Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулж байна.
Энэ үеэр нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн зургаан шинэ чиглэлийг нэвтрүүлэхээр болжээ.
Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулж байна.
Энэ үеэр нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн зургаан шинэ чиглэлийг нэвтрүүлэхээр болжээ.
Монголын хөрөнгийн биржээр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 12.8 сая тонн нүүрс арилжаалсан байна.
2023 онд Андын илч ХХК, Тавантолгой ХК, Хангад Эксплорэйшн ХХК, Энержи ресурс ХХК, Эрдэнэс тавантолгой ХК зэрэг таван компани биржээр нүүрс арилжсан бөгөөд хамгийн их буюу 8.6 сая тонн нүүрсийг Эрдэнэс тавантолгой компани дангаар арилжаалжээ.
Мөн тус компани нь энэ сарын 22-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр 175 багц буюу 1.1 сая тонн коксжих нүүрс арилжсан нь арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр дүнтэй борлуулалт болж нийт 9.7 сая тонныг арилжаад байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үүрэг гүйцэтгэж явсан шөнийн эргүүл цагдаагийн дэслэгч Б.Эрхэмбаяр, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ө.Сундуй нар 04:30 цагийн үед нэгэн иргэн газарт хэвтэж байсныг яаралтай эмнэлгийн тусламжид хамруулж, амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсэхээс сэргийлсэн байна.
Тодруулбал нэр бүхий иргэн мэс заслын оёдол тавиулаад удаагүй байсан ба явганаас халтирч унаад оёдол нь задарсан, тусламж удсан бол амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдал үүсэх байжээ.
Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.
Дараа нь “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тогтоолын төслийн талаарх танилцуулгадаа, “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 1.1.-т “Энэ хуулийн зорилт нь нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16.1.9-т “Зөвлөлийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг Улсын Их Хурал батална.” гэж заасны дагуу төслийг боловсруулсан” гэж байлаа.
Тогтоолын төслийн талаар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны дарга төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Төрийн ордонд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа болж байна.
Энэ үеэр Японы мэргэжлийн сумогийн 73 дахь Их аварга Тэронүфүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” улс орны хэмжээнд бүх нийтээр амарч, баяр болгон тэмдэглэнэ гэж заасан.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна. Арванхоёрдугаар сарын 29 энэ жил Баасан гарагт тохиож байна.
Харин арванхоёрдугаар сарын 30, 31 Бямба, Ням гарагийн амралтын өдрүүдэд таарч байгаа юм. Түүнчлэн Шинэ жилийн баярын амралтын өдөр болох 2024 оны нэгдүгээр сарын 1 Даваа гарагт тохиож байгаа тул монголчууд бүх нийтээрээ дараалан 4 хоног амарна.
2024 оны нэгдүгээр сарын 2-ны Мягмар гараг шинэ оны анхны ажлын өдөр байх юм.
Төрийн ордонд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа болж байна.
Энэ үеэр Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол хүртлээ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэж, тохижилтын ажил халианд дарагдсан байдалтай байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, мэдээлэл өглөө.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Жил болгон голын сав газар дагуу халиа тошин үүсдэг. Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 14 байршилд халиа тошин үүссэн. Геодези, усны барилга, байгууламжийн газар жил бүр арванхоёрдугаар сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ны хооронд халиа тошингийн нөхцөл байдалд ажилладаг. Өнгөрсөн жил болон энэ жил үер ихтэй байсан учраас усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн 26, 40, 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7, 17, 23 дугаар хороонд халиа тошинд өртөх эрсдэлтэй айл өрхүүд оршин суудаг. Эдгээр айлд жил болгон нүүх талаар мэдэгдэл хүргүүлдэг ч биелүүлдэг нь ховор. Тодорхойлж зааж өгсөн газар руу нүүдэггүй. Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад дүүргүүдийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд хуваагдан 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна” гэв.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Зун бороо хур ихтэй, үер усны эрсдэлтэй байсантай холбоотойгоор Сэлбэ голын усны түвшин их байна. Мөн энэ жилийн өвөл нэлээн орой огцом хүйтэрч, голын ус доошоо түрж хөлдсөн. Зөвхөн Сэлбэ гол гэлтгүй Толгойт, Улиастай, Бэлх, Сэлхийн гол болон Гүнжийн булаг гээд Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг гол, шандтай хэсгүүдээр халиа тошин жил бүр үүсдэг. Энэ жил анх удаа үүсэж байгаа юм биш. Харин геологийн тогтоц, байгалийн нөхцөл байдлаас шалтгаалан байршил өөрчлөгддөг” гэлээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөрт зориулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа Төрийн ордонд үргэлжилж байна.
Зохиолч Ч.Галсан 1943 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан суманд төрсөн. 1968 онд Ардчилсан Германы Лейпциг хотын их сургуулийн герман хэл утга зохиолын анги төгсөж багш болжээ. 1960-аад оноос шүлэг бичиж эхэлсэн. Зохиолч, сурвалжлагч. МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан хийж байгаад уран бүтээлээ дагнан эрхлэх болсон. 1992 онд А.Ф. Шамессогийн нэрэмжит шагналыг “Тува” туужаараа, 1995 онд шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг “Дуу өндөрлөх цагаар” номоороо, 2002 онд “ Аянгат цагийн тууж” номоороо МЗЭ-ийн шагнал, 2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авчээ.
2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, үр дүнг тооцох жил болгон зарласан.
Энэ хүрээнд Налайх, Тэрэлж, Хоолт, Түргэний гүүр, Хөшигийн хөндий, Эмээлт, Баруун туруун гэсэн Улаанбаатар хот тойрсон төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулсан байна.
Ирэх онд нийт төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна хэмээн мэдэгдлээ.