Categories
мэдээ улс-төр

Ирэх 7 хоногт ажлын хэсэг болон байнгын хороодын хэлэлцэх асуудал, тов, дараалал DNN.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ  12 ДУГААР САРЫН 04-НӨӨС 09-НИЙ ӨДРҮҮДИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

 

ДАВАА ГАРАГ /2023.12.04/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Эдийн засгийн байнгын хороо

“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Төсвийн байнгын хороо

Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

213 тоот

5

Улсын Их Хурлын гишүүд

“МӨНХ-ШИНЭ ХӨДӨӨ СЭРГЭЛТ”-ийн талаар санал солилцох уулзалт

13.00

УИХ-ын даргын уулзалтын өрөө

6

Хууль зүйн байнгын хороо

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

7

Хууль зүйн байнгын хороо

Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.30

“Их засаг”

ГУРАВ.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/

·      Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00-

18.00

“Их Эзэн Чингис хаан”,

“Үндсэн хууль”

  

МЯГМАР ГАРАГ /2023.12.05/

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүнээс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай/

09.30

“Их засаг”

2

Төсвийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

·      Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан

·  Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт,  түүний үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах журам батлах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Гурилын үнийн өсөлтийн талаарх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдээлэл сонсох

11.00

“Их засаг”

4

Эдийн засгийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Хувийн нэмэлт тэтгэврийн тухай  болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/

·      Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00-

18.00

“Их Эзэн Чингис хаан”,

“Үндсэн хууль”

 

ЛХАГВА ГАРАГ /2023.12.06/

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Хууль зүйн байнгын хороо

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

334 тоот

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Бусад

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ. СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/

·      Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00-

18.00

“Их Эзэн Чингис хаан”,

“Үндсэн хууль”

 

ПҮРЭВ ГАРАГ /2023.12.07/

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/

·      Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00-

18.00

“Их Эзэн Чингис хаан”,

“Үндсэн хууль”

 

БААСАН ГАРАГ /2023.12.08/

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Төсвийн байнгын хороо

Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

Татварын ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 12 аймгийн 30 суманд цагаан зудтай байна DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 12 аймгийн 30 суманд цагаан зудтай, 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байна.

Тодруулбал,

  • Баян-Өлгийн Сагсай,
  • Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай,
  • Говь-Алтайн Баян-Уул,
  • Завханы Тэс, Цэцэн-Уул, Баянтэс,
  • Архангайн Цэцэрлэг,
    Булганы Могод, Гурванбулаг, Баяннуур,
  • Төвийн Эрдэнэсант, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ,
  • Дундговийн Өлзийт,
  • Хэнтийн Дархан, Галшар, Өндөрхаан,
  • Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Мөнххаанд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.

Харин

  • Увсын Наранбулаг, Тэс,
  • Говь-Алтайн Хөхморьт, Тайшир, Жаргалант,
  • Завханы Завханмандал, Тэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл,
  • Архангайн Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал, Тариат,
  • Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант,
  • Булганы Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр,
  • Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Лүн, Бүрэн,
  • Улаанбаатарын Багануур,
  • Дорноговийн Хөвсгөл, Иххэт,
  • Өмнөговийн Манлай,
  • Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо,
  • Сүхбаатарын Онгон, Сүхбаатар, Баруун-Урт, Дарьганга, Асгат, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагалд цагаанаар зудархуу байдалтай байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ улс-төр

Нүүрсний сонсгол ирэх долоо хоногт эхэлнэ DNN.mn

Эрх баригчид нүүрсний хулгайгаа хэлэлцэхээс нэлээд халгаж хойшлуулсны эцэст ард түмний шахалтаар бие халаалт болгон Ажнай Д.Бат-Эрдэнийн эзэмшдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлыг нүүрсний сонсголоор хэлэлцэнэ.

Энэхүү сонсгол ирэх даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 4-нд эхэлж, 8-н хүртэл дөрөв хоног үргэлжлэх юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ж.Батсуурь: Нүүрсний сонсголыг самууруулж, хэргийг өөрсдөөсөө “төөрүүлэх” гэсэн үйлдэл хийгдлээ DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдах нэрст ихэвчлэн АН-ын хүмүүс байна. Нүүрсний хэрэг анх яригдахад зарлагдсанаас өөр хүмүүсийн нэр орж ирснийг та юу гэж харж байна вэ?

-Нийгэмд болж бүтэхгүй байгаа, иргэдийн санаа зовоосон, төрийн мөнгийг шамшигдуулсан, авлига хээл хахууль, хууль зөрчсөн үйлдэл их байна. Энэ хэмжээгээр иргэдийн амьжиргаа дордож ядуурал нэмэгдэж байна. Эдгээр асуултын хариуг өгөх хүмүүс нь эрх баригчид. Гэтэл эрх баригчид хоёр шалтаг хэлдэг. Ковидтой, дайнтай байсан гэдэг. Дэлхий дээр ганцхан Монгол Улс оршиж байгаа юм биш. Бүх л орон ковидын зовлонг даван туулсан. Дайны хор уршгийг даван туулж байна. Гэтэл үүнд ганцхан Монгол Улс нэрвэгдээд байгаа юм шиг ярьцгаадаг. Дайн, ковид 2021 оноос хойш үүссэн асуудал. Харин эрх баригчид 2016 оноос хойш өнөөг хүртэл засаглаж байна. Тэдэнд ахиц гаргаж байгаа юм алга. Үүнийг бүгд харж байна. Тиймээс болохгүйг нь хэлэхээр “Бид болж байна” гэж байгаа нь ичгэвтэр харагдаж байна.
Нүүрсний хулгайн эзнийг тодруулъя. Юу болов гээд Ерөнхий сайдаасаа эхлээд нийгэмд шуугиан дуулиан тарьсан. Хүн барьж хорьсон. Гэтэл шүүх хурал нь хэдэн ч удаа хойшлов. Сонсголоор нэгнийг яллахгүй, олон нийтэд л мэдээлэл өгөх гээд байгаа юм шүү дээ. Гэтэл хаа хамаагүй хүмүүсийг гэрчээр оруулах гэж байна. Тэд нүүрсэнд ямар ч холбоогүй. Нүүрстэй холбогдоогүй иргэдийг хэдэн зуугаар нь авчирч, байцаах юм байна л даа. Нүүрсний хэрэгтэй холбоотой гээд өнгөрсөн хугацаанд баахан хүн орон шоронд хийсэн. Хэд хэдэн гишүүнийг түдгэлзүүлчихсэн. Зарим нь өөрсдөө өргөдлөө өгчихсөн. Гэтэл тэр хүмүүсийн нэр алга. Үүнээс харахад дунд түвшнээс дээш “тул хүртэлх загаснууд” энэ сонсголоор яригдахгүй нь. Жараахай зиндааны мэтийн хүмүүсийг нь авч ирэх нь. Ийнхүү нүүрсний хэргийг самууруулж, өөрсдөөсөө төөрүүлэх гэсэн үйлдэл явж байна.

-Танай намын хэрэгжүүлж байгаа “Өрийн дарамтгүй Монгол” аяныг эрх баригчид үгүйсгэж байна. Монголыг өрөнд оруулсан нам ингэж ярих эрхгүй. Бид тавьсан өрийг нь дарж байна гэцгээж байна?

-Эрх баригчид асуудал тулахаар муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг АНруу заадаг. Ардчилсан нам муу байж болно, би энд өмгөөлөхгүй байя. Гэтэл найман жилийн хугацаанд дорвитой арга хэмжээ аваагүй.

Сонгуульд ялж Засгийн газраа байгуулсны маргаашнаас нь буруу байсан бол хариуцлага тооцож, шоронд хийж шонд дүүжлээд буруугүйг нь цагаатгачихгүй яасан юм бэ. Гэтэл бүр дордуулчихаад сонгууль дөхөхөөр яриад байна. Үүнд иргэд үнэмшихгүй шүү дээ. АН-аас “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний аян хийхээр зарим нь бухимдаад байна. Ардчилсан намын тавьсан өрийг бид дарах гэж үйлээ үзэж байна гэх юм. Үгүй шүү дээ. Социализмаас зах зээлийн нийгэм рүү шилжсэн цагаас 2016 оныг хүртэлх 20 жилийн хугацаанд тавьсан өрийн хэмжээтэй дүйцэх хэмжээний өрийг сүүлийн долоохон жилийн дотор МАН тавьчихлаа. Өмнөх өрийг төлж байгаа бол нэг хүнд оногдох өр 2016 онд байсан 15 сая төгрөгөөс багасах ёстой. Гэтэл өнөөдөр нэг иргэн 33 сая төгрөгийн өртэй байна. Нэг хүнд оногдох өр гэж өөрсдөө амаараа хэлсэн. Ам.долларын ханш унасан гээд 00 цаас, өндөг барьчихаад савсганаад байсан. Өнөөдөр ам.доллар 3500 болчихлоо. Тухайн үед МАН-ынхан өлгийтэй хүүхэд хүртэл 15 сая өртэй байна. Ардчилсан нам улсыг сүйрүүлчихлээ гэж байсан. Гэтэл тэд өнөөдөр Монголын өрийг хоёр дахин нэмчихээд сууж байна.

Ямар өр дарсан юм бэ гэсэн бодит асуултыг тавимаар байна. АН-аас л салчихвал инфляци буурч, өргүй болно, цэцэглэн хөгжинө гээд байсан. Өнөөдөр тэр бүхэн нь хаана байна вэ. 2016 онд 100 мянган төгрөгөөр хоёр тор хүнс авч хүрдэг байсан. Өнөөдөр юуных нь хоёр тор. Нэг тор ч дүүрэхгүй байгаа нь бодит үнэн. Чингис бондын мөнгөтэй тэнцэх дүнтэй мөнгөн дээр өнөөдөр төрийн өмчийн нэг компанийн захирал гарын үсэг зурж байна. Тэр мөнгө юунд зарцуулагдав гээд үзэхээр хувь хүний гэрээс алтан гулдмай, энд тэнд шилэн байшингууд гарч ирээд байна. Гэтэл бид Чингис бондын мөнгөөр Улаанбаатарын замын бүх уулзваруудыг янзалсан. Хэрвээ уулзвар байгаагүй бол түгжрэл юу болох уу. Аймгуудыг нийслэлтэй холбох замуудыг тавьсан. Гэтэл Дарханы замыг найман жил барьж байна. Цахилгаан станцын өргөтгөл, дулааны станц барьсан. Барилгын материал, хүнсний үйлдвэрүүд баригдсан. Энэ бүрийг иргэд мэдэж байгаа. Өмнө нь пиар, хар технологи, троллоор олон нийтийн тархийг угаадаг байсан. Өнөөдөр энэ технологи нь боломжгүй болсон. Монголчууд бүх зүйлийг харж, ойлгож байна, амьдрал дээрээ мэдэрч байна. Иргэд хариуцлага тооцох гээд ирэх жилийн сонгуулийг хүлээгээд сууж байна.

-2024 оны төсөв ер нь ямархуу төсөв батлагдчихав. Та ямар дүгнэлттэй байна вэ?

-Мэдээж эдийн засаг тэлэх нь сайн. Гэхдээ эдийн засаг бүх түвшинд өсч байна уу гэдэг чухал. Өөрөөр хэлбэл, нүүрс, алт гэхчилэн уул уурхайн бүтээгдэхүүнийг их гаргаснаар эдийн засаг өсч байна уу, эсвэл ханшны зөрүүнээс хэдэн төгрөг олно гээд түүнийгээ хувааж байна уу гэдгийг харах ёстой.
Үе үеийн төсвөөс энэ жилийнх хамгийн том дүнтэй, хамгийн их зарлагатай төсөв. Сонгуулийн жилүүдэд төсөв өсдөг. Учир нь ингэж амлалтаа биелүүлж байгаа юм шиг харагдуулдаг. Энэ нь дараагийн дөрвөн жилийн эдийн засгийг сөхрүүлдэг. Том том үнийн дүнтэй бүтээн байгуулалтыг хийнэ гээд эхлүүлчихдэг. Төсвийн хэмнэлтийн хуулиар нийт хөрөнгө оруулалтын 1/3 хувийг тавьсан тохиолдолд төсөвт суулгах хуультай. Батлагдсаны дараа харахад 100 сая төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтад 10 сая төгрөгийн төсөв тавьсан байдаг. Энэ нь тухайн бүтээн байгуулалтын нийт хөрөнгө оруулалтын 10 хувь шүү дээ. Зарим нь бүүр дуусдаггүй, замхарч дутуу баригдсан барилга, зам болон үлддэг. Ингэж дараагийн Засгийн газрын ажиллах боломжийг хумьж, дараагийн эдийн засгийн хүндрэлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, би үхэхээр чи үх гэсэн хандлагаар хандаж байна гэсэн үг.

Инфляци эдийн засгийн буруу бодлогоос үүдэж бий болдог. Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Цалинг инфляцитай уялдуулж нэмээд байгаа юм шиг хэрнээ баруун гараараа бага мөнгө өгөөд, зүүн гараараа их мөнгө суйлж байна. Энэ нь хүүхдийг чихрээр хуурч байгаатай адил үйлдэл.

Ер нь Засгийн газар уялдаа муутай байна. Жишээлбэл, Монгол Улс цахилгааны их үүсвэргүй боллоо. Цахилгаан, дулаан үйлдвэрлэл эцэстээ тулчихлаа. Өвлийг яаж давах уу гэж байхад нөгөө талд гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуур өгнө гэж байх жишээний. Төрийн бодлого уялдаатай явах ёстой. Тэгж байж үр дүн гарна. Гэтэл нэг нь цахилгаанаа хэмнэнэ гээд зарим газрын ажлыг нь ч хийлгэхгүй хязгаарласан. Мэдээлэл багатай орон нутагт бүс бүсээр нь тасалж байна. Харин Улаанбаатарт иргэд утаа гээд ундууцахад цахилгаан халаагуур тараана гэж байна. Ийм байж болохгүй. Ковидод 20 их наяд төгрөг зарцуулсан. Энэ мөнгөөр нэг айлд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхэд бараг 200 мянган айлыг орон сууцтай болгоно. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын бүх яндан, зуух нураад унах хэмжээний их мөнгө. Гэтэл өнөөдөр яндан зуухны тоо буурч байгаа юм алга. Ковидын мөнгөний зарцуулалтыг огт тайлагнахгүй байна.

-Танай нам ковидын төсвийн зарцуулалтаар сонсгол явуулах санаачилга гаргасан. Гэтэл шинжээч дээр гацчих шиг боллоо. Шинжээч маш чухал үүрэгтэй байдаг юм шиг байна, тийм үү?

-Тийм. Манай намын бүлгээс ковидын төсвийн зарцуулалтаар сонсгол хийе гэсэн. Сонсголд саад болох олон үйлдэл гарч байна. Жишээлбэл, шинжээч гаргаж өгөхгүй байна. Улсын эдийн засагтай тэнцэхүйц ийм их мөнгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүд очоод зөв бурууг ялгах боломжгүй. Үүнд нарийн мэргэжлийн шинжээч чухал. Үүнээс гадна ирэх нэг дэх өдөр ковидын сонсгол болно гэж байхад баасан гаригийн орой ажил тарсны дараа материалаа өгч байх жишээтэй. Энэ мэтээр төрийн байгууллагууд мэдээллээ өгөхгүй байна. Сөрөг хүчний санаачилсан нийтийн сонсголд мэдээллээ өгөхгүй байгаа юм чинь ард түмэнд мэдээллээ өгөхгүй байгаа нь энгийн үзэгдэл боллоо. Эрх баригчид хэт дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.
Би орон нутгаар явлаа. Иргэд шүдээ зуучихсан байна. Хүчээ нэгтгэнэ гэсэн. Хүчээ нэгтгээд бүгдээрээ хулгай хийсэн байна. Хүчээ нэгтгээд инфляцийг нэмсэн байна. Хүчээ нэгтгээд ядуурал руу түлхсэн байна гэцгээж байна. Эрх баригчдын хэт дураараа энэ үйлдэл Хадгаламж зээлийн хоршоо, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг идэж уусан, 60 тэрбумаас эхлэлтэй. Дараа нь ЖДҮ, БЗС, Хөгжлийн банк гээд явна. Сүүлдээ нүүрсний хулгай боллоо. Улсын төсвийг хоёр нугалсан хэмжээтэй мөнгө энд яригдаж байна. Үүнийг таслан зогсоох зүйл бол сонгууль. Дэлхий дээр ер нь ийм бузар булай зүйлийг сонгуулиар засдаг.

-Авлигын шүүх байгуулах тухай асуудал яригдаж байна. Энэ талаар шүүмжлэлийг ч мэргэжилтнүүд хэлж байна л даа. Та ямар дүгнэлттэй байна вэ?

-Сонгууль дөхөхөөр элдвийн юм ярьж байгаад эгдүүцэл төрж байна. 2016 онд гарч ирээд Авлигын шүүхээ байгуулж байхгүй яасан юм бэ. Хүний өөрийн гэж ялгалгүй хүмүүсийг цэвэрлэж байхгүй яасан юм бэ. Авлигатайгаа тэмцэж чадахгүй, намынхан нь бүгд аалзны шүлс шиг холбогдож, барьцалдсан. Сонгууль дөхөөд ирэхээр иргэдийг тайвшруулах зорилгоор Авлигын шүүх гэх нэр томьёог гаргаж ирж байна. Ардчилсан нам авлигатай тэмцэхийг 100 битгий хэл 1000 хувь дэмжинэ. Гэхдээ өнөөдөр Монгол төрийн институцуудыг эрх мэдэлдээ оруулах нь шударга шүүхийн зарчим алдагдана гэж бодож байна. Жишээлбэл, АТГ-ын даргыг Засгийн газар өөрөө томилдог. Прокурор мөн нэг хэсэг мэдэлтний гарт байгаа. Харин шүүх харьцангуй бие даасан байдалтай байна. Гэтэл авлигатай хэсгээс нь тасдаж аваад анхан болон давж заалдах шатгүйгээр шүүнэ гэж байна. Үүнийг иргэдэд сайхнаар ойлгуулаад ард нь өөрсдийнхөө найман жил хийсэн булай, булхайгаа бөөнөөр нь дарах гэж байгаа гэж бодож байна.

Хоёрдугаарт, бие даасан шүүхийн тогтолцоонд халдах нь буруу. Учир нь 37 онд “Онц комисс” гэгчийг байгуулаад баахан хүнийг хэлмэгдүүлсэн. Хээрийн шүүхээр баахан хүнийг буудан хороосон. Ер нь аливаа зүйл цөөхөн үйлдэл рүү орох тусам тэнд булхай үүснэ. Жишээлбэл, оффтейк гэрээ. Үүнийг гурван хүн хийсэн. Хэрвээ 30 хүн хийдэг байсан бол тэр гэрээ хийгдэхгүй байсан. Өнөөдөр шүүхийн системд хэдэн шүүгч байдаг, өөрийнх нь хэрэг аль шүүх дээр шүүгдэхийг мэддэггүй. Хуваарилагдаж очдог учраас шүүгчээ сонгох боломжгүй. Тэгвэл Авлигын шүүх гээд 12 хүнтэй шүүхийг зарлая. Авлигачид тэрхүү 12 хүний долоог нь хээл хахууль өгөх замаар авлигын нарийссан сүлжээ үүсгэнэ. Ингээд шударга шүүхийн зарчим алдагдана.

Иргэдэд сайхан сонсогдуулаад ард нь дандаа буруу үйлдэл хийдэг. Жишээлбэл, нүүрсний хулгайчидтай тэмцэнэ, сонсгол хийнэ гэж мэдээлэхээр иргэд дуртай хүлээж авсан. Гэтэл гол холбогдогч эзэд хаана байна. Байхгүй. Авлигын шүүх үүнтэй адил сайхан сонсогдож байгаа. Гэтэл нэг шоколад авсан байдаг ч юмуу баахан хүнийг шорон руу илгээчихээд их наядаар авсан зохион байгуулалттай бүлэглэл өөрсдийн шүүхээр өөрсдийн хэргийг устгуулах боломжтой. Дараа нь шүүхийн шийдвэр эцсийнх. Бид шүүхээр шийдүүлсэн. Ямар ч будилаан, булхайгүй гээд зогсож байхыг үгүйсгэхгүй. Одоогийн энэ зүйлээ 2016 онд хийгээд долоон жилийн хугацаанд хэрэгжүүлж үр дүнг нь үзсэн бол эргэлзэх зүйл алга. Сонгууль дөхөхөөр ийм юм хийж байгаад эргэлзэж байна.

 

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, тов, дараалал 2023.12.04-12.09

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.12.07, 12.08/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

·      Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Бусад

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариу сонсох

10.00

“Их хуралдай”

БЯМБА ГАРАГ /2023.12.09/

Д/Д

ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан

11.40

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

П.Эрхэмбулган: Амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна DNN.mn

-Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна-

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.


-Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ?

-Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар ирж үзүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна гэсэн үг. Энэ нь өмнөх долоо хоногоос бага зэргийн бууралттай, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6 орчим хувиар буурсан үзүүлэлт.

-Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Эмнэлгийн ор хүрэлцээтэй байгаа юу?

-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авах 815 ор байдаг. Томуугийн идэвхжилийн үед 1450 ор болгон нэмэгдүүлэх боломжтой. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар 575 орыг ЭМЯ-ны харьяа байгууллагуудад дэлгэх боломж бий. Нийт 2000 орчим ор дэлгэх боломжтой.

-Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор хэчнээн иргэн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 1067 ор дэлгэгдсэн. Орны дүүргэлт 95 хувьтай байна.

-БНХАУ-д уушгины хатгалгаа нэмэгдсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-БНХАУ-ын хойд хэсгийн бүсэд томуугийн өвчлөл хүндэрч уушгины хатгалгаа болж байгаа мэдээлэл гарсан. Энэ дагуу ДЭМБ-аас Хятадын талд асуулга тавихад “Ямар нэгэн шинэ үүсгэгч биш. Томуугийн үүсгэгчүүд багц хэлбэрээр өвчлөл үүсгэж, энэ нь уушгины хатгалгаанд хүргэж байгаа” гэх мэдээлэл өгсөн. Энэ дагуу ХӨСҮТ мэдээлэл хийсэн. ХӨСҮТ нь үндэсний хэмжээнд томуугийн тандалт судалгаа хийдэг бөгөөд долоо хоног бүр тандалтын дүнгээ гаргадаг. Цаашид томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ анхаарал, халамж сайн тавьж, дулаан хувцаслахаас гадна хоол унданд нь анхаарч, олон нийтийн газар амны хаалт зүүж хэвших шаардлагатай. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гэртээ нойтон цэвэрлэгээг тогтмол хийж, гараа байнга угаах, олон хүн цугласан газар хүүхдээ дагуулж явахгүй байх гэх мэтээр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.

-Томуугийн дархлаажуулалт хэдэн хувьтай байгаа вэ?

-Хоёр төрлийн дархлаажуулалт бий. Сайн дурын дархлаажуулалтаар 17 мянга гаруй тун вакциныг хийсэн. Зорилтот бүлгийн буюу бага насны хүүхэд, жирэмсэн, ахмад настан, архаг, хууч өвчтэй хүмүүс болон эрүүл мэндийн салбарын ажиллагсдад үнэгүй дархлаажуулалтад хамруулдаг. Энэ дархлаажуулалт 90 орчим хувьтай байна. Нийт 130 мянга орчим иргэн дархлаажуулалтад хамрагдсан.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Үдийн хоол” хөтөлбөрт 1-12 дугаар ангийн сурагчдыг хамруулахыг дэмжжээ DNN.mn

Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг танилцуулав. Тогтоолын төсөлд, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний тогтолцоо бүрдүүлэх, салбар бүрийн үүрэг, оролцоог тодорхойлох, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, боловсон хүчний нөөц, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, тогтоолын төсөлд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн стандартыг дээшлүүлж, үдийн хоол хөтөлбөрт 1-12 дугаар ангийн сурагчдыг тэгш хамруулах, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулахад төрөөс тавих шаардлага нөхцөлийг уян хатан болгох, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажил үйлчилгээг үзүүлэхэд тухайн асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах боломжийг бий болгох зэрэг зохицуулалт тусгахаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тогтоолын төслийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлтэй уялдуулан гүйцээн боловсруулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өгч, хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулсан юм. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ирэх долоо хоногт 9000 тонн дизель түлш хилээр орж ирнэ DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 102.6 мянган тн дизель түлш импортоор орж ирснээс ОХУ-ын “Роснефть” компаниас 57.4 мянган тн, “НефтеХимСервис” компаниас 17.3 мянган тн, бусад нийлүүлэгчдээс 26.5 мянган тн, БНХАУ-аас 6.1 мянган тн тус тус импортолсон байна.

2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар ОХУ-аас нийт 581 шатахуунтай вагон замд явж байгаагаас 399 нь дизель түлштэй вагон /22,320 тн/, 182 нь автобензинтэй вагон /10,920 тн/ байгаа бол сүүлийн 3 хоногт 113 вагон буюу 6,780 тн дизель түлш татан аваад байна.

Түүнчлэн БНХАУ-аас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3500 тн дизель түлш орж ирснээс гадна 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-аас импортлох 31,500 тн дизель түлшний захиалгын төлбөрийг баталгаажуулсан.

Үүнээс эхний ээлжийн 2500 тн нь долоо хоногийн дотор хилээр орж ирэх төлөвтэй байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Токиогийн их дуулга”-д зодоглох тамирчид DNN.mn

“Олон Улсын жүдо бөхийн холбоо”-ны цуврал “TOKYO GRAND SLAM 2023” тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Тус тэмцээнд 88 орны нийт 539 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 19 тамирчин зодоглоно.

Эрэгтэй тамирчид:

  • 60кг: Э.Ариунболд
  • 60кг: К.Ёолк
  • 66кг: Ё.Басхүү
  • 66кг: Б.Эрхэмбаяр
  • 73кг: Б.Эрдэнэбаяр
  • 81кг: Л.Сэргэлэн
  • 90кг: Ц.Дагвадорж
  • 100кг: Г.Алтанбагана
  • 100кг: Б.Гончигсүрэн
  • +100кг: О.Цэцэнцэнгэл
  • +100кг: Ө.Пэрэнлэйжамц

Эмэгтэй тамирчид:

  • 48кг: Б Баасанхүү
  • 52кг: Л.Сосорбарам
  • 57кг: Л.Энхрийлэн
  • 63кг: Д.Есүй
  • 63кг: М.Ичинхорлоо
  • 70кг: Б.Ням-Эрдэнэ
  • 78кг: О.Хүслэн
  • +78кг: А.Адъяасүрэн нар хүч үзэх юм.

Дашрамд сонирхуулахад, эрэгтэйчүүдийн 73кг-д барилдах байсан МУГТ Ц.Цогтбаатар бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголд туйлын туяа ажиглагдлаа DNN.mn

Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нд 19:22-19:54 цагийн хооронд Туйлын туяа ажиглагдлаа гэж тус сум дахь Цаг уурын өртөөнөөс мэдээлсэн.

Мөн энэ үзэгдэл Дорнод аймгийн хойд сумдын нутгаар ажиглагдсан тухай Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Туйлын туяа Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ, Архангай, Дархан-Уул, Завхан, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Хөвсгөл, Төв аймгийн нутгаар ажиглагдсан тухай нутгийн иргэд бичжээ.

May be an image of arctic and text

Дундговь аймаг 

Дорнод аймгийн Баян-Уул сум 

Хэнтий аймгийн Дадал сум

Хөвсгөл аймгийн Галт сум

Сэлэнгэ аймаг, Сайханы хөтөл орчим