Categories
мэдээ нийгэм

Урсгал сөрсөн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь 3 сараар хасав DNN.mn

Олон нийтийн цахим сүлжээний “Paparazzi Traffic Mongolia” цахим группэд автомашинтай иргэн урсгал сөрж, шаардлага тавьсан иргэний эсрэг салаавч гарган хэл амаар доромжилсон агуулга бүхий мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э гэгчийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох, 3 сар жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах оношилгоо, шинжилгээ DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

Иргэд дараах оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.

Үүнтэй холбоотойгоор ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах амбулаторийн шинжилгээнүүдийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу. Мөн доорх QR кодыг уншуулаад харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Торгуулиа 15 хоногийн дотор төлөөгүй бол хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэнэ DNN.mn

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нарын хариуцлагыг чангатгах зорилготой холбогдох хуулийн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөх тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн.

Тэрбээр өмнө нь өөрийн цахим хаягтаа энэ талаар “Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, тэгээд торгуулиа төлдөггүй нөхдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах заалтууд Зөрчлийн хуульд орсон.

  1. Торгуулиа хуульд заасан 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ 50 хүртэл хувиар нэмэгдэнэ.
  2. Төлөхгүй бол тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
  3. Бүр төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх замаар төлүүлнэ.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50-аас дээш удаагийн үйлдэлтэй 3,000 гаруй жолоочийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрсэн” гэж бичиж байв.

Мөн түүнээс дээрх хуулийн зохицуулалтын талаар дэлгэрүүлж лавлахад “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол заавал хариуцлага хүлээдэг байх зохицуулалттай болж байгаа. Уулзварт улаан гэрлээр нэвтрэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, эрхгүй мөртлөө жолоо барих зэрэг зөрчил гаргаж торгуулчхаад түүнийгээ төлөхгүй байгаа нь зөрчил дахин дахин давтагдах нөхцөл болоод байна. Энэ нь нэг талаар түгжрэлд ч нөлөөлдөг. Иймээс торгуулийг 15 хоногийн хугацаанд төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмнэ. Тэгээд ч төлөхгүй бол хөдөлгөөнд орох эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэж торгуулийг төлүүлнэ. Торгуулиа төлөөгүй хүн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг солих боломжгүй болсон.

Харин 15 хоногийн хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувь хөнгөрүүлэхээр заасан байгаа” гэсэн юм.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад жолоодох эрхийг хасаж, 400 нэгжээр торгоно. Харин хоёр дахь удаагаа ийм үйлдэл гаргавал Эрүүгийн хуулиар шийтгэгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа DNN.mn

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт холбогдох “Нүүрсний” гэх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлээд байгаа. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт гэм буруугийн шүүх хуралдаан эхэлнэ. Шүүгдэгчээр:

  • Т.Аюурсайхан
  • Т.Түвшинбаатар
  • Х.Батхишиг
  • Б.Ганхуяг
  • О.Данзанлувсантүдэв
  • Б.Отгонжаргал
  • Г.Гантөмөр
  • О.Дагвадорж
  • И.Даваадорж
  • П.Бадамханд
  • Б.Эрдэнэбаяр нар оролцох товтой байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Энэ сард 25.000 тонн илүү дизель түлш ирнэ” гэв DNN.mn

Дизель түлшний нийлүүлэлтийн талаар УУХҮЯ-наас мэдээлэл өглөө.

УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатар “Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 93,000 тонн байдаг байсан. Энэ сүүлийн гурван сарын хугацаанд 120,000 тонн болж нэмэгдсэн нь уул уурхайн экспортын өсөлтөөс шалтгаалсан.

Албан ёсны мэдээгээр манай улсын экспорт 68 сая тоннд хүрсэнээс түлшний хэрэглээ нэмэгдэж буйг харж болно.

Энэ сард ОХУ-ын Роснефть компаниас 72,000 тонн, бусад компаниас 40,000 тонн, БНХАУ-аас 31,500 тонн гээд нийт 133,500 тонн дизель түлш захиалсан.

Өнөөдрийн байдлаар үүнээс 115,921 тонн дизель түлш манай улсад ирсэн байна. БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээс ачигдсан 14,580 тонн буюу нийт хэрэглээнээс 25,000 тонноор илүү дизель түлш энэ сард ирэхээр байгаа.

Дизель түлшний үнэ өсөхгүй. ОХУ-аас дизель түлшийг 855 ам.доллароор нийлүүлж байсан бол ирэх сараас 805 ам.доллароор нийлүүлэхээр болсон байна.

БНХАУ-аас Евро-5 шатахууныг 1,080 ам.доллароор нийлүүлж байсан бол 1,030 ам.доллароор өгөх үнийн санал өгсөн.

2024 оны нэгдүгээр сард 36,600 тонн дизель түлшийг БНХАУ-аас импортолно. Дизель түлшний хомсдол багасна ” хэмээн ярилаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна DNN.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна. Монгол Улсын бүсчлэн хөгжүүлбэл илүү хурдацтай хөгжих юм байна гэсэн эрдэмтдийн судалгааны дүн гарсан. Монгол Улсын хүний нөөц, хөрөнгө санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал тул бүсчлэн хөгжүүлэх нь тохиромжтой гэж үзлээ.

Монгол Улсын нийт хүн амын 47 хувь нь Улаанбаатар, 53 хувь нь орон нутагт амьдардаг. Нийт худалдаа үйлчилгээний 80 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг. ДНБ-ий 63 хувь нь Улаанбаатарт, 37 хувь нь орон нутагт бий болдог.

Тэгэхээр зөвхөн Улаанбаатарт хөгжил явагдаад, орон нутагт хөгжиа боломж хомс болж байна. Нөгөө талаар нэг дор хэт олуулаа төвлөрөхөд утаа, түгжрэл гэх мэт сөрөгг үр дагаврууд гарч байна.

Тийм учраас ард түмнийхээ орлогыг бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Валютын худалдаагаар 75 сая ам.доллар нийлүүлэв DNN.mn

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар өчигдөр, 12 дугаар сарын 26-нд 75.0 сая ам.долларыг арилжааны банкуудад ялгаатай ханшаар нийлүүлэв.

12 дугаар сарын 21-нд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 15.0 сая ам.доллар хупдалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй болно.

Харин 12 дугаар сарын 19-нд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 22.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ.

Своп, форвард арилжаагаар арилжааны банкууд валют авах санал ирүүлээгүй байна.

Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг;

Ялгаатай ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэдэг байна

Categories
мэдээ нийгэм

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчид цалин нэмэхийг шаардлаа DNN.mn

Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсад нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй 11400 ажилтныг төлөөлөн цалин нэмэхийг шаардлаа.

Тодруулбал, энэ салбарт ажиллаж буй нийт ажилчдын 2000 гаруй нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ажилладаг байна. Үүний 70 хувь нь мэргэшсэн инженер, техникийн ажилтнууд байдаг аж. Ажилчдын цалинг нэмэгдүүлэх талаарх хэлэлцээрийг өнгөрсөн есдүгээр сард эхлүүлсэн ч зогсонги байдалд оржээ. Одоогийн байдлаар уг салбарын 800 гаруй хүн 650 мянган төгрөгийн цалин авдаг байна. Энэхүү хөдөлмөрийн үнэлэмжийг эсэргүүцсэн ажилчид цалингаа 40-60 хувиар нэмүүлэхийг шаардаж байгаа юм.

Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдээлснээр “Манай салбарын дундаж цалин 1.7 сая байна. Хамгийн бага нь 930 мянган төгрөгийн цалин авдаг. Гэтэл 650 мянган төгрөгийн цалин авч байгаа 800 гаруй хүн байна. Мөн ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөг болгож байгаа. Тэгэхээр 650 мянган төгрөгийн цалин авдаг хүмүүсийн цалин 660 мянга болж, 10 мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна. Бид шаардлагаа удирдлагууддаа хүргүүлнэ. Хүлээж авахгүй бол хуульд заасан тэмцлийн хэлбэрүүдийг хэрэгжүүлнэ”гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Энхбат: Хотын дарга шатахууны нөөц, татан авалтаа шийдэж чадахгүй болохоороо тэгш, сондгойн захирамж гаргасан DNN.mn

Нийслэлийн АН-аас Засаг дарга Х.Нямбаатарыг автомашины дугаарын хязгаарлалтаар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулах, огцрох шаардлагыг өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Энэ талаар нийслэлийн АН-ын дэд дарга Ж.Энхбаттай ярилцлаа.


-Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг захирамжийнхаа үндэслэлийг тайлбарлах, огцрох шаардлага танай намаас хүргүүлсэн. Энэ асуудал юу болж байна вэ?

-Засаг дарга Х.Нямбаатарын гаргасан захирамж дээр нийслэлийн АН-аас хууль зүйн үндэслэл гаргаж, таван зүйл бүхий шаардлагыг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Тус шаардлагадаа бид Үндсэн хуулиар олгогдсон хүний заяагдмал эрхүүдийг зөрчсөн. Нэгдүгээрт, зорчих эрхийг хязгаарлаж, хүнийг өмч хөрөнгөө захиран зарцуулах, эдлэх эрхийг нь хориглож болохгүй. Хүнийг албан тушаал, ажил мэргэжлээр нь ялгаварлаж болохгүй. Энэ асуудлуудыг бид нэлээн тооцоо, судалгаатайгаар шаардлагадаа оруулж өгсөн.

Засаг даргын авто машиныг тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр чинь захиргааны хэм хэмжээ, мэдээллийн ил тод байдлын тухай зэрэг маш олон хуулийг зөрчсөн байна. Тиймээс энэ гаргасан шийдвэрээ нэн яаралтай цуцал. Түүнийг олон нийтэд ил тод мэдээл гэсэн шаардлага тавьсан. Бид энэ долоо хоногийн даваа гаригт шаардлагынхаа хариуг авах, шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарла, олон нийтээс санал асуулга явуулсан эсэх, судалгаа хийсэн үү зэргийг тодруулахаар Засаг даргатай уулзах гэж очсон боловч гадуур ажилтай, хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ер нь нийслэлийн АН-д маш олон гомдол, санал ирж байгаа. Жишээлбэл, Улаанбаатар хотод ашгийн төлөө, бизнесийн зорилгоор хүргэлт, түгээлт хийдэг аж ахуйн нэгж, иргэн олон байдаг. Сүүлийн үед иргэд маань ч цаг, заваа хэмнээд хүргэлтийн үйлчилгээг ихээр сонгодог болсон. Гэтэл ингэж хүргэлт хийдэг 1200 гаруй компанийн 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл зогсож, ажилчид нь ажил, орлогогүй болсон тухай жолооч нар гомдлоо бидэнд өгсөн. Бид ч гэсэн тэдгээр хүмүүстэй уулзаж, тооцоо судалгаа гаргаж байж шаардлагаа хүргүүлсэн. Мөн хувиараа ачаа бараа зөөдөг ачааны машинтай хүмүүсийн орлого шууд хаагдсан. Үүнээс шалтгаалаад банк бусын зээлээ төлж чадахгүй, машинаа хураалгах эрсдэл ч үүссэн. Сарын 30 хоногийн 15 хоногт нь зорчих эрхийг нь хязгаарлачихаар аргагүй шүү дээ. Ингэж л иргэдийг хохироож байна.

-Х.Нямбаатар гэж хүн хотын дарга болохдоо “Давс мэт шорвог шийдвэр гаргана” гэсэн шүү дээ. Мөн сурагчдын хичээлийг цахим болгосон нь ч гэсэн хүний эрхийн зөрчил гэж үзэх хэсэг байна. Чухам яагаад ийм шийдвэр гаргасан гэж харж байгаа вэ?

-Миний хувьд сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж, машины дугаарыг хязгаарласныг шатахууны хомсдолтой холбож хардаж байгаа. Хоёр хөрштэйгөө гадаад хамтын ажиллагаа, геополитикийн асуудал гэхээсээ илүү шатахууны нөөц, татан авалтаа шийдэж чадахгүй болохоороо ийм шийдвэр гаргасан байх. Хоёрдугаарт, хотын дарга Х.Нямбаатар хуулиар далайлгаж, эрх зүйн баримт бичиг гэдэг үндэслэл, Захиргааны хууль гэсэн байдлаар ард иргэдээ айлгаж дарангуйлал тогтоож байна гэж харж байгаа. Мөн Улаанбаатар хотын маш олон асуудлаа хаанаас нь эхэлж, ямар ажил хийхээ огт мэдэхгүй байна. Хотын дарга болохоосоо өмнө сайхан, сайхан амлалт өгч, ажлыг хийгээд өгнө гэсэн. Гэтэл дарга болоод хийсэн нэг л ажил байна.

-Тэр нь юу вэ?

-Хүний эрхийг дордуулсан энэ захирамж нь л түүний ганц хийсэн ажил болчихоод байна. Өөрөөр хотын даргын хийж байгаа, хийсэн ажлыг олж харахгүй байгаа. Нийслэлийн Засаг дарга гэдэг чинь 70 гаруй төрийн өмчийн агентлагийн дарга нарыг томилдог, чөлөөлдөг, төсөв орлогыг нь баталж өгдөг. Гэтэл хот тохижилтынхоо менежмент, зохион байгуулалтыг хийлгэж чадахгүй байна. Нийтийн тээврийн газрынхаа зохион байгуулалт дээр ч ажиллаж чадсангүй. Чиг үүргийн ажлынхаа үндсэн гол зүйлийг хотын дарга ойлгохгүй байна. Телевизэд гоё, гоё ярилцлага өгч, популист мэдэгдлүүд хийж, хуулиар иргэдээ айлгах ажлыг л сайн хийлээ.

-Нийслэлийн Засаг даргаар томилогдохдоо хууль зөрчсөн гэдэг асуудал яригдаад байгаа шүү дээ?

-Төлөөллийн төв байгууллага, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг зөрчиж, намын томилгоогоор ирсэн хотын дарга байхгүй юу. Нийслэлийн иргэдийн хурал гэдэг чинь өөрөө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийнхаа дагуу дотроосоо хотын даргаа сонгодог. Хотын даргынхаа ажлыг үнэлж, дүгнэдэг, төсөв төлөвлөгөөг нь баталж өгдөг институцийг нь үгүй хийгээд улс төрийн томилгоо явуулсан. Ингээд хотод бодлогын ажил хийгдэхгүй. Зөвхөн намын ажил хийх, намын даргын лого, самбар болсон хотын дарга болчихлоо. Бид өмнөх хотын дарга нарыг харьцуулаад харах ёстой. Өнгөрсөн 2012- 2016 оны хооронд хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байсан. Энэ үедээ улс төрийн маш олон шийдвэр гаргаж, Засгийн газартайгаа хамтран шийдлийн ажил олныг хийсэн. Авто замын түгжрэлийг бууруулахын тулд “Гудамж төсөл”-ийг хийж, 33 уулзвар, 47 туслах зам, төмөр замын зургаан нүхэн гарц, Налайхын зам гээд олон чухал бүтээн байгуулалт хийсэн. Мөн хотод хийх гэж байгаа ажлаа сарын өмнө иргэддээ танилцуулаад санал, хүсэлтийг нь авдаг байсан. Одоо болохоор иргэдээсээ санал авдаг биш иргэдээ боодог, айлгадаг, зорчих эрхийг нь хязгаарладаг болчихсон. Саяхан гаргасан шийдвэрийг нь биелүүлэх боломжгүй гэж телевизэд ярилцлага өгсөн жолоочийг хайж олоод 250 мянган төгрөгөөр торгож, гурван сараар эрхийг нь хасна гэж сүрдүүлсэн хэрэг гарлаа. Ингэж хуулиар далайлгаж иргэдээ дарамталдаг, дарангуйлагч хотын дарга байж болохгүй. Энэ үүднээсээ бид хотын даргыг гаргасан хууль бус шийдвэрээ нэн яаралтай цуцлахыг л шаардаад байгаа юм.

-Х.Нямбаатарыг хууль зөрчиж хотын дарга болсон гэж үзэж байгаа бол өмнөх хотын дарга ч гэсэн хууль зөрчиж дарга болсон юм биш үү. Нийслэлийн иргэдийнхээ дэмжлэгийг авч нийслэлд сонгогдоогүй шүү дээ?

-Яг ийм муу жишгийг Д.Сумъяабазар тогтоосон. Түүний өмнөх хотын дарга С.Амарсайхан бол Налайх дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Улмаар төлөөлөгч дотроосоо хотын даргаар томилогдсон. Харин хуулийг гууль болгосон үйлдэл нь Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нараас эхлэлтэй.

-Түлш, шатахууны хомсдолоос болоод хогоо хүртэл ачиж чадахгүй байдалтай байна гэсэн шүүмжлэл байна. Хотын нөхцөл байдал ямар байна вэ?

-Хотод болж, бүтэж байгаа зүйл өнөөдөр нэг ч алга. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг овоо ажил хийх болов уу гэж харж байсан чинь нэг дүүргийнхээ хот тохижилтын даргаасаа илүү гарч, ажил хийж чадахгүй байна. Хотын дарга маань дүүргийн хот тохижилтын дарга хийх ч чадамжгүй юм байна. Замын халтиргаа гулгааг хар. Сүхбаатарын талбай тойрсон газрынхаа л цасыг цэвэрлэдэг. Алслагдсан дүүрэг, гэр хорооллыг бүр зөнд нь орхисон. Эрх баригчид “Хоггүй Улаанбаатар” гэсэн уриа гаргаж байсан. Гэтэл өнөөдөр нийслэл маань хогондоо дарагдчихлаа. Хот тохижилтын ажлууд нь шатахуун, түлшгүй гээд зогссон. Хотын агаарын бохирдол дээд хэмжээнд хүрлээ. Өмнөх дарга нар нь ядаад шахмал түлшнийхээ үйлдвэрт очиж танилцдаг байсан бол өнөөдөр тийм зүйл байхгүй. Хотын даргын ганц ярьдаг зүйл нь “Битгий намайг доромжил”, “Миний нүүрэнд битгий баас наагаад бай” гэдэг болсон. Иргэд үгээ хэлж чадахгүй, хэлсэн нэгнийг нь цагдаа, шүүхээр айлгадаг болчихлоо.

-Х.Нямбаатар хотын дарга болоод нийслэлийн агаарын бохирдлыг нийслэл өөрөө хариуцна гэсэн учраас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасан. Тэгээд одоо нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах тал дээр ямар ажил хийж байгаа юм бэ?

-Хотын дарга өөр дээрээ бүх эрх мэдэл, төсвөө авсан. Ийм байж ажлаа хийх ёстой шүү дээ. Гэтэл агаарын бохирдол ярихаар “Би яаж мэддэг юм бэ” гэсэн хариулт өгдөг. Өнгөрсөн сонгуулиар нийслэлд МАН ялалт байгуулахдаа утааг бүрэн яллаа, миний уушги худлаа хэлэхгүй гэсэн пиар хийж байсан. Гэвч өнөөдөр утаа буурсангүй.

-Нийслэлийн зарим дарга нар нь утааг бууруулсан гээд өөрсдийгөө шагнасан байсан биз дээ?

-Агаарын бохирдлыг 80 хувь бууруулсан гэж ичихгүй худлаа яриад өөрсдийгөө өчнөөн сая төгрөгөөр шагнадаг нийслэлийн удирдлагууд бидэнд хэрэггүй. Улаанбаатар хотынхоо иргэдээс агаарын бохирдол буурсан уу гээд асуувал хэн ч тийм гэж хэлэхгүй. Иргэдээсээ санал, судалгаа авахгүй хэрнээ өөрсдийнхөө ажлыг 92.5 хувийн биелэлттэй гээд дүгнэчихсэн. Нийслэлийн хууль эрх зүйн асуудал бүрэн хангагдсан, авлигагүй Улаанбаатар хот болсон, хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй хот боллоо, авто замыг түгжрэлгүй болгосон гэх мэтээр өөрсдийгөө дүгнээд л сууж байна. Улаанбаатар хотыг “Аз жаргалтай хот” болсон гэж яриад байгаа юм. Би эдгээр дүгнэлтүүдэд нь огтхон ч итгэхгүй байгаа. Бид өнөөдөр аз жаргалгүй, бухимдалтай, түгжрэлтэй, агаарын бохирдолтой хотод амьдарч байна. Дарга нар болохоор амьдрал сайхан байна гээд байдаг. Үнэндээ улны буюу бядгүй иргэд нь туйлдаж амьдарч байна. Тиймээс иргэн хүний, улс төрийн намын дэд даргын хувьд энэ бол увайгүй, бусармаг зүйл гэж хэлмээр байна.

-Нийслэлийн Засаг дарга шаардлагын тань хариуг өгөхгүй, огцрохгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Бид 2-3 ажлыг зоригтой хийнэ. Нэгдүгээрт, гаргасан шийдвэр, томилогдсон байдлыг нь хуулийн үндэслэлтэйгээр Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаа. Шүүхийн хариу юу гэж гарахыг хүлээнэ. Харин хариу ирэхгүй бол бид дээд шатны даргад нь гомдол гаргана.

-Тухайлбал хэнд?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг цуцал, Х.Нямбаатартай хариуцлага тооц гэдэг улс төрийн болон бодлогын акцууд хийнэ. МАН-ын дарга ингэж чадахгүй бол иргэддээ уриалж байгаад нийгмийг хамарсан жагсаал, хөдөлгөөн өрнүүлнэ. Тэгж байж нийслэлийн иргэдийнхээ нийтийн эрх ашгийн төлөө ажиллана. Сөрөг хүчин гэхээрээ бүх зүйлийг шүүмжилдэг, ажлыг нь гацаадаг юм биш шүү дээ. Болж бүтэж байгааг нь дэмжинэ. Харин хууль бус зүйлтэй, иргэдээ боомилсон шийдвэрийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдтэйгээ хамтарч тэмцэнэ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм

ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарын гэм буруугийн шүүх хурал хойшиллоо DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах шийдвэр гарсан тул шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Мөн албан айлчлалаар явах тухай баримтыг үндэслэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд авсан хилийн хоригийг цуцалжээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нар нь  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.