Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын иргэн бүрд 2 га газар үнэ төлбөргүй олгоно гэдэг зөв санаа DNN.mn

Сая Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагчидтай өглөөний уулзалт хийв. Энэ үеэр Танхимын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ш.Дэмбэрэл “Иргэн бүрд 2 га газар үнэгүй олгоё” гэх саналыг дэвшүүлэв. Энэ нь цаг үеэр олсон, зөв санал байна. Өнөөдөр нэг хүнд ногдох газрын хэмжээгээр Монгол Улс Дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Газар нутгийн хэмжээгээрээ 18-дугаарт (1,565,116 мкв талбайтай) жагсаж байна. Бид ердөө гурван саяулаа ч талаас илүү хувь нь нийслэл хот дахь дөрвөн уулынхаа дунд шавж, зай завсаргүй чихцэлдэж амьдардаг. Нэг хүнд ногдох газрын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт жагсдаг хэрнээ алга дарам газарт шавааралдаж, утаа тортогтой зууралдаж стресстэй амьдарч байгаа нь аль ч талаасаа яаж ч харсан зохицуулалт хэрэгтэй байна. Өргөн уудам тал нутаг, онгон дагшин байгальдаа тархаж эрх чөлөөтэй, дураараа амьдрах хэрэгтэй байна.

Үүний тулд иргэн бүрд 2 га газар үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь зөв гарц гаргалгаа. Эзэмшсэн газраа ойжуулах нөхцөлтэй бол 5 га-г өгсөн ч болно. Зүгээр л зэлүүд тал хээрийн бүсээ иргэн бүрд өмчлүүлж эргэлтэд оруулж ашиглах цаг нь болсон байна. Ах, дүү, хүргэн, бэр 10-уулаа нийлээд тус бүртээ 2 га газраа авахад 20 га газартай болно. 20 га газраа гадна, дотнын хөрөнгө оруулагчдад худалдалгүй түрээслээд амьдрах хэрэгтэй. Говийн бүсэд газар өмчилсөн бол хүлэмж бариад ногоо тариалахад нэн тохиромжтой. Гүний худгаар усалгааны асуудлаа шийдэхэд дулаан уур амьсгалтай орчинд хүнсний ногоо тохиромжтойг агрономчид ч зөвлөдөг. Төрөл бүрийн нарийн ногоо, жимс ч тариалах боломжтой. Ийм жишиг Ховд аймгийн Булган суманд байдаг. Иргэддээ ногоо тариалах талбайг нь эзэмшүүлдэг. Иргэд нь аймгийн хэмжээнд хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангадаг.

Хангай, тал хээрийн бүсэд бол эрчимжсэн мал ахуй, хадлангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Үүнийгээ түрээслэх эсэх нь хувь хүний асуудал. Гадаадуудад зоригтой түрээслэх хэрэгтэй. Харин худалдаж болдоггүйг бид Хамас, Палестины нэн шинэ түүхээс харж байна. Тэд изриалчуудад газраа өндөр үнэ хүргэж зарсаар байгаад одоо өөрийн гэсэн газар бараг байхгүй болсон юм билээ шүү дээ. Хэдүүлээ нийлж газар авчихаад түүнийгээ гадаадуудад өндөр үнээр түрээслээд жаргаад хэвтэж байхад буруу юу байх вэ. Харин газрын хэвлий бол тэртээ тэргүй төрийн мэдлийнх учир юу гэж л ухаж төнхөөд ашигт малтмал эрж хайгаад байх вэ дээ. Түрээсэлсэн бол үнийг нь унагахгүй байх гэх мэт асуудлууд нь дараагийнх.

Иргэдэд газар эзэмшүүлж эргэлтэд оруулдаг жишигт манайх эхнээсээ шилжээд явж байна. Үүний тод жишээ Сэлэнгэ аймгийн Орхон суманд бий. Орхон сумын захиргаанаас иргэдэд хадлангийн талбайг гэрээ байгуулж тодорхой хугацаанд эзэмшүүлдэг. Нэг бүлд ойролцоогоор хадлангийн 50 га талбайг 10 жилээр өмчлүүлнэ. 50 га талбайгаас нэг жилд хамгийн багаар тооцоолоход 10000 боодол өвс хураадаг. Малчид хангалттай хүрэлцээтэйгээр хувьдаа нөөцлөөд илүү гарсныг нь борлуулдаг. Боодол өвсийг газар дээрээс нь 6000 төгрөгөөр зарна. 10000 боодлоос 4000-ыг нь хувьдаа нөөцлөөд үлдсэнийг нь борлуулахад 36 сая төгрөг олно.Үүнээсээ зардлаа хасахад 20 гаруй сая төгрөгийн цэвэр ашиг олдог. Хамгийн багаар бодож үзэхэд л ийм. Сумын зүгээс малчдадаа газрыг нь эзэмшүүлж орлого олох боломжийг нь нээж өгдөг ийм бодит жишээ хотоос холгүй, 200-аадхан км-ийн зайд л байна.

Үүнийг дагаад ажлын байр ч гараад ирдэг юм билээ. Малчдын хадлангийн талбайд ажиллахад нэг өдрийн цалин нь 100 мянган төгрөг. Хуучных шиг бухал чирж, нуруу шиддэг ажил энд байхгүй. Хадлангийн талбайд боосон өвсийг бөөгнүүлж зөөгөөд л ийм цалин авдаг. Орхон сумын захын малчин айл л ийм хэмжээний цалин өгөөд ажиллуулах боломжтой. Хадлангийн газар өмчилсөн захын айл ийм боломжтой. Малчин өрхүүд газар өмчлөхөд тэгж их явдал чирэгдэл болдоггүй юм байна. 50 га газар өмчлөхөд сумын захиргаандаа 400

гаруй мянган төгрөг тушаана. Нэмээд жил бүр 50 боодол өвс сумандаа өгдөг.

Энд дан ганц хадлан ч биш тариа, ногооны талбайг мөн л сумын захиргаанаас иргэдэд хугацаатай өмчлүүлдэг. Энэ нь хадлангаас ч илүү ашигтай. Сумын иргэдийг ажлын байраар хангаж өгдөг гол улс нь тариа, ногооны аж ахуй эрхлэгчид.

Орхон сумынхан өргөн уудам газар нутгаа ингэж ашиглаад элбэг хангалуун амьдарч байна. Тэд газраа ухаж сэндийчилгүй хадлангаа хадаж, тариа хураагаад л дутагдаж гачигдах юмгүй сайхан амьдарч байгаа юм. Хажуугаар нь сумын төвийн иргэдээ ажлын байраар хангачихна. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар нь ч сайн. Нийслэлийн гэр хорооллынх шиг өрийн дэвтэртэй дэлгүүр тэнд байдаггүй юм билээ. Ерөнхийдөө төрөөс аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилгүйдэлтэй тэмцдэг Өмнөд Монголын жишиг Орхон суманд амжилттай хэрэгжиж байна лээ. ААН-үүд нь үйл ажиллагаагаа тэлээд л илүү олон хүн цалинжуулаад явдаг. Ийм жишгээр л өрх бүр орлоготой залгадаг. Тогтмол орлоготой тул хүүхдийнхээ боловсролд ч онцгой анхаардаг. Малчин айлуудаар нь ороход ч сайхан тухтай, дутагдаж гачигдах зүйлгүй амар амгалан аж төрж байна лээ.

Төрөөс иргэн бүрд газар өмчлүүлж өрх бүр орлоготой амьдарч байгаа ийм жишгийг эх орны дөрвөн зүг найман зовхист хэрэгжүүлье. Дөрвөн уулын дунд зай завсаргүй шавж өрнөөс өрний хооронд стресстэж амьдардаг энэ утгагүй хэв маягаа энд нь үлдээх цаг болж. Хотоос гадагш иргэн бүрд газар эзэмшүүлж энэ их төвлөрлийг сааруулъя. Цэлгэр уудам тал нутгаа ингэж эргэлтэд оруулъя. Хотоос холдох тусам хоёр биш дөрөв, найман, арван зургаан га гэх мэтээр км тутамд газар нь томордог байвал бүүр сайн. Тэрийгээ диваажин болгох санхүүгийн тусламжийг нь олон жилийн хугацаатай зээлэх хэрэгтэй. Бас зам цахилгаан гэх зэрэг дэд бүтцийг нь шийдэж өгөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг иймэрхүү маягаар шийдээд өгөхөд хотын түгжрэл, утаа гэх зүйл хар аяндаа алга болно. Монгол даяар фермер, жижиг аж ахуй хөгжсөн, хүн бүр мөнгө хийх гэж гүйлдсэн диваажин бий болно. Нүүгэлтсэн утаанд дунд уралдаж амьдардаг үзэгдлээ халж эрүүл, цэвэр агаарт аж ахуй эрхэлж амьдаръя. Эрүүл мэнд, эдийн засгаа ингэж хамгаалах боломж байна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллы н арваннэгдүгээр сарын 27, Сумъяа гариг. Билгийн тооллын 15, Чөлөөт эх одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:15 цагт мандан, 17:04 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна DNN.mn

11-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Эг-Үүр, Хэрлэн, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнодын тал нутгаар -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -12…-17 градус, өдөртөө Дархадын хотгор, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -1…-6 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-23 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гишүүдийн суудлыг нэмэх хэрэг байна уу” хэмээн өгүүллээ DNN.mn

Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд Б.Жавхлан “АН-ынхан “Өргүй Монгол” гэж ярих эрхгүй. Тэдний тавьсан өрийг дарж байгаад чимээгүйхэн алга ташаад суух хэрэгтэй”  хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Өмгөөлөгч Г.Жалбуу “Сэтгүүлч  олсон баримтаа нийтэд задруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлнө” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гишүүдийн суудлыг нэмэх хэрэг байна уу” хэмээн өгүүллээ.

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “10 аймгийн 22 суманд зудын нөхцөл байдал бүрдээд байна” гэлээ.

АТГ улстөрчдийн нүүрсний машиныг илрүүлснээс болж Авлигын дагнасан шүүх УИХ дээр гацсан бололтой


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөс хэврэг, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Японы хамгийн өндөр барилга ашиглалтад оржээ DNN.mn

Токио хотын төвд өнөөдөр Японы хамгийн өндөр буюу 330 метр өндөр тэнгэр баганадсан барилга нээгдэж, хотын оршин суугчид ба жуулчид нийслэлийн шинэ дурсгалт газрын талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Жил бүр 30 сая орчим хүн “Azabudai Hills Mori JP Tower” цамхаг болон түүний эргэн тойрон дахь байгууламжуудыг үзэж сонирхох төлөвтэй байна гэж “Mori Building” компани мэдээллээ. Тус компани 640 тэрбум иений /4.3 тэрбум ам.доллар/ өртгөөр уг цогцолборыг босгожээ.

5-52 давхарт нь оффисууд байрлах энэхүү 64 давхар цамхаг нь хамгийн өндөрт тооцогдож байсан Осака хот дахь “Abeno Harukas”-аас 30 метрээр өндөр бөгөөд 333 метр өндөр “Tokyo Tower” телевизийн цамхагтай бараг чацуу юм.

Энэхүү барилга нь “Azabudai Hills” цогцолборын гол байгууламж бөгөөд тус цогцолбор нь ногоон байгууламж ихтэй, “Aman Resorts” компанийн дээд зэрэглэлийн зочид буудлын 122 өрөө, мөн 1400 айлын орон сууц, өндөр зэрэглэлийн зоогийн газрууд, тансаг дэлгүүрүүд, “teamLab”-ийн дижитал урлагийн музей, Британийн сургууль байрладаг ажээ.

Осака мужаас уг цогцолборт зочилж ирсэн 50 гаруй насны нэгэн эмэгтэй сэтгэгдлээ хуваалцахдаа “Abeno Harukas”-аас өндөр байгаа нь онцгой сэтгэгдэл төрүүлж байгааг дурдаад жуулчдын сонирхлыг татахуйц газрууд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг гэсэн байна.

Энэхүү төслийн зорилго нь газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд байнга өртдөг жижиг модон байшингууд ихтэй байсан газрыг шинэчлэн сэргээн босгох явдал юм. “Орчин үеийн хотын тосгон” гэгдэх 8.1 га талбай бүхий цогцолборын нийт талбайн 30 орчим хувийг ногоон байгууламж эзэлж байн

Categories
мэдээ нийгэм

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо DNN.mn

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өчигдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оноос эхэлсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр энэ жил “Эрүү орчин – Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Хөтөлбөрийн бүртгэлийг 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд зарлаж, 700 гаруй сурагч орчны эрүүл мэндийн талаар эсээ бичиж, видео бичлэг хийж ирүүлснээс 150 сурагчийг зохион байгуулагчид сонгон шалгаруулжээ.

Нээлтийн үйл ажиллагааны өмнө 2021, 2022 оны хөтөлбөрийн онцлох амжилтуудын талаар болон 2023 оны хөтөлбөрийн талаар товч мэдээллийг зохион байгуулагчид оролцогч сурагчдад өглөө. Мөн “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрт шалгаран оролцож буй сурагчдыг төлөөлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б.Түмэн-Өлзий, Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Энхрийлэн нарын сэтгэгдлийг сонсов. Тэд хөтөлбөрт хамрагдсанаараа нийгэмд, үе тэнгийнхэндээ гэрэл гэгээг түгээдэг нөлөөлөгч болох зорилго тээж ирснээ хэлсэн.

Үргэлжлүүлэн “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн албан ёсны үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хөтөлбөр анх эхлэхдээ буюу 2021 онд 90 хүүхэд, 2022 онд 91 хүүхэд сонгон шалгаруулж байсан бол энэ удаад 150 хүүхдийг хамруулж, цар хүрээ нь илүү өргөжиж буйг тэмдэглэсэн. Мөн “Хөтөлбөрөөр дамжуулж сурагчдын оролцоог хангаснаараа ирээдүйн Монгол Улсын хөгжлийн шийдлийг эрэлхийлж байна, та бүхэн Монгол Улсын 1.2 сая хүүхдийн элч, төлөөлөгч, Монгол Улсын төр засагтай Монголын хүүхдүүдийг холбогч гүүр нь болно. Танай аймагт ямар асуудал байна, та нарын үеийнхэн юу хүсч байна, төр засаг юуг дутуу хийж байна гэдэг асуудалд дуу хоолой болж оролцоорой” хэмээн захилаа.

Дараа нь Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, зайлшгүй анхаарах ёстой асуудал болж буй агаар, хөрс, усны бохирдлын эсрэг хүүхдүүд та бүхэн Монголын бүх хүүхдүүдийн дуу хоолой болно. “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг өөрийгөө илэрхийлэх том тавцан болгож ашиглаарай. Асуудлыг хараад шүүмжлээд өнгөрөх бус ямар шийдэл байдгийг өөрсдийн зүгээс харуулах боломж юм шүү, хөтөлбөрийг өгөөжтэй болгоход бие биенээсээ суралцаарай гэж тэмдэглэв. Мөн Монгол дахь НҮБ-ын байранд зочилж, үйл ажиллагаатай нь танилцахыг урилаа.

“Өсвөрийн парламент – 2023” хөтөлбөрийн анхны хичээлийг НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн Ч.Урнаа заалаа. Тэрбээр орчны эрүүл мэндийн талаар оролцогч хүүхдүүдэд ойлголт, мэдлэг мэдээлэл өгсөн.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн боловсрол” сэдвээр хичээл зааж, Үндсэн хуулиа сайтар судлахыг захисан. Тэрбээр, мөн Монгол Улсын Их Хурлын 2019-2024 стратеги төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг танилцуулж, зорилтыг зөвхөн Улсын Их Хурал хэрэгжүүлэхгүй, иргэд, өсвөр үеийнхний оролцоо ч шаардлагатай. Тиймээс “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг санаачилсан гэж танилцуулав.

Гурав дахь хичээлийг “Цойлогсод” залуусын нэгдлээс “Өсвөр үеийнхний оролцоог дэмжих нь яагаад чухал вэ” гэсэн сэдвийн хүрээнд зааж, төгсгөлд нь “Өсвөрийн парламент 2022” хөтөлбөрийн оролцогч Г.Бөртэ эрчим хүчний хэрэглээ-хэмнэлт сэдвийн хүрээнд байгаль ээлтэй амьдралын хэв маяг болон парламентын үйл ажиллагааны талаар мэдлэг мэдээлэл олж авах зэргээр шинээр юу сурсан талаар сэтгэгдлээ хуваалцсан.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа оролцогч бүх сурагчид Монгол дахь НҮБ-ын байранд зочилж, өдрийн хоол идэхийн зэрэгцээ орчны эрүүл мэндийн талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрөөр дамжуулж Монгол орны өнцөг булан бүрд амьдран суугаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улс 2023 онд нийт 193 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна DNN.mn

Монгол Улс 99 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж эрх чөлөөгөө дархалсан түүхтэй.
1924 онд зөвхөн ЗХУ-тай дипломат харилцаатай байсан бол 2023 онд нийт 193 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.

Манай улсын хүн ам 1924 онд 651.1 мянга байсан бол 2023 оны эхний 10 сарын төрөлт, нас баралтын мэдээлэлд үндэслэн тооцоолоход энэ оны 11 дүгээр сард 3.5 сая хүрэхээр байгаа юм.

Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний есөн сард 6.9 хувиар  өсөхөд уул уурхайн салбарын өсөлт голлон нөлөөллөө гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт өнгөрсөн оноос 23 хувиар өсчээ DNN.mn

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар “УБТЗ” ХНН-ээс тодрууллаа.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд нефтийн бүтээгдэхүүн, дулааны цахилгааны станцуудын нүүрс зэрэг улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй тээврийг тасралтгүй шуурхай зохион байгуулахад онцгой анхааран ажилладаг.

Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь хил гаалийн бүрдүүлэлт, ачаа тээврийн болон техникийн үзлэгийг технологит хугацаанаас богино хугацаанд гүйцэтгэж, хүрэх өртөөдөд нь шуурхай тээвэрлэн хүргэж байна.

2023 оны 11 дүгээр сарын 1-нээс 24-ний өдрийг дуусталх хугацаанд ОХУ болон БНХАУ-аас нийт 2390 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн импортоор хүлээн авч, саатал тасалдалгүй 24 цагийн турш тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 551 вагоноор буюу 23 хувиар өсжээ. Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сард ОХУ-аас нийт 2226 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн хүлээн авч тээвэрлэснээс АИ 92 бензин 708 вагон, АИ 95 бензин 30 вагон, дизелийн түлш 1280 вагон, ТС-1 онгоцны түлш 82 вагон, газ 39 вагон, керосин, бутан зэрэг бусад 87 вагоныг  хүлээн авч тээвэрлэв.

Мөн хугацаанд БНХАУ-аас нийт 164 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн импортоор хүлээн авч тээвэрлэснээс бензин 29 вагон, дизелийн түлш 79 вагон, онгоцны түлш 56 вагон тус тус байна.

Тэрчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс ОХУ-аас импортоор орж ирэх нефтийн бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэн Монгол Улсад оруулж ирэх асуудлаар “Оросын төмөр замууд” НХН-д албан бичиг хүсэлтээ хүргүүлж, байнгын холбоотой ажиллаж байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь нийгмийн хариуцлагын хүрээнд цаашид ч улс орны нийгэм, эдийн засагт онцгой үүрэгтэй нефтийн бүтээгдэхүүний тээврийг тасралтгүй, шуурхай, найдвартай тээвэрлэхэд онцгой анхааран ажиллах болно” гэж “УБТЗ” ХНН-ээс хариуллаа.

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Архангай, Сэлэнгэ, Завхан, Дорнодын нутгаар цасан шуургатай DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр (2023.11.26) нутгийн зарим хэсгээр цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа.

Архангай, Сүхбаатарын нутаг, Завханы зүүн, Өвөрхангай, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй байна.

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих
  • Онц шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.