Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Бусдаас өрсөх гэсэн монголчуудын энэ муу ёрын зан мөн ч их гай тарина даа” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АНУ-аас Монгол Улсад суугаа
Элчин сайд Ричард Л.Буанган “Бидэнтэй хамт бай. Монголын ард түмнийг бахархалтай, хүчирхэг болгодог зүйлийн төлөө зогс” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Нийслэлийн Ардчилсан намын дарга, Н ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Асуудал нь стандартад биш, эрх баригчид хот гэдгийг ойлгоогүйд байгаа юм” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Бусдаас өрсөх гэсэн монголчуудын энэ муу ёрын зан мөн ч их гай тарина даа” хэмээн өгүүллээ.

Жолооч Н.Рэнцэндоржийг хорьж, Э.Мөнхнаранг гадуур шалгаж байгаа бололтой

Хот төлөвлөлтийн зөвлөх архитектор Ц.Мэндбаяр “Газраа буруу олгосноос хот төлөвлөлт алдагдаж эхэлдэг” гэлээ.

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож буй Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар “Японы тагнуул”, “Сэхээтний төөрөгдөл” гэсэн шошго зүүж, хэлмэгдүүлдэг байсан тогтолцоо авлига гэдэг халхавчаар буцаад ирж байна” хэмээв.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Найдвар болсон Борис Надеждин DNN.mn

Оросын нийслэл Москвагаас гадна Санкт-Петербург, Екатеринбург, Уфа зэрэг хотуудад олон мянган хүн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвших Борис Надеждиний төлөө гарын үсгээ зурахаар урт дараалалд зогсож эхэлжээ. Надеждин нь Украины дайныг зогсоох мөрийн хөтөлбөртэй нэр дэвшиж байгаа юм. “Иргэдийн санаачилга” намаас нэр дэвшиж буй 60 настай улстөрч энэ сард багтаан 100.000 хүний гарын үсэг цуглуулж чадвал ирэх гуравдугаар сарын сонгуульд өрсөлдөх боломжтой болно. Борис Борисович Надеждин 1963 онд Узбекистанд төрсөн, Оросын улс төрч, багш, физик-математикийн шинжлэх ухааны доктор, 1999-2003 онд Төрийн Думын депутат байсан. Одоо Москва мужийн Долгопрудный хотын дүүргийн депутатуудын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “Дайныг зогсооно” уриатай оролцох юм. Улстөрч Борис Надеждин Оросын “РИА Новости” агентлагт “Миний сонгуулийн төв штабынхан надад ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн статус авахын тулд иргэдээс гарын үсэг цуглуулсаар байгаа бөгөөд энэ сарын 31 гэхэд Сонгуулийн төв хороонд өргөн барихаар төлөвлөж байна. Бид төв байрандаа 100 гаруй мянган хүний гарын үсэг цуглуулаад байгаа ч 150 мянган хүний гарын үсэг цуглуулна гэсэн зорилт тавиад байна. Манай штаб одоо Сонгуулийн төв хороонд өргөн барих баримт бичиг боловсруулах ажилд шилжээд байна” гэж мэдээлжээ. Хэрэв Борис Надеждин Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадвал мэдээж маш бага хувийн “санал авах” нь тодорхой. Харин энэ нь сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болон хувирах магадлалтай юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ спорт

Канвон-2024: М.Манлайжав 39, Х.Халиун 43-т орлоо DNN.mn

“Канвон 2024” залуучуудын өвлийн олимпын уулын цанын тэмцээн өндөрлөлөө. Энэ төрөлд анх удаа олимпод орж буй манай хоёр тамирчин слалом төрөлд хурд сорьсон юм.

Эмэгтэйчүүдийн слалом төрөлд 78 тамирчин уралдсанаас 44 нь замаа дуусгав. Х.Халиун эхний гараанд 1:31.5 минут, хоёр дахь гараанд 1:19.45 минутаар барианд орсноор 43-т жагслаа. Нийт тамирчдаас 19 нь эхний гараагаа дуусгаагүй бол 16 тамирчин хоёр дахь гараанд бүтэлгүйтжээ.

Эмэгтэйчүүдээс Австрийн Маяа Варошиц хоёр гарааны нийлбэрээр 1:37.49 амжилт үзүүлэн алтан медаль хүртлээ. Тэргүүлэгчээс 0.59 дойлоор хоцорсон Германы Чарлотт Грандингер мөнгө, 0.97 дойлоор Италийн Жоржиа Коллумб хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн ангилалд мөн 78 тамирчин уралдсанаас М.Манлайжав хоёр гараагаа алдалгүй дуусгаснаар 2:29.56 минутын үзүүлэлтээр 39-д орлоо.

Нийт тамирчдаас эхний гараанаас 15, хоёр дахь гараанаас 23 тамирчин замаа дуусгалгүй гарсан. Уралдааны үеэр цаг агаар тогтуун байсан боловч уралдааны зам мөс ихтэй байсан нь тамирчдад хүндрэлтэй байв.

Эрэгтэйчүүдийн ангилалд Их Британийн Зак Каррик Смит 1:38.61 минутаар алт, Шведийн Элиот Уэстлунд мөнгө, Францын Нэш Марчанд хүрэл медаль хүртлээ.

Categories
гадаад мэдээ

Оросыг Европ тивээс тусгаарлана DNN.mn

Эстони, Латви, Литва улсууд хэлэлцээр хийн Оросын холбооны улс, Беларусь улсын бүх хилийн шугам дагуу цэргийн аюул заналхийллээс хамгаалах, таслан зогсоох зорилгоор төрөл бүрийн давхар хамгаалалтын байгууламж барихаар шийдвэрлэв.

Өмнө нь Балтийн орнууд “НАТО-гийн гишүүн нэг улс руу довтлох нь бүхэл бүтэн эвсэлд халдсан явдал болно” гэж үздэг байсан бөгөөд үүнийгээ “өргөст тор” тактик гэж нэрлэдэг байв. Иймээс эдгээр улсын цэрэг, армийн үүрэг нь НАТО-гийн үндсэн хүч ирэх хүртэл дайсныг барих ёстой байсан юм. Харин Украины дайн тэднийг энэ үзлээ өөрчлөхөөс өөр аргагүй болгосон байна. Ийнхүү Балтийн улсууд хилийн давхар шугам бүхий бэхлэлт барьснаар НАТО-гийн орнууд Оросын армийг дорнод хил дээр зогсоож улмаар дарах хүч чадал, чадавхтай болно гэдэгт итгэлтэй болж байгаа аж. Балтийн орнуудын энэхүү батлан хамгаалах төлөвлөгөөг Вильнюс хотод болсон НАТО-гийн хамгийн сүүлийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж, баталжээ. Бэхлэлт барих нь энэ төлөвлөгөөний нэг л хэсэг юм. Үүнд Балтийн орнуудад байх НАТО-гийн цэргийг тоо болон чанарын хувьд бэхжүүлэх явдал багтаж байна.

Энэ хавар Герман, Польш болон Балтийн орнууд “Stalwart Defender” буюу “Хүчирхэг хамгаалалт” нэртэй томоохон цэргийн хээрийн сургуулилалт хийж 50 гаруй байлдааны онгоцоор 500-700 агаарын байлдааны ажиллагаа явуулж, 40 мянга гаруй цэргийн албан хаагчид оролцож Оросын түрэмгийллийг няцаах дадлага хийнэ.

Ийм хээрийн сургуулийг жилд хоёр удаа хийхээр төлөвлөж байна. Мөн Украины ерөнхийлөгч “ОХУ-тай тавин жилийн хугацаанд бүх харилцаа, холбоогоо таслах тухай” зарлигт гарын үсэг зурав. Энэ нь хил дагуу ОХУ-тай холбоотой бүх төмөр зам, авто зам, гүүрийг таслан бэхлэлт хийнэ гэсэн үг юм. Ингэснээр оросууд Европ тивээс бүрэн тусгаарлагдах нөхцөл бүрдэв.

Учир нь эдгээр улсууд руу ОХУ пуужин, дроноор л харвана уу гэхээс цэргийн хүчээр довтлох магадлал маш бага байгаа юм. Гэхдээ өнөөдөр ОХУ үндэстэн, ястнаараа хуваагдан тусгаар улсууд болох нь тодорхой болоод байна. Иймээс оросууд байгалийн баялгаа булаалдан хоорондоо байлдах үед хилийн эдгээр давхар хамгаалалт нь Оросын зүгээс ганц ч цагаач иргэн оруулахгүй, зэвсэгт бүлэглэлүүдийг нь нутагтаа нэвтрүүлэхггүй байх зориулалттай юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Тэмээн сүрэг 3.4 мянгаар өсчээ DNN.mn

2023 оны урьдчилсан тооллогоор манай улсад 473.9 мянган тэмээ тоологдож, өнгөрсөн оныхоос 3.4 мянгаар өсжээ. Өмнөговь аймаг 157.2 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүлсэн бол Дорноговь аймаг 54.5, Баянхонгор 48.9, Говь-Алтай 47.4, Дундговь 43.7 мянган тэмээгээр эхний таван байрт жагсаж байна.

Манай улс 1954 онд хамгийн олон буюу 895 мянга гаруй тэмээ тоолуулж байжээ

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 19.44 төгрөгөөр чангарав DNN.mn

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны 12 дугаар сард 3421.21 төгрөг болж, өмнөх оныхоос 10.08, өмнөх сарынхаас 19.44 төгрөгөөр чангарчээ.

Төв банкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн 12 дугаар сард 478.75 төгрөг болж, өмнөх оныхоос 12.91 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 2.49 төгрөгөөр суларсан байна.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 37.62 төгрөг болж, өмнөх оныхоос 14.73, өмнөх сарынхаас 0.52 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Гал түймрийн хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргана DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01.06 цагт гарсан гал түймрийн нөхцөл байдал, яаралтай шийдвэрлэх асуудлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагууд хуралдаанд танилцууллаа.

Зам тээврийн осол, галын шалтгааныг тогтоохоор цагдаа, шүүхийн шинжилгээ, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж байна. Зам тээврийн ослын улмаас гал гарсантай холбоотой ОБЕГ-ын нэр бүхий гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүчтэй дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал болсон. Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т 24-ний өдрийн 01:10 минутад анхны дуудлага ирж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Нийт 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, үйлчилгээ авчээ. Түлэгдэж бэртсэн 19-60 насны 14 хүн одоо хэвтэн эмчлүүлж байна. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй таван хүний биеийн байдал нэн хүнд, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна.

“Дүнжингарав” худалдааны төвийн урд хэсэгт байрлах “Эду апартмент” нэг орцтой, 12 давхар, 61 өрхийн орон сууцны барилгын гадна хэсэг болон зарим айлын эд, хогшил, үйлчилгээний төв, уулзварын баруун талд байрлах “Санни таун” 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв галд өртжээ. Гал түймэрт өртсөн орон сууцны 198 оршин суугчаас 30 өрхийн 116 иргэнийг “Купер плаза интернэшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангаж, сэтгэлзүйч зөвлөгөө өгч байна. Ил зогсоол болон авто зам дээр байрлаж байсан 36 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр галд өртсөнөөс 29 нь дахин ашиглах боломжгүй болжээ.

УОК-оос гаргасан урьдчилсан дүгнэлтэд үндэслэн ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох, осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны  өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гал түймэрт амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр “Буянт Ухаа-2” хороололд тус бүр гурван өрөө байр өгөх, 207 дугаар байрыг энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн төсвийн хөрөнгөөр сэргээн засварлахаар боллоо.

Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандарт, дүрэм журмыг шинэчлэх, жигд мөрдүүлэх, ОБЕГ-ын бүтэц, чадавх, хөрөнгө хуваарилалт, гадаад харилцааг  сайжруулах, нийт ажилтнуудын сургалт, аюулгүй байдалд онцгой анхаарах, гадаадаас аврах ажиллагааны сургалт авах ажиллагааг зохион байгуулахыг Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Нийслэлийн хэмжээнд шатахуун, хий зэрэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлт хийдэг ШТС-уудын үйл ажиллагаа хууль эрх зүйн болон стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллахыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх,  УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өглөө.

 

Товч мэдээ

–       “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр”, “Хувьсах зардал болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журам”-ыг тус тус баталлаа.

–       “Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам”-ыг хэлэлцэж баталлаа.

–       “Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг, дүрс бичлэг хийх журам”-ыг шинэчиллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 6.3 хувиар өсчээ DNN.mn

Прокурорын байгууллага 2023 онд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 109.987 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2022 онтой харьцуулахад 6.3 хувиар өссөн бөгөөд 77.5 хувь нь Нийслэлд, 25.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Үүнээс Цагдаагийн байгууллага 98.4 хувийг, Авлигатай тэмцэх газар 1.5 хувийг, Тагнуулын байгууллага 0.1 хувийг нь хүлээн авч, шалгасан бол Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд 77.5 хувьд нь, аймгийн прокурорын газрууд 22.5 хувьд нь хяналт тавьж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Осол гарсан шалтгааныг мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засахтай холбоотой зардал болон оршин суугчдын түр хугацаанд байрлаж байгаа түрээсийн байрны зардлыг Засгийн Газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ.

Шадар сайд С.Амарсайхан “Зориулалтын газ тээвэрлэх автомашин мөн байсан бол яагаад бүртгэлгүй байсан бэ? Зүгээр машин очоод мөргөхөөр л суваг нь нээгдчихдэг юм уу? хаана алдаа гарсан байна зэрэг нарийн асуудлыг мэргэжлийн байгууллагууд нь тогтооно.

Гал унтраах аврах анги орох нөхцөл яагаад бүрдээгүй байсан, зориулалтын дагуу байшин барилга баригдсан эсэх, зам хаалттай байсан зэрэг асуудлууд хөндөгдөж байгаа” гэв.

Иймд осол гарсан шалтгааныг мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа ба шатах материалыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, тээвэрлэлтийг Зам тээврийн яам, тээвэрлэх зөвшөөрөл нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас олгогдож хяналт тавигдаад явж байх ёстой аж.

Categories
мэдээ нийгэм

“Хохирсон иргэдийн түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөг зарцуулна” гэв DNN.mn

Засгийн Газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын дарга, генерал Г.Ариунбуян “Галд өртсөн “Edu Apartment”-ын 63 айлын 198 оршин суугчдын хэвийн амьдралын горим руу шилжүүлэх буюу засвар тохижилтын асуудлыг НЗДТГ шийдвэрлэнэ.

Харин тухайн иргэдийг түр байрлуулах түрээсийн зардлыг 1.4 тэрбум төгрөг гэж тооцсон. Энэ зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргана. НЗДТГ-аас байр түрээслэгч компаниудтай хамтарч иргэдтэй зөвшилцөөд хаана байр түрээслэх асуудлыг шийднэ. Ослын эцсийн дүгнэлт гараагүй байна. Ямартай ч осол гарах шалтгааныг бүрдүүлсэн буруутай этгээдээр хохирлыг барагдуулах болно” гэв.