Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Хэрэглээний ачаалал өсөж байгаа тул 17:00-22:00 цагт эрчим хүчээ хэмнэхийг уриалж байна DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдрөөс хүйтний эрч чангарч цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсөж байна.

Иймд хэрэглэгч та бүхэн 17:00-22:00 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэн, онц шаардлагагүй үед цахилгаан хэрэгслүүдээ тэжээлээс салгаж, эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас уриаллаа. 

Эрчим хүчний хэмнэлтийн /А+, А++,А+++/ тэмдэглэгээтэй цахилгаан барааг сонгосноор эрчим хүчээ хэмнэж, сарын цахилгааны төлбөрөө бууруулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон иргэний цогцсыг уулын бэлээс олжээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн гудамжаас иргэн С нь шөнө дунд гэрээсээ гараад алга болсон тухай дуудлага мэдээлэл өчигдөр өдрийн 15:10 цагт ОБГ-т ирсэн байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 16:09 цагт очиж иргэн С/38 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г 16:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 16:44 цагт гэрээс нь зүүн зүгт нэг км зайд тус дүүргийн 14 дүгээр хороо, “Бугын-Ам” гэдэг газраас уулын бэлд цасанд дарагдсан байдалтай цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Иймд хүйтний эрч эрс чангарч буй тул иргэд та бүхэн үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осгохоос сэргийлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Эрээн хотын дунд сургуульд 124 монгол хүүхэд сурч байна DNN.mn

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт багтах Эрээн хот нь Монгол, Хятадын хамгийн том хуурай замын боомт юм.

Тус хотод манай улсаас аялагчид, худалдаачид болоод оюутнууд байнга аялдаг. Үүнийг дагаад энэхүү хотын бага, дунд сургууль, цэцэрлэгүүдэд Монгол оюутан сурагчид цөөнгүй байдаг аж.

Тус хотын гуравдугаар дунд сургууль нь 1996 онд байгуулагдсан бөгөөд анх Монгол Улсаас таван сурагчийг элсүүлж байжээ.

Харин энэ оны есдүгээр сар гэхэд энэ тоо гурван ангид хүрч, нийт 124 хүүхэдтэй суралцдаг болжээ.

Categories
гадаад мэдээ

Газын зурвасаас 280 гаруй иргэнийг шилжүүлжээ DNN.mn

ХАМАС бүлэглэлийнхний дайралтын дараа Израилын тал Газын зурвас руу цохилт өгч эхэлснээс хойш гэмтэж шархадсан 284 хүнийг Египет рүү шилжүүлсэн гэж Египетийн Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Айман Валаш мэдэгджээ.

Рафах боомтоор нийт 2222 тонн эмнэлгийн тусламж, 6063 тонн хүнс, 4625 тонн ус, 1407 тонн бусад тусламжийг хүргэсэн байна. Мөн 11 дүгээр сарын 21-нээс хойш 378 тонн шатахуун нийлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэний шаардлагыг эсэргүүцсэн жолоочид зөрчлийн хэрэг нээжээ DNN.mn

Иргэн Б Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд замд энэ сарын 20-ны өдөр автомашинтай замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, түр зогсохыг хориглосон газар зогсжээ.

Улмаар иргэн шаардлага тавихад түүний өөдөөс салаавч өгөх зэргээр зүй бус үйлдэл гаргаж буй үйлдлийг олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн байна.

Иргэн Б-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөг торгох арга хэмжээ авчээ.

Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зүй ёсны шаардлага тавьсан иргэнд салаавч гаргаж, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг бүдүүлгээр зөрчин хэл амаар гутаан доромжилж танхайрсан гэх үйлдэлд Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“BLACKPINK” хамтлаг Их Британийн төрийн дээд шагнал хүртжээ DNN.mn

Солонгосын алдарт охидын хамтлаг “BLACKPINK”-ийн гишүүдэд Их Британийн  төрийн хамгийн дээд шагнал болох MBE-г /Member of the Most Excellent Order of the British Empire/ Лондон хотноо өчигдөр гардуулан өгчээ.

K-pop girl group Blackpink receive honorary MBEs from Britain's King  Charles | The Straits Times

Их Британийн эзэн хаан Ханхүү III Чарльз тус хамтлагийн гишүүдийн уран бүтээлээрээ дамжуулан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус шагналыг олгожээ.

 

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав DNN.mn

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцууллаа.

Байнгын хороо 2023 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх хууль зүйн техникийн засваруудыг хийсэн гэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг санал хураалгахгүйгээр гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-т заасныг баримтлан, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Т.Доржханд, Ш.Адьшаа, Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, Эдийн засгийн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тодруулбал, орон сууцны ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх, мөн орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэгш, хүртээмжтэй хуваарилахыг Монголбанканд даалгахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү саналын томьёоллыг дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан юм. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 39 гишүүний олонх буюу 53.8 хувь нь дэмжснээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасан шуурганд төөрсөн нэг иргэний цогцсыг олж, нэг иргэнийг үргэлжлүүлэн хайж байна DNN.mn

Цасан шуурганд төөрсөн иргэдийн талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас танилцууллаа.

Тодруулбал,  EC-145 нисдэг тэргээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд олсон байна.

Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянмөнх, Галшар сум, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайншанд, Сайхандулаан суманд нийт 335 иргэн сураггүй болсноос 15:00 цагийн байдлаар 333 иргэнийг эсэн мэнд олжээ. 

Мөн цасан шуурганы улмаас Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэний цогцсыг олж, Дорнод аймгийн Матад суманд нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг мэдээллээ.

  • Дорноговь аймгийн нутгаар 0.3-1 мм, салхи секундэд 10-14 метр, цасан шуурга 01:48-08:49 минут
  • Хэнтий аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.3-3. мм, салхи секундэд 10-16 метр, цасан шуурга 01:25-07:19 минут
  • Сүхбаатар аймгийн нутгаар 0.4-3 мм, салхи секундэд 10-16 метр, цасан шуурга 01:45-08:25 минут,
  • Дорнод аймгийн нутгаар 0.0-6 мм, салхи секундэд 10-16 метр, цасан шуурга 01:45-08:25 минут үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Өнөө маргаашдаа тал, хээрийн нутгаар хүйтэн салхитай болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 108 эмэгтэй байгаль хамгаалагч ажиллаж байна DN.mn

Байгаль хамгаалагчдын II чуулган энэ сарын 25-нд Төрийн ордонд болно.

Эх орныхоо өнцөг булан бүрд жилийн 4 улиралд, 24 цагийн турш, хүрээлэн буй орчин, байгалиа хамгаалах ажилд сэтгэл зүтгэл гарган 1000 орчим байгаль хамгаалагч ажиллаж байна. Тэдний нийгмийн байдлыг сайжруулах, хууль эрхзүй орчныг бүрдүүлэх, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх хүрээнд 2022-2023 онд бүх байгаль хамгаалагчдаа гэнэтийн ослын даатгалд хамруулж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, сургалтын хөтөлбөрийг баталж, төрийн албаны тухай хуулийн шаардлагыг хангуулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.

2022 онд зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлох, байгаль хамгаалах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор энэ удаагийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулна.

“Бид эх дэлхийн байгаль хамгаалагч”  үндэсний чуулган 11 дүгээр сарын 23-наас салбар хуралдаанаар эхэлнэ.

Нэгдүгээр салбар хуралдаан 2023.11.23-нд “Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежментийн аргачлал, шинэчлэл” сэдвийн хүрээнд,

Хоёрдугаар салбар хуралдаан 2023.11.24-нд “Олон улсад байгаль хамгаалагчдын талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ” сэдвийн хүрээнд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд тус тус болох бөгөөд Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг 2023.11.25-нд “Байгаль хамгаалагчдын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хөгжлийн зорилт” сэдвийн хүрээнд Төрийн ордонд болно.

Categories
мэдээ нийгэм

М.Баяраа: Шаардлага хангаагүй ААН-ийн гэрээг цуцлах эрхийг дүүргүүдэд шилжүүлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нар хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэн хуваарилах асуудлаар есөн дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

УБЗАА нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулдаг.

Эдгээрээс есөн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэхээр боллоо. Тодруулбал,

  1. Ногоон байгууламжийн арчилгаа
  2. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт
  3. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/
  4. Гадна зар сурталчилгаа
  5. Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/
  6. Нохой муур устгалын үйл ажиллагаа
  7. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ
  8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх
  9. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг дүүргүүдэд шилжүүлэх юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хувьд төвийн зургаан дүүргийн гол 97 гудамж, алслагдсан зам талбайн 143.9 км зам буюу 2,483,229 ам метр талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Эдгээрийг төвийн зургаан дүүрэгт шилжүүлэх бөгөөд Баянгол дүүрэгт 12 км, Чингэлтэй дүүрэгт 7.5 км, Баянзүрх дүүрэгт 41.6 км, Сонгинохайрхан дүүрэгт 14.2 км, Хан-Уул дүүрэгт 42.2 км, Сүхбаатар дүүрэгт 25.6 км замын цэвэрлэгээг хариуцуулахаар төлөвлөжээ. Харин Хот тохижилтын газрын хувьд төвлөрсөн гурван хогийн цэг болон Алтан-Өлгий дэх оршуулгын газрын үйл ажиллагаа, Сүхбаатарын талбай зэрэг хотын томоохон гол гудамж, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг үргэлжлүүлэн хариуцах юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-УБЗАА Хот тохижилтын газраас гадна 16 компанитай хамтран ажилладаг. Бид жил бүр гүйцэтгэлийг дүгнэдэг бөгөөд дүүргүүд шаардлага хангасан компанитай гэрээгээ сунган хамтран ажиллах эсвэл шинээр сонгон шалгаруулалт зарлах боломжтой.  Мөн шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах эрхийг дүүргүүдэд шилжүүлж байна. Дүүргүүд мөн орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүддээ уг ажлаа хариуцуулах боломжтой. Шинээр тоног төхөөрөмж худалдаж авах бөгөөд өмнө нь ашиглаж байсан техник хэрэгслүүдээ дүүргүүдэд хуваарилсан замын хэмжээнд тааруулан олгоно. Эзэнгүй нохой, муурын хувьд 5-6 жилийн өмнө энэ тоо 360 мянгад хүрч байсан. Өдгөө 160 мянга орчим эзэнгүй нохой муур байна. Энэ хэмжээг дахин нэмэгдүүлж болохгүй. Аль болох хүнлэг, энэрэнгүй байдлаар эзэнгүй нохой, муурын тоог хязгаарлахын тулд үржил хязгаарлах ажилбар хийх хэрэгтэй.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Бүтэц, албан тушаалын тодорхойлолтод анхаарах шаардлагатай байна. Дүүргийн Засаг дарга, орлогч нар өөрсдөө хот, нийтийн аж ахуйн ажлаа хариуцах уу, эсвэл бие даасан менежерийн албан тушаал гаргах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Ер нь бие даасан, хот, нийтийн аж ахуйн ажлыг хариуцах менежерийг томилж, УБЗАА-тай уялдан ажиллавал тохиромжтой гэж үзэж байна. Цэвэрлэгээний давтамжийг нэмж, тарифыг өсгөнө. Ингэснээр аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө сайжруулж, тохижилт, үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Дүүргүүд хувийн хэвшлүүдтэй гэрээ байгуулахдаа энэ талаар тодорхой тусгаж, гэрээний хугацааг 3-5 жилээр тогтоох ёстой. Нэг жилийн гэрээтэй компани хөрөнгө оруулалт хийж, хүний нөөцөө ч тогтоож чадахгүй гэдгийг анхаараарай. Мөн ирэх жилийн төсвөөс камержуулалтыг сайжруулна. Камерын хяналтын тусламжтайгаар цэвэрлэгээ, үйлчилгээ нь дутуу орхигдож буй байршил, халтиргаа гулгаатай зам талбайг тогтоон, мэдээлэл солилцох боломж үүснэ гэв.