Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын нийт тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 748.354 байна DNN.mn

Нийгмийн даатгалын нийт тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 748.354 байна.

Categories
мэдээ нийгэм

2023 онд цахим виз олголт 4 дахин өсчээ DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 онд гадаадын 44831 иргэнд визийн зөвшөөрөл, 40734 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олгосноос 31242 визийг цахимаар олголоо.

Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт 3 дахин, цахим виз олголт 4 дахин өссөн байна.

Мөн гадаадын 23555 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 19488 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган оршин суух зөвшөөрөлтэй 12658 иргэний бүртгэлд хасалт хийлээ. Оршин суух зөвшөөрөл олголт 2022 онтой харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 34992 оршин суух үнэмлэхийг шинээр хэвлэж, 4664 үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгалаа.

Түүнчлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чирэгдэл, олон шат дамжлагыг багасгах зорилгоор 2021 оноос хойш цахимжилтын ажлыг тасралтгүй хийсний үр дүнд виз, зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 7-15 удаа биечлэн ирдэг иргэдийн ачааллыг хоёр удаа ирдэг болгон бууруулж, цахимаар үйлчилгээ авах нөхцөлийг бий болголоо.  Ингэснээр 2023 онд цахим үйлчилгээний системээр нийт 115211 хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлээд байна.

Эх сурвалж: ГИХГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБС-ийн 12.296 багшид нийт 31.276.001 мянган төгрөгийн урамшуулал олголжээ DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг улсын хэмжээнд нэгдсэн шалгуураар хөндлөнгөөс үнэлдэг болсон. Гүйцэтгэлээс урамшуулал олгох, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, сургалт, үйл ажиллагаанд хамруулах, сургалтын менежментийг ингэж сайжруулснаар олон ахиц гарч байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.

Тухайлбал, 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр сургалтын байгууллагын гүйцэтгэлийн дундаж 71.7 хувь байсан бол 2023 онд 74.2 болж, багшийн ажлын гүйцэтгэлийн дундаж 2022 онд 72.5 хувь байсан бол 2023 онд 75.7 хувь болж нэмэгдсэн байна.

Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн 5937 багшид 5,937,825 мянган төгрөг, ЕБС-ийн 12,296 багшид нийт 31,276,001 мянган төгрөг, 2023 оны 09-12 дугаар сард 12,307 багшид 16,732,248 мянган төгрөг, цэцэрлэгийн 6,450 багшид 3,059,991 мянган төгрөгийн урамшуулал тус тус олгожээ.

Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд 378 цэцэрлэгт 5,389,306 мянган төгрөгийн, 265 сургуульд 10,616,463 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт, 2023 онд 396 цэцэрлэгт 5,884,157 мянган төгрөгийн, 325 сургуульд 13,942,860 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт олгосон байна.

Шинээр баталсан журмын дагуу олгох нэмэлт урамшуулалд шаардагдах төсвийг 2024 оны улсын төсөвт тусгасан тул нэмэлт төсөв шаардлагагүй юм.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг илрүүлэн албадан гаргажээ DNN.mn

Монгол Улсад 2013 оноос хойш хууль бусаар орогнож, эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Zhou Jian-ыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлж, албадан гаргалаа. Тодруулбал, Уг иргэн нь 2010 онд БНХАУ-д онц хүнд гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдсан байсан бөгөөд 2013 онд бусдын баримт бичгийг ашиглан Монгол Улсад хууль бусаар нэвтэрч, өнөөдрийг хүртэлх хугацаанд оргон зугтаж, орогнож байсныг хяналт шалгалтыг ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд ийнхүү илрүүлээд байна.

Мөн БНХАУ-ын иргэн Zhou Jian нь хууль бусаар орогнож байх хугацаандаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан гадаадын иргэдийг удаа дараа залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан нь хяналт шалгалтаар тогтоогдоод байна. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулан Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Япон улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа.

Хүмүүнлэгийн тусламжид зориулж 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учраад байна. Уг газар хөдлөлтөөс үүссэн цунами Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч үүссэн бөгөөд энэ сарын 10-ны байдлаар тус мужид нийт 206 хүн нас барж, 52 хүн сураггүй алга болжээ. Гэмтэж бэртсэн иргэдийн тоо 567 болж, 1824 айлын орон гэр сүйдэж, 59000 өрх усгүй, 18000 өрх цахилгаангүй, нүүлгэн шилжүүлэх 400 орчим төвд 28000 гаруй хүн байгаа аж.

Товч мэдээ
-Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж бүсчилсэн форумыг аймаг, нийслэлд энэ оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Салхинцэцэгийн өвчлөл өнгөрсөн онд 3.4 дахин өсчээ DNN.mn

2023 онд 63.9 мянган эх амаржиж, 64.3 мянган хүүхэд мэндэлжээ.

Энэ нь амаржсан эхийн тоо өмнөх жилээсээ 1.2 мянгаар, төрсөн хүүхдийн тоо 1.3 мянгаар цөөн байгаа үзүүлэлт юм.

Халдварт өвчнөөр 41.1 мянган хүн  өвджээ. Энэ нь өмнөх жилээсээ 87.4 хувиар буурсан гэх сайн үзүүлэлт боловч салхинцэцгээр өвчилсөн хүний тоо хамгийн өндөр буюу 3.4 дахин өсөж, 11.9 мянга болсон байгаа нь анхаарал татаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Шинэ Хархорум хот байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авна DNN.mn

Засгийн газрын хуралдаан боллоо.

“Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг, Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны тогтоолын дагуу Засгийн газрын 2023 оны 40 дүгээр тогтоолоор Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулж, шаардлагатай суурь судалгаа, ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363,19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцлыг баталлаа.

Улсын тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын судалгааг нарийвчлан гаргаж, Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг тооцож, санхүүжилтыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх арга хэмжээ авахыг ажил хариуцсан сайд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталлаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Улсын Их Хурлын тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

Засгийн газраас яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг тус Үндэсний хороо хэрэгжүүлж ажиллана. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хороог ахалж, орлогч даргаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Авлигатай тэмцэх газрын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн дарга нар ажиллана. Тус Үндэсний хорооны бүрэлдэхүүнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Монгол Улсын Шадар сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга нарыг оруулахаар тусгалаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулснаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт эрчимжих ач холбогдолтой гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эцэг эхчүүд 200-300 мянган төгрөгийг ханиадны эм тарианд зарцуулдаг” гэв DNN.mn

Агаарын бохирдлын асуудлаар хуулиар үүрэг хүлээсэн холбогдох байгууллагуудын эс үйлдлийг эсэргүүцэж Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар шүүхэд гомдол гаргах болсон талаар мэдээлэл хийлээ.

Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг “Утааны бодит байдлыг мэдээлэх үүргээ Засгийн Газар хүлээгээгүй. Хүн бүр ажилдаа яваад гэртээ ирэх бүрдээ угаарын хийн архаг хордлогод өртөж байна. Энэ нь олон жилийн хугацаанд амьсгалын тогтолцооны эрхтнүүдийг муутгадаг. Угаарын хийн цочмог хордлогод өртсөн хүний тархинд эмгэг үүсэж мартамтгай, сэтгэл санаагаар унадаг, эрт зөнөх өвчин тусдаг.

Засгийн Газарт тавьж буй шаардлагынхаа талаар “Утааны улиралд хүүхэд бүр жилдээ 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн ханиаданд эцэг эхчүүд 200-300 мянган төгрөгийг эм тарианд зарцуулдаг. Агаарын бохирдлын хамгийн том хохирогч нь хүүхэд байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюуны өмчийн патентыг 375 бүтээлд олгожээ DNN.mn

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2023 оны эцэст шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 558 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 65-аар буюу 13.2 хувь өссөн үзүүлэлт аж.

Иргэн, хуулийн этгээдээс 2023 оны эцэст ирүүлсэн 375 бүтээлд патент олгосны 77 нь шинэ бүтээлийнх байна. Харин 298 нь бүтээгдэхүүний загварынх байжээ. Энэ нь өмнөх оноос шинэ бүтээлийн патент 41-ээр буюу 34.7 хувиар буурсан явдал юм. Харин бүтээгдэхүүний загварын патент 32-оор өссөн байна. Үүнийг хувьлавал 12 хувийн өсөлт болж байна.

Шинэ бүтээлд олгосон патентыг давхардсан тоогоор олон улсын ангиллаар авч үзэхэд 34 нь хими төмөрлөг, 29 нь хүний хэрэгцээг хангах зүйл байжээ. Харин 22 нь технологийн төрөл бүрийн арга, 12 нь барилга, уул уурхай, 7 нь механик, гэрэлтүүлэг, дулаан, шахуурга, хөдөлгүүр, зэвсэг, тэсрэх бодис, 5 нь физик, 3 нь цахилгааны ангилалд хамаарчээ.