Categories
мэдээ нийгэм

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс анхааруулга гаргажээ DNN.mn

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс анхааруулга гаргажээ.

-Хийн шаталтаас хүчлийн уур, нүүрсхүчлийн хий, дутуу исэл, хлор, азотын хий, тоос, тоосонцор, барилгын шаталтаас цагирагт органик нэгдэл, цианид агуулсан органик нэгдэл зэрэг хортой хий үүсдэг тул амьсгал хамгаалах хэрэгсэл заавал зүүх

-Гадуур аль болох гарахгүй байх, боломжтой бол цэвэр агаартай газар нүүн шилжих, эмнэлгийн цонхыг хаалттай байлгаж, дотор агаарыг цэвэршүүлэх, хүчилтөрөгчөөр баяжуулах, айл оршин суугчид тагтан дээрх хоол хүнсний зүйлээ сайтар битүүмжлэх, гадаа болон тагтан дээр бууз болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай хөлдөөхгүй байх гэх мэт.

-Ослын бүсэд үүссэн бохирдлыг яаралтай арилгах, цэвэрлэх, цэвэрлэсэн хаягдлыг гол ус руу орохгүй байхаар зориулалтын газар хаях

-Бохир усны шугам, агааржуулалтын систем, хаалттай орон зайгаар хийн уур тархсан байх магадлалтайг анхаарна уу.

-Хөргөсөн хийтэй харьцах үед техник, тоног төхөөрөмж, материал хэврэг болж, гэнэт эвдрэх магадлалтайг анхаарна уу.

Эх сурвалж: Гамшиг судлалын үндэсний хүрээлэн

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн төлөв байдлын тайланг илтгэлээ DNN.mn

Хүний эрхийг хангах үндэсний хорооноос баталсан “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ын дагуу нийслэлийн хүний эрхийн төлөв байдлын тайланг өчигдөр цахимаар илтгэлээ.

Тайланг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг илтгэж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд төрийн болон төрийн бус байгууллагуудын асуултад хариулав.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хүний эрхийг хангах чиглэлээр цаашдаа хийж, хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж өгсөн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг үерийн гамшиг, газар хөдлөлтийн эрсдэл, Улаанбаатар хотын салаа төмөр зам болон боомтын асуудлаар санал хэлж, тухайн асуудлуудыг төрөөс бодлого гаргаж, иргэний нийгмийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломжтой тул энэ талаар зөвлөмжид тусгайлан тусгахыг хүсэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Баярхүү: Нас барсан иргэдийн тоог нуун дарагдуулах боломжгүй DNN.mn

Энэ сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажлын талаар УОК болон НОК-оос мэдээлэл өглөө.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Гал түймрийн шалтгаан, хохирлын хэмжээ мөрдөн шалгах ажиллагааны явцад эцэслэн тогтоогдоно. Бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, батлагдаагүй мэдээллүүд цахим орчинд гарч буй учраас албаныхны зүгээс нөхцөл байдлыг тогтмол мэдээлэх болно. Нас барсан болон бэртэж гэмтсэн хүний тоог нуун дарагдуулах ямар ч боломжгүй. Иймд иргэд, олон нийтийг албаны эх сурвалжийн мэдээ мэдээллийг хүлээн авч, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна.

Гал түймэрт хоёр орон сууцны барилга, хэд хэдэн үйлчилгээний төвийн барилга, 35 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр өртсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагууд хэргийн газар үзлэг, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Гал түймэрт өртөж, түлэгдсэн 27 иргэн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 иргэн зөвлөгөө, анхан шатны тусламж аван гэртээ харьсан. Түлэгдэж, гэмтэж бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас 19 настай нэг иргэн өнгөрсөн шөнө харамсалтайгаар амь насаа алдлаа. ГССҮТ-д хэмтэн эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд, найман иргэний биеийн байдал хүндэвтэр нөхцөл байдалтай байна. Засгийн газар, УОК-оос байгуулсан Ажлын хэсэг болон эрүүл мэндийн байгууллагууд яаралтай арга хэмжээг шуурхай авч, цаг алдалгүй ажиллаж байгаа. Түймэрт өртсөн хоёр орон сууцны иргэдийг Баянзүрх дүүрэгт хоёр зочид буудалд байрлуулсан. Тус орон сууцнуудыг засварлаж, хэвийн болгох хугацаанд буюу энэ оны аравдугаар сар хүртэл тухайн иргэдийн түрээсийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.

Аливаа гамшиг ослын үед орон байраа алдсан иргэдийг орон байраар хангах нь Засгийн газар, тухайн орон нутгийн захиргааны нэгдүгээр үүрэг учраас Засгийн газар болон НЗДТГ-аас засвар, түрээсийн зардлыг шийдвэрлэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, буруутай этгээд тогтоогдсоны дараа зардлыг нэхэмжлэх, түүнийг буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй.

УОК-ын даргын тушаалаар шатахуун, хий, тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагааг явуулах хууль эрх зүйн акт, стандарт, дүрэмд дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж эхэлсэн. НОК-оос шатахуун болон хий түгээх станцууд, тэсэрч дэлбэрэх аюултай бодисын чиглэлээр, холбогдох яамдаас хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч нар “Дашваанжил” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан эсэхэд шалгалт хийж байгаа. Цэвэр усны шугамд дэлбэрэлтийн улмаас үүссэн гэмтлийг Ус сувгийн удирдах газраас засварлаж дууссан. Осол гарсан байршилд ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын Химийн тандалтын бүлэг хоёр удаа хэмжилт хийхэд болон нийслэлийн холбогдох байгууллага, Агаарын чанарын албанаас нэмэлт хэмжилтүүдийг хийхэд химийн хорт бодисын дэгдэлт илрээгүй. Нэмэлт шинжилгээнүүдийг хийж байгаа.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:

-Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокурор бүрэн хяналт тавьсан. Үзлэгийн дунд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь тогтоогдсон. Цахим орчинд 5, 21, 31 хүн нас барсан, тоог нуун дарагдуулж байна гэх мэдээлэл гараад байна. Нас барсан хүний тоог нуух, дарах боломж, ёс зүй, хууль дүрэм байхгүй. Иймд ташаа мэдээлэл тараахгүй байхыг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөрдөн шалгах ажиллагаанд 12 төрлийн шинжээч томилсон. Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалд шинжилгээ хийх жишиг хугацааг заасан байдаг. Үндсэн хугацаа нь 14 хоног байдаг ч шинжилгээний цар хүрээнээс хамаараад сунгагдаж болох тул үзлэг шинжилгээ хийж дуусах хугацааг нарийн хэлэх боломжгүй.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан:

-Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу түрээсийн зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааны талаар мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас иргэдтэй уулзсан. Осолд өртсөн орон сууцнуудын засвар, сэргээн босголтын зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа. Буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх учраас НЗДТГ-аас иргэдтэй гэрээ байгуулна хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

133 дугаар сургууль долоо хоног цахимаар хичээллэнэ DNN.mn

Хоёр хоногийн өмнө Дүнжингаравын уулзварт гарсан ослын улмаас дэлбэрэлтийн газын хий агаарт тархсан эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан.

Тэгвэл тус бүсэд харьяалагдах сургуулиудын сурагчдын эцэг эхийн зүгээс хичээлийг цахимд шилжүүлэх санал гаргасан байна.

Тиймээс сургуулийн захиргаа эцэг, эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргах байгууллагад хүргүүлж, улмаар албажжээ.

Гэхдээ долоо хоногийн турш цахимаар хичээллүүлэх шийдвэр гарсан гэдгийг 133 дугаар сургуулийн захирал С.Дэжидсүрэн мэдээлжээ.

Categories
мэдээ спорт

Г.Наранцэцэг Португалын Гран При тэмцээнээс хүрэл медаль хүртжээ DNN.mn

Жүдо бөхийн 2024 оны эхний тэмцээн Португалын Гран При тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

Г.Наранцэцэг “С” хэсгийг тэргүүлж барилдсан ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Израилын Тамар Малча, дараагийн шатанд Колумбийн Эрика Лассо нарыг ялж шөвгийн наймд шалгарсан.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс анх удаа автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж байна DNN.mn

Засгийн газрын 349 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьжээ.

Тус терминалын зам талбай бусад барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд үндэсний 160 гаруй аж ахуй нэгж болон Зэвсэгт хүчний Барилгын инженерийн удирдах газрын анги нэгтгэлийн нийт 1200 инженер техникийн ажилтнууд 360 нэгж техниктэйгээр жилийн хугацаанд барьж, өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан байна. Энэ нь Монгол Улс олон төрөлт ачаа тээврийг хөгжүүлэх, хил дамнасан тээврийг шинэ шатанд гаргах чухал эхлэлийг тавьсан алхам болов.

Мөн Нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс олборлогч 8 аж ахуйн нэгжийн хамтарсан “Шивээхүрэн терминал” ХХК нь Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг барьж ашиглалтад оруулсан аж. Төлөвлөсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэж тооцож байна.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Арцсуурь, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтаад буй. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад орлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Монголд стандарт хэрэгждэггүйгээс үүдсэн осол болсон гэх байр суурьтай байгаа” гэв DNN.mn

Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэрт өртсөн “Edu Apartment” орон сууцны оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийж байна.

Оршин суугчдын төлөөлөл  “Өнөөдрийн байдлаар 50 өрхийн 113 том хүн, 51 хүүхэд “Интернэшнш” зочид буудалд байна. Харин “Рояал”- зочид буудалд зургаан өрхийн 10 том хүн, 10 хүүхэд бий.

Бидэнтэй зэрэгцэж “Sunny town”-д гал гарч цонхнууд нь хагарсан. Тэдэнд ч бас хохирлыг барагдуулаасай гэж хүсэж байна.

Жолооч нарт буруу өгөхөөс илүү Монгол улс дахь стандарт хэрэгждэггүй байдлаас үүдсэн ослын улбаатай гамшгийн үйл явдал болсон гэдэг нэгдмэл байр суурьтай байна. Тиймээс хувь хүмүүс рүү битгий дайраасай.

Гал гарсан байдлаас үүдэн гурван удаа дэлбэрэлт болж, хүүхдүүд их айж цочсон.

Айлуудын хохирлын зэрэг өөр өөр байна. Зарим нь байр машин, эд хөрөнгүүдээ алдсан. Зарим нь байраа бүрэн алдсан. Бид байр орон сууц, аюулгүй байдлаараа давхар хохирлоо гэж үзэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Галд түлэгдэн эмчлүүлж байсан иргэн нас баржээ DNN.mn

Дэлбэрэлтийн улмаас түлэгдэж ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлүүлж байсан 3 иргэний нэг болох 19 настай иргэн өнгөрөгч шилжих шөнө нас барсныг ГССҮТ-өөс мэдэгдлээ.

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт болсон дэлбэрэлтэд өртөж түлэгдсэн 10 иргэн эмнэлэгт хүргэгдэн эмчүүлж байсан юм.  Эдгээр иргэнээс гурван хүний биеийн байдал маш хүнд буюу биеийнх нь 80-90 хувь түлэгдсэн. Хоёр иргэний биеийн 35-45 хувь, таван иргэний биеийн 18-25 хувь нь түлэгдсэн хүндэвтэр, эмчилгээ хийгдэж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын засгийн газар шүдний чигчлүүр идэхгүй байхыг иргэддээ анхаарууллаа DNN.mn

Өмнөд Солонгосын Хүнс, Эмийн аюулгүй байдлын яам энэ долоо хоногийн Лхагва гарагт шүдний чигчлүүр идэхгүй байхыг иргэддээ анхааруулжээ.

“Энэ бол хүнсний бүтээгдэхүүн биш. Хүнсэнд хэрэглэхэд аюулгүй гэсэн баталгаа байхгүй” гэж тус яамны сошиал хуудсанд мэдээлсэн юм.

Сүүлийн үед хүмүүс шарсан шүдний чигчлүүрийг хоол хүнсэндээ хэрэглэж буйг харуулсан дүрс бичлэгийг олноор нийтлэх болсон байна.

Тухайлбал Мукбанг гэгддэг Өмнөд Солонгосын хоолны инфлүнсерүүд үүнийг үзүүлэх явдал нэмэгджээ. Тус улсад шүдний чигчлүүрийг модоор биш, амтат төмс, эрдэнэ шишийн цардуулаар үйлдвэрлэдэг. Хүнсний будгаар үйлдвэрлэлийн явцад ногоон өнгө оруулдаг байна.

Ийм хүнсний хэрэглээ олны анхаарлыг татаж, зарим хүмүүс шүдний чигчлүүрийг хэрхэн зөв шарах, амтлах талаар видео зөвлөгөөг тараадаг болжээ. Өмнөд Солонгосын эрх баригчид этгээд сонин зүйлийг хоол хүнсэнд хэрэглэх үзэгдлийн эсрэг анхааруулгыг өмнө нь бас гаргаж байв.

Тухайлбал 2018 онд хурц тод өнгөтэй угаалгын бодисыг зажилж, хөөсөрсөн шүлсээ нулимж хаядаг “Tide pod challenge” нэртэй үзэгдэл газар авч, хүний амь насанд хүрсэн тохиолдол ч бий.

Тус улсын засгийн газар болон угаалгын бодис үйлдвэрлэгч Procter & Gamble компани үүний эсрэг анхааруулга гаргаж байжээ.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам” болно DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг 2024 оны нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын бааз болон “Цонжин болдог”-т байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулах гэж байна.

Монгол Улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.

Наадмын үеэр:

– Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

– Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

– Снөүбоардын тэмцээн

– Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн

– Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн

– Снөүбоардын тэмцээн

– Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн

– Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах бөгөөд

Үзүүлбэр, үйлчилгээ:

– Шүхрийн үзүүлбэр

– Шувуулахуйн үзүүлбэр

– Снөүбоардын үзүүлэх тоглолт

– Нохой чарганы үйлчилгээ

– Хоол ундны үйлчилгээ

– Цана, чарганы үйлчилгээ үзүүлнэ.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчид оролцохоос гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриадаас гэх мэт Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцоно.