Categories
мэдээ нийгэм

Малын хивэг, тэжээл олдоц хэвийн байна DNN.mn

Бид Хүнс хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн яамнаас малын тэжээл, хивэг гурилын чанарын талаар өнөөдөр асууж тодруулав.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Ургамлын гаралтай хүнс тэжээл хариуцсан технологич У.Отгонжаргал “Энэ жил хур ихтэй жил байлаа. Ургац хураалт байгаль цаг агаарын нахцөл байдлаас үүдэн технологи алдагддаг. Хураалт авахын өмнө технологи алдагдаж норсон. Цаг агаарын байдлаас үүдсэн учраас хэн нэгний буруугаас үүдээгүй” гэв.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны тэжээлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Цогтбаатар “Өвс тэжээлийн бэлдэц хангалттай хэвийн явагдаж байна. Малын тэжээл, хивэг өмнөх жилтэй харьцуулахад үйлдвэрлэл болон үйл явц 5-10 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна гэв. Малын  хивэг тэжээл олдоц муу байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Тэжээлийн бэлдэц хангалттай явагдаж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Найман иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна DNN.mn

Цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1, Булган суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 3, Дарьганга суманд 1, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Дэлгэрэх суманд 1 буюу нийт 8 иргэнийг 11:00 цагийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн 27 суманд цасан шуурганы улмаас нийт 180 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж,  330 иргэнээс 322 иргэнийг эсэн мэнд оллоо.

Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, аймаг, сумын мэргэжлийн ангийн 220 орчим хүн, 60 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газарас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 99 хүнийг эрүүлжүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр нийт 1782 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1371, гэмт хэргийн шинжтэй 98 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 54 , хүний биед халдсан 73 , эрүүлжүүлэх байранд хоносон 99 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 307, төрийн бус өмчийн 360 цэцэрлэгт 130 мянган хүүхэд суралцаж байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэгч 23 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Нийслэлийн үнэт цаас гаргах ажил хойшилсон тул уг эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон юм. Иймд нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцож, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженер хангамжийн тусгай зориулалтын машин механизм авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд зарцуулахаар баталсан билээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-НИТХ-аар нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг баталсан. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний энэ оны гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн олгох, ирэх жилийн санхүүжилттэй холбоотой зохих шийдвэрүүдийг гаргасан. Үүнтэй уялдуулан ажлаа эрчимжүүлэх, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсон, уялдаа холбоотой, шуурхай ажиллахаар уг уулзалтыг зохион байгуулж байна. Тус төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр түгжрэл, төвлөрлийг задлах, хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулан, хөгжих эрхийг хангахад чухал үүрэгтэй юм. Эдгээр ажил нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч хөгжих эрхтэй холбоотой тул хурдан хугацаанд, чанартай гүйцэтгэх шаардлагатай. Мөн хариуцлагыг сайжруулж, гэрээний хэрэгжилтэд ил тод хяналт тавина. Хугацаа алдаж, шалтаг тоочдог байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Дунд шатанд гарч болзошгүй ашиг сонирхол, авлигын шинжтэй асуудлыг нийслэлийн удирдлагуудад дор бүр нь мэдэгдэх хэрэгтэй гэв.

Энэ онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 307, төрийн бус өмчийн 360 цэцэрлэгт 130 мянган хүүхэд суралцаж байна. Харин төрийн өмчийн 162, төрийн бус өмчийн 145 сургуульд 384 мянган хүүхэд сурч буй. Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 90.2 хувьтай бөгөөд бүлэг дүүргэлт дунджаар 35, хотын төвийн сургуулийн анги дүүргэлт 50-аас дээш суудалтай байна.

Төсвийн тодотголоор сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэгч 23 компани нийт 31 байгууламжийг ашиглалтад оруулж, 6500 орчим хүүхдийн ор, суудлын хүчин чадал нэмэгдэх юм. Тодруулбал, гурван сургууль, долоон цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, найман цомцог гэр байгуулж, дөрвөн цэцэрлэгийн барилга худалдан авах бөгөөд цахилгаан эх үүсвэрийн хоёр ажил гүйцэтгэнэ.

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг тодруулж, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэхээ илэрхийлж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрэн хайж байсан 55 иргэнээс 41 иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10:00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо.

Дээрх аймгийн 9 суманд 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 308 иргэнээс 294 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэлмэн суманд -38.1 хэм хүрчээ DNN.mn

Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэлмэн суманд -38.1 градус хүрч хүйтэрсэн байна.

Энэ нь одоогийн байдлаарх хамгийн их хүйтэрсэн температур болов.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр арваннэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэдгийг мэдээлж буй.

Түүхэндээ 1966 оны арванхоёрдугаар сарын 26-нд Увс аймгийн Зүүнговь суманд хамгийн хүйтэн өвөл болж байсан. Тодруулбал, агаарын температур -55.6 градус хүрч ажиглагдсан байдаг.
Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

Хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ улс-төр

Жендэрийн өөрийн үнэлгээний салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа DNN.mn

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Жендэрийн өөрийн үнэлгээний салбар хэлэлцүүлэгт “Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл товч танилцуулга хийлээ. Тэрбээр, Монгол Улс Азийн бүсэд эмэгтэйчүүддээ улс төрийн эрх олгосон анхны орон гэдгийг тэмдэглэсэн.

Монгол Улсын парламент 1992 онд анх удаа 4 эмэгтэй гишүүнтэй болсон түүхтэйг дурсаад, хэдийгээр УИХ 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн эмэгтэйчүүдийн квотын 30 хувийг цуцалсан ч 2028 онд 40 хувь болгох шийдвэрийг гаргуулж чадсан нь том амжилт хэмээлээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Улсын Бага хуралд 50 гишүүн сонгогдсоноос 2 нь эмэгтэй байсан. 1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуульд 577 эмэгтэй нэр дэвшснээс 65 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон тоо бий. Нийт хүн амын олонхыг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд нийт сонгогчдын 51 хувийг бүрдүүлдэг, улс төрийн өндөр идэвхтэй. Бүх салбар тэнцвэртэй, тогтвортой хөгжихөд саад болж буй зүйл нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо юм. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зүйл, заалтыг авч хэлэлцэхгүй байна. 1992 оноос хойш УИХ-ын даргаар 12 хүн ажилласнаас УИХ-ын даргаар нэг ч эмэгтэй сонгогдоогүй. Харин дэд даргаар 2 эмэгтэй ажилласан. Манай парламентын 30 гаруй жилийн түүхэнд анх удаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайхан гэж эмэгтэй томилогдон амжилттай ажилласан. Тэр хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр саяхан томилогдсон. Цаашид ч Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүнийг томилох асуудалд анхаарал хандуулна. Нийт залуучуудын хүн амд эзлэх хувь өндөр хэдий ч жендэрийн мэдлэг, ойлголт муу. Эрэгтэй улс төрчдийн жендэрт хандах хандлага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хандлага ч тийм.  Ялангуяа эмэгтэй улстөрчдийг илүү гоочилдог. Жишээлбэл, өөртөө тохиолдсон кэйсийг дурдаж болох юм. Энэ асуудалд Жендэрийн үндэсний хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албан зөвлөл зэрэг байгууллагын оролцоо ч тааруу байгаа. Учир нь томилгоогоор барьцаалагдсан учраас хөдөлж чаддаггүй хэмээн шүүмжилсэн.

Тэрбээр, Үндсэн хуульд Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийснээр  УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулсан бөгөөд үүнээс 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгохоор хуульчилсан. Жагсаалтыг 1:1 байхаар сонгуулийн хууль тусгасан нь парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломж, дэвшил гэж үзэж байгаа хэмээн танилцуулсан.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууд, ОУПХ, Жендэрийн хөтөлбөр, Жендэрийн үндэсний зөвлөх, холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл бүхий оролцогчдоос “Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд асуулт асууж, жендэрийн үнэлгээг явуулав.

“Хүйс харгалзахгүй харилцан ойлголцож, нийгмийн харилцаанд оролцох хэрэгцээ шаардлага байна. Бусад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх, сонгогчдын олонх нь болох залуучуудад ойлголт, мэдээлэл өгөх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлснээр нөлөөлөх, улстөрч эмэгтэйчүүд хуйвалдаанд оролцдоггүй зэрэг судалгааны дүнг танилцуулах, эмэгтэйчүүд улс төрд оролцоход санхүүгийн хувьд ижил гараанаас оролцох, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаараа өрсөлдөх, үнэлэх үнэлэмжийг бий болгох шаардлагатай” гэсэн байр суурийг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа илэрхийллээ.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүр УИХ-д өргөн барьж байгаа. 6 удаагийн илтгэлд жендэрийн асуудлыг тусгаж, санал хүргүүлсэн. Харамсалтай нь бидний өргөн барьсан илтгэлийг хэрэгжүүлдэггүй. ХЭҮК-ын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх, УИХ-ын тогтоолд тусгуулах зайлшгүй шаардлага байна гэв.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Төрийн албаны зөвлөл жендэрийн асуудлаар хуулиар хүлээсэн үүрэгтэй.  Мэдээлэл, статистик ҮСХ-ны сайтад гарсан байдаг учраас өнөөдөр дурдагдсан илтгэлийн дагуу ашиглаад яваарай гэж зөвлөе. Жендэрийн үндэсний тайланг олон байгууллагын төлөөллийг оролцуулан бэлтгэдэг нь үр дүн авчирч байна. Төрийн албаны зөвлөл бичмэл тайландаа ч хүний эрх, жендэрийн квот биеллээ олоогүйг бичдэг. Биеллээ олох нь бага байна. Парламентын цаадах төрийн албаны зөвлөл, Тамгын газар шинэ гишүүдийг өлгийдөж аваад сургалт явуулдаг бол лобби хийдэг асуудал алга болох байх. Намын бүлгүүд өөрсдөө жендэрийн мэдрэмжтэй байж, анхааралдаа авах, жендэрийн мэдрэмжтэй парламент болохын тулд хуралдааны дэгд үг хэлэх гишүүдийн хүйс, дараалал ямар байх зэрэг оролцоог тооцдог байх. Парламентад эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх чухал. Үүнд сонгогчийн боловсрол, намуудын, улстөрч эмэгтэйчүүдийн манлайлал нөлөөтэй байдаг. Жендэрийн квот УИХ, Засгийн газар, ИТХ зэрэг удирдах түвшинд биелэгдэхгүй байна гэсэн юм.

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ахлах зөвлөх Ц.Норовдондог, хийсэн судалгаануудын дүнд үндэслэн мэдээлэхэд парламентад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхдээ төрийн албанд туршлагажсан, мэргэшсэн албан хаагчдаас түлхүү оруулбал үр дүнтэй. Төрийн албан хаагчын эрхийг хязгаарласан заалт нь сонгуулийн хууль тогтоомж дахь зохицуулалт байдаг. Нэр дэвшихийн тулд хагас жилийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэсэн заалт нь хүний эрх зөрчиж байгаа талаар Өлзийсайхан нар Үндсэн Хуулийн цэцэд гомдол гаргаж байсан удаатай. Энэ заалт байгаа цагт өнөөдрийн асуудал байсаар байна гэж судлаачийн хувьд үздэг гэсэн юм. Ийнхүү хэлэлцүүлэг үнэлгээний асуултын хүрээнд үргэлжилж, жендэрийн хэвшмэл ойлголтыг багасгахад улс төрийн намуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэлээр хүйсийн квотыг нэмэгдүүлсэн дэвшилттэй заалтууд тусгасан нь сайшаалтай ч төрийн захиргааны төв байгуулагуудын удирдлага, гишүүдийн томилгоонд квотоо баримталдаг байх, сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах шаардлагатай гэсэн саналыг оролцогчдоос гаргасан юм. Жендэрийн үнэлгээний хэлэлцүүлэгт оролцогчдын 36 хувь нь эрэгтэйчүүд байгааг чиглүүлэгч онцлоод хэлэлцүүлэг маргааш (2023.11.23) хүний эрх, жендэрийн үнэлгээгээр үргэлжлэхийг сануулснаар өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 33 тэрбум төгрөг зарцуулна DNN.mn

Жил бүрийн 11 сарын 01-ний өдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгждэг.

Энэ оны шөнийн тарифын хөнгөлөлтөд 33 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгаж, Эрчим хүчний сайдын багцад суулгасан байна. Ирэх оны 04-р сар хүртэл үргэлжлэх уг хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 117 мянган айл өрх, орон нутгийн 72 мянган айл өрх хамрагдах тооцоолол гарчээ.

Шөнийн тарифын хөнгөлөлт 21:00-06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд үйлчилдэг бөгөөд баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний үлдэгдэл төлбөргүй айл өрхүүд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан хэргийг прокурорт шилжүүлэв DNN.mn

Экологийн цагдаагийн албанаас химийн бодис ашигладаг байж болзошгүй зарим иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн шалгалтыг энэ оны 11 дүгээр сард зохион байгуулж, зохих зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явууллаа.

No photo description available.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвд алт, мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор аюултай “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д бүртгэгдсэн давсны хүчил, хүхрийн хүчил, азотын хүчил зэрэг бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэн шийдвэрлэжээ.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах

1. Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

May be an image of toy and minions