Categories
мэдээ нийгэм

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав DNN.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хэлэлцээд Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, суллаж шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

СЗХ: Зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоолоо DNN.mn

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон ба тус зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг энэ оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоолоо.

 Улс орнууд хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь хэрэглэгчийг хэт өндөр хүүгийн төлбөр, өрийн дарамтад орохоос сэргийлэх, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэн мөнгөн зээлийн үйл ажиллагаандаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, хууль батлах замаар нарийвчилсан зохицуулалтуудыг хийх бодлогыг барьж байна. Зохицуулалтын ил тод байдал нь хэрэглэгчийн мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдвэр гаргалтыг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлдэг. Манай орны хувьд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа нь тодорхой зохицуулалтгүй, салбарын нэгдсэн тоо баримт, бүртгэлгүй явж ирсэн нь өндөр хүү тогтоох, алданги торгууль давхардуулан тооцох зэрэг хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн сөрөг үр дагавруудыг үүсгэсэн тул УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан. Хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулж, тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах чиг үүргийг хүлээсэн.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн энэ удаагийн хурлаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоохтой холбогдуулан хийсэн судалгааны ажил, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварын төсөл, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалын талаар хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

 

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Categories
мэдээ нийгэм

Баталгаатай газарт маникюр хийлгээрэй DNN.mn

Охид бүсгүйчүүдийн нэг гоёл бол яахын аргагүй маникюр хийлгэх. Хумс хийлгэх, хумсаа гелэн будгаар будуулах нь түгээмэл хэрэглээ болжээ.

Сошиалд “Маникюр хийнэ гэсэн зар харж холбогдоод хумсаа янзлуулсан ч хумсны мах авах гэж байгаад цус гаргачихлаа, Үнэтэй хэр нь маш муу маникюр хийсэн. Тэр газар, ийм хүн” гээд л шүүмжилнэ. Чанартай хумс засал хийдэг хувь хүн, салон ч бий. Тэр бүгдийг үгүйсгээгүй ч олон жилийн туршлагатай, мэргэжлийн хүнээр будуулаарай.

Үүнээс гадна хумс заслын багажаар асар их өвчин халддаг гэдгийг та мэдэх үү. Маникюрын мах авдаг хэрэгсэл, шүдний чигчлүүр, сахлын татуурга гээд арьс гэмтээж, цус гаргах багаж ашигладаг бүхий л үйлчилгээ халдвар тараах эрсдэлтэй.

Элэгний аюулт B,C вирус, ДОХ, цусны өвчлөл, арьсны халдварт өвчлөл гээд маш олон өвчин хумс заслын багажаар танд шууд халдах боломжтой аж.

Хумс заслын бүх багаж хэрэгсэл асар өндөр температурт ариутгаж хэдэн үе шаттайгаар дахин дахин халдваргүйжүүлсний дараа зориулалтын уутанд хонож байж бүрэн ариутгагддаг. Гоё орчинтой салон зөндөө байдаг. Гэвч ихэнх нь спиртэд дүрэх төдий эсвэл зүгээр өдөр тутмын хумсны хуурай ариутгадаг аппаратыг ашиглаж байна.

Тиймээс нэг удаагийн хэрэгслээ маш сайн ариутгадаг, чанартай бөгөөд мэргэжлийн салоноор үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хоёр жолоочоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй” гэв DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдаж, мэдээлэл хийхдээ хоёр жолоочоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэв.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан “Хоёр жолоочоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх учраас цусны дээж авч шинжилгээний байгууллагад шалгуулахаар явуулсан. Осол улмаас гал гарсан тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 01.03 цагт ирсэн. Баянзүрх дүүргийн хөдөлгөөнт эргүүлийнхэн шуурхай очиж иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хамгаалалтын бүс тогтоож ажилласан” хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Малчдаас 49.5 мянган тонн мах авч ХАА-н биржээр арилжаад байна DNN.mn

Нийт нутгаар цас их орж өвөлжилт хүндэрсэн энэ үед ХАА-н бараа, бүтээгдэхүүний биржээр малчдаас авсан 49.500 тонн махыг арилжаад байна. Дээрх хэмжээний мах өнгөрсөн оны 12 дугаар сард малчдад бэлэн нөөцлөөд байжээ.

Хамгийн сүүлийн арилжаагаар 70 тонн мах арилжжээ. Энэ нь 350 сая төгрөг болж буйг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулах үеэр мэдээлсэн юм.

УОК-ын мэдээллээр улсын хэмжээнд 180 мянга орчим мал хорогдоод байна.

Малчдаас мал, мах авч биржээр арилжих ажлыг Архангай, Өвөрхангай, Төв аймгийн малчдаас эхлээд байна. Эхний ээлжинд 350 толгой амьд хонь, 70 орчим тонн хонь, ямаа, үхрийн мах авч арилжжээ. Хавар хатуу хүнд болох учир амьд малын арилжааг илүү өргөжүүлж, худалдааг малчдад явуулаар ойртуулж, биржээс гадна аж ахуйн нэгжүүд тухайн орон нутагт буюу сумдад очиж газар дээр нь худалдан авахаар зохион байгуулж буйг тэрбээр мэдэгдлээ.

Мал эмнэлгээс тухайн мал, махыг баталгаажуулсан нөхцөлд малчид сумын төвөөсөө биржтэй цахимаар холбогдон мал, махаа шууд өгч борлуулах боломжтой гэдгийг дуулаглаа. Мөн шууд бэлэн мөнгөнөөс гадна 30 болон 60 хоногийн хугацаатайгаар үнээ тохироод зээлээр өгөх боломжтойг мэдэгдлээ.

Мөн малын тэжээлийг дундын зуучлалгүйгээр хүргэнэ гэв. Онцгой комиссын шуурхай штаб болон явуулын, отрын штаб малчдаас ирүүлсэн захиалгын дагуу мал, махыг авч, мөн өвс тэжээлийг үйлдвэрийн үнээр, хөнгөлөлттэй үнээр хүргэх нөхцөлийг ханган ажиллаж байна гэв.

Шадар сайдын ажлын албанаас мэдээлснээр энэ оныг дуустал малын хивэг, тэжээл экспортолж гаргахыг хязгаарлан дотоодын хангалтыг зохицуулан тогтворжуулж, харин гаднаас тэжээл импортоор авах үйл ажиллагааг нээж байгааг мэдэгдлээ. Ялангуяа баруун бүсийн аймгуудад хилийн боомтоор орж ирэх тэжээлийн импортыг нээж өгөөд байна.

Categories
мэдээ нийгэм

УОК: Шатахуун, газ, түлш нийлүүлдэг ААН-үүдэд хяналт шалгалт явуулна DNN.mn

УОК-оос дэлбэрэлт болсон ослын талаар мэдээлж байна.

Шадар сайд С.Амарсайхан “Гал түймэрт орон сууцны барилгын гадна ил зогсоол болон автозам дээр байсан нийт 29 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр шатлагад өртсөн бол 10 иргэн түлэгдэж, гэмтсэн. Мөн улсын онцгой комиссоос нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун, газ, түлш нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна.

Засгийн газрын нөөц хөрөнгөөс алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх, түлэгдэж бэртсэн иргэдэд эмнэлгийн бүхий л төрлийн эмчилгээ, сувилгааг хийх, ар гэрт нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, галд өртөж шатсан автомашинуудын хохирлыг барагдуулах, айл, өрхүүдийг түрээсийн байранд амьдрахад шаардлагатай төсөв хөрөнгөөр дэмжлэг үзүүлнэ. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг ахална” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн хичээл хоёрдугаар сарын 2-12-нд цахимаар орно DNN.mn

Цагаан сарын баяртай холбоотойгоор Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийсэн байна.

Тодруулбал 2024 оны хоёрдугаар сарын 2-12-ны өдрийн лекц, семинарын хичээлийг цахимаар орох болсныг мэдээллээ.

Дээр дурдсан өдрүүдийн лабораторийн зарим хичээлийг 2024 оны 2-4 дүгээр сарын Бямба гарагт тодорхой цагийн хуваарийн дагуу танхимаар нөхөж орох аж.

Хоёрдугаар сарын 13-ны өдрөөс танхимаар хэвийн хичээллэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://news.num.edu.mn/?p=99611 харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Амарсайхан: 60 айлын орон сууцыг яаралтай засварлаж, шаардлага хангасан орон сууцанд түрээсийг нь төлж байрлуулна DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан.

Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой Комиссоос дэлбэрэлт болсон ослын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Эх орон, ард түмнийг гамшиг ослоос авран хамгаалах ариун үйлсийн төлөө эрдэнэт бие, итгэл сэтгэл, залуу халуун насаа зориулсан онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ар гэр, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олонд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна” хэмээн ярив.


Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах Эду апартмент нэг орцтой 14 давхар 63 айл өрхийн 180-200 орчим иргэн амьдардаг, 108 автомашины далд зогсоолтой, нэгдавхартаа 2 үйлчилгээний талбайтай,  барилгын хийц бүтээц бетон каркас дүүргэлтийн блок, хөөсөнцөр дулаалгатай барилгын гадна хэсэг 80 орчим хувь гал түймрийн тархалтад өртсөн. Уулзварын баруун талд байрлах Санни таун 830 дугаар байрны 1 давхарын үйлчилгээний төв болон айл өрхүүдийн цонх хагарсан.

Гал түймэрт өртсөн орон сууцнаас 20 өрхийн 80 оршин суугч /хүүхэд-26, том хүн-54/-ийг дүүргийн 13 дугаар хорооны “Купер плаза Интернэйшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангах, сэтгэлзүйчийн өрөө гаргаж, сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж байна.

Цагдаа, шүүх, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг хийж байгаа бол нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, дүүрэг, орон нутгийн захиргааны байгууллагууд, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилтан, алба хаагчид гал түймэрт өртсөн автомашиныг шилжүүлэх ачих, зорчих хэсгийг чөлөөлөх, цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Гал түймэрт орон сууцны барилгын гадна ил зогсоол болон автозам дээр байсан нийт 29 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр шатлагад өртсөн бол 10 иргэн түлэгдэж, гэмтсэн.

Харамсалтайгаар Онцгой байдлын байгууллагын 3 алба хаагч амь насаа алдахд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх, түлэгдэж бэртсэн иргэдэд эмнэлгийн бүхий л төрлийн эмчилгээ, сувилгааг хийх, ар гэрт нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, галд өртөж шатсан автомашинуудын хохирлыг барагдуулах, айл, өрхүүдийг түрээсийн байранд амьдрахад шаардлагатай төсөв хөрөнгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг  маргааш буюу 25-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, хордлого тайлах эмчилгээ хийж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн онцгой комисс БЗД-ын 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлаж галд өртсөн Эдү хотхоны 63 айлын оршин суугчидтай холбогдож шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

63 айлаас нэг айл эзгүй, нэг айл гадаадад зорчиж байгааг тодруулж одоогийн байдлаар 61 айлын 198 иргэнийг болон 46 өрхийн 133 иргэнийг аюулгүй бүс рүү шилжүүлж, интернэйшнл зочид буудалд 15 өрхийн 48 иргэнийг, 133-р сургуулийн түр байранд 2 иргэнийг байрлуулжээ.

Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 21 хүний бүрэлдэхүүнтэй 3 баг ажиллаж, иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, хордлого тайлах эмчилгээ хийж байна.

Нийт 198 иргэнээс өндөр настай 12 хүн, нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, дөнгөж төрсөн сар хүрээгүй хоёр нярай, дөрөв болон найман сартай жирэмсэн эмэгтэй, хоёр болон зургаан настай гурван хүүхэд угаартсан байсныг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэж, мөн угаартсан зургаан том хүнийг Цэргийн төв эмнэлэг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хүргэж хэвтүүлэн эмчилж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

 

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Дэлбэрэлт, түймрийн дараа анхаарах зүйлс DNN.mn

Дэлбэрэлт, түймрийн үед хорт хийгээр амьсгалсан бол 24 цагийн дотор ханиалгах, амьсгаадах, хоолой сөөх, дотор муухайрч бөөлжих, толгой өвдөх, нүд, ам, хамар хорсох шинжүүд илэрдэг.

Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандах нь чухал юм.

Тухайлбал, дэлбэрэлт, түймрийн дараа хэдэн долоо хоногийн турш тус орчин эрүүл мэндэд аюултай хэвээр байдаг. Мөн их хэмжээний үнс, барилга, замын материал, төмөр зэргийн хэлтэрхий нь ойр орчмын агаар, хөрс, усыг бохирдуулдаг.

Иймд маск зүүж, эрүүл агаарт гарах нь чухал юм. Түүнчлэн дэлбэрэлт, түймрээс үүссэн хар тугалга, асбетс зэрэг химийн хорт бодисууд ойр орчмын барилга доторх хана, шал, тавилга, эд хогшил дээр хуримтлагддаг тул сайтар чийгтэй цэвэрлэгээ хийхийг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.