Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны арваннэгдүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Month: November 2023
Нийслэлийн иргэдийн спортын XI наадмын аэробик гимнастикийн шигшээ тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд долоон дүүргийн долоон хорооны иргэд оролцов.
1-р байрт 12.75 оноогоор О.Ягаанцэцэг ахлагчтай Налайх дүүргийн 2-р хорооны баг.
2-р байрт 12.05 оноогоор Ш.Мөнхцэцэг ахлагчтай Баянгол дүүргийн 3-р хорооны баг.
3-р байрт 11.675 оноогоор Б.Эрдэнэбилэг ахлагчтай Баянзүрх дүүргийн 36-р хорооны баг.
4-р байрт 11.025 оноогоор Б.Байгалмаа ахлагчтай Хан-Уул дүүргийн 21-р хорооны баг.
5-р байрт 8.35 оноогоор О.Цэгмид ахлагчтай Чингэлтэй дүүргийн 6-р хорооны баг,
6-р байрт 8.2 оноогоор н.Цэвэлдулам ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны баг.
7-р байрт 6.525 оноогоор Д.Нацагбадам ахлагчтай Сүхбаатар дүүргийн 11-р хорооны баг тус тус шалгарлаа.
Тус наадмын спортын төрөл тус бүрд эхний гурван байрт шалгарсан багуудын шагналыг 2023.арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Спорт цогцолборт болох нэгдсэн хаалтын ажиллагаагаар гардуулах юм.
“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг арваннэгдүгээр сарын 27-ноос ирэх сарын 3-ныг хүртэл нийслэлийн тодорхой хэсгүүдэд зохион байгуулахаар болжээ. Ингэснээр гараас гарт буюу малчдын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотынхоо иргэдэд худалдах аргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Дараах байршлуудаас та бүхэн байршил аймгуудын мэдээллийг авч үйлчлүүлээрэй.
- Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
- Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар
- Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий
- Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбайд Өвөрхангай, Төв,
- Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс,
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг
- Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь
- Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг
- Налайх дүүргийн Налайх зах Дорнод, Говьсүмбэр
- Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн Бүх аймгууд
- Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Долоон буудал Хандгайт 30 дугаар гудамж
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаагаас 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.
Мөн ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, орсон цас хайлж эхэлж байгаа ч арваннэгдүгээр сарын 22-ноос эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтсох эрсдэл үүсэж болзошгүй байгаа ажээ. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй, нийт нутгийн 48.5 хувь нь бэлчээрийн даац хэт давсан үзүүлэлттэй байна.
Тиймээс малчид, иргэдэд мэдээллийг сайтар хүргэж, аймаг, сумдад отор нүүдэл хийх шаардлагатай байгаа айл, өрхүүдийн судалгааг гаргах, тодорхой хуваарь, зохицуулалтын дагуу орон нутгуудтай хамтран, хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ХХААХҮЯ-нд даалгалаа.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 85
НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг энэ сарын 13-нд болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан.
Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ дахь намын бүлэг, хороод санал дүгнэлтээ танилцуулан, тэдний саналыг тусган баталлаа.
Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон тусгасан юм.
Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон.
Иймээс нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Түүнчлэн 15.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа оны төсөвт тусгахаар төлөвлөсөн.
Дээрх нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгасан юм. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженер хангамжийн тусгай зориулалтын машин механизм авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд зарцуулна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өдрийн сонины архиваас………….
Удтал чимээгүй байсан дуучин Т.Ариунаа “Утасны чинь дугаар 03” дуугаа шинэ клип, шинэ найруулгатайгаар фэнүүддээ барилаа. Дуу цацагдаад удаагүй байгаа ч аль хэдийнэ шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж эхэлжээ. Энэхүү дуу нь түүний “Cosmic Ariunaa: The Remixes” шинэ цомгийнх нь нэг эс ширхэг бөгөөд дуучин маань цоо шинэ урсгал чиглэлээр эргэн ирлээ. Түүний яриаг уншигчдадаа хүргэе.
-Би 2006 оноос хойш шинэ цомог гаргаагүй, 2009 оноос хойш бие даасан тоглолт хийсэнгүй. Миний фэнүүд, сонсогчдын маань дунд “Т.Ариунаа хэзээ шинэ уран бүтээл хийх бол” гэсэн хүлээлт үүсчээ. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө олох, өөрчлөх, цаашид юу хийх вэ гэдгээ удаан бодож судаллаа. Олон ч хүнтэй уулзлаа. Буддын сургаал номлолыг ч судаллаа. Энэ хугацаанд гэр бүлийн амьдрал маань ч бас түвшин байсангүй. Мөнгөтэй байснаа мөнгөгүй болж үзлээ. Бизнесээ бусдад алдлаа. Хүмүүний туулдаг бүхий л зүйлийг бие, сэтгэлээрээ туулж, айхтар дөрөв таван жилийг давлаа. Гэхдээ айхтар гэж байгаа боловч бидэнд их том сургамж, туршлага өглөө.
-Одоо хийх уран бүтээл маань ямар мөн чанартай байх ёстой вэ гэдгээ ч их бодлоо. Ер нь бид олон нийтийн давалгаанд автах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Хэт их мэдээллийн орон зайд ороод, түүндээ автаад байвал хүн өөрөө өөртөө асуудал үүсгэн, өөрийгөө стресстүүлээд явах юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдрөөрөө амьдрах, өөрөөрөө байх ёстой гэдгийг ойлгосон. Одоо цагт хийх юмаа хийгээд явахад ирээдүйд хийх юм боловсроод явах юм гэдгийг анхаарч яг өнөөдрөөрөө амьдарч байна.
-Уран бүтээлийн хувьд хоёр цомог гаргах гэж байна. Нэг нь “Cosmic Ариунаа” цомог. Нөгөөг нь О.Дашбалбар найрагчийн шүлгээр хийсэн дууныхаа нэрээр “Тэнгэр шиг бай” гэж нэрлэх бодол бий. Мэдээж, нэрний талаар найрагчийн хүү Д.Гангабаатартай ярилцаж оюуны өмчийн асуудлаар ярилцах ёстой.
-Космик бол сансар огторгуй. “Cosmic Ariunaa: The Remixes” цомог маань дахин шинэчилсэн хувилбараар гарч байгаа. 1990ээд онд дуулж байсан хит дуунуудаа хөгжмийн найруулга, стиль имижийг нь өөрчилж “Космик” төсөл болгоод явж байна. Үүний дараа “Тэнгэр шиг бай” төсөл рүүгээ орох юм.
“Космик” цомгийн маань зорилтот бүлэг 1835 насныхан гэж бид төлөвлөж байна. Миний 1990ээд оны дуунуудыг одоогийн 18, 19 настай залуус мэдэхгүй. 21 жилийн өмнө “Утасны чинь дугаар”аа дуулж байхад манай хүү төрөөгүй байж. Сая энэ дууны клипэнд хүү маань тоглосон. Энэ дууг анх сонсоод “Хөөх ээж ээ, та ийм дуутай байсан юм уу” гэж асууж байх жишээтэй. Одоо бүр өөрөө дуулаад явж байна.
-“Байгаль эх дэлхийгээ шүтэж амьдаръя, байгалийн хуулийг дагая, хүн байгалийн бүтээгдэхүүн шүү” гэдэг санаанууд дуунд маань шингэсэн. Клипээ ч ийм утгатай хийсэн. 1981 онд Монгол хүн сансарт ниссэн. “Утасны чинь дугаар” дууны клипээ 2081 онд монгол хүн оюун санаагаараа сансарт яагаад нисэж болохгүй гэж гэсэн шинжлэх ухааны зөгнөлт буюу апоколист жанраар хийсэн. Монголд анх удаа ийм жанраар хийсэн дуу. Монгол оюун санаа дэлхийг эзэлнэ гэсэн төсөөлөл зөгнөл.
-“Утасны чинь дугаар 03” дууны кпип “Үргэлжлэл бий” гэж дуусдаг. Хоёрдугаар анги нь буюу үргэлжлэл нь “Космик” гэж дуу гарна. Дэлхий даяараа, шинжлэх ухаан ч тэр, кино урлаг ч тэр космик гэж ярьж, судалж байна. Хар нүхний талаар янз бүрийн онол, баримт гарч байна. Бидний клипний зураг авалт ч энэ тухай өгүүлнэ. Мөн Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар явж зургаа авсан. Хэн ч барьж аваагүй шинжлэх ухааны зөгнөлт төрлийг зоригтойгоор барьж авч хийлээ. Бид өндөр түвшинд бол хийгээгүй ээ. Манай боломж бололцоо, техник технологи маань ямар билээ. Бид зөвхөн дөхүүлээд л хийсэн. Үүнийг харин манай залуус шүүрч аваад улам боловсронгуй болгон хөгжүүлж явах боломжтой.
-Кино үйлдвэрлэл хийдэг кино багтай хамтарч ажиллаж байна. “Космик” цомгоо “Хаган” студитэй хамтарч хийсэн. Захирал нь Америкт сургууль төгссөн чадварлаг залуу бий. “Хоёр нүүрт” киноны найруулагч нь. Бид багийн системээр ажиллаж байгаа. Ганц “Би”гээр явбал дан ганц нэг хүний тоглолт болно. “Космик Ариунаа”, “Тэнгэр шиг бай” төслүүд маань бүгд багаар явна. Монголд хийх нөлөөллийн аянг бид багаар л хийнэ. Өнөөдөр манай нийгэмд асуудал болоод буй хүчирхийллийн тухай ярихаасаа өмнө юунаас болж гараад байна, мөн чанар нь юу вэ гэсэн судалгааг сайн хийх хэрэгтэй. Сонирхуулахад, би ирэх долоо хоногоос НҮБын Хүүхдийн сангийн хүчирхийллийн тухай хичээлд суух гэж байна. Энэ сэдвээр нөлөөллийн аян өрнүүлэхийн тулд мэдлэг мэдээлэл, ул суурьтай судалгаа хэрэгтэй. “Космик”, “Тэнгэр шиг бай” цомог маань ч хүмүүст танин мэдэхүйн эерэг зөв мэдээллийг нь өгөх гэж хичээсэн. Үнэн зөв мэдээлэл байхгүй учраас өнөөдөр бид энийг ч буруутгаад, тэрийг ч загнаад байдаг. Үнэндээ яг бид өөрсдөө л буруутан нь байдаг гэдгээ мэддэггүй. Соён гэгээрүүлэх гэж бид ярьдаг даа. Тэгвэл дуу хуураар дамжуулан хүмүүнийг засах үйл ажиллагаа бол хамгийн амархан. Түүнээс биш нэг улстөрч гарч ирээд засч залруулна гэж байхгүйг мэддэг боллоо. Урлаг, утга зохиол, спорт хүмүүсийг яагаад ингэж төлөвшүүлдэг юм гэдгийг бид өөр өөрийн шугамаараа хийх хэрэгтэй байгаа юм.
-“Космик”ийг би халаалт болгоод залуу зрителээ татах зорилготойгоор хийсэн. Миний есөн дуу багтсан. Ес дэх нь “Космик” нэртэй, бага хүү маань клипэнд нь тоглосон. “Утасны дугаар”, “Эргээд чамдаа ирнээ”, “Хайрыг минь сонс”, “Жинжиймаа”, “Хуучраагүй жинс”, “Үггүй мордсон чи минь”, “Баяртай гэж хэлж чадахгүй” гээд хит болж байсан дуунуудаа шинэчилж оруулсан. 1990-ээд оны залуус миний энэ дууг мэддэггүй. Сонсоод маш их таалагдаж байгаа. Сайн уран бүтээл цагийн уртыг даадаг гэдэг.
–Данзанравжаагийн хийдэд очиж “Утасны чинь дугаар 03” дууны шинэчилсэн клипээ хийсэн. Нөхөр хүүхэд, дөч тавин уран бүтээлчдээ дагуулаад, өнөө онгоцоо чирээд явлаа даа. Зардал нь яаж гарах бол гэж бас санаа зовоостой. Амьдрал л юм даа. (инээв) Хийдийн хамт олон, орон нутаг маань биднийг сайхан хүлээж авсан. Алтангэрэл ах маань зураг авах их сайхан газар зааж өгсөн. Нэг нь шар, нэг нь улаан, дундуураа заагтай их гоё өвөрмөц газар зургаа авсан. Зураг авалтын үеэр нэг шөнө айхавтар элсэн шуурга бослоо. Нүүр нүдгүй юм боллоо. Тэгсэн найруулагч маань хэлж байна “Яг энэ үеэр зураг авмаар байна” гэнэ. “Яаж авах юм” гэсэнд “Фото зураг авна” гээд авахаар боллоо. Намайг өндөр дөрвөлжин тавцан дээр зогсоогоод , нөгөө хэд маань уяагаар татаад, даашинзыг маань бас барьчихсан, би уначих гээд бөөн л юм боллоо. Би чинь хоёр жилийн өмнө хөлөө хугалсан, тэнцвэр муу байсан болохоор өнөө шуурганд нь тэсэхгүй уначихсан. Амьсгаа авч болохгүй, хөдөлж болдоггүй. Өнөөдүүлдээ уурлана биз дээ, “Та нар л энэ абшигтай газар ухаж сэндийлээд байсан, тэрнээс боллоо” энэ тэр гээд дээж өргөөд сүйд болсон. Аз болоход тэнд бариач таарч бариулаад арай дээрдсэн. Бүр сарын дараа эдгэсэн дээ. “Космик”-ийн бичлэг, клипүүдийг хагас жил хийсэн. Тэр олон зураг авалт, хөгжмийн бичлэг, сурталчилгаа гээд асар их ажлын дараа нэг дууны клип таван минут гээд бодохоор бас л чамлалттай санагдсан шүү. Ирэх хоёрдугаар сард “Космик Ариунаа” гээд цомгийн баяраа хийнэ.
-“Космик” цомгийнхоо дараа гаргах “Тэнгэр шиг бай” цомогт дандаа шинэ уран бүтээл маань багтах юм. О.Дашбалбарын үг, Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай”, Д.Пүрэвдоржийн үг, Б.Шаравын ая “Тусгаар тогтнол”, “Монгол бүүвэй” гээд том дуунууд бий. Реппер Жи-тэй хамт “Хиж гөрөөс” гэж дуу хийсэн. Хиж гөрөөс гэж орк гэсэн үг. Бүр 13 дугаар зуунд байсан үг юм билээ. Оркуудыг монголчууд хиж гөрөөс гэдэг байжээ. Орк гэдэг үгийг хиж гөрөөс гэдэг үгээр сольж, моодонд оруулна. Бусдын юмыг булааж идсэн хүнийг хиж гөрөөс гэдэг байж. Амьтнаас ялгаагүй ухамсар муутай хүнийг хиж гөрөөс гэдэг юм байна. Хиж гөрөөс дотроо бас олон янз. Булай, булхай, боулхай гэж нэрлэдэг байжээ. “Космик” цомог маань дуу болгоныхоо өмнө нь тухайн дууны утга учрыг бичсэн тайлбартай. Өөрөөр хэлбэл сонсдог ном хэлбэрээр гарах юм.
-“Тэнгэр шиг бай” цомгийн дараа залгуулаад “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо хийнэ. Ирэх жилээс хийх төлөвлөгөө байна. Энэ удаа би дандаа залуустай хамтарч ажиллаж байна. Шинэ залуусыг гаргаж ирнэ. Би сая Орост П.Крикоровын “Я” гээд тоглолтыг үзлээ. Энэ тоглолтыг үзээд би “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо заавал хийх ёстой юм байна гэж бодсон. Бид хоёр нас чацуу юм байна. Ямар гоё, ямар нүсэр тоглолт болов оо. Тэндээс санаа авах, ажил хэрэг болгох зүйл их байнаа. Зочдоо хаана суулгадаг юм, бүжигчид нь яаж бүжиглэж байна, гэрэлтүүлэг, дэлгэц нь ямар байна гээд ажиглаж харж л явлаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.
-Өмнө нь хоёулаа энэ сэдвээр ярилцаж байсан. Мөн таны илтгэлийг нийтэлж байсан. Уншигчдад сануулах үүднээс үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх гэж юуг хэлж байгаа талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавхын талаар ярихаасаа өмнө дараах асуудлыг эхлээд хөндье. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан байгалийн онц аюултай үзэгдэл ихээр тохиолдох боллоо. Зөвхөн 2023 оны байгалийн аюулт үзэгдлийг дурдвал дэлхийн улс орнуудад газар хөдлөлт, гал түймэр, үер, хэт халалт, салхи шуурга, аадар бороо, их хэмжээний цас орох явдал тохиолдлоо. Мэргэжлийн хүний хувьд дээрх тохиолдлыг аюул гэж авч үздэг. Аюул нь зүгээр байгалийн үзэгдэл төдийгөөр өнгөрөх биш, асар их хор хөнөөлийг дагуулдаг болсон. Өнгөрсөн хоёрдугаар сард Турк болон Сир улсад тохиолдсон газар хөдлөлтөөр 59259 хүн нас барсан, үүнээс Турк улсад 50783, Сир улсад 8476 хүн амь эрсдэж, Турк улс 148.8 тэрбум америк долларын хохирол амсаж, 107204 хүн гэмтэж, 4 сая барилга нэрвэгдэж, 345000 орон сууц сүйрсэн.
Яагаад энэ тоог дурдах болов гэвэл байгалийн гамшгийн хор хөнөөл асар хүчтэй болсныг илэрхийлж байгаа юм. Байгалийн гамшгийн хор хөнөөлийг улс орон бүр хөгжлийн ялгаанаас хамаарч даван туулж байна. Өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавхтай, иргэд нь хариуцлагатай, эх оронч улс орон богино хугацаанд хор хөнөөлийг арилгаж, сургамж авч, эрсдэлийг бууруулж, хөгжил дэвшилд тэмүүлж байна. Гэтэл манай улсад ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт тохиолдвол яах вэ. Бидний нийгэм, эдийн засгийн хүчин чадавх ямар билээ. Дэд бүтэц нь ямар билээ. Ийм хүчтэй аюулын өмнө улс үндэстнээрээ сүйдэж, өвдөг сөхөрч, тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хүрэх үү. Энэ асуултын хариулт бол том аюулын эсрэг зогсох үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавхтай байх явдал юм. Ерөнхийдөө англи хэлний “Resilince” гэдэг үгнээс гаралтай даван туулах, уян хатан байдал, чадавх гэсэн утгатай юм. Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх бол байгалийн асар хүчтэй аюулыг удаан хугацаанд сөрөн тэсвэрлэж, даван туулах дотоод нөөц, хүч хэрэгсэл, нийгэм, эдийн засгийн тогтолцоо, засаглал, эх оронч үзэл, ард түмний соёл, хариуцлага, улс үндэстний эв нэгдэл, хүсэл эрмэлзлэл, хариу үзүүлэх чадварыг багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм.
-Монголчууд хэр сөрөн тэсвэрлэх чадвартай ард түмэн бэ?
-Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх бол өргөн цар хүрээтэй асуудал. Гэтэл та үүнээс хүнтэй холбоотой асуудлыг салгаж асууж байна. Сүүлийн жилүүдэд монгол хүний сөрөн тэсвэрлэх чадавх суларсан. Ер нь сөрөн тэсвэрлэх чадавх бол хүний мөс чанарыг илэрхийлж байгаа юм. Нийгмээрээ олон нийтийн сүлжээнд гэр бүлийн салалтаар талцан хуваагдан маргалдаж байгаа улс үндэстэн манайхаас өөр байна уу. Би л болж байвал улс үндэстэн сүйрэх нь хамаагүй гэж амьдарч буй хүмүүсийг яах вэ. Үндэсний үзлээ гээж гишгэлж байгаа ирээдүйг яах вэ, хүнд нөхцөл тохиолдоход хаяад алга болчихыг яах вэ, насны ялгаагаар нь ялгаварлан гадуурхаж байгааг яах вэ, хөдөлмөрөөс зугтаж хөнгөн амьдрал хөөхийг яах вэ, залхуурал туйлдаа хүрснийг яах вэ, хүний амь нас үнэ цэнэгүй болсныг яах вэ, хулгай, гэмт хэргийг яах вэ, хөөсөрсөн амьдралыг яах вэ, ийм ард түмэн улс оронд зовлон бэрхшээл тохиолдоход тэмцэж чадах уу, Монгол оронд тохиолдсон гай зовлонг ард түмэн, бид л нуруундаа үүрч, даван туулна. Зовлонгийн гадна үлдэх хүн байхгүй. Бидний өмнөөс зовох өөр ямар ч улс үндэстэн байхгүй. Харин хөдөлмөрлөж, хатуужиж, эх оронч байж, тусгаар тогтнолоо хамгаалж, хөгжилд хүрнэ биз дээ.
-Тэгвэл энэ байдлыг яаж бэхжүүлэх вэ?
-Хүнийг хүн болгохоос эхэлнэ дээ. “Би”-гээс “Бид” гэж амьдрах цаг болсон. Нүдэнд харагдаж байгаагаас нүдэнд харагдахгүй үндсээс нь өөрчлөх хэрэгтэй.
Насанд хүрсэн нь дүүрч, хүүхэд багачуудаас эхэлье.
-Өнгөрсөн зуны үер, саяхан орсон цас манай орны сөрөн тэсвэрлэх чадавх хэр байгааг харуулав?
-Өнгөрсөн зуны үер бусад улс оронд тохиолдсон шиг үерийн хэмжээнд хүрээгүй. Сулбагар дэд бүтэц, бодлогогүй төлөвлөлт, хариуцлагагүй амьдралаас шалтгаалсан. Үерийн аман дээр амьдарч болохгүй л гэвэл болохгүй. Үерийн далан сувгаа инженерийн тооцооллоор барих ёстой бол түүнийг л дагах. Голын ай савд барилга барих ёсгүй бол барихгүй л байх. Бүх зүйлийг эсрэгээр нь хийсний үр дагавар. Их л олон хүчин зүйлээс хамааралтай. Сургамж авч, эрх биш бодож байгаа бол дахиж ийм байдалд ормооргүй байна. Ер нь өөрийн амь насыг хайрлаж хамгаалах хувь хүний асуудал. Хүний амь наснаас үнэтэй мал гэж юу байх вэ. Хүүхэд малд явуулдаг стандарт хаана байна вэ. Манайд л байна шүү дээ.
-Бусад улс орон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө яаж нэгдэж даван туулдаг вэ?
-Энэ асуултын сонгодог жишээ бол Япон улс байна. Саяхан Турк улс руу явж газар хөдлөлт болсон голомтоор орж, сэргээн босголттой танилцлаа. Орон гэргүй болсон хүмүүс контэйнерт амьдарч байна. Хүмүүс 500 мянга гаруй контэйнерт амьдарч байна. Сэргээн босголтод хөрөнгө санхүүгийн хүндрэл байх шиг санагдсан. Аргагүй, 11 муж газар хөдлөлтөд өртсөн. Гэхдээ Засгийн газраас нь хөргөгч, телевиз, плитка зэрэг амьдралын хэрэгцээт зүйлийг бэлтгэж өгсөн байсан. Хүний амьдралын нэн шаардлагатай зүйлсээр хангасан байна лээ. Мөргөлийн сүм, сургууль, цэцэрлэг, сэтгэл заслын өрөө гээд бүгдийг бэлтгэсэн.
Нэг зүйл ажиглагдсан. Тэвчээртэй ард түмэн юм болов уу. Ирээдүйдээ итгэлтэй байсан. Эв нэгдэлтэй харагдсан. Хүнд бэрхшээлтэй хэцүү л байх шиг, гэхдээ итгэл нь мэдрэгдсэн. Зовлон үзсэн ард түмэн нэгддэг юм байна гэж бодогдсон. Түүнээс бурууг бусдаас хайгаад хэрэлдээд байгаа зүйл харагдаагүй.
С.ОТГОНБАЯР
2023 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 19, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -3…-8 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13..-18 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Хийх хүнд арга мундахгүй, хийхгүй хүнд шалтаг мундахгүй хэмээх ардын үг бий. Энэ цагийн улс төрч, бизнесмен, Монголын толгой баячуудыг хоёр агуулгаар хувааж болох. Тэр нь өөрийн биш улсын хөрөнгөөр цойлогсод. Нөгөөх нь улсын хөрөнгөөр бус өөрийнхөө хөрөнгөөр цойлогсод гэж. Эхний агуулгад багтагсад голцуу нийгмийн салбараас улс төр лүү орсон эрхмүүд бий.
Тэдний хувьд амьдралынхаа турш ямар ч бизнес эхлүүлж, аж ахуйн нэгж удирдаж байгаагүй атлаа өөрийнх нь хөрөнгө асар их өссөн байдаг. Хөрөнгө нь өссөхийн зэрэгцээ нэр хүнд нь ч дагаад өссөн нь анзаарагддаг. Учир нь тэд бол маш сайн тархи угаагчид юм. Хаана, хэнийг, ямар хөрөнгөөр хуурах уу гэдгээ тэд илүү сайн мэддэг. Өөрөөсөө нэг ч зарлага гаргахгүйгээр бусдын хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр нэр хүндээ өсгөцгөөдөг.
Энэхүү үзэгдэл нэн ялангуяа тойргоос сонгогдсон гишүүдэд тодорхой харагддаг. Зарим гишүүдийн хувьд хууль санаачлах, иргэддээ тэгш боломжийг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн үүргээ умартаж. Түүний оронд улсын төсвөөр тойрогтоо нэг ч гэсэн километр зам тавих, сургууль, цэцэрлэг барих ажлыг илүүд үзэх болсон. Угтаа орон нутагт зам тавих, сургууль, цэцэрлэг баригдах асуудал бол гишүүдийн хийх ёстой ажил биш. Энэ бол төрийн хийх ёстой, хийж ч байгаа ажлууд. Гэтэл улсын төсвөөр зам тавигдах, сургууль, цэцэрлэг баригдах болгонд тухайн тойрогоос сонгогдсон гишүүд өөрсдөө хөрөнгө босгож хийчихсэн юм шиг улаан тууз хайчлан бахдалтай зогсож байна. Түүний оронд баянаараа байнга муу хэлүүлдэг ч улсын биш өөрийнхөө хөрөнгөөр нутаг орондоо, тойрогтоо томоохон бүтээн байгуулалт хийдэг улс төрчдийг бид ялган салгаж дэмжих ёстой. Аливаа зүйлд хэрсүү байж, цаадах бодит агуулгыг нь л ойлгочих хэрэгтэй. Чиний мөнгөөр өөрийнхөө хийх ёстой ажлыг хийчихээд би хийсэн гэж цойлоод байгаа нөхдүүд гоё уу.
Эсвэл өөрийнхөө хөрөнгөөр төрийн хийх ёстой ажлыг хийчихээд баянаа гайхуулдаггүй эрхмүүд гоё уу. Үүнийг л монголчууд анзаарчих. Сонгууль ойртлоо. Таны мөнгөөр төрийн хийх ёстой ажлыг хийчихээд өөрөө хөрөнгө гаргаж хийчихсэн мэтээр тодрогчид борооны дараах мөөг шиг олширно. Тэднийг таних угтаа ийм л амархан. Танисан бол сонголтоо зөв хий. Монголын толгой баячууд, улс төрчид орон нутагтаа яг юу хийв. Баянхонгороос гаралтай томоохон улс төрчид толгой бизнесменүүд олон. Монголын хамгийн баян компани гэгдэх MCS-ийн удирдлагууд, хамаарал бүхий хүмүүс Баянхонгорых. Гэтэл тэд нутаг усандаа нийтийн сайн сайхны төлөө, улс орны хөгжилд хэрэгтэй бодит томоохон бүтээн байгуулалт гэх зүйл яг юу хийв. Эсрэгээрээ үйл ажиллагаа явуулдаг орон нутагт нь хийсэн бүтээсэн бүтээн байгуулалттай аж ахуйн нэгжүүд бас цөөнгүй. Үндэсний томоохон компани болох МАК-ийн хувьд орон нутагт тулгамдсан цөөнгүй асуудлыг шийдсэн байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд орон нутагт хэрэгтэй болгоныг босгож. Улсын төсвөөр хийгдэх ёстой олон бүтээн байгуулалтыг өөрийнхөө хөрөнгөөр хийж яваа аж ахуйн нэгж гэдгээ ч өөрсдөө нүүр бардам сурталчилж явна.
Таван богд бол Монголын тэргүүлэгч аж ахуйн нэгж, групп. Энэхүү группын удирдлагууд нь Ховдын гэлцдэг. Тэгвэл Таван богд Ховдын малчдаас ноолуур авахаас биш Ховдад яг юу хийв. Хөрөнгө нь бидний мэдэх тооноос хэтэрчихсэн компани. Гэтэл орон нутагт, нийгмийн сайн сайхны төлөө, цаашлаад улс орныхоо төлөө ядаж нэг цахилгаан станц барьчихсан бил үү. Нэг ч гэсэн сургуулийн шинэ барилгатай бил үү. Улс орон даяар эрчим хүчний хямрал, хомсдолтой байна. Гэтэл Таван богд шиг томоохон аж ахуйн нэгжүүд ард түмний төлөө юу хийж байна вэ. Адаглаад УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг шиг цахилгаан станц байгуулчихаж болохгүй юу. Завханаас сонгогдсон Ц.Цэрэнпунцаг гишүүн өөрийнхөө хөрөнгөөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 18 мвт-ын цахилгаан станцыг босгож байна. Тэрээр 130 тэрбумын хөрөнгийг өөрөөсөө гаргаж, уг цахилгаан станцыг байгуулж, дараа жил ашиглалтад оруулахаар ажиллаж байх жишээтэй. Энэ хэмжээний хөрөнгө Таван богдод байхгүй гэж үү. Ховдод байг гэхэд эрчим хүчний дутагдалтай сум орон нутаг захаас авахуулаад л нэрлэгдэхээр байгаа. Эрчим хүч байг гэхэд ядаж сургууль, цэцэрлэгийн хүртээмж багатай аймаг, сумд их байна. Тэр сумдад, аймагт ядаж нэг сургууль босгочих хөрөнгө Таван богдод бий. Завхан аймгийн сум бүр өндөр хүчдэлтэй холбогдсон ч гэсэн орой ажил тарах үеэр эрчим хүчээ зэрэг ашиглаад эхлэхээр ачааллаа дийлдэггүй зовлон бий. Улаанбаатараас цахилгаанаа авдаг учраас тасралт ихтэй. Тиймээс завханчуудын хүсэл бол эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох. Үүнийг нь орон нутгаас сонгогдсон гишүүн өөрийнхөө хөрөнгөөр шийдчихлээ. Ийм том асуудлыг шийдэж чадсан шүү гээд бусад улс төрчтэйгөө адил пи ар хийгээд явахгүй байгаа нь хачирхалтай. Угтаа сонгууль ойртчихсон энэ үед улс төрчид нэг ч гэсэн хийсэн бүтээснээ гайхуулан ярих дуртай байдаг сан. Гэтэл яагаад ийм чимээгүй байна вэ. Эсвэл нэг киллометр замыг улсын төсвөөр баричихаад түүнийгээ өөрийнхөөр хөрөнгөөр хийчихсэн мэтээр топордог гишүүдээс өөрөөр сэтгэж чадаж байна уу. Бусдын хөлс хүчинд өндийж, боссон бол бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх нь өөрөө ёс суртахуун. Ийм ёс суртахуунтай улс төрч, бизнесменүүд өнөөгийн Монголыг өөд татна, хөгжүүлнэ. Түүнээс биш миний, таны хөрөнгөөр хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр цуурдаг нөхдүүдээс бид салах цаг нь болсон. Нөгөөтэйгүүр хөрөнгө чинээгээрээ тэргүүлэгч томоохон аж ахуйн нэгжүүдээ бусдын төлөө, нийгэм, улс орныхоо төлөө ядаж нэг ч гэсэн олон нийтэд хэрэгтэй, ашиг тустай бүтээн байгуулалтийг өрнүүлээсэй.