Categories
мэдээ нийгэм

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор тус тус шилжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд нийтэлж байх, мөн хууль тогтоомжийн дагуу ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байх зарчмыг баримтлан шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 2024 онд шинээр 692 төсөл, арга хэмжээ тусгагдаад буй юм.
Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хяналт, шалгалтын дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан тус хуралдаанд танилцуулж, 61 компанийг бүртгэлд нэмж оруулж байгааг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд АИ92 шатахууны 23 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 84085 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж.

Үүнээс А80 автобензин 2365, АИ92 автобензин 28168, АИ95 автобензин 5467, дизель түлш 42699 тонн үлдэгдэлтэй байна. Тодруулбал, А80 автобензин 14, АИ-92 автобензин 23, АИ-95 автобензин 27, дизель түлш 19 хоногийн нөөц үлджээ.

Бүсээр нь авч үзвэл Баруун бүс 6593 тонн, Хангайн бүс 4178 тонн, Төвийн бүс 13794 тонн, Зүүн бүс 3476 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.

Сонирхуулахад, Манай улс 2023 он гарснаас хойш өчигдрийг хүртэл 2.13 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Categories
мэдээ улс-төр

ЗГ: Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах зорилготой юм.
Төсөлд Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна.

Мөн нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгалаа.

Categories
мэдээ нийгэм

Малчид ноос, сүү, арьс ширний урамшууллаараа ЭМД-аа нөхөн төлөх боломжтой DNN.mn

Төрөөс олгох урамшуулал авах эрх бүхий малчид, урамшууллаасаа ЭМД-ын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой.

Төрөөс олгох урамшуулалд хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээд, сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэд хамрагддаг.

Та ЭМД-ын шимтгэлээ хараахан төлж амжаагүй байгаа бол 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ төрөөс олгох урамшууллаасаа нөхөн төлөөрэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Метро барих ажлыг 2024 онд эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна DNN.mn

Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан метротой болох шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотод метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд арваннэгдүгээр сард танилцуулсан.

Өнөөдрийн хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, 12 дугаар сард багтаан тендер зарлах үүргийг өглөө. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар боллоо. Метро барих ажлыг 2024 онд эхлүүлж, 2028 онд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй.

Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа.

Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарлаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав DNN.mn

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК  нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тус эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагт товлон зарласан боловч:

Яллагдагч Э.Шижир, С.Уранчимэг, Г.Ганзориг нарын өмгөөлөгч Н.Буянжаргал болон Кью Эс Си ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн нар “…Шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлт,

Яллагдагч Э.Шижирийн өмгөөлөгч Э.Хашчулуун, яллагдагч Д.Ганбатын өмгөөлөгч Ж.Тэгшмандал нар  “…Хэргийн материалтай танилцаж, хуралд бэлтгэх боломжоор хангаж өгнө үү…”гэх хүсэлтийг тус тус холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ.

Шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: 500.000- 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо.

Энэ удаагийн тохиролд 2023 оны аравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 44,553,405 баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн: 

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 39,969
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,957
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 374
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 40
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: гурав
  • 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Сугалааны тохирлын дугаар: 24184092

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ DNN.mn

2023 оны дөрөвдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад орон нутагт 3652, нийслэлд 1594 хүн бүртгүүлжээ. Шалгалт арваннэгдүгээр сарын 22-24-нд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна.

Шалгалтыг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Бүртгүүлсэн хүмүүсийн тооноос харахад төрийн албанд орох хүсэл сонирхол, эрмэлзэл их байгаа нь харагдаж байна. Өдгөө нийслэл Улаанбаатар хотын 1.6 сая иргэнд үйлчилгээ үзүүлдэг төрийн 600 гаруй байгууллагад 60 мянга орчим албан хаагч ажилладаг. Иймд иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй, шударга зүтгэлтэй, ёс зүйтэй төрийн албан хаагч бол нийслэлийн баг бүрэлдэхүүний тулгуур багана юм. Төрийн алба тогтвортой, чадвартай, мэргэшсэн байснаар монгол төрийн бодлогын залгамж халааг, тогтвортой байдлыг хадгална. Энэ ч утгаараа төрийн албыг бэхжүүлэх тодорхой зорилт, стратегийг бодлогын баримт бичгүүдэд тусгасан билээ. Төрийн албаны ерөнхий шалгалт 2019 оноос хойш бүрэн цахимжсан. Ингэснээр бүх үйл явц техник технологийн шийдлийн дагуу, тухайн хүний мэдлэг чадварыг аливаа нөлөөгүй, хараат бусаар шалгах тогтолцоонд шилжсэн юм” хэмээлээ.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга, тэргүүн зэргийн түшмэл Б.Баатарзориг “Эл шалгалтыг улирал бүр авдаг болсон жишгийг тогтоосон нь энэ жилийн шалгалтын онцлог. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэгчдийн хувь жилээс жилд өсөж байгаа. Шалгалтыг цахимжуулж эхэлж байхад нийт тэнцэлтийн хувь найм байсан бол мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, бэлтгэл ажлыг орон даяар хийж эхэлснээр 40 хувьд хүрсэн. Үүнийг дагаад нөөцөд орсон иргэдийн төрийн албанд томилогдох хувь ч мөн өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, энэ оны байдлаар нөөцөд орсон иргэдийн 33 хувь нь төрийн албанд шинээр томилогдоод буй. Төрийн албанд орох иргэдийн хүсэл, сонирхол нэмэгдэж буй нь ажиллах нөхцөл сайжирч, цалин хангамж өсөн, хөдөө орон нутагт ажиллахад бүсийн болон орон нутгийн нэмэгдэл, орон сууц авах таатай нөхцөлийн эхлэл тавигдаж байгаатай холбоотой юм” гэв.

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны сул орон тоо илүү хурдан нөхөгдөж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтойг зохион байгуулагчид онцолж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 33 чиглэлд дотоод хяналт шалгалт хийж байна DNN.mn

“Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлчилдэг нийтийн тээврийн 33 чиглэлд дотоод хяналт шалгалт хийж байна.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2023 оны “Ажил эрчимжүүлэх тухай” А/79 дүгээр тушаал болон “Нийтийн тээвэр. Ангилал ба үйлчилгээнд тавих. Ерөнхий шаардлага” MNS 5012:2021 улсын стандартын хэрэгжилтийг нийтийн зорчигч тээврийн 32 чиглэлд ажиллаж буй тус байгууллагын 227 тээврийн хэрэгсэл бүхий 400 гаруй жолооч нар иргэд, зорчигчдод ая тухтай, аюул, осолгүй, батлагдсан цагийн хуваарь, чиглэлийн дагуу соёлтой үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн үзлэг шалгалтыг хийж эхлээд байна.

Үзлэгээр нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдал, угаалга, цэвэрлэгээ, жолоочийн дүрэмт хувцас өмссөн эсэх, гарын оролцоотой утсаар ярих, тамхи татах, зорчигчтой зүй бусаар харьцах зэрэг зөрчил, дутагдал гаргасан жолооч нарт байгууллагын дотоод дүрэм, журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж буй нийт жолооч нартаа иргэд, зорчигчдод цагийн хуваарийн дагуу аюул осолгүй, ая тухтай үйлчлэхийг уриалж байна гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахилгаан эрчим хүчний оргил ачаалал энэ сарын 15-ны 20:00 цагт 1419 МВт хүрчээ DNN.mn

Эрчим хүчний системийн 2023 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 20:00 цагт 1419 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 134 МВт-аар өссөн байна.

Хамгийн их импорт 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр 302 МВт хүрсэн байна.

Цахилгаан хэрэгслүүд нь хүлээлтийн горимд байхдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10 хувийг зарцуулж байдгийг судалгаагаар тогтоожээ.

Зурагт, wifi төхөөрөмж, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд хүлээлгийн горимд /залгаатай байх үедээ/ 3-10 Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг.