Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: “Эрдэм Транс” ХХК-ийн захирал Я.Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилж байна DNN.mn

Ямааранз овогтой Эрдэнэбилэгийг залилах, хуурамч бичиг үйлдэх, ашиглах, мөнгө угаах хэрэгт эрэн сурвалжилж байна.

Содон шинж тэмдэг:

Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 50 настай 185-190см өндөртэй. 100 орчим кг жинтэй, шар царайтай, өтгөн хөмсөгтэй, буржгар урт хар өнгийн үстэй, хар өнгийн нүдтэй.

Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт орогнож байж болзошгүй.

Энэ хүний талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 86225533, 91863399 дугаараар хүлээн авна.

Мэдээллийн нууцлалыг чанд хадгална.

Эх сурвалж : ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

“Байгаль хамгаалагчдын II чуулган” энэ сарын 25-нд болно DNN.mn

Анх 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулганыг зохион байгуулж, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн  юм. Энэ удаагийн чуулганд 21 аймаг, нийслэл, Улсын тусгай хамгаалалттай газруудын 500 байгаль хамгаалагчид ирж анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэж, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлно.

“Байгаль хамгаалагчдын II чуулган” 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн ордны “Их Монгол” танхимд болн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26, 27-нд говь, тал, хээрийн  нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25..-30 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Хуурамч эмийн борлуулалтыг бууруулах асуудлаар хамтран ажиллаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Боловсрол шинжлэх ухааны яам, Үндэсний аудитын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах санал солилцлоо.

Өнгөрсөн долоо хоногт тус хэлтсээс “Монгол Улсын бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн суурь түвшин, олон улсын сайн туршлагын судалгаа”, “Мөрдөн шалгах ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглаж мэдүүлэг авч буй гадаад орнуудын туршлага эрх зүйн зохицуулалт сэдэвт судалгаа”-тай холбоотой материалд дүн шинжилгээ хийсэн.

Мөн “Хуурамч эмийн тухай ойлголт, Монгол Улсад ямар байдлаар тархаж байгаа, хуурамч эмийн борлуулалтыг бууруулах нь” сэдэвт судалгааны ажлыг холбогдох мэдээллийн хамт Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлж, мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллав.

Эх сурвалж: АТГ

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс Гэр бүл, хүүхдийн шүүхтэй болно DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгалаа.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Гэр бүл, хүүхдийн шүүхийг Монгол Улсад анх удаа байгуулна. Улаанбаатар хотод гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүхийг шинээр байгуулна. Энэ шүүхийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах саналыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд хоёр жилийн хугацаанд байр, шүүгч нар, шүүгчийн туслах гэсэн нарийн мэргэшсэн бэлтгэж ажилд нь оруулах болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮСХ: Монгол Улсын хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна DNN.mn

Монгол Улсын хүн амын тоо, хэтийн тооцоог Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Манай улсын хүн ам

  • 1962 онд 1 сая,
  • 1988 онд 2 сая,
  • 2015 онд 3 сая хүрч байв.

Тэгвэл Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнд суурилсан хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрэх төлөвтэй байна.

Харин 2023 оны эхний 10 сарын төрөлт, нас баралтын мэдээлэлд үндэслэн тооцоолоход манай улсын хүн ам энэ сард 3.5 сая хүрэхээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 3,457,548 иргэнтэй байна.

Нэмж дурдахад ҮСХ-ноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын хүн амын тоо 2031 он гэхэд дөрвөн саяд хүрнэ гэж үзэж байсан юм. Гэвч 2020 оны тооцооллоор 2033 он болж,  хоёр жилээр хойшлохоор болов.

Categories
мэдээ нийгэм

Хугацаат цэргийн алба хаагч захирагчдаа зодуулсан хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна DNN.mn

Зэвсэгт хүчний ….. дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагч уушги өвдсөн шинж тэмдгээр Цэргийн эмнэлэгт хүргэгджээ. Хүүгийн ээж Зариг.мн сайтад уг хэргийн талаар мэдээлэл өгчээ.

Иргэний ярилцлагад “цэргийн албанд татагдсан хүү нь бусдад зодуулсан” талаар дурджээ. Уг мэдээлэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй тул мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний ….. дугаар ангид шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.

Хуульд заасан үндэслэл журмын хүрээнд эргэн мэдээлэх болно хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсын Хүний нөөц, нийгмийн хамгааллын сайдтай уулзлаа DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ үеэрээ /2023.11.21/ тус улсын Хүний нөөц, нийгмийн хамгааллын сайд Ван Шяопинтай уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улс нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, хүн амын өсөлт, хөгжлийг дэмжсэн ажил, арга хэмжээний талаар харилцан ярилцлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНХАУ-ын ядуурлыг бууруулахад авч хэрэгжүүлсэн нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар Монгол Улс хөрш зэргэлдээ, хөгжиж буй улсын хувьд суралцах зүйл их байгааг онцолж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаатай уялдуулан нийгмийн хамгааллын салбараар энэхүү харилцааг улам тэлэх, хамтран ажиллах боломж, нөөц их байгаа талаар дурдлаа.
БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн хамгааллын сайд Ван Шяопин Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд хоёр улсын бүхий л салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Нийгмийн хамгааллын салбарт харилцан туршлага судалж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал.
Сүүлийн жилүүдэд БНХАУ нь ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл, нийгмийн бүтээн байгуулалтад тулгарч буй шинэ нөхцөл байдал, шинэ асуудалд анхаарлаа хандуулж, олон шинэ арга хэмжээ авч, олон шинэ амжилтад хүрсэн талаараа ярилаа.
Талууд хоёр улсын тогтолцоонд нийтлэг зүйл олон байгааг тэмдэглэж, цаашид нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, туршлага солилцохоор боллоо.
Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал мөн оролцлоо.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулга хийлээ DNN.mn

Засгийн газрын хуралдаан боллоо.

Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын танилцуулгыг сонслоо. Үүнтэй холбогдуулж нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг хангахуйц засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хийх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэж нийслэл Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг 42 нэгжид хуваан зохион байгуулах төлөвлөлтийн саналыг хот, дүүргийн удирдлагууд боловсруулжээ.

Categories
эдийн-засаг

Нүүрсний экспортын хэмжээ 60 сая тоннд хүрчээ DNN.mn

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд 50 сая тонн нүүрс экспортлохоор тооцож байсан. Улмаар он дуусахаас 40 хоногийн өмнө нүүрсний экспортын хэмжээ нийт 60 сая тоннд хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 10 сая тонноор давсан үзүүлэлттэй байна.

Монгол Улс 2019 онд 36.7 сая тонн нүүрс экспортолж байсан нь түүхэн дээд үзүүлэлт байсан бол энэ жил анх удаа 60 сая тоннд хүрч түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.