2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалт(ЭШ) болон Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдах юм.
Энэхүү шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн болон зун зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой аж.
Шалгалтад бүртгүүлэхдээ:
- Зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана.
- 3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулна/
- Шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгоно
- Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгож бүртгүүлнэ.
- Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5,800 төгрөг байна. /Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу/
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадалгаа, тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.