсролын ерөнхий газрын түвшинд гаргана. Хуулийг хэрэгжилтийг хангуулахад Улсын Их Хурлаас Ажлын хэсэг гаргаж ажиллах шаардлагатай. “Хуулийг хэрэгжилтийг эрчимжүүлэх” гэснийг “Хэрэгжилтийг хангуулах талаар Ажлын хэсгийг байгуулсугай” гэж сольчихож болно хэмээв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д заасан “Бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх, шаардлагатай бол Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд тогтоол гаргаж болно” гэснийг үндэслэж тогтоолын төслийг хэлэлцэхэд асуудалгүй гэв.

Ийн мэтгэлцсэний эцэст Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төсөл хэлэлцэхийг хойшлуулъя гэсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55,6 хувь нь дэмжсэн тул хэлэлцэхээр товлосон хоёр дахь асуудлыг хойшлууллаа. Харин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн дэд ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.

Энэ өдрийн хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсов. Сайд Л.Энх-Амгалан, уг асуудлыг дөрөв дэх удаагаа танилцуулж байгаагаа онцолж, дөрвөн үе шаттай хэрэгжиж буй уг төслийг бүх аймаг, сумдын дэлгэрэнгүй тайлан мэдээллийг Улсын Их Хурлын бүх гишүүдэд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт боловсролын салбарын 100-Гаас доошгүй цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох зорилт тавьсан. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 30 дугаар тогтоолоор “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байна. Төслийг бүрэн дуусгах нэмэлт 60 тэрбум төгрөгийн төсвийг баталж, нийтдээ 160 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж байгаа. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн идэвх, санаачлагаар, “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд нийтдээ 820 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчилнэ. Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван цэцэрлэг тутамд, ерөнхий боловсролын хоёр сургууль тутмын нэгд төсөл хэрэгжинэ. Түлхүүр гардуулах нөхцөлт гэрээтэй нэгдүгээр ээлжинд 172 объектод ажил гүйцэтгүүлэх гэрээлэгдсэнээс 116 нь ашиглалтад орсон. Байнгын объектийг ашиглалтад оруулах Улсын комисс томилсон боловч орон нутагт цас их унасан шалтгаанаар комисс ажиллаж чадаагүй. Үлдсэн 48 объектийн ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Төслийн хоёрдугаар ээлжинд 15 аймгийн 42 сумын 135 объектоос 125 нь ашиглалтад орсон. Гуравдугаар ээлжийн угсралтын ажлын гэрээг байгуулж, хоёр аймгийн таван объект ашиглалтад орж, 10 аймагт ажил эхэлсэн. Эхний санхүүжилтийн тендерүүд зарлагдсан гэсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан бусад гишүүдэд мэдээлэл хүргүүлсэн, намрын чуулган завсарласны дараа тойрогтоо ажиллахдаа барилгын ажилтай танилцаж, гүйцэтгэлийг шалгаж үзээсэй хэмээн тэмдэглээд, асуулт асууж, үг хэлэх гишүүд байгаа эсэхийг тодруулав.


Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, нүхэн жорлонгийн асуудал манай улсын эмгэнэл юм. Үүнийг дагасан гэдэсний халдварт өвчин, хүчирхийлэл, өвлийн хүйтэнд даарах гэх мэт олон хүндрэл бэрхшээл байдаг. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан бид хоёр өнөөдөр энэ асуудлыг улс орны хэмжээнд ажил хэрэг болгуулж, дөрвөн үе шаттай хэрэгжүүлж байгаад баяртай байгаа. Гэхдээ гүйцэтгэлийг яаравчлах, бүрэн дүүрэн ашиглалтад оруулах хугацааг тодорхой болгох шаардлагатай. Сэлэнгэ аймгийн нэг сургуулийг хамруулах боломж байна уу гэсэн хүсэлт ирсэн. Мөн Ерөө сумын сургууль нүхэн жорлонтой, шинэчилнэ гэсэн боловч гүйцэтгэл нь “тэг” үзүүлэлттэй байгаа нь ямар учиртай юм бол хэмээв. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Ч.Ундрам, Б.Баярсайхан нар энэ төсөлд ихээхэн үүрэгтэй оролцсоныг онцолж хэлэх ёстой гээд эхний ээлжийн тендерийг зураг төсөлгүй зарлачихсан учраас дахиж зурах шаардлагатай болсон. Салбарын сайдын хувьд хар толгойгоороо хариуцна гэдгээ өмнө нь хэлсэн. Одоо ч хэлнэ. Ирэх хавар гэхэд бүх асуудлыг шийднэ гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, улс оронд томоохон ажил хийж байгааг бид сонслоо. Барилгын, технологийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзсаны үндсэн дээр уг ажлыг эхлүүлсэн ч сайдын хэлснээр “Мордохын хазгай” гэгч болж, эхний ээлж удааширч, гүйцэтгэл дутуу үлдсэн. Улсын комисс хүлээж аваад ярилцахаар хариуцах эзний асуудал хөндөгддөг. Цаашид тухайн сургууль арчилж, тордож, хариуцаж явах эсэх тодорхойгүй байгааг анхаараарай гэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайд, ажил удааширсан тухайд хүлээн зөвшөөрнө, энэ тухай дахиж яримааргүй байна. Зарим газарт гэрээ цуцалсан тохиолдол бий гээд яамнаас нэмэлт мэдээлэл өгөв. Гэрэл цахилгаан тасарсан үед, хүйтний улиралд ажиллах горимтой ариун цэврийн өрөөнүүдийг бариулах шаардлагыг тавьж, цоожлоод явчихдаг, цагийн хуваарьт оруулдаг зэрэг зөрчил гаргахгүй, байнгын ажиллагаатай, урсгал зардлыг хариуцуулахад анхаарч байгаа. Нэг суман дахь сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг цогцоор нь шийдэхийг хичээж, төлөвлөж ажиллаж байна хэмээн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хариулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ариун цэврийн байгууламжуудыг цаашид хэвийн ажиллуулахад хэрхэн анхаарч, хэвийн үйл ажиллагааг хангасан, сантехникийн мэргэжлийн боловсон хүчний нөөц бэлтгэсэн эсэхийг лавлахад, төслийг Аймгийн Засаг дарга нар хариуцаж байгаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир энэ төсөл нь их чухал ажил үйлчилгээ болохыг онцлоод, бүх суманд баригдаж байгаа объектуудын явцыг хянаж чадаж буй эсэхийг лавлав. Мөн Баян-Өлгий аймагт нэгэн сургуулийн захирлыг хууль бусаар томилсон хэмээн суулт зарласан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулж, гомдлыг шалгаж өгөхийг хүсэв. Барилгын ажлыг чанартай гүйцэтгүүлэхэд анхаарч, байнгын мэдээлэлтэй хяналттай байгаа. Баян-Өлгий аймгийн багшийн асуудлыг аймгийн боловсролын газарт уламжилсан. Суулт зарлахтай холбоотой аймгийн холбогдох газруудтай холбоо барьсан, шаардлагатай арга хэмжээ авч, хариу өгнө гэлээ.

Хуралдаан даргалагч, Улсын Хурлын гишүүн Б.Баярсайхан, миний бие Ажлын хэсгийн ахлагчийн хувьд, төслийг санаачлагчийн хувьд хэт ерөнхий хариулт сонсохгүй, хэрвээ дахиж ийм бүдүүн тойм мэдээлэлтэй өгч, ажлаа хийхгүй, цалгардуулах бол хариуцлага тооцно хэмээн анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, хууль хэрэгжихгүй бол бид хэчнээн сайхан хууль батлаад нэмэргүй. Үүний нэг илрэл нь Баян-Өлгий аймагт суулт зарласан багшийн жишээ юм. Салбарын хууль тогтоомжийг дагалдан гарах журмуудыг батлах ёстой. Боловсролын чанарыг сайжруулах, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцох, үүссэн асуудалд анхаараач гэхээр манай журам батлагдаагүй байна гэсэн хариу ирүүлэх юм. Улс орны асуудлыг хувийн асуудал мэт үзэж, ярих юм. Журам батлагдаагүй байна гээд хүнд хариуцлага тооцож чадахгүй бол шившиг хэмээн шүүмжилсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлын явц муу байна. Жорлонг хүртэл дээгүүрээ хуваагаад авчих юм гэв. Завхан аймгийн Тэс суманд барьсан ариун цэврийн байгууламж нь стандартын бус хэмжээтэй байсан. Гүйцэтгэсэн компанид нь хариуцлага тооцож, үүрэг хүлээсэн албан хаагчдад анхаарахыг, гүйцэтгэлээ хянаж,  өөрсдөө шалгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан дахин сануулж, санал, гомдол хүлээж суух хэрэггүй хэмээн шүүмжиллээ. Гишүүд салбарын сайдыг уг асуудалд анхаарч, Дэд ажлын хэсэгт гүйцэтгэлээ шуурхайлахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, аймгийн Засаг дарга нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үед ариун цэврийн байгууламжийг байгуулсан эсэхийг хянах зэргээр нөлөөлөхийг сануулснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Боловсролын зээлийн санд 1 тэрбум 171 сая ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ DNN.mn

Боловсролын зээлийн санд 2023 оны байдлаар гадаад зээлийн эргэн төлөлт 1,171,375.66 ам.доллар хийгджээ.

Өөрөөр хэлбэл магистр болон бакалаврын чиглэлээр зээл авсан 183 зээлдэгч зээлээ эргэн төлсөн байна.

Өнгөрсөн хагас жилийн байдлаар оюутны хөгжлийн зээлийн 3.73 тэрбум төгрөгийг буцаан төлжээ. Харин хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 171.2 сая төгрөг төлөгджээ.

Мөн өнгөрсөн оны байдлаар оюутны хөгжлийн зээл болон буцалтгүй тусламжаар нийт 20882 оюутан зээл авчээ.

Ташрамд дурдахад, Тогтсон хуваарийн дагуу зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монгол банкны найдваргүй жагсаалтад ордог. Энэ нь хэтэрсэн хугацаанаас шалтгаалан өөр өөр ангилалд ордог гэсэн үг.

Тухайлбал,

  • Нэг сар буюу 30 хоногийн хугацаанд зээлээ төлж явбал Хэвийн ангилал
  • 30-90 хоног буюу нэгээс гурван сарын хугацаанд зээл хэтэрвэл Хугацаа хэтэрсэн
  • 90-180 хоног буюу гурваас зургаан сарын хугацаанд зээл хэвэрвэл Хэвийн бус
  • 180-360 хоног буюу зургаан сараас нэг жилийн хугацаан хэтэрвэл Эргэлзээтэй зээлийн ангилал
  • 365 хоногоос дээш буюу нэг жилээс дээш хугацаа хэтэрвэл Найдваргүй зээлийн ангилалд ордог.
Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээжээ DNN.mn

Монгол үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн хөлийн цэцийн туслахыг амжилттай хийсэн гэж үзэж барилдах эрхийг нь сэргээжээ.

Тэрээр өөрийн цахим хуудастаа “Манай бөхчүүд сумын зааны барилдаанд хөлийн цэц хийж үзээрэй, ганган барилдаан болдог юм байна

Алдар хүндийг хорин жил хичээн байж босгодог ч унахдаа тулбал таван минут л хангалттай. Ажлын сүүлийн өдөр. 6 барилдаанд хөлийн цэц хийж үзлээ. Бас чанга ажил байна шүү. Тэр тусмаа 600 гаруй сумын заан энд тэнд тачигнаад уран гэж хурдан шуурхай гэж нүд салгахгүй харах бас чанга шүү.

Бас зэрэг унах бариа зөрөө бариц авах гээд “Ахаа ийм байсан ш дээ” гээд ирэхэд нээрээ л өөрөө барилдаж байгаа юм шиг эвгүй юм байна лээ. Цэц засуул ямар бэ гэдгийг ойлгосон 6 барилдаан байлаа. Нутгийнхаа наадамд хэдэн жилийн дараа хөлийн цэц хийнээ, туршлага аймар шүү.

Бас манай бөхчүүд хөлийн цэц хийж болдог бол зүгээр сар болгон болдог сумын зааны барилдаанд өөрийн хүсэлтээр нэг хийж үзээрэй гэж хүсье тэнд л ганган барилдаан болдог юм байна лээ” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одон шинээр авах ээжүүдийн анхааралд DNN.mn

“Алдарт эх I ба II одон”-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна.

Одонгийн хүүхэд нь 2024 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө 1 нас хүрсэн байх

Материал хүлээн авах хугацаа: 2024.01.15-2024.02.24

Бүрдүүлэх материал:

-Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/

-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан/

-Насанд хүрсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, нотариатаар батлуулсан байх /Үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа авах/.

-Хүүхэд үрчилж авсан бол /0-3 настай/

гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/ бусдад 0-3 насанд нь үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.

-Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл (загварын дагуу)

-1 дүгээр зэргийн одон авах ээж 2 дугаар зэргийн одонгийн хуулбарыг заавал авчирна.

-Иргэний үнэмлэхний хаягаа солиулаагүй тохиолдолд оршин суугаа хаягийн лавлагааг заавал хавсаргана.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн 9-р хороо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчилнэ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тэрбээр

  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийтийн болон амины орон сууцны бүсийг тогтоох, шинэчлэн боловсруулах
  • Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийн зохион байгуулах
  • Нийслэлийн иргэдийн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх
  • Орон нутагт мах худалдан авах явуулын цэг ажиллуулах боломжийг судалж, холбогдох шийдвэрийг гарган арилжааны банкнуудтай хамтран ажиллах талаар судалж танилцуулах
  • Хог хаягдлаас үүсэж буй байгаль орчны бохирдол, доройтол нь агаар, хөрс, усны бохирдлыг ихээр үүсгэж байгаатай холбогдуулан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөлт хийх
  • Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон технологийн уур үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухнуудын тооцоо судалгааг стандартад нийцүүлэн гаргах ажлыг эрчимжүүлэх
  • Нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчлэх
  • Дүүргүүд хариуцсан зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгааг арилгах, сэргийлэх ажилд УБЗАА-наас тавих хяналтыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 онд бүх төрлийн тээврээр 146.4 сая зорчигч тээвэрлэв DNN.mn

Зам, тээврийн салбар 2023 онд бүх төрлийн тээврээр нийт 146.4 сая зорчигч тээвэрлэлээ.

Тодруулбал, автотээврээр 142.5 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 1.1 хувь, төмөр замаар 2 сая зорчигч, агаарын тээврээр 1.7 сая зорчигч тээвэрлэж өмнөх оноос 81.7 хувь, усан замаар 64.7 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 71 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг цагаан сараас өмнө иргэдийн данс руу шилжүүлнэ DNN.mn

Татварын байгууллагаас 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг ebarimt системд энэ сарын 8-ныг хүртэл бүртгүүлэхийг сануулсан.

Энэхүү өнгөрсөн оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг Цагаан сарын баяраас өмнө иргэдийн данс руу шилжүүлэхээр ажиллаж байгааг эх сурвалж тодотголоо.

Хуулийн дагуу худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Үүнээс гадна НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авахгүйгээр дараах татваруудаа төлөх боломжтой байдаг билээ.

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвар.

Харин НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 24-ний Лхагва гарагийн 13:00 цагт явагдаж, азтанууд тодрох юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Mөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөг болжээ DNN.mn

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 (26.8%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 2.6 (40.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.5 (35.7%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

May be an image of money and text that says "ундэсний статистикийн тикийн хороо ΜΘΗΓΘ, зээл, YHэT цаасны зах зээл, 2023 оны 12 дугаар сард менгоний ниилуулэлт 2022 XII зээл 2023* XII 29.7 ихнаяд 37.6 ихнаяд 2023* XII аанб, иргэдэд олгосон зээлийн эрийн уддагдэл чанаргуй зээл анхааралхандуулах зээð 2.0 тегрег 27.4 ихнаяд 1.3 ихнаяд YHэT цаасны зах зээð 2023* XII унэт 74.5 56.8 арилжаа ширхэг тэрбумте топ-20 индекс нэгж 38 553.9 888 11.6 валютын нэрлэсэн ханш 1$ 3 421.21 手 478.75 1€ 3 730.06 1P 37.62 *урьдчилсангуйцетгел"

Categories
гадаад мэдээ

Давосын чуулган эхлэв DNN.mn

Швейцарийн Давос хотноо гол сэдэв нь Украинд энх тайван сахиулах асуудлыг хэлэлцэх чуулган нээгдэж Швейцарийн Гадаад хэргийн яам энэ арга хэмжээнд 80 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож буйг зарлав.

Давосын хэлэлцүүлгийн гол сэдэв нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн “энхийн томьёолол” байх бөгөөд энэ төлөвлөгөөнд Оросын цэргийг Украины бүх нутаг дэвсгэрээс гаргах, Оросын дайны гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэх, Оросоос Украинд нөхөн төлбөр төлүүлэх, тус улсад олон улсын аюулгүй байдлын баталгаа өгөх зэрэг арван зүйл багтаж байгаа юм.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Neue Zürcher Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө “Украинчууд энх тайван, аюулгүй байдлыг хүсч байгаа ч манай газар нутаг дээр өөрийн шинэ эзэнт гүрнийг байгуулах гэсэн Путины гэмт хэргийг таслан зогсоож, эрх чөлөөгөө хамгаалах бидний шийдвэр тууштай хэвээр байна. Украиныг Оросын байнгын буудлага, Путины сүржин яриа айлгахгүй” гэж мэдэгджээ.

Швейцарийн ГХЯ-ны тэргүүн Игнацио Кассис Давост болсон Украины асуудлаарх энх тайвны дээд хэмжээний уулзалтын үеэр “энхийн томьёолол”-ын талаарх цаашдын хэлэлцүүлэгт Оросыг заавал татан оролцуулах болно гэж мэдэгдэв. ОХУ-ын төлөөлөгчид уг чуулганд оролцохгүй байгаа талаарх сэтгүүлчийн асуултад Игнацио Кассис “Тэднийг оролцуулах асуудал арай эрт байна. Хэрэв энэ чуулганд Оросыг урьсан бол тэд энэ урилгыг хүлээж авах байсан гэж бодох нь хуурмаг зүйл болно. Гэхдээ бид энэ энх тайвны цаашдын үйл явцад Оросыг заавал оролцуулах арга замыг олох хэрэгтэй. Хэрэв Орос зөвшөөрөхгүй бол амар амгалан ирэхгүй. Гэхдээ энэ нь бид зүгээр суугаад Оросыг ямар нэгэн зүйл хийхийг хүлээх ёстой гэсэн үг огт биш. Учир нь бидний хүлээж буй минут тутамд Украинд олон арван энгийн иргэд амь үрэгдэж бас шархдаж байна. Иймээс бид зүгээр хүлээж суух эрхгүй” гэж хариулжээ.

Энэхүү чуулга уулзалтад Украины ерөнхийлөгч Владимир Зеленский оролцож үг хэлэх товтой байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Урт цагааны барилгын буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна DNN.mn

Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг бүрэн буулгасан.

Буулгах ажлыг давхардсан тоогоор 354 ажилтан 149 машин техниктэйгээр гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна.

Нийт ажлын гүйцэтгэл 87 хувьтай байгаа юм. Чөлөөлсөн талбайд иргэдээс авсан санал асуулгын дүнгийн дагуу ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна.