Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна DNN.mn

11-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -12…-17 градус, бусад нутгаар -16…-21 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Эрс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр..  Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монголчууд Ява аралд довтолсон нь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улс төр судлаач,
хуульч С.Амаржаргал “Нүүрсний хулгайг шүүхээс өмнө авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүхээ
байгуулах хэрэгтэй ” гэснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Талийгаач сонсогчийн ээж “Миний хүүг өнгөрдөг шөнө бас нэг хүүхэд нас барсан. Тэр хэргийг дараад, нуугаад
өнгөрсөн гэж би сонссон” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монголчууд Ява аралд довтолсон нь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалын хэрэгт Д.Эрдэнэбат ямар ч хамааралгүй.

Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюун “Газрын ховор элементээр 40 жилийн өмнө эрдмийн зэрэг хамгаалсан
анхны хүн болоод байна” гэлээ.

Ард түмэн ядуурч 100 саяын төлөө энхрий охидынхоо амийг эрсдэлд оруулахаас ч айхгүй байна


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Албан тушаалтнуудад хахууль өгсөн нэр бүхий 18 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.763, мөрдөн байцаалтын 3414 хэрэгт хяналт тавьж, нийт 172 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 91, Өмчлөх эрхийн эсрэг 44, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Авлига, албан тушаалын болон Хүрээлэн байгаа орчны эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 5, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Угаарын хийн хордлогоос сэргийлээрэй DNN.mn

Хүн бүр хариуцлагатай байж доорх зааврыг мөрдөж өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогоос хамгаалаарай.

1. Яндан хөөлөх явцад гэмтэл үүсч ан цав гарахаас сэргийлээрэй.

2. Хэрэв яндан элэгдэж, нимгэрэн ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах эсвэл солих шаардлагатай.

3. Янданг жилд 2-3 удаа хөөлж хэвшээрэй.

Categories
мэдээ нийгэм

НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.21/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн, Засгийн газрын тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-д “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-д “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдсон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасны дагуу УИХ дахь олонхын буюу МАН-ын бүлгээс Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад П.Анужинг Байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах саналыг оруулж байгааг намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж, намтрыг нь танилцуулав. Гишүүн П.Анужин нь дипломатч, олон улсын эрхзүйч мэргэжилтэй. Нийслэлийн 13 дугаар сургууль, Япон Улсад Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг судлаач оюутан, МУИС-ийг дипломатч мэргэжлээр, Японы Соко их сургуулийг олон улсын эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Японы “Сейфти технологи” компанид хуулийн зөвлөх, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч,  Зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, Намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 2020 оноос УИХ-ын гишүүнээр, 2022 оноос Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлаар өөр саналтай гишүүн гарсангүй. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлэв. Тэрбээр, УИХ-ын гишүүн П.Анужинг Байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Чуулганы бүрэн эрхийн хугацаа дуусахад бага хугацаа үлдсэн. Тиймээс Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн тухай хуулийн төслийг  хэлэлцүүлж батлуулахад анхаарал хандуулж ажиллахыг захиж хэлмээр байна. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль батлагдана. Энэ хуулийг онцгой анхаарахгүй бол монгол хүний эрүүл мэндийн асуудал гамшгийн түвшинд очсон өнөө цагт өмнөх шиг хуулиар бид явахгүй нь. Төсвийн тодорхой хувийг хүний эрүүл мэндийг хамгаалахад зарцуулахгүй бол ганц ЭМЯ-нд бүгдийг даатгахаа болих хэрэгтэй. Уул уурхай, барилга, зам тээврийн салбарын яамдад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг тооцох зэрэг олон ажил байгааг анхаарч, шинэчлэл хийх сайн хууль болгоход Байнгын хорооны даргын хувьд онцгой анхаарч ажиллаж өгөөч. Бид бүх саналыг боловсруулсан байгаа. Зүгээр нэг хууль батлуулчихвал гамшгийн байдлаасаа гарахгүй нь” гэсэн юм.

Гишүүд үг хэлсний дараа УИХ-ын гишүүн П.Анужинг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахаар болов.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан бөгөөд саналтай гишүүн байсангүй, харин гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нарын асуултад Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр  хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хуулийн төслийг дэмжиж байгаа, цаг алдалгүй батлах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд, 21 настай оюутан цэрэг амь насаа алдсан явдал. Энхийн цагт цэрэгт татагдаж очоод амь насаа алддаг байж таарахгүй. Засгийн газраас Ажлын хэсэг гарсан гэсэн. Сайд анхаарлаа хандуулж үүрэг даалгаврууд өгчээ. Гэхдээ зарим зүйлийг тодорхой болгох хэрэгтэй байна. Тэр хүүхэд хатгаа авчихсан байсан юм бол эмчид үзүүлж, эмчлэх арга хэмжээ авч болоогүй юм уу. Дэглэлт байсан уу? Нийгмийн бодлогын байнгын хороон дээр асуухгүй байж боломгүй учраас хариулт хүсэж байна гэв.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, үүссэн нөхцөл байдлын талаар албан ёсны байр суурь, мэдээллээ өгсөн. Засгийн газраас Ажлын хэсэг, хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагын эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Хууль хяналтын байгууллагууд, зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар, тэр тусмаа  зэвсэгт хүчний анги салбаруудад ийм явдал гаргахгүй байх талаар олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Өөрсдийгөө өмгөөлж, хамгаалаад эсвэл асуудлуудаа нуух бодлого байхгүй. Бид арга хэмжээ авч байгаа. Цаашид ард иргэдэд, нийгэмд, нээлттэйгээр хэлж танилцуулж, сурталчилна. Зэвсэгт хүчний хэмжээнд харьцааны зөрчил, гэмт хэргийн шинж чанартай зөрчил байхгүй. Нас барсан цэрэгтэй холбоотой эмнэлгийн болон хууль хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй байна. Тэр ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албанд ирээд 20-иод хонож байсан цэргийн албан хаагчдыг бүгдийг нь эрүүл мэндийн нарийн шинжилгээнд давтан хамруулсан. Тухайн ангиас зүрхний хэм алдагдалтай, ханиадтай, харшилтай, хатгаа авсан 5 орчим цэргийн албан хаагч гарсан. Тэднийг эмнэлэгт хэвтүүлж эмчилж байна. Эхнээсээ эмчлүүлээд гарч байгаа. Нас барсан цэргийн тухайд яг ямар шалтгаанаас болов гэдгийг одоо хэлэх боломжгүй байна хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, зэвсэгт хүчин цэргийн эмнэлгийн том албатай. Зөвхөн хавар, намар цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг хийгээд тэнцэх, тэнцэхгүй асуудал ярихаас илүүтэй, чанартай үзлэг, тусламж үйлчилгээг алба хааж байгаа үед нь ч тогтмол үзүүлэх нь чухал гэв.

Ийнхүү Цэргийн алба албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Мөн Засгийн газраас 2023 оны 10-р сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсад оношлогдож эмчлэгдэхгүй байгаа 26 төрлийн өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 390 дугаар тушаалаар баталсан. Эдгээрийн дийлэнхийг хүнд хэлбэрийн мэс заслын эмгэгүүд эзэлдэг. Ялангуяа тархи, нугасны мэс заслын эмгэгүүд, зарим төрлийн хавдар, зүрх судасны эмгэгүүд багтдаг. Мөн хуулийн төслийн 19.3.1-д иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх гэдэг асуудал байгааг Эрүүл мэндийн сайд дурдаад, эрүүл мэндийн асуудлын 55 орчим хувь нь тухайн иргэний амьдралын хэв маягтай шууд хамааралтай гэсэн олон улсын судалгаа, тооцоо байдаг. Тиймээс иргэний эрүүл мэндийн боловсролд ач холбогдол өгөх ёстой. Амьдралын зөв хэв маяг хэвшүүлж, буруу дадал зуршлаас сэргийлж чадах юм бол эрүүл, урт наслах боломж өндөр. Гэвч эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөнөөс хойших 100 жилийн хугацаанд яваад ирсэн зүйлийг өөрчлөхөд урт хугацаа шаардагдана. Хандлагыг өөрчлөх амаргүй. 2022 онд нийт 82 хүн гадаадад эмчилгээнд хамрагдсан судалгаа бий. Дээрх 26 төрлийн өвчнийг эмчлэх технологийг оруулж ирэхээр төлөвлөж байна гэсэн танилцуулга мэдээллийг өгсөн юм.

Түүнчлэн энэхүү хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар Эрүүл мэндийг дэмжих сангийн үйлчлэх хүрээ өргөжихийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцлоод, дотоодод оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх, оношлох шинэ технологи нэвтрүүлэх зардлыг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлдэг болно. Технологи нэвтрүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудал байгаа. Төслийн 19.3.4-д Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх үйл ажиллагаа гэсэнд оношилгоо, шинжилгээний шинэ технологи нэвтрүүлэх тоног төхөөрөмжийг нь бий болгох, багуудыг чадавхжуулах, сургах, өндөр хөгжилтэй орнуудаас баг урьж авчран туршлага судлах зэргийг багтаасан. Гадаадад эмчлүүлэгчдэд нийт төлбөрийнх нь 5-хан хувийг өгч байгаа нь харьцангуй бага. Энэ хууль батлагдсаны дараа Эрүүл мэндийг дэмжих сангийн журмыг Засгийн газар батална. Энэ оны төсөвт хоёрхон тэрбум төгрөг Эрүүл мэндийн сангийн хөрөнгөд хуваарилсан юм. Ирэх жилийнх 5 дахин нэмэгдүүлсэн буюу 10 болгосон. Төсвийн 60 хувийг шинэ технологи нэвтрүүлэхэд, үлдсэн хувийг гадаад эмчилгээний зардал, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулдаг болгоё гэсэн чиглэлээр ийм хуулийн төсөл оруулж байна гэв.

Байнгын хорооны гишүүд нийгмийн эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулах, иргэдийг тодорхой мэдээллээр хангах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Хуулийн төслийн бусад зүйлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул анхны хэлэлцүүгийг дууссанд тооцож, хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын суурь хэтрүүлж ухсан зөрчлийг арилгуулна DNN.mn

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг “Фүжи Девелопмент” ХХК хэрэгжүүлж буй. Тус компани Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн барилгын суурь ухсан зөрчил гаргасан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллалаа.

“Фүжи Девелопмент” ХХК нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, 5, 6А, 6В байрыг ашиглалтад оруулаад буй. Өдгөө Нэхмэлийн шарын 7 дугаар байр буюу гурван давхар хуучин орон сууцны дахин төлөвлөлт дээр ажиллаж байгаа. Тус байр нь 33 оршин суугчтай байснаас 22–ыг нь өмнө нь ашиглалтад оруулсан барилгуудад оруулжээ. Үлдсэн 11 оршин суугч нь нэг давхартаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа эрхэлдэг байв.

“Фүжи Девелопмент” ХХК-ийн захирал Н.Мөнхбаяр “Хуучин байр нь 64 метр урттай, өргөтгөлтэйгөө нийлээд 15 метр өргөнтэй, гурван давхар барилга байсан. Бид тус барилгыг буулгаж, хоёр давхар 292 машины далд зогсоол, 70 машины ил  зогсоолтой, дөрвөн давхар үйлчилгээний зориулалттай барилга болгохоор төлөвлөсөн. Энэ 15 метрийн өргөнтэй байранд гарааш төлөвлөх боломжгүй. Мөн урсдаг шат, лифт хийхийн тулд заавал нийтийн эзэмшлийн талбай гаргах шаардлагатай. Гэтэл 64 метр урттай байрыг 44 метр болгож богиносгох үүрэг өгсөн. Хэрэв ингэж богиносговол нийтийн эзэмшлийн талбай, автомашины зогсоол, гарааш, лифтгүй болно гэсэн үг. 15 метрийн өргөнтэй байранд гарааш хийвэл 12 метр нь зорчих хэсэг болно. Тиймээс машин зогсох боломжгүй. Бид нийтийн эзэмшлийн талбай, лифт, аваарын шатны хонгил хийхийн тулд өргөнийг нь таван метрээр сунгах хүсэлт гаргасан. Гэтэл одоо болтол холбогдох байгууллагуудаас шийдвэр, хариу өгөхгүй байгаа” гэв.

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Фүжи Девелопмент” ХХК-ийн хариуцаж байгаа дахин төлөвлөлтийн барилгад инженерийн дэд бүтцийн шугам өртөж байгаа тул барилгын уртаас 20 метр хасах шаардлага үүссэн. Тус компани барилгажих төслийн дагуу барилгын тухайлсан зургийг хийхдээ заасан хэмжээнд тохируулан хийх ёстой. Компанийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай гаргана гэж байгаа боловч анх батлагдсан барилгажилтын төсөлтэй уялдахгүй байгаа тул Хот байгуулалт хөгжлийн газраас тухайлсан зөвшөөрлийг олгоогүй” хэмээлээ.

Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагуудаас тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байна. Тодруулбал, шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан бөгөөд тус компанид Хотын стандарт, хяналтын газраас болон Хан-Уул дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй юм.

Хотын дарга Х.Нямбаатар “Уг барилгыг буулгаж, шинээр дахин төлөвлө гэж танай компанид хүчээр тулгаагүй. Тиймээс нийслэлийн бодлого, шийдвэртэй уялдах ёстой. Хан-Уул дүүргийн ЗДТГ, НИТХ-ын төлөөлөгчид, Хот байгуулалт, хөгжлийн газар болон “Фүжи Девелопмент” ХХК-ийн төлөөллүүд зураг төслөө дахин хэлэлцэж, зөвшилцөх хэрэгтэй. Зөвшилцсөний үндсэн дээр хууль ёсны дагуу ажлаа эхлүүлэх ёстой. “Барилга барьчихаад дараа нь зөвшөөрлөө гаргуулчихна” гэсэн ёс бус ойлголтоо аж ахуйн нэгжүүд болих хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс “Фүжи Девелопмент” ХХК-ийг нэн даруй илүү татсан хашаагаа эргүүлэн татаж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төлбөртэй бүс тогтоож, 27500 төгрөг авах заалтыг хасав DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ долоо хоногт чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Тус хуулийн төсөлд нийслэлд түгжрэлийн бүс тогтоож, тус бүсээр зорчиж байгаа тэвээрийн хэрэгслээс өдөр 0-27500 хүртлэх төгрөгийн татвар авах заалт оруулсан байсан билээ. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар хуулийн төслөөс тус заалтыг авчээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгууль болох гэж байхад “гал”-тай хууль батлахгүй гэж тус заалтыг дэмжихгүй байгаа аж. Тиймээс хотын дарга хуулиа батлуулахын тулд тус заалтыг хасжээ.

Анх нийтийн тээврийн хүртээмжийг нэмсний дараа НИТХ төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бөгөөд төлбөрийг 0 төгрөгөөс 27500 төгрөг хүртэлх байх. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгох. Мөн төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийг төлбөрөөс 90 хувь чөлөөлнө. Мөн төлбөртэй бүс рүү орох орчимд байрлах автомашины зогсоолыг ажлын цагаар үнэгүй болгоно гэж байсан билээ.

Categories
нийгэм

ГССҮТ: Халтирч унаж бэртсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 17-ноос 20-ны өдөр буюу сүүлийн 4 хоногт зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс төв эмнэлэгт 251, салбар эмнэлэгт 31 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд амралтын өдрүүдээр халтирч унаж, бэртсэн иргэдийн тоо 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тухайлбал энэ сарын 17-ны өдөр 71, 18-ны өдөр 58 байсан бол, 19-ний өдөр 83, 20-ны өдөр 70 хүн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэл гэмтэл авч, ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн байна.

Мөн дээрх өдрүүдэд осголт, хөлдөлтийн шалтгаант найман тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ сарын 03-ны өдрөөс буюу цас орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 39 тохиолдол бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км замд засвар хийнэ DNN.mn

2024 онд Дэлхийн банктай хамтран “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км зам их засвар хийнэ.

Түүнчлэн найман байршилд төмөрбетон гүүрийн ээлжит болон их засвар, хоёр сумын төвийг улсын чанартай авто замтай холбох ажлыг Зам тээврийн хөгжлийн яамнаас төлөвлөжээ.

Ирэх онд аймгийн төвүүдийг авто замаар холбох, хөтөлбөрийн хүрээнд авто замын салбарт нийт 56 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ спорт

Улс тунхагласны 99 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ой 2023 оны арваннэгдүгээр сарын 26-нд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдаан ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-ны 13 цагт болох юм гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.